Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/шш2024/0721

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би Г.М*******, Б.Б*******, А.Н*******, Ш.М******* нарын нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******гийн ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М*******, Б.Б*******, А.Н*******, Ш.М******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие Г.М*******ээс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0483 тоот итгэмжлэл, нэхэмжлэгч Б.Билгүүтэйгээс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0484 тоот итгэмжлэл, нэхэмжлэгч А.Н*******оос 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2189 тоот итгэмжлэл, нэхэмжлэгч Ш.М*******аас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2190 тоот тус тус итгэмжлэлүүдээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар болсон.

Дээрх итгэмжлэлүүдийн дагуу төлөөлүүлэгч нараас төлөөлөгчид ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх...гэх мэт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл болон ******* дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг олгосон.

Ийнхүү нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан Г.М*******, Б.Б*******, А.Н*******, Ш.М******* нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд ...энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Г.М*******, Б.Б*******, А.Н*******, Ш.М******* нарын зүгээс Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад холбогдуулан Хан-Уул дүүргийн 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө Монголын Үндэсний Олимпын хорооны баруун хойд талд байрлах Ө******* ХХК-д Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр МЗХ2022/36-0******* тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн 2023 оны 09 дугаар сарын 13-ны өдөр БАЗГ2023/******* тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосныг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Г.М*******, Б.Б*******, А.Н*******, Ш.М******* нарыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.М*******, Б.Б*******, А.Н*******, Ш.М******* нарын Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад холбогдох Ө******* ХХК-д Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр МЗХ2022/36-0******* тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг, мөн 2023 оны 09 дугаар сарын 13-ны өдөр БАЗГ2023/******* тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосныг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ