| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 181/2022/01881/И |
| Дугаар | 183/ШШ2024/05219 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/05219
2024 оны 12 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/05219 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ..... тоотод оршин суух, Б овогт Б-ын Б/РД:......./-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ......... тоотод оршин суух, Х овогт Э-ын Б /РД:........./-д холбогдох
191.625.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Компаний өр төлбөр 129.722.224 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М
хариуцагч Э.Б
хариуцагчийн өмгөөлөгч Б.Д
нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -ын Б С ХХК-ийг эзэмшдэг байсан бөгөөд тус компаниа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б, Д.Л нарт 690.000.000 төгрөгөөр худалдсан болно. Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийн 90 хувийг Д.Л, 10 хувийг Б.Б төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулсанаас хойш Д.Л бид хоёр бичгээр хэлцэл хийж гэрээний үнийн дүнг 500.000.000 төгрөг болгож бууруулсан болно. Д.Л нь төлбөрийг арилжаа буюу бартер хэлбэрээр төлөхөөр болж Вангуард 20.000.000 төгрөг, БиЭмДаблью-5 215.000.000 төгрөг, Патрол 70.000.000 төгрөг, БиЭмДаблью Икс-6 60.000.000 төгрөг, нийт 365.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 автомашиныг төлбөрт тооцож надад өгсөн. Үлдэх төлбөр болох 135.000.000 төгрөгийг төлөхгүй байсан учраас бүхэлд нь Д.Л-гээс гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг Иргэний хэрэг давж заалдах шатанд эцэслэгдэн шийдвэрлэгдэж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний нийт үнийн дүн болох 500.000.000 төгрөгийн 90 хувийн төлбөр болох 450.000.000 төгрөгийг Д.Лхагвасүрэн төлөх нь зүйтэй, үлдэх 10 хувийн төлбөр болох 50.000.000 төгрөгийг Э.Б-иас шаардах эрхтэй гэх агуулгаар шийдвэрлэсэн. Иймд Э.Б-иас 2019.12.16-ны өдрийн С ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түүнчлэн Б.Б дээрх гэрээ байгуулагдсанаас хойш Т ХХК-ийг MON TV гэх оюуны өмч бүхий барааны тэмдэгтийн гэрчилгээний хамтаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Э.Б-ид 51.625.000 төгрөгөөр худалдсан юм. Гэтэл иргэн Э.Б нь тус гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй бөгөөд төлөхгүй гэдэг байдлаар хандаж, намайг хохироосоор байна. Иймд 2019.12.25-ны өдрийн ТХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51.625.000 төгрөгийг хариуцагч Э.Б-ас гаргуулж өгнө үү. Мөн миний бие өөрийн өмчлөлийн Kawai grand piano GX professional series маркийн цоо шинэ төгөлдөр хуураа Э.Бархасбадид 2019 оны 12 дугаар сард 90.000.000 төгрөгт тооцож худалдан, гэрт нь хүргэж өгсөн бөгөөд тэрээр одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа хирнээ нэг ч төгрөгийг төлөхгүй байгаа болно. Иймд хариуцагч Э.Б-ас 2019.12.16-ны өдрийн Сичаннел ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг, 2019.12.25-ны өдрийн Т ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51.625.000 төгрөг, мөн төгөлдөр хуурны үнэ 90.000.000 төгрөг, нийт 191.625.000 төгрөгийг гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Б.Б нь дээр дурдсан агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Сичаннел телевизийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний төлбөр 50,000,000 төгрөгийг Э.Б-иас шаарддаг. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон байдаг. Э.Б хувьд Д.Л-тэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ажиллагаанд оролцож байгаагүй. Зөвхөн гэрчийн мэдүүлэг өгч байсан. Тэр хэргийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран Э.Б төлбөр төлөх ёстой гэсэн үндэслэл болохгүй. Б.Б нь өөрийн эзэмшиж байсан Тэргэл медиа, Си чаннель телевизээ хэнд худалдсан бэ гэхээр Д.Л-д худалдсан байдаг. Гагцхүү Э.Б-ийг телевизийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн үүднээс Тэргэл медиагийн 100 хувийн хувьцааг аваад Си чаннелийн 10 хувийг авч байгаа болохоос биш яг худалдан авагчийн хүсэл зориг нь Д.Л байсан. Тийм учраас Э.Б нь өр төлбөрийг төлөх этгээд биш. Тэргэл медиа телевизийн 50,000,000 төгрөгийг нэхэмжилдэг. Тэргэл медиа телевиз нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй хүчингүй болсон компани байсан. Тэргэл медиагийн эзэмшиж байсан Эйч ТВ сувгийн Си чаннел дээр өгөөд Тэргэл медиа нь өөрөө хоосон телевиз болсон байдаг. Үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн суваг маань Си чаннел телевиз байгаа учраас Тэргэл медиад үнэ төлбөргүй энэ хоёр нь нэг үнэнд багтсан шүү гээд Д.Лхагвасүрэнд өгсөн. Тийм учраас Э.Б нь 50,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээхгүй. Д.Л нь гэрчийн мэдүүлэгээ өгсөн. Зөвхөн үйл ажиллагааг нь явуулах үүднээс хувьцааг өгсөн болохоос зараагүй гэсэн тайлбар хэлдэг. 90,000,000 төгрөгийн төгөлдөр хуурийн асуудал нь Э.Б-ад худалдаад байх асуудал байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ зарж байгаа гэсэн бусад бичиг баримт байдаггүй. Зөвхөн 90,000,000 төгрөгийн үнэ бүхий төгөлдөр хуурийг Э.Б-ад шилжүүлсэн шүү гэсэн агуулагаар явдаг. Яаж 90,000,000 төгрөгөөр тогтоосон нь тодорхой бус. Маш өндөр үнэ бүхий хоёр телевизийг зарсныг урамшуулал буюу зуучлалын хөлсөнд нь Э.Б үнэ төлбөргүй шилжүүлж байгаа асуудал байдаг. Ийм агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Э.Б нь дээрх төлбөрийг хариуцах этгээд биш. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Нэхэмжлэгч Б.Бат-Өлзий болон хариуцагч Э.Б нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь тус гэрээний төлбөрийг хариуцагчаас шаарджээ. Т ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний 4.2-т Худалдагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, мөн гэрээний 4.7-д гэрээг байгуулахаас өмнөх өр төлбөрийг худалдагч тал хариуцахаар тус тус заасан. Мөн түүнчлэн гэрээний 5.1-т зааснаар “Хувьцаа худалдагч тал гэрээний 4.2- т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэн хариуцна гэсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч Б.Б-гөөс худалдан авсан Т ХХК нь ДДэш ТВ ХХК-д 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх Суваг дамжуулах зардалд нийт 90.000.000 төгрөгийг ДДэш ТВ ХХК-д төлөх ёстой байсан, мөн Ю ХХК-д 39,722,224 төгрөгийн өр төлбөрөө төлөлгүйгээр хариуцагчтай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж шилжүүлсэн байна. Ийнхүү Б.Б нь ХХК-ийг бусад байгууллагад өртэй тухайгаа нуун дарагдуулан Э.Б-тай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Компаний хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан байх тул тус өр төлбөрүүд болох нийт 129 722 224 төгрөгийг Б.Б-гөөс гаргуулж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа өр төлбөртэй компанийг худалдаж авсан гэдэг байдлаар гаргасан байна. Үүгээрээ тухайн компанийг худалдаж авсан гэх үйл баримт өөрийнх нь гаргасан сөрөг нэхэмжлэлээр тогтоож байна. 129,722,224 төгрөгийг Б.Б-гөөс гаргуулах талаар энэ талаар баримт хэрэг байгаа юу Скай медиа, Юнивишн,Тэргэл медиа зэрэг телевизүүдтэй авлагын нэхэмжлэлүүд өмнөх Д.Л-нд холбогдох хэрэгт шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Д.Л тухайн баримтуудыг гаргаж өгөөд би төлсөн юм. Үүнийг Б.Б-өөс гаргуулж өгөөч гэсэн агууллагаар нэхэмжлэл гаргасныг шүүх дүгнээд энэ нь хэрэгт хамааралгүй юм байна төлсөн гэдгээ нотолсонгүй. Баримт байснаараа Б.Б-өөс гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн агуулгаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр магадлал, шийдвэр байна. Одоо нөгөө баримтуудаа гаргаж ирээд Б.Б-өөс нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл бид эрхийн буюу биет байдлын доголдолгүй төлбөргүй компанийг хариуцагч Э.Б-ад шилжүүлсэн байдаг. Э.Б нь энэ асуудлыг бүрэн шалгаад асуудалгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд худалдаж авсан үйл баримт байдаг. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулснаас хойш энэ шүүх дээр хэрэг үүсэх хүртэл 3 жилийн дараа энэ талаарх асуудлыг хөндөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар тухайн худалдаж авсан зүйл нь эрхийн болон биет байдлын доголдолтой байвал гэрээнээс татгалзах буюу цуцлах эрхтэй байдаг. Энэ талаар шаардлагыг гаргаж байгаагүй хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй. Худалдах худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхийг хуульчлан өгсөн байдаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар гэрээнээс татгалзаж шаардлага гаргах эрхтэй байдаг. Түүнчлэн 254.6-т зааснаар гэрээ байгуулсанаас хойш 06 дугаар сарын дотор эрхийн доголтой холбоотой шаардлага гаргах хугацааг гэрээнд заасан бол тухайн хугацааны дотор шаардлага гаргана эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ талаар асуудал ярьж байгаагүй. Тэр талаар баримт хэрэгт байхгүй байхад сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.12.16-ны өдрийн 2550 дугаар худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2019.12.16-ны өдрийн компаний эрх шилжүүлэх гэрээ, 2019.12.25-ны өдрийн 2655 дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2019.12.25-ны өдрийн компаний эрх шилжүүлэх гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.12.23-ны өдрийн 1223/01 дугаар бэлтгэн нийлүүлэх гэрээ, Б.Б , Д.Л нарын гар бичмэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.А-гийн гаргасан хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.10-ны өдрийн 0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.18-ны өдрийн 00508 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2022.05.05-ны өдрийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.10-ны өдрийн 0000 дугаар тэмдэглэл зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 4-22, 30-42/
7. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.10-ны өдрийн 0000 дугаар шийдвэр, Ерөнхий прокурорын газрын 2021.12.01-ний өдрийн 1/2592 дугаар гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2019.12.16-ны өдрийн 0000 дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2019.12.16-ны өдрийн 2551 дугаар компаний эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ДДэшТВ-ийн төлбөрийн нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.01-ний өдрийн 14977 дугаар захирамж, 2022.04.29-ний өдрийн 07341 дүгээр захирамж, 2021.12.09-ний өдрийн 15579 дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.04.29-ний өдрийн 0000 дүгээр захирамж, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019.08.19-ний өдрийн 00 дугаар тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, үнсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.10-ны өдрийн 0000 дугаар тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.18-ны өдрийн 0000 дугаар магадлал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2022.03.18-ны өдрийн 000 дугаар тэмдэглэл, 2021.09.27-ын хүсэлт, 2021.01.21-ний өдрийн утсаар ярьсан ярианы бичвэр, мессежний зураг, 2021.10.27-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021.03.25-ны өдрийн 000 дүгээр тогтоол, Ерөнхий прокурорын газрын 2021.12.01-ний өдрийн 1/0000 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2021.02.26-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.02.23-ны өдөр Сүбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, 1 ширхэг СД зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 00-00, 121-125, 130-131, 155-158, 213-250, 2-хх-ийн 1-46/
8. Шүүх талуудын хүсэлтээр гэрчээр Б.Т, Д.Л Я.Э нарыг асууж тэмдэглэлийг хавсаргасан ба тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, үзлэгийн тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргасныг судалсан болно./1-хх-ийн 172-176, 184-190, 213-250, 2-хх-ийн 51-52/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.Б С ХХК-ийг эзэмшдэг байсан бөгөөд тус компаниа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б, Д.Л нарт 690.000.000 төгрөгөөр худалдсан. Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийн 90 хувийг Д.Л, 10 хувийг Б.Б төлөхөөр харилцан тохиролцсон. Э.Б-иас 2019.12.16-ны өдрийн Сичаннел ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50.000.000 төгрөгийг, Б.Б дээрх гэрээ байгуулагдсанаас хойш Т ХХК-ийг MON TV гэх оюуны өмч бүхий барааны тэмдэгтийн гэрчилгээний хамтаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Э.Б-ид 51.625.000 төгрөгөөр худалдсан. Гэтэл иргэн Э.Бархасбадь нь тус гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй. Иймд 2019.12.25-ны өдрийн Т ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51.625.000 төгрөгийг, өөрийн өмчлөлийн Kawai grand piano GX professional series маркийн цоо шинэ төгөлдөр хуураа Э.Б-ид 2019 оны 12 дугаар сард 90.000.000 төгрөгт тооцож худалдан, гэрт нь хүргэж өгсөн бөгөөд тэрээр одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа хирнээ нэг ч төгрөгийг төлөхгүй байгаа болно. Иймд хариуцагч Э.-иас 2019.12.16-ны өдрийн С ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг, 2019.12.25-ны өдрийн Т ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51.625.000 төгрөг, мөн төгөлдөр хуурны үнэ 90.000.000 төгрөг, нийт 191.625.000 төгрөгийг гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү.” гэж тайлбарласан.
Хариуцагч “...Эхний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд С телевизийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний төлбөр 50,000,000 төгрөгийг Э.Б-ас шаарддаг. Б.Ба нь өөрийн эзэмшиж байсан Т Сичаннель телевизээ Д.Л-нд худалдсан. Гагцхүү Э.Б-дийг телевизийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн үүднээс Тэргэл медиагийн 100 хувийн хувьцааг аваад Си чаннелийн 10 хувийг авч байгаа болохоос биш яг худалдан авагчийн хүсэл зориг нь Д.Л тул Э.Б нь өр төлбөрийг төлөх этгээд биш. Тэргэл медиа телевиз нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй хүчингүй болсон компани. Тэргэл медиагийн эзэмшиж байсан Эйч ТВ сувгийн Си чаннел дээр өгөөд Тэргэл медиа нь өөрөө хоосон телевиз болсон. Үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн суваг маань Си чаннел телевиз байгаа учраас Тэргэл медиад үнэ төлбөргүй энэ хоёр нь нэг үнэнд багтсан шүү гээд Д.-д өгсөн. Тийм учраас Э.Б нь 50,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээхгүй. Зөвхөн үйл ажиллагааг нь явуулах үүднээс хувьцааг өгсөн болохоос зараагүй. 90.000.000 төгрөгийн төгөлдөр хуурийн асуудал нь Э.Б-дид худалдаад байх асуудал байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ зарж байгаа гэсэн бусад бичиг баримт байдаггүй. Зөвхөн 90,000,000 төгрөгийн үнэ бүхий төгөлдөр хуурийг Э.Бархасбадид шилжүүлсэн шүү гэсэн агуулгаар явдаг. Яаж 90,000,000 төгрөгөөр тогтоосон нь тодорхой бус. Маш өндөр үнэ бүхий хоёр телевизийг зарсныг урамшуулал буюу зуучлалын хөлсөнд нь Э.Б үнэ төлбөргүй шилжүүлж байгаа асуудал байдаг. Ийм агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар, гэрч Б.Т, Д.Л, Я.Э нарын мэдүүлэг, талуудын хооронд харилцсан цахим чат зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2550 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2655 дугаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 101.625.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Б.Б, Э.Б нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2550 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 90 хувь буюу 180 ширхэг хувьцааг Д.Л-д, 10 хувь буюу 20 ширхэг хувьцааг Э.Б-д хувьцаа нэг бүрийн үнийг 100 төгрөг, нийт 20.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, улмаар талууд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2550 дугаар Компаний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байна.
Үүний дараа талууд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2655 дугаар Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ТХХК-ийн 100 хувь буюу 5162 хувьцааг нэг бүрийн үнийг 10.000 төгрөг, нийт 51.625.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, мөн өдөр 2655 дугаар компаний эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулсан байна.
Хэрэгт Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан байх ба гүйцэтгэх захирлаар Э.Б-ийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр томилсныг бүртгэсэн байна.
Дээрх гэрээний дагуу Д.Л нь Вангуард автомашин 20.000.000 төгрөг, БиЭмДаблью-5 автомашиныг 215.000.000 төгрөг, Патрол маркын автомашиныг 70.000.000, БиЭмДаблью Икс-6 маркын автомашиныг 60.000.000 төгрөг, нийт 365.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 автомашиныг төлбөрт тооцож нэхэмжлэгч Б.Бат-Өлзийд өгсөн ба уг асуудлаар талууд маргаагүй боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс болон дээрх гэрээг байгуулагдах болсон зорилго шалтгааны улмаас болж маргаан үүссэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 90 хувийг Д.Л, 10 хувийг Б.Бтөлөхөөр харилцан тохиролцсон. Д.Лнь гэрээний дагуу 365.000.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 135.000.000 төгрөгийг Б.Б-иас гаргуулах нь зүйтэй гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ “Тэр хэргийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран Э.Б-ад төлбөр төлөх ёстой гэсэн үндэслэл болохгүй. Б.Б хэнд худалдсан бэ гэхээр Д.Л-д худалдсан байдаг. Гагцхүү Э.Бархасбадийг телевизийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн үүднээс Тэргэл медиагийн 100 хувийн хувьцааг аваад Си чаннелийн 10 хувийг авч байгаа болохоос биш яг худалдан авагчийн хүсэл зориг нь Д.Л байсан. Тийм учраас Э.Б нь өр төлбөрийг төлөх этгээд биш гэж тайлбарлаж маргасан. Хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
Тодруулбал, талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2550 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Сичаннель ХХК-ийн 90 хувь буюу 180 ширхэг хувьцааг Д.Л-д, 10 хувь буюу 20 ширхэг хувьцааг Э.Б-дид хувьцаа нэг бүрийн үнийг 100 төгрөг, нийт 20.000 төгрөг байхаар харилцан тохиролцож шилжүүлсэн.
Дээрх гэрээг Э.Б нь Д.Л нь Б.Б-гөөс 100 хувь худалдаж авсан ба тус компанийг ажиллуулж байгаагийн хувьд 10 хувийн хувьцааг шилжүүлж өгөхөөр анх тохиролцож байгуулсан гэж тайлбарласан.
Гэрч Д.Л мэдүүлэхдээ “...Б.Б-йгөөс Тэргэл медиа, Сичаннел телевизүүдийг манайх 100 хувь гэрээ хэлцлээ хийгээд худалдаж авсан. 690.000.000 төгрөгөөс 650.000.000 төгрөг дээр тогтсон. Эхнэрийнхээ нэр дээр худалдаж авсан. Э.Б-ид бид нар 10 хувиа өгсөн цаашид ажиллуулж өгөөч гэж хэлсэн. Тэгээд манай хажуу талын оффист ажиллуулж эхэлсэн. Зөвхөн нэг гэрээ байсан. Би бүхэлд нь худалдаж авсан. Цаашид ажиллуулаач гэж Э.Б-иас гуйсан. Тэгээд Тэргэл медиа руу шилжүүлж өгсөн. Гэрээний үнийн дүнг 500.000.000 төгрөг болгоод бага багаар төлөөд дуусгасан. Э.Б-иас нэг ч төгрөг авах ёсгүй...” гэжээ.
Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэжээ.
Зохигчдын хооронд ямар нэг хэлцэл хийгдсэн, гэрээ байгуулагдсан эсэхийг тогтооход нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч тэдний хүсэл зориг харилцан нийцсэн эсэхийг тогтоох шаардлагатай байдаг ба нэхэмжлэгч Б.Б хариуцагч Э.Б нар анх гэрээг ямар үндэслэлээр байгуулсан, Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон СХХК-ийн 10 хувийн хувьцааг худалдах гэрээ байгуулсан, төлбөрийг хэрхэн төлөх болон хэрхэн шилжүүлж авах зорилготой байсан гэдэг нь чухал юм.
“Хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлийн гадаад илрэлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж ойлгодог. Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэдэг. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үздэг.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон СД-нд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2550 дугаар худалдах, худалдан авах гэрээ болон 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2655 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу 101.625.000 төгрөг гаргуулах ёстой гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас талуудын хооронд дээрх гэрээний харилцаа үүссэн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.-иас гэрээний үүрэгт 101.625.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Kawai grand piano GX professional series маркийн төгөлдөр хуурын үнэ 90.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “шинэ төгөлдөр хуураа 2019 оны 12 дугаар сард 90.000.000 төгрөгт тооцож худалдан, гэрт нь хүргэж өгсөн бөгөөд одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа” гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан флашт хийсэн үзлэг хийсэн ярианы бичвэрт “...БЧи зүгээр маньдаа эр хүн шиг бай. Би анхнаасаа шударга хандсан. Одоо ямар ч байсан дуусгавар болчихлоо шд. Тэгээд нэгэнт би чамд үнэтэй хөгжим өгсөн нь үнэн. Наймаа ам ярьсандаа яваагүй нь үнэн. Би одоо хэзээ ч тэр хөгжмөө авъя гэж хэлэхгүй. Маньд нь тийм совест байхгүй. Харин чи зүгээр манийгаа зүгээр бодоод тэ өнөө маргааш сайн бодож байгаа гээд маньдаа 5 сая өгчих тэгэх үү..” гэжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б нь Д.Л-д холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрээний үүрэгт 325.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба уг маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/0000 дугаар шийдвэрээр Д.Л-гээс 135.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00508 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, Д.Л-энгээс 85.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.
Тус магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...талууд анх тохиролцсон гэрээний үнэ болох 690.000.000 төгрөгийг 500.000.000 болгож бууруулсан, үүнээс хариуцагч нийт 365.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг автомашиныг төлбөрт тооцон өгсөн үйл баримт тус тус тогтоогдож байна. Т ХХК, Эйч ТВ ХХК болон төгөлдөр хуурын төлбөр тооцооны асуудлыг уг маргаанд шууд хамааруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй болно...” гэжээ.
Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Б.Б хариуцагч Э.Б-ид Kawai grand piano GX professional series маркийн төгөлдөр хуурыг 90.000.000 төгрөгөөр худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй ба энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Бат-Өлзий нь хариуцагч Э.Бархасбадиас төгөлдөр хуурын үнэ 90.000.000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Э.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...нэхэмжлэгч Б.Б-гөөс худалдан авсан Тэргэл медиа ХХК нь ДДэш ТВ ХХК-д 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх Суваг дамжуулах зардалд нийт 90.000.000 төгрөгийг ДДэш ТВ ХХК-д төлөх ёстой байсан, мөн Юнивишн ХХК-д 39.722.224 төгрөгийн өр төлбөрөө төлөлгүйгээр хариуцагчтай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж шилжүүлсэн байна. Иймд компаний өр төлбөрүүд болох нийт 129.722.224 төгрөгийг Б.Б-гөөс гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ “...бид эрхийн буюу биет байдлын доголдолгүй төлбөргүй компанийг хариуцагч Э.Б-дид шилжүүлсэн. Э.Б нь энэ асуудлыг бүрэн шалгаад асуудалгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд худалдаж авсан. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулснаас хойш энэ шүүх дээр хэрэг үүсэх хүртэл 3 жилийн дараа энэ талаарх асуудлыг хөндөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар тухайн худалдаж авсан зүйл нь эрхийн болон биет байдлын доголдолтой байвал гэрээнээс татгалзах буюу цуцлах эрхтэй байдаг. Энэ талаар шаардлагыг гаргаж байгаагүй хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Б.Б-өөс доголдлыг арилгахад гарсан зардлаа шаардах эрхтэй.
Гэвч хариуцагч Э.Бархасбадь нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгч Б.Б-гөөс худалдан авахдаа эрхийн доголдолтой байсныг мэдсээр байж хүлээн авсан байх тул шаардах эрхээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж зааснаар шаардах эрхээ алдсан байна.
Тодруулбал, Талууд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2655 дугаар Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Т ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн байх боловч Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай тогтоолоор Т ХХК-ийн 12900054 тоот Монгол улсын нутаг дэвсгэрт Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. /хх-ийн 66,67/
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэргээс үзэхэд хариуцагч Э.Б нь Т ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг мэдсээр байж нэхэмжлэгч Б.Б-тэй Т ХХК-ийг Д.Л-тэй хамт худалдан авч, түүний өмнөөс компаний өр төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн Э.Б нь компаний өр төлбөрүүд болох нийт 129.722.224 төгрөгийг төлсөн гэх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Э.Б-иас 191.625.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Э.Бархасбадийн нэхэмжлэгч Б.Б-өөс компаний өр төлбөр 129.722.224 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн 191.625.000 төгрөгийг хариуцагч Э.Б-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Э.Б-ийн компаний өр төлбөр 129.722.224 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-гөөс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.116.075 төгрөгийг, хариуцагч Э.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806.561 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО