Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/04928

 

2024 оны 11 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2024/04928 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,........ тоотод байрлах, Ж  ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ......... тоотод оршин суух, -оийн   /РД:..........-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 260.554.455 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Ж, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.Б  нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/1172 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөг, 2020.06.29-ний өдөр 20.000.000 төгрөг, 2020.08.20-ны өдөр 18.000.000 төгрөг, 2021.07.21-ний өдөр 20.000.000 төгрөг, 2021.09.30-ны өдөр 35.000.000 төгрөг, нийт 123.000.000 төгрөг, жилийн 38,4 жилийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ/1172 тоот Барьцааны гэрээг байгуулан О.Б-ийн Ү-........ дугаартай, 450 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд тухай бүр нэмэлт өөрчлөлтийг оруулж зээл нэмж олгон хугацааг 2020.06.29-нд 3 сар, 2021.08.20-нд 2 сар, 2020.11.25-нд 7 сар, 2021.07.21-нд 6 сар, 2021.12.25-нд 15 сар, 2023.03.25-нд 3 сар, 2023.06.25-нд 6 сар, 2023.12.15-нд 6 сар тус тус сунгасан.Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт 4.000.000 төгрөг, Зээлийн хүүд 16.400.000 төгрөг нийт 20.400.000 төгрөгийг төлсөн байна.Зээлдэгчийн гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийг төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээл 119.000.000 төгрөг, зээлийн хүү 141.554.455 төгрөг 2021 оны 09 сарын 30-ны өдрөөс 2024 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэлх 1001 хоногийн хүү нийт 260.554.455 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг,0  дүг000000000002206069112 дугаартай 450 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Гэхдээ хавтас хэргийн материалаас үзэхэд зээл олгосон баримт нь байхгүй. Мөнгөн зээл олгох эрхтэй этгээд нь мөнгөн зээл олгох эрх бүхий этгээдийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т зааснаар зээлийг бэлэн бусаар зээлдэгчид төлбөр барагдуулах байдлаар зээлийг олгосноор хүчин төгөлдөр байна гэж заасан байдаг. Өнөөдрийн хуралд дээр 30,000,000,10,000,000 төгрөг гэх мэт мөнгүүд нь хэзээ хэрхэн олгогдсон нь баримт нь байхгүй байна. Эдгээр зээлүүд угаасаа олгогдоогүй учраас хариуцагч зээлийг төлөх үүрэг хүлээхгүй. Тийм учраас зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.07.01-ний өдрийн итгэмжлэл, 2020.06.25-ны өдрий №ЗГ/0000зээлийн гэрээ, 2021.09.30-ны өдрийн №ЗГ/1172/0 Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2023.12.25-ны өдрийн №ЗГ/1172/0Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2023.06.25-ны өдрийн №ЗГ/1172/0  зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2023.03.25-ны өдрийн №ЗГ/1172/0 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021.12.25-ны өдрийн №ЗГ/1172/0 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021.07.21-ний өдрийн №ЗГ1172/0 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020.11.25-ны өдрийн №ЗГ/1172/0 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ,2020.08.20-ны өдрийн №ЗГ/1172/0 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ,2020.06.29-ний өдрийн №ЗГ/1172/0 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ,2020.06.25-ны өдрийн №БГ/0000 барьцааны гэрээ, О.Бат-Эрдэнийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн бүртгэлийн карт,2024.05.09-ний өдрийн №00/2024 Ж ББСБ ХХК-ийн гэрээний үүрэг гүйцэтгэх тухай мэдэгдэл, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж ХХК зээлийн гэрээний үүрэгт 260.554.455 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг О.-нэд холбогдуулан шаарджээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ж  ХХК 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/1172 тоот зээлийн гэрээ байгуулж, О.Б-эд 30.000.000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2020.06.29-ний өдрийн ЗГ/1172/0 тоот зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөг, 2021.07.21-ний өдрийн ЗГ/1172/0 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 20.000.000 төгрөг, 2020.08.20-ны өдрийн ЗГ/1172/0 зээлийн гэрээгээр 18.000.000 төгрөг, 2021 оны 9 сарын 30-ны өдрийн ЗГ/1172/0 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 35.000.000 төгрөг, нийт 123.000.000 төгрөгийг зээл авч, мөн 2020.06.25-ны өдөр №БГ/0000 барьцаа гэрээ байгуулж, 200.000.000 төгрөгийг тохиролцож, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, арцатын ам 0000 тоот хаягт байршилтай 450 мк2 талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөр төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, мөнгийг шилжүүлсэн баримтгүй гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаагаа баримтаар нотлож чадаагүй.

 

Мөн хэрэгт авагдсан зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүд, барьцааны гэрээ, О.Б-ийн 2022.04.28-ны өдөр нэхэмжлэгчид гаргасан хүсэлт зэрэг баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээл аваагүй гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Иймд хариуцагч О.Б-нээс зээлийн гэрээний үүрэгт 260.554.455 төгрөгийг гаргуулж, Ж ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.530.922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-ээс 1.530.922 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж   ХХК -д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б-нээс 260.554.455 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж    ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Хан-Уул дүүрэг, 0дүгээр хороонд байрлах, 9998 м.кв талбайтай, Э-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 0000000 нэгж талбарын дугаартай, контор агуулахын зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж  ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.530.922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-ээс 1.530.922 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж  ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО