Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/06345

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/06345

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, эмэгтэй,******* овогт*******гийн******* /РД*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо,*******од оршин суух, эрэгтэй, овогт /РД/-т холбогдох,

Хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч,

Хариуцагч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Бид 2008 онд танилцан, 2009 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин нар төрсөн. Бид 2018 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд би 2019 оноосхамт амьдарч, 2021 онд хүүхэдтэй болсон.ээс хүүхдүүддээ хэрэгтэй зүйлийг нь авч өгөөч гэхээр дандаа мөнгө нэхлээ гэдэг. Том охин 2 жилийн дараа сургууль төгсөх тул сургуулийн төлбөр хэрэгтэй болно. Иймд 2 охиндоо эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2009 оны хавар танилцсан. 12 сард охин төрсөн. 2012 оноос хэрүүлтэй байгаад салаад алга болж байгаад жирэмсэн ирсэн. Ингээд хамт амьдарч байгаад 2015 оноос салсан. Би 2 охинтойгоо байнга холбоотой байж, хэрэгтэй зүйлсийг нь авч өгч, тусалдаг. 2 охин ээж дээрээ байдаг. дунд нь 2 хүнтэй сууж байсан. Сая 2 охиноо надад өгч явуулах үед охидууд өвлийн хүйтэнд цамцтай, дулаан хувцасгүй, гуталгүй ирсэн учир би 2 охиноо нэг нэгээр нь хувцаслая,г хүүхдийн 100,000 төгрөгөөр нь 1 охиноо хувцаслачих гэж хэлэхэд уурлаад намайг хараагаад байсан. Сая би хүүхэдтэй болоод 2 охиндоо урьдынх шигээ тусалж чадаагүй ч харж хандаж байсан. Хоёр охиндоо тэтгэмжийн төлнө гэжээ.

3.Нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,

Нэхэмжлэгчгийн иргэний үнэмлэхний хуулбар,

*******ны Засаг даргын тодорхойлолт,

2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин нарын төрсний гэрчилгээний хуулбар,

Нийслэлийн Ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн тодорхойлолтууд,

Охин, нарын эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт гэсэн баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

:

 

1.Нэхэмжлэгч Д.Ундармаа нь хариуцагчт холбогдуулан хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зөвшөөрч, маргахгүй байна.

 

1.1 Шүүх нэхэмжлэгчгийн нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч, хариуцагч Э.Түвшиндэлгэр нар нь 2009 онд танилцан, хамтран амьдарч, эр эмийн харилцаатай байх хугацаанд тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин нар төрж, эцэгээр овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхдүүд эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн 5, 6, 7 дугаар тал/

 

3.Хариуцагч нь Хоёр охиндоо тэтгэмжийн төлнө.... гэсэн тайлбарыг гаргажээ.

 

4.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ,

26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заасныг үндэслэн хариуцагчээс Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулан охин Т.Энх-Ундрал, нарыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдүүдийн эрх ашигт болон хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан хариуцагчээс 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгосугай.

 

4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.

 

5.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ