| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0822/З |
| Дугаар | 128/ШШ2024/0834 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0834
2024 10 25 128/ШШ2024/0834
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Г.С*******, Х.М*******, Б.Е*******, Ц.Э******* нарын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.С*******, Х.М*******, Б.Е*******, Ц.Э******* нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн Ц.Э*******ыг сонгуулийн тухай хуульд заасны дагуу 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажлаа өгсөн эсэх талаар гомдол гаргаж шалгуулах хүсэлт өгсөн. Ц.Э******* нь хуулийн хугацаанд ажлаа өгсөн байх тул уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүйг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”-ээр зохицуулсан.
Нэхэмжлэгч Г.С*******, Х.М*******, Б.Е*******, Ц.Э******* нараас тус шүүхэд “Ц.Э******* нь хуулийн хугацаанд ажлаа өгсөн байх тул уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх хүсэлтийг ирүүлсэн байх бөгөөд шүүгчийн туслахад “бид нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа” гэж мэдэгдсэн байна.
Иймд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нараас тус шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.С*******, Х.М*******, Б.Е*******, Ц.Э******* нар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан Г.С*******, Х.М*******, Б.Е*******, Ц.Э******* нараас Налайх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “М******* намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай Налайх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолын Ц*******ын Э*******ыг тус дүүргийн 4 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч Г.С*******гаас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ