Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ******* ХХК ******* Банкны ******* *******

 *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2020/00597 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн *******ны 2 дугаар байр, 3 давхарт байрлах,  ******* ******* ХХК ******* Банкны ******* ******* ******* /2110113/-ийн  нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Эко 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Тулгын 10 айлын орон сууцны 02 тоотод оршин суух, Бангийнхан овогт Буяндалайн ******* /ПЮ69111164/-д холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан, Л.Гантогтох/онлайнаар/, хариуцагч Б.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээл 2,613,949 төгрөг, зээлийн хүү 3,151,536.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622,711.04 төгрөг, нийт 6,388,196.60 /зургаан сая гурван зуун наян найман мянга нэг зуун ерэн зургаан төгрөг жаран мөнгө/ төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Зээлдэгч Б.Эрдэнэцогт, Б.******* нар нь ******* *******тай 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 70 дугаартай Гэрээт цалингийн зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг сарын 1,4 хувь, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай авч ашигласан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан.

Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, *******ийг илт хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч Б.Эрдэнэцогт, Б.******* нар нь үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, авлага 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах

үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 2,613,949 төгрөг, зээлийн хүү 3,151,536.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622,711.04 төгрөг, нийт 6,388,196.60 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Б.Эрдэнэцогт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 5295 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нас барсан нь тогтоогдсон. Иймд зээлдэгч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,388,196.60 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК ******* Банкны ******* ******* *******ид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Тус зээлийг миний нөхөр болох Б.Эрдэнэцогт нь 2010 онд авсан. Тухайн үед Б.Эрдэнэцогт нь зээлийг авахдаа Иргэний нисэхийн ерөнхий газрын Ховд аймагт ******* салбарт цахилгааны техникчээр ажиллаж байсан. Энэ үед Б.Эрдэнэцогтын бие нь эрүүл байсан учраас цалингийн 8,000,000 төгрөгийн зээл авсан.

Харин өөр төрлийн зээл аваагүй. Би нөхрөө нас барсны маргааш нь дүүгээрээ зээлийг нь хийлгүүлж байсан. Тухайн үед зээл хэвийн төлөгдөөд явж байсан. Нөхрийгөө нас барсны дараа сэтгэл санааны хувьд маш хүнд үлдсэн бөгөөд дансанд нь байсан 5,000,000 орчим төгрөгийг ******* ******* руу яриад зээл төлөлтийн талаар асуухаар нь байгаа мөнгийг нь зээл рүү нь төлүүлчих гэж хэлж байсан....Тухайн үед ******* ******* ХХК-ийн зүгээс дансанд нь байсан мөнгөөр төлүүлье гэж хэлж байсан. Би хүндрэлтэй төрсөн учраас нөхрийнхөө дансанд байгаа 5,000,000 төгрөгийг эргэлдүүлээд сар, сард нь зээлийн төлөлтийг хийх талаар хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Мөн үлдэгдэл мөнгийг нь төлөх талаар хэлсэн. Түүнээс хойш нэг ч удаа ******* *******ны зүгээс над руу яриагүй.

 Гэтэл саяхан Улаанбаатар хотын ******* *******наас нэг залуу зээлээ төлөх талаар ярихаар нь 10 жил болчихсон байхад зээл хаагдаагүй юм уу, ярилцаад хаагдчихсан зээл ш дээ, над руу нэг ч удаа яриагүй гэж хэлэхэд зээлийн үлдэгдэл болон хүүгийн талаар хэлсэн.Миний зүгээс тухайн үед яагаад хэлээгүй юм бэ гэж хэлээд гомдлоо гаргаж байсан.

******* *******ны зүгээс намайг хүүгээ төлөхгүйгээр үндсэн зээлээ хэсэгчлээд төлж болно гэж хэлсэн….Энэ талаараа ******* *******ны хүнд хэлэхэд сарын сүүл болох гэж байгаа учраас төлөлт хийгээдэх гэж хэлэхээр нь ямар байдлаар хийх талаар асуухад миний данс руу хийчих гэж хэлэхээр нь 50,000 төгрөг хийсэн. Нөгөө залуу 2 сарын дараа утсаар яриад эгч ээ та яагаад мөнгө хийхгүй байна гэж хэлэхээр нь чи өөрөө ямар шалтгаанаар чимээгүй алга болчихсон юм гэж асууж байсан. Би 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 50,000 төгрөгийг төлөлт хийсэн. ******* *******ны зүгээс 10 жилийн дараа нэхэмжлээд байгааг гайхаад байна. Тухайн үед над руу зээлийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй.

Тухайн үед байгаа мөнгөө төлөөд зээл хаагдсан гэж ойлгосон. Мөн 10 жилийн дараа зээл нэхэмжилж шүүхэд хандсаныг ******* зөвшөөрөхгүй бөгөөд төлөхгүй. Миний нөхөр Б.Эрдэнэцогт нь 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нас барсан....2011 оны 5 дугаар сард 4,500,000 төгрөг хийснээс хойш огт яриагүй. Сүүлд 2019 оны сүүлээр 50,000 төгрөгийн төлөлт хийлгэхээр ярьсан. Тухайн үед надад 60,000 төгрөг байсан бөгөөд 50,000 төгрөгийг зээлийн төлөлтөнд хийсэн. Тухайн зээлийг 10 сард авсан гэж ойлгоод байгаа. Түүнээс хойш зээлээ төлөөд яваад байсан. Дансанд нь байсан 4,500,000 төгрөгийг ******* *******ны зүгээс зээлийн төлөлт рүү нь хийнэ гэхээр нь зөвшөөрсөн. Анх надад зээлийн талаар 10 жил орчим өнгөрсний дараа хэлсэн. Би тухайн үед бурхны оронд очсон хүнийг бодож 50,000 төгрөгийн төлөлт хийсэн. ******* *******ны зүгээс 2013 оноос хойш зээлийн талаар хэлэхгүй байж байгаад олон жил өнгөрсний дараа намайг ийм байдалд оруулж байгааг гайхаж байна. Мөн ийм их хэмжээний хүүгийн дарамтад оруулж ярьж байгааг, яагаад сэтгэл зүйгээр ингэж унагааж байгааг ойлгохгүй байна. Би 50,000 төгрөгийг хүнээ бодож хийсэн болохоос биш 10 жилийн хүн доромжилж байгаа мэт үйлдэл гаргаж байгаад гомдолтой байна. Эхний зээлийг 2010 онд авч байсан. Гэтэл одоо хэдэн жил өнгөрсөн билээ. Миний хувьд нэхэмжилж байгаа мөнгийг төлж чадахгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 50,000 төгрөгийн төлөлт хийснээр хөөн хэлэлцэх хугацаа сэргэсэн гэж үзнэ гэсэн тайлбарыг ******* зөвшөөрөхгүй байна. Банкны ажилтны зүгээс намайг дарамталсан байдалтай хандаж төлөлт хийлгүүлсэн. Би 50,000 төгрөгийн төлөлтийг *******ны ажилтны данс руу хийсэн гэжээ.

Ховд аймаг ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2020/00597 дугаар шийдвэрээр:”1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК ******* Банкны ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох, нийт 6,388,196.60 /зургаан сая гурван зуун наян найман мянга нэг зуун ерэн зургаан төгрөг жаран мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК ******* Банкны ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 117,161 /нэг зуун арван долоон мянга нэг зуун жаран нэг/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн шаардах *******ийн үндэслэл нь 281 дүгээр зүйлийн 281.1 бөгөөд, уг зүйлд заасны дагуу ямар барьцаа хөрөнгө барьцаалснаас үл хамааран зээлдүүлэгч нь мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь тохирсон хугацаанд тухайн үнийн дүн бүхий мөнгийг хүүний хамт буцаан төлөх үүргийг *******э. Цалингийн барьцаат зээлийн гэрээний хувьд цалин нь зээлдэгч тус зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх чадвартайг харуулах, түүнд итгэх баталгаа бөгөөд зээлдүүлэгчийн мөнгөн хөрөнгөө шилжүүлэх үндэслэл болдог. Зээлийн гэрээний үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг тул биечлэн гүйцэтгэх шаардлагатай, хувь хүний онцлогтой салшгүй холбоотой гэж үзэх үндэслэл байхгүй. Зээлдэгч Б.Эрдэнэцогт нь ажлаасаа гарсан нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймээс зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь зээлийн гэрээний өр төлбөрийг төлөх үүргийг хэвээр үлдээнэ.

Хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь тус зээлийн гэрээнээс үүсэх үүргийг хамт хариуцахаа хангалттай тодорхой ил*******ийлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 ******* хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах *******тэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* ******* ХХК ******* *******ны ******* ******* ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан үндсэн зээл 2,613,949 төгрөг, зээлийн хүү 3,151,536,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622,711,04 төгрөг нийт 6,388,196,60 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Миний нөхөр Б.Эрдэнэцогт 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нас барсны дараа 2011 оны 5 дугаар сард 4,500,000 төгрөгийг уг зээлэнд төлсөн, үүнээс хойш *******наас нэг ч удаа яриагүй байж байгаад 2019 оны сүүлээр *******наас яриад 50,000 төгрөгийн төлөлт хий гэхээр нь 50,000 төгрөг төлсөн. Одоо надад энэ зээлийг төлөх боломж байхгүй” гэж тайлбарлажээ.

            Шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барснаар үүрэг дуусгавар болохоор заасан байх тул зээлдэгч Б.Эрдэнэцогт нь нас барснаар зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Зээлдэгч Б.Эрдэнэцогт нь 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 36 сарын хугацаатай 8,000,000 төгрөгийн цалингийн зээлийг ******* *******наас №70 дугаартай “Гэрээт цалингийн зээлийн гэрээ” байгуулан авахад түүний эхнэр хариуцагч Б.******* хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ[1].

            Зээлдэгч Б.Эрдэнэцогт нь 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нас барсан тул 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эхнэр Б.*******ын хүсэлтээр талийгаач Б.Эрдэнэцогтын хадгаламжаас 4,500,000 төгрөгийн зээлийн төлөлт хийлгэж[2], мөн өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 2,422,926,16 төгрөг үлдсэнийг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн хорооны шийдвэрээр Б.Эрдэнэцогтын зээлийг муу ангилалд шилжүүлсэн байна[3]. Үүнээс хойш Б.Эрдэнэцогтын зээлийн эргэн төлөлт хийгдээгүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *******наас “50,000 төгрөгийн зээлийн төлөлт хий” гэж ярьсан тул хамтран зээлдэгч Б.******* 50,000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн[4] үйл баримт тогтоогдсон байна.

            Нэхэмжлэгч ******* ******* ХХК ******* *******ны ******* ******* ******* нь зээлдэгч Б.Эрдэнэцогтын хамтран зээлдэгч Б.*******аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

            Тодруулбал зээлдэгч Б.Эрдэнэцогт нь 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 36 сарын хугацаатай гэрээт цалингийн зээл авсан ба 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусан өдрөөс хойш 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дэ******* гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил өнгөрсөн байна.

            Харин хамтран үүрэг гүйцэтгэгч Б.******* нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 50,000 төгрөгийн зээл төлөлт хийснийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа тасалдах”, мөн зүйлийн 79.7 ******* хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох” тухай хуулийн зохицуулалтууд нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд яригдах бөгөөд нэгэнт хөөн хэлэлцээ хугацаа өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг ойлголт байхгүй юм.

            Хамтран зээлдэгч Б.******* нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 50,000 төгрөгийн зээл төлөлт хийсэн үйл баримт нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 ******* хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг ******* зөвшөөрсөн тохиолдолд хамаарах боловч гэхдээ энэ нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь ******* зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зөвхөн зээлийн төлөлтөнд хийсэн 50,000 төгрөгийн тухайд үүргийн гүйцэтгэлийг ******* зөвшөөрсөн гэж үзнэ. Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 ******* хэсэгт зааснаар зээлийн төлөлт хийсэн 50,000 төгрөгөө буцаан шаардах ******* үүсэхгүй хууль зүйн үр дагавартай юм.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            ******* ******* нь “гэрээт цалингийн зээлийн гэрээ” байгуулахдаа хамтран зээлдэгч Б.*******аар гэрээнд гарын үсэг зуруулсан үйл баримт нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хууль зүйн үр дагаврыг буй болгож байгаа боловч гэрээнд хамтран зээлдэгчийн хүлээх *******, үүргийг тусгаагүй, зээл судлах, зээлийг олгохдоо хамтран зээлдэгчийн орлогыг нэмж тооцсон эсэх нь тодорхойгүй, хамтран зээлдэгчийн орлогын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 ******* хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 ******* заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг ******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2020/00597 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг нэмж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах *******тэйг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                             Д.КӨБЕШ

 

                                                                                                    М.НЯМБАЯР

 

 

 

[1] Хэргийн 15-16 дугаар хуудас

[2] Хэргийн 60 дугаар хуудас

[3] Хэргийн 18 дугаар хуудас

[4] Хэргийн 75 дугаар хуудас