Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 67

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Т.Солонго,

улсын яллагч Б.Батжаргал,

шүүгдэгч Ч.М, Б.Э тэдгээрийн өмгөөлөгч Г.Нямхүү /№0852/,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /№1532/, Г.Сүхээ /№0157/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ч-ийн М, Л овогт Б-ийн Э, Б овогт Б-н Э нарт холбогдох эрүүгийн 201725030508 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Саян махны үйлдвэрт орчуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Ч-ийн М /РД:............../  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, сургалтын төв ажлуулдаг, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт .................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Б-ийн Э /РД:......../

 

Шүүгдэгч:    Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Э /РД:......... /

 

Холбогдсон хэргийн талаар: Ч.М, Б.Э, Б.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.М, Б.Э, Б.Э нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэсгэрт химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар тээвэрлэж, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Ч.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын их дэлгүүрийн урд талд Оросын холбооны улсын иргэн Сергей гэх хүнтэй таарч уулзсан. Тэгээд манай гэрт очиж хоол унд идэхээр явсан. ...Манай гэрт байхдаа Сергей надад мөнгөн ус байгаа, чи хятад хэлтэй юм чинь орчуулга хийгээд өгөөрөө, хятадуудтай 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр уулзана гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай гэрт Сергей Баагий гэх залуугийн хамт ирсэн. Тэгээд бид нар Дүнжингарав худалдааны төвийн тэид очсон. Дунжингарав худалдааны төв дээр очоод хятадуудтай нь уулзах гэж 20 цаг хүртэл хүлээсэн. ...Энхтайваны утасны дугаарыг аваад орой нь утсаар холбогдсон. Мөнгөн ус авах хүн байгаа эсэхийг асуухад авах хүн байгаа, олоод өгье гэж хэлсэн. Энхтайван ингэж утсаар ярьснаас хойш 2017 оны 02 дугаар сарын 14, 15-ны үед уулзахаар тохирсон. Баагий гэх ах манай гэрт 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирж бид хоёр Энхтайвантай очиж уулзахаар явсан. Тэр үед Энхтайван 3, 4 дүгээр хорооллын Бичилийн Хаан банкны хажууд байж байсан. Би Баагий ахын машинаас бууж очоод Энхтайвантай уулзахад Энхтайван "би таныг нэг хүнтэй уулзуулж өгье" гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр наадмын талбайн зүүн талын "Хурд"-ын байрны тэнд би Баагий ахтай хамт машинтай очиж хэдэн хүитэй уулзсан. Энхтайван тэгэхэд таксигаар ирсэн. Ингээд Энхтайван бид хоёр Энхтүвшингиин машинд орж тэр хятад хүнтэй уулзсан. ...Орой нь Энхтайван надруу утсаар ярьж "Энхтүвшин, хятад хүн хоёр мөнгөн усыг чинь үзэж харж авья гэж байна, би нөхөр Даваадоржийн хамт Улаанбаатар банкны хажууд явж байна, та хүрээд ир" гэсэн. ...Улаанбаатар банкны хажууд ирж Баагийгийн машинаас мөнгөн усыг аваад Энхтайваны ирсэн машинд орсон. Энхтайван тэгсэн чинь бид нарыг Татварын ерөнхий газарын тэнд байна хүрээд ир гэж байна гэж хэлээд хөдөлсөн. Би Энхтайваны нөхөр Даваадоржийн машинаар очоод Баагийгийн машинаас мөнгөн усыг аваад худалдаж авна гэсэн хүнтэйгээ уулзах гэж яваад цагдаад баригдсан..." /1хх-ийн 77-78, 2хх-н 103-105-р х/ гэх мэдүүлэг,

яллагдагч Б.Э-ны мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр миний 8811-0992 дугаарын rap утас руу Мөнхгэрэлт залгаж өөрийгөө танилцуулж уулзаж юм ярих гэсэн юм гэсэн. Маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр уулзаад Мөнхгэрэлт надад мөнгөн ус байгаа, авдаг хүн байгаа гэсэн, тэрнээсээ асуугаад өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Тэгээд би Паараа гэж дууддаг Энхтүвшингээс мөнгөн ус байна гэхэд хятадаасаа асуугаад авна гэсэн. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Энхтүвшин, нэг хятад, бас нэг залуугийн хамт гурвуулаа байж байсан. Би Мөнхгэрэлт ахын хамт очиж уулзсан. Энхтүвшин мөнгөн усыг хятадад үзүүлсэн. ...Мөнхгэрэлт ахыг Энхтүвшинтэй уулзуулсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83х, 2хх-ийн 96-99х/,

яллагдагч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: "2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн алдад Улаанбаатар хотод Налайх дүүргээс Гантулга гэх хүний машинд суугаад хотын төвд ирсэн. Налайх дүүргээс ирсэн шалтгаан нь Энхтайван гэх эмэгтэй хүнтэй уулзах гэж ирсэн. Энхтайван мөнгөн ус байна үзүүлье гэж хэлсэн. Хотын төвд ирээд Хурд хороололын байранд ирээд Эрдэнэбаатар, Золхүү нартай уулзаад Энхтайван гэх эмэгтэйд мөнгөн ус байгаа талаар хэлсэн. Эрдэнэбаатар мөнгөн ус авдаг хүнтэй уулзуулж өгъе гээд тэр эмэгтэйгээ дуудчих гэж хэлсэн. Эрдэнэбаатар тэгээд Энхтайван Энх-Амгалантай холбож өгсөн ба Энх-Амгалан нь орой нөгөө мөнгөн усыг чинь авна гэнэ Улаанбаатар банкны тэнд хүрээд ир гэхээр нь Хурдын байрнаас Эрдэнэбаатар, Гантулга, Золхүү бид нар явж ирээд цагдаад баригдсан. Бид дөрөвт мөнгөн ус байгаагүй. Энх-Амгалан болохоор мөнгөн усыг авна гэж хэлсэн хүн юм. Цагдаа намайг мөнгөн ус байгаа гэх эмэгтэй, эрэгтэй хоёр хүнээ дууд гээд Энхтайван гэх эмэгтэйг дуудсан чинь бараан эзэн Мөнхгэрэлт гэх хүнтэй ирээд цагдаад баригдсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 97-98х, 109-111х/,

гэрч Н.Энх-Амгалан /хх-ийн 204-206х/, Ж.Билгүүтэй /2хх-ийн 123-125х/, Б.Батзаяа /2хх-ийн 173-175х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Бямбасүхээс хумсны лакны савтай улаан өнгийн мөнгөн ус гэх шингэн зүйлийг, мөн гар утсыг, надаас харааны контакт линзний шингэн /пенцлиний шил шиг савтай шингэн зүйл/, мөнгөн ус мөн эсэхийг шалгадаг цагаан өнгийн нунтаг зүйл, миний гар утсыг, Ганбаатараас гар утсыг тус тус хураан авсан. Тэгээд бид нарыг Баянзүрх дүүрэг шилжүүллээ гэсэн ба 5 хоногийн дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байцаагч бид нарын гар утсыг буцаагаад өгчихсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 135-137х/,

 гэрч Ж.Билгүүтэйн мөрдөн байцаалтад өгсөн: "...хураагдсан эд зүйлсийг бид нар онгойлгож үзээгүй. Онцгой байдлын албан хаагч нар бид нарт аюултай гэдгийг хэлж байсан. Шилэн савтай бодисууд нь нүдээр харахад нунтаг бодис болох нь мэдэгдэж байсан. Тийм болохоор хуурай гэж бичсэн. Төмөр бортогтой мөнгөн усыг баривчлагдсан хүмүүс хуурай мөнгөн ус гэж хэлсэн учраас хуурай мөнгөн ус гэж бичсэн. Би мэргэжлийн хүн биш учраас мөнгөн усны хуурай шингэн төлөвийг мэдэхгүй тул "гэх" гэж тодорхойлж бичсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 171-172х/,

 гэрч Б.Ариунтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн "...тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн 3, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ирсэн шинжээч томилох тогтоолын дагуу шинжилгээ хийлгэх эд зүйлсээс дээж авахаар явсан. ...мөрдөн байцаагч дээж авах 2 шил бэлдэж ирсэн байсан ба байцаагчийн хүсэлтийн дагуу төмөр бортогтой бодисыг задалж дээж бэлтгэж шилэн саванд зургаар баталгаажуулж авсан. Төмөр бортогтой савны лац болон тагийг мөрдөн байцаагчаар онгойлгуулж мөрдөн байцаагчийн бэлтгэж ирсэн саванд бодисын ууршилтаас сэргийлж бага зэргийн нэрмэл ус хийж "ЧД1 №3 Г.Наранбаатар" гэсэн хаяг тавьж дээж авсан. Мөрдөн байцаагч Наранбаатар дээжүүдийг шинжлүүлэхээр авч явсан. Эд мөрийн баримтыг онгойлгоход зурган дээр байгаа шиг саарал өнгийн шингэн зүйл байсан. Хумсны лак шиг шилтэй хуурай зүйл байгаагүй. Төмөр бортогны таг жижигхэн байсан учраас лакны сав орохооргүй жижиг нүх байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 176-178х/

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр автомашинд үзлэг хийсэн "...7450УНД улсын дугаартай цагаан өнгийн Toyota Crown маркийн автомашины урд талын суудал, урд талын хайрцаг, суудлын доогуур, дунд талын хайрцаг, хөшигний доод талын хайрцаг зэрэгт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно. Тус автомашины жолоочийн эсрэг талын хойд суудлын шалан дээр савтай "Red Mercury Formula Purity Net Weight Date Rm20/20 Sbz.07Hg2, 99.99 1.0kg" гэсэн бичиглэлтэй мөнгөн yc гэх нунтаг бодис байв. Тус төмөр сав нь лац ломбогүй байсан болно..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-27х/,

Харьцуулсан шинжилгээнд хэв, хэлбэр авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 47-52х, 168-169х/,

Геологийн төв лабораторын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн "Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирүүлсэн ХФ17/0236 дугаартай захиалгын дагуу 1 кг хэмжээтэй төмөр саван дотор байгаа зүйлд мөнгөн усны чанарын шинжилгээг металл зэстэй амальгам үүсгэх чанарын урвалд үндэслэн шинжилгээ хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо" гэх шинжилгээний дүн /хх-ийн 56х/,

Шинжээч А.Ариунбатын "Мөнгөн ус нь химийн хорт болон аюултай бодисын төрөлд хамаардаг. Мөнгөн ус нь хүний уураг тархинд нөлөөлдөг. Мөнгөн усаар хордсон хүн байхад урагт нөлөөлж болзошгүй юм. Металл мөнгөн ус нь усанд байхдаа хор аюул бага байдаг ба хуурай хэлбэрээр байгаа тохиолдолд ууршиж хүний уураг тархи, үр удамд нөлөөлөх аюултай. Цагдаагийн хэлтсээс варены шилэнд нэрмэл усанд дээж хэлбэрээр ирүүлсэн. Уг ирүүлсэн дээжийг хэмжих боломж байхгүй. Тухайн ирүүлсэн дээжинд шинжилгээ хийж мөнгөн ус болохыг тогтоосон. Мөнгөн усыг зарж борлуулах хориотой ба хүмүүс л өөрсдийн дур зоргоор үнэлж зарж борлуулдаг байх. Мөнгөн усыг үнэлэх албан ёсны байгууллага гэж байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 58-59х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.М, Б.Э, Б.Э нарыг бүлэглэн химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн, бусдад худалдахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.М, Б., Б.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг нь харгалзан тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр ялгамжтай хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн агуулахад хадгалагдаж байгаа Red Mercury Formula Purity Net Weight Date Rm20/20 Sbz.07Hg2, 99.99 1.0kg гэсэн бичиглэлтэй төмөр савтай химийн хорт бодис болох мөнгөн ус болох нь тогтоогдсон байх ба зохих байгууллагад шилжүүлж устгуулах нь зүйтэй байна. Уг эд мөрийн баримтыг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 74-50 УНД улсын дугаартай “Toyota Crown” маркийн автомашиныг шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн нь тогтоогдохгүй учир нь уг тээврийн хэрэгсэлээр мөнгөн усыг биедээ авч явсан хүн нь суусан, мөн шүүгдэгч нарын хэн алиных нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш байх тул битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч овогт Ч-ийн М, Л овогт Б-ийн Э, Б овогт Б-ын Э нарыг бүлэглэн химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн, бусдад худалдахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Мэд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, Б.Э, Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн агуулахад хадгалагдаж буй Red Mercury Formula Purity Net Weight Date Rm20/20 Sbz.07Hg2, 99.99 1.0kg гэсэн бичиглэлтэй төмөр савтай мөнгөп усыг зохих байгууллагад шилжүүлж устгасугай.   

 

5. Хэрэгт 74-50 УНД улсын дугаартай “Toyota Crown” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.   

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ