Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/06406

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/06406

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

Нэхэмжлэгч: ******* ХХК /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,*******од оршин байх, РД*******7/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******од оршин суух, эрэгтэй,******* овогт*******ийн******* /РД ТЗ89021696/-д холбогдох,

 

378,093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Г.Эрхэмбаяртай 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 8066 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 370,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.9 хувийн хүүтэй z000071848 тоот зээлийг Хаан банк дахь 5045511484 тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Г.Эрхэмбаяр нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Г.Эрхэмбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар

z000071848 тоот зээл 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дуусч үндсэн зээлээс 70,300 төгрөгийг хасч, үлдэгдэл дүн 299,700 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 344 хоногийн хүү 209,800 төгрөг, хүүнд төлсөн 130,615 төгрөгийг хасаж нийт хүү 78,393 төгрөг нийт 378,093 төгрөг.

Нийт үндсэн зээл 299,700 төгрөг, нийт хүү 78,393 төгрөг, нийлээд 378,093 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Эрхэмбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Эрхэмбаяр миний бие Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 378,093 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийн дараах хуваарийн дагуу төлж барагдуулна.

2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 189,046.5 төгрөг,

2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 189,046.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.Эрхэмбаярт холбогдуулан 378,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн 378,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Эрхэмбаяр нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 189,046.5 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 189,046.5 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр, хариуцагч Г.Эрхэмбаяр нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 378,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Эрхэмбаяр төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 189,046.5 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 189,046.5 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,993 төгрөгийн 50 хувь болох 5,996.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5,996.5 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Г.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 5,996.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ