Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 41

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: М.Б

Шүүгдэгч:П.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт П.А-д холбогдох эрүүгийн 1812000000021 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  П.А,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П.А нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой 22-23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг, ,,тоотод хамтран амьдрагч Ш.О-ай “архины мөнгө өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

* Эрүүгийн 1812000000021 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

* Хохирогч  Ш.Оын өгсөн: 

“...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг,,,тоотод өөрийн нөхөр /хамтран амьдрагч/ П.А-ийн  хамт “Цагаан архи” гэх нэртэй 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгтэл П.А намайг архи дууссаны дараа дахиад нэг шил архи авчих, ууя гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэтэл босч ирээд хоёр удаа миний нүүр рүү баруун гараараа цохьсон. Тэгэхээр нь би гэрээсээ гарч гүйгээд, цагдаагийн  байгууллагад хандсан. ... Миний толгой бага зэрэг өвдөж байна. Хамар бага зэрэг эвгүй болсон.  Зүүн зовхи хөхөрсөн, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. ... Бид хоёр нилээн согтсон байсан. Бид хоёр хамтран амьдраад 1 жил гаруй болж байна. Энэ хугацаанд намайг зодож, дарамталж байгаагүй. Надад гомдол, санал байхгүй. .." гэх мэдүүлэг /хх-ийн 06 дугаар тал/

 

* Шүүгдэгч Л.Ггийн өгсөн:

“...П.А нь өмнө нь Ш.Оыг зодож байгаагүй, дарамт шахалт огт үзүүлж байгаагүй.  Энэ хоёр маань эвтэй, найртай амьдарцгаадаг. П.А нь Ш.Оын 4 дагавар хүүхдийг бас тэжээдэг. Амьдрал ахуйн хувьд нэн ядуу хүмүүс байгаа юм. Хоёулаа шударга, шулуун зантай.  Тэдэнд өмч хөрөнгө гээд байх зүйл байхгүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар тал/

 

*Гэрч Ч.Нын өгсөн:

 “... П.А, Ш.О нар нь хамтран амьдрагч нар байгаа юм. 1 жил гаруйн хугацаанд  хамт амьдарч байгаа. Гэр бүлээ батлуулсан зүйл байхгүй. П.Аийн хүний үгэнд их амархан ордог. Өөрийг нь хүн ажил хий гэвэл шууд л хийгээд өгдөг. П.А нь шударга зантай, өөр ямар нэгэн гаж, буруу зангүй хүн байгаа юм. П.А нь өөрийн нэр дээр ямар нэгэн өмч хөрөнгө байхгүй. Амжиргааны түвшин доогуур, өрхийн орлого гэх зүйл байхгүй, хааяа нэг модонд явж мөнгө олж ирдэг. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Яллагдагч П.Аийн өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 25-ны оройн 22 цагийн үед би өөрийн эхнэр Ш.О-тай хамт 0.75 литрийн 1 шил архи хувааж ууж байгаад дахиад  нэг шил архи ууя гэж хэлтэл Ш.О үгүй, мөнгө байхгүй гээд байсан. Тэгээд би нүүрэн тус хэсэгт нь цохьсон. Тэгтэл манай эхнэр гарч гүйгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Өөр надад түүнийг цохих ямар нэгэн шалтгаан байгаагүй. Тухайн үед гэрт эхнэр бид хоёр л байсан.     Манай гэр бүл амжиргааны түвшин нэн доогуур, өрхийн орлого гэх зүйл байхгүй, хаяа модонд явж өдөрт 10.000 төгрөг олдог. Миний нэр дээр ямар нэг өмч хөрөнгө   байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал /

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай “...Ш.О-ын биед, тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хөмсөгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруу, зүүн хөмсөгний жижиг зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/

* Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 33 дугаартай албан бичиг /хх-ийн 23 дугаар тал/  

* Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 42 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-26 дугаар тал/ 

* Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 03 сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой 22-23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3,,дугаар баг, ,,,тоотод П.А нь  иргэн Ш.О-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Шүүгдэгч П.А нь нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой 22-23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг, ,, тоотод хамтран амьдрагч Ш.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Оын “...Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэтэл босч ирээд намайг хоёр удаа нүүрэнд  баруун гараараа хэсэгт цохьсон. Тэгэхээр нь би гадаа гарч гүйгээд цагдаагийн  байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч П.Аийн яллагдагаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.   

 

           Иймд шүүгдэгч П.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Ш.О нь  хохирол төлбөргүй,  гомдол саналгүй талаар мэдүүлсэн /хх-ийн  6 дугаар тал/ байх тул шүүгдэгч П.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

           Шүүгдэгч П.А нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч М овогт П.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ийг  240 / хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч П.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай. 

 

 4. Шүүгдэгч П.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч  П.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

                 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ГАНДОЛГОР