Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/06407

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/06407

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ХААН банк ХК /Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо,*******,******* давхарт оршин байх, РД 2693321/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,******* оршин суух, эмэгтэй,*******чин овогт Гал-Эрдэнийн******* /РД ФМ84113041/-д холбогдох,

 

4,480,098.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Уянга нь ХААН банк ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/201944262894 тоот зээлийн гэрээ байгуулж, 2,300,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/201944262894 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд худалдан авч буй барааг барьцаалуулсан.

Зээлдэгч Г.Уянга нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар ЗГ/20194426289 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,111,377.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 151,347.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,839.46 төгрөг, нийт 1,274,564.38 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Л.Уянга нь *******-тай 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201944398164 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,419,800 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, лизингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/201944398164 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд худалдан авч буй барааг барьцаалуулсан.

Зээлдэгчээс гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201944398164-1 тоот гэрээгээр 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 12 сараар өөрчилж сунгасан.

Зээлдэгч Г.Уянга нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 317201944398164 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 961,875.06 төгрөг, хүүгийн төлбөр 98,518.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,955.02 төгрөг, нийт 1,062,348.44 төгрөг тус тус төлсөн байна.

Зээлдэгч Г.Уянга нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар ЗГ/201944262894 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,188,622.71 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,679,665.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 73,811.55 төгрөг, нийт 2,942,099.6 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Г.Уянгын 317201944398164 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 457,924.94 төгрөг, хүүгийн төлбөр 922,148.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 79,925.56 төгрөг нийт 1,459,999.30 төгрөг байна.

Зээлдэгч Л.Уянга нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга эмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч Г.Уянгаас 317201944262894 болон ЗГ/201944398164 тоот зээлийн гэрээний үүрэг 4,402,098.96 төгрөг, нотариатын зардал 78,000 төгрөг нийт 4,480,098.96 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Уянга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Уянга миний бие ХААН банк ХК-ийн нэхэмжилсэн 4,480,098.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна.

2025 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл сар бүрийн 20-ны өдөр 400,000 төгрөг,

2025 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл сар бүрийн 20-ны өдөр 496,019.6 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 496,019.102 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч Г.Уянгад холбогдуулан 4,480,098.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 4,480,098.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Уянга нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 400,000 төгрөг,

2025 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 496,019.6 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үлдэх 496,019.102 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам, хариуцагч Г.Уянга нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 4,480,098.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Уянга нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

2025 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 400,000 төгрөг,

2025 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 496,019.6 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үлдэх 496,019.102 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ‍‌86,700 төгрөгийн 50 хувь болох 43,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 43,350 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Г.Уянгаас улсын тэмдэгтийн хураамжид 43,350 төгрөгийг тус тус гаргуулан ХААН банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ