Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0766

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Э*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж*******,

Хариуцагч: Нийслэлийн Улсын бүртийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О,

Гуравдагч этгээд: У******* ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О, Л.У,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.У,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ё.Э,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Э.З нарын хооронд үүссэн улсын бүртийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.З,  гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, өмгөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Э******* нь Нийслэлийн Улсын бүртийн газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн , У, ны С блок зогсоолын Ү-2 дугаар бүртийг хүчингүй болгуулах”-аар,

2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ё.Э нь Нийслэлийн Улсын бүртийн газарт холбогдуулан “Л.Э*******ын өмчлөлийн зогсоолын Ү-220 бүртийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан.

3. Л.Э******* нь эрхийн улсын бүртийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн бүртийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолд Улсын бүртийн ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6/262 тоот албан бичгээр татгалзсан хариу өгснийг хүлээн авч тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2024/1676 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

4. Нэхэмжлэгч Л.Э******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

 “Л.Э******* нь Баянзүрх дүүргийн , У, ны С блокын авто зогсоолын хэсэгт хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Манай байранд тухайн авто зогсоолын хэсэгт анхандаа зураг төслөөрөө зөвхөн 2 автомашин зогсоол байхаар төлөвлөгдсөн байсан боловч одоо 3 автомашин байрлах болсон байна. Миний хувьд тухайн авто зогсоолын хэсэгт зогсоолыг эзэмшдэг ба манай авто зогсоолын хэсэгт гэх авто зогсоол анхнаасаа *******д төлөвлөгдөөгүй, байгаагүй, байх боломжгүй байсан ч шинээр зогсоолын хэсэг гаргаж түүнийг бусдад өмчлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл анхны барилгын зураг, төсөл /эскиз/-г дур мэдэн өөрчилж 2 автомашины зогсоол хийхээр төлөвлөгдсөн хэсэгт 3 автомашины зогсоол хийх байдлаар илт хууль зөрчиж, бусад хууль ёсоор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй этгээдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал хууль бусаар автомашиныг байршуулж байгаа иргэн нь миний автомашины зогсоол руу машинаа тулгаж тавих байдлаар автомашинаасаа буух, чөлөөтэй гарахад байнга саад түвэг учруулаад байгаа юм. Баянзүрх дүүргийн нд байрлах Э барилгын эскиз зургийг Э ХХК гүйцэтгэсэн байх бөгөөд уг зурагт 41 автомашины зогсоол байхаар төлөвлөгдсөн боловч одоо 42 авто машины зогсоол байгаа. Зураг даалгаврын 3 гэсэн хананы дагуу БА-24 дэх хэсэгт С1-С3 талбайд 26 болон 27 гэсэн 2 автомашин байхаар анхнаасаа төлөвлөгдсөн байх боловч одоо 3 авто машины зогсоолын гэрчилгээ гаргасан байгаа юм. Энэ нь тухайн барилгын бусдын өмчлөлд шилжүүлэхээр анхнаасаа төлөвлөгдөөгүй хэсгийн дур мэдэн өмчлүүлэх шийдвэр гаргасан нь тодорхой байгаа юм.

Иймд Нийслэлийн улсын бүртийн газрын Баянзүрх дүүргийн , У, ны С блок зоорийн давхрын талбайг Ү-2 дугаарт бүртгэсэн бүрт хууль бус тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Л.Э******* нь авто зогсоолын хууль ёсны өмчлөгч. 2023 оны 12 дугаар сараас эхлэн тухайн авто зогсоолын хэсэг дээр яг хажуу талд нь нөгөө зогсоол шинээр бий болгож, өмчлөгчөөр Ё.Э бүртгэгдсэн талаарх мэдээллийг олж авсан. Архивын газраас хуулбар анхны эскиз зураг, батлагдсан эскиз зураг гаргаж өгөхөд тухайн эскиз зурагт авто зогсоол байгаагүй. Улмаар тухайн авто зогсоол бий болсноор ын авто зогсоол нь машин шууд ороод багтах боломжгүй учраас байнгын далий хажуулдаж байрлуулдаг. Хажуулдаж байрлуулахдаа байнга нэхэмжлэгчийн автомашины хойд хэсэг рүү тулгаж байх байдлаар автомашинаас чөлөөтэй буух саадгүй зорчих хүүхдүүдийг буулгах асуудалд дандаа түвэг учруулж байсан учраас улсын бүртийн байгууллагад уг авто зогсоол анхнаасаа бүртгүй байсан учраас хүчингүй болгуулах асуудлаар хандсан. Гэтэл улсын бүртийн байгууллагаас дээрх авто зогсоол нь хууль ёсны учраас нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гомдлыг хүлээж аваагүй. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн У // Энхтайваны өргөн чөлөө 4 гэсэн дугаартай барилгыг Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар актаар 47 автомашины дулаан зогсоолтойгоор хүлээн авсан байна. Дээрх барилгыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэдийн нэр дээр жагсаалтаар салж бүртгүүлэхээр У******* ХХК-иас ирүүлсэн хүсэлт, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан ёсны хаяг олгосон албан бичиг, улсын комиссын акт, захиалагч нарын нэрсийн жагсаалт, план зураг, фото зураг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлэн ирүүлсэн байна.

У******* ХХК нь иргэн Ё.Этай 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр авто зогсоол захиалгаар барих тухай гэрээ байгуулж, үүнийгээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртд бүртгүүлэхээр хүсэлт, мэдүүлгийг гаргасныг, мэдүүлэгт хавсаргасан гэрээ, эд хөрөнгийн план зураг, фото зураг, У******* ХХК-ийн 2016 онд барилга байгууламж ашиглалтад оруулах жагсаалт /хүсэлт, план зураг, фото зураг, жагсаалт гэх мэт нотлох баримт байна/ зэргийг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар Баянзүрх дүүрэг , У // Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* С блок зоорийн давхар хаягт байршилтай 15 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртийн Ү-2 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

Улсын бүртийн байгууллагаас дээрх бүртийг Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дугаар хэсэгт заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн байх тул Улаанбаатар Баянзүрх дүүрэг , У // Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* С блок зоорийн давхар хаягт байршилтай, 15 м.кв талбайтай авто зогсоолын бүртийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Л.Э*******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Э******* нь тухайн авто зогсоолыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр У.Ц*******гаас өмчлөлдөө шилжүүлэн авсан байдаг. Анхны бүрт нь 2016 онд иргэн Г.Нтой хийгдсэн авто зогсоолын захиалгын гэрээг үндэслэн бүртгэсэн бүрт байна.

Анх дараалсан 5, 6, 7 гэсэн 3 зогсоол дунд нь 6 зогсоол шинээр бий болгосон гэдэг асуудлыг тавиад байгаа. Гэвч энэ нь У******* 2016 онд хийгдсэн гэрээний үндсэнд бүх авто зогсоолыг улсын бүртд бүртгүүлэхдээ  С 10 зогсоолтойгоор жагсаалтаар ирүүлсэн. Захиалгын гэрээнд метр квадратын хэмжээ авто зогсоолын дугаар захиалагчийн нэр тусгана. Бодит байдалд нотлох баримт ийм байгаа. Тухайн эд хөрөнгийн байршлыг харуулсан план зураг байсан. План зурагт У******* ХХК тухайн авто зогсоол бүр дээр тэр чигт нь А, С, D гэсэн жигүүр тус бүрд 31 зогсоол буюу нэг үйлчилгээний талбай бүхий байршлын зургийг харуулсан план зургийг өгсөн байдаг. Бүгдийг нь нэг бүрчлэн би мэдээллийн санд шалгаж үзэхэд тогтмол энэ зургийг хавсаргаж өгсөн. Тухайн зогсоолын дугаарыг харуулсан, орц гарцыг харуулсан фото зургийг У******* ХХК-иас захиалагч нартаа гаргаж өгсөн. Тухайн баримтыг захиалагч нар мэдүүлгээр улсын бүртийн байгууллагад хандаж гаргадаг. Үнэн зөв мэдүүлэг гаргах нь захиалагч болон тухайн гүйцэтгэгч компани буюу барилгын компанийн үүрэг байдаг. Тиймээс нотлох баримтад тулгуурлаж бүртгүүлсэн бүртийг хийж үйлдэж одоогоор улсын бүрт дээр тухайн байрны зоорины дотор 28 авто зогсоол буюу нэг үйлчилгээний талбайгаар бүртгэгдсэн байгаа. Яг энэ зургийг ашиглаад бид нар У******* ХХК-д энэ зургийг авсан учраас зоорины давхрын бүх бүртүүдэд энэ зургаар л бүртгэгдсэн. Тус нотлох баримтуудыг манайх үзээд бүртгэгдсэн учраас цаашаа худалдан авсан хүмүүс нь тухайн анхны бүрт дээр маргаагүй, анхны захиалагч өөрөө маргаагүй. Тэгэхлээр улсын бүртийн байгууллага бол энэ бүрт үнэн зөв, бодитой гэж үзэж байна” гэв.

8.Гуравдагч этгээд Ё.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Ё.Э анх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр У******* ХХК авто зогсоол худалдан авах гэрээ байгуулсан. Харин зогсоолын төлбөр 2023 онд дуусч Улсын бүртд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. Энэ хугацаанд иргэн Л.Э******* нь миний зогсоолд хоёр машин зэрэгцүүлэн тавьж, авто зогсоол ашиглах эзэмших эрхэнд минь халдаж байсан. Анх Л.Э******* нь хэзээ, ямар гэрээний үндсэн дээр өөрийн авто зогсоолыг ашиглах болсон тодорхойгүй байна. Тухайн авто зогсоолыг хууль тогтоомжид заасан бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж улсын бүртийн ерөнхий газраас авсан. Л.Э******* нь миний зогсоолд 2 машин зэрэгцүүлж тавьж авто зогсоол ашиглах, эзэмших эрхэнд халдаж байсан. Анх Л.Э******* нь хэзээ, ямар гэрээний үндсэн дээр авто зогсоолд ашиглах болсон нь тодорхойгүй. Миний бие болон Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бол тухайн зогсоолын хууль тогтоомжид заасан бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж Улсын бүртийн ерөнхий газраас авсан. Анх энэ зогсоолыг авахад 3 зогсоолтой байсан. Тэгээд Г.Ноос У.Ц*******д дараа нь  Л.Э*******д шилжсэний дараа энэ маргаан эхэлсэн. Өмнө нь бол зүгээр байсан” гэв.

9.Гуравдагч этгээд Ё.Эын өмгөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 “Нэхэмжлэгч Л.Э******* нь анх 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр авто зогсоол худалдаж авсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртийн гэрчилгээгээ авсан. Үүнээс хойш 8 сар 20 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртд гомдол гаргасан байна. Тус гомдлын хариу нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртийн байгууллагаас өгсөн. Ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд захиргааны акт нь энэ хуульд заасны журмын дагуу мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж байгаа юм. Тухайн авто зогсоолыг анх авахдаа 15 м.кв хэмжээтэй, зогсоолтой хаааралгүйг мэдэж байсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр захиргааны байгууллагад хандах эрхтэй байсан ч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг авахгүй, нэхэмжлэгчийн яг ямар эрх ашиг сонирхол зөрчигдөөд байгаа юм, эсвэл зөрчигдөж болшгүй гээд байгаа юм.

 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр тодорхойлж чадаагүй, ийм учраас энэ маргаан нийтийн эрх зүйн маргаан биш. Харин том зогсоол гэж хууртагдаж авсан, эсвэл андуурдаг ч юм уу, авсан байдлаар тойрсон нь иргэд хоорондын маргаан учраас иргэний журмаар гаргах маргаан юм. Гол асуудал нь Л.Э******* энэ зогсоолыг У.Ц*******гаас авахдаа 2 машин багтаагаад зогсоох боломжтой. Тийм учраас том зогсоол гэж өгсөн. Энэ зураг дээр байгаа юм. Л.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч сайн мэдэхгүй байх шиг байна. Ё.Эын хувьд 2 машин тавьчихаар хүндрэлтэй байдал үүсээд байдаг гэсэн нь У.Ц*******гаас гэрээгээр худалдаж авахдаа үүссэн маргаан, төлбөр мөнгөний асуудал. Энэ бүрттэй холбоотой асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон асуулт хариултын явцад тодорхой болсон зүйл нь анхны зурагт 2 зогсоол төлөвлөгдсөн, 2 зогсоолыг стандартад нийцүүлээд өөрчлөлт оруулж, зураг зохиогчийн магадлал гаргаж энэхүү магадлалаар улсын бүрт бүртгэсэн байна. Хариуцагч холбогдох эрх бүхий байгууллагын батлагдсан зураг төслийн хүрээнд 3 авто зогсоол байсан. Үүний хүрээнд бүртгэсэн гэж байна. Гуравдагч этгээд Ё.Эын хувьд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тухайн авто зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2023 онд төлбөр мөнгөний асуудал нь дууссан учраас улсын бүртийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Тус авто зогсоол нь Монгол Улсын хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандартыг хангасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Монгол Улсын стандарт MNS:5342-2007 буюу дулаан авто зогсоолын стандарт юм. Тус стандартын 4.4 дэх хэсэгт авто зогсоолд тавигдах овор хэмжээ, ангилал бүлэгт бол “зогсоолын урт 5 метр хүртэл өргөн 1,8 метр хүртэл гэж байгаа юм. Нэг зогсоолын хэмжээ 10м.кв байна. Хананаас 0,5 метр авто зогсоол машин хоорондын зай 0,3 метр байна” гэж заасан. Тус стандартыг хангаж байна. Хавтаст хэргийн 143 дугаар талд шүүхээс үзлэг хийсэн. Үүнд өргөн, урт нь 6.68м.кв, өргөн нь 3,22м.кв гэж байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртийн тухай хуулийн 8, 29 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах эсвэл мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан. Шүүхийн шийдвэр өөрөө үндэслэл бүхий, заавал хэрэгжих боломжтой байх ёстой. Хэрвээ агуулгаараа 6 эсвэл зогсоол хүчингүй болно гэдэг нь зогсоол байхгүй болно гэсэн үг. За хэрвээ зогсоол байх. Түрүүн нэхэмжлэгчээс асуусан хариуцагч тал зогсоол энэ ын зогсоолын бүрт хүчингүй болсноор ын хэмжээ ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхгүй. Улсын бүртд анхнаасаа зогсоол 15 м.кв гэдгийг Д.Э******* мэдэж байсан анхны хэмжилт хийсэн цагаан зурааснаас үзлэг хийхдээ 15 метр квадратаас илүү 22 метр квадрат буюу байгаа. зогсоолыг байхгүй болгосноор 15м.кв хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй орох боломж байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10.Гуравдагч этгээд У******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нэхэмжлэл болон бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна хэмээн үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь өмчлөх эрх олж авахад шаардагдах гэрээ хэлцлийг хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулж, хэлбэр, агуулгын хувьд хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6. 11 дүгээр зүйлийн 11, 13 дугаар зүйлийн 13.2.1 зэрэг хуулийн шаардлагад нийцсэн, өмчлөх эрх олж авахад шаардагдах баримт бичигт талуудын эд хөрөнгийг бүртгэхэд шаардагдах нотлох баримтууд хангалттай байсан зэргээс үзэхэд тухайн 6, эд хөрөнгийг бүртгэсэн улсын бүртийн байгууллагын бүртийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй нотлох баримтаар нотлогдохгүй байна хэмээн үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь яагаад үндэслэлгүй вэ гэвэл гуравдагч этгээдийн төлөөлөгч сая хэлж байна. Л.Э******* ашигладаг байсан өөр 3 зогсоол байдаг гэдгийг мэдээд түүнийг ашиглаж байсан мөртлөө сүүлд нь Ё.Э төлбөр тооцоогоо дуусаад гэрчилгээгээ аваад хууль ёсны дагуу ашиглахад тэр нь асуудал болчихдог.. Мэдэж ашиглаж байснаа өөрт нь ашиггүй болоод ирэнгүүт нэхэмжлэл гаргаад ашиг сонирхол хөндөгдчихлөө гэж ярьж байгаа нь хууль бус юм. Эд хөрөнгийн улсын бүртийн тухай хуульд мэдүүлэг нь үнэн зөв байна гээд сая хариуцагчийн төлөөлөгч хэлж байна. Анхнаасаа өгсөн мэдүүлэгт 5, 6, 7 дээр Э болон Н гэсэн 3 иргэн байна шүү гэдгийг тодорхой хэлсэн. Өнөөдрийн хэргийн материалаас хараад бид өөрчлөлт олж чадаагүй. Олж чадаагүй нөхцөл байдал нь Э зургийн компани өөрсдийнхөө хийсэн зургийг мэдэхгүй байгаа, өөрчлөлт ороогүй гэсэн боловч өөрчлөлт орсон гэдэг баримтууд нь Улсын үндэсний архив, Нийслэлийн төв архиваас бүгдээс нь ирчихсэн. Зураг зохиогч нь өөрөө будилаад байгаа тул улсын байгууллага нь будилах нь аргагүй байх. Доод талын жигүүрт нь 3 автомашины зогсоолтой болохоор түүнийг байна гэж ойлгосон. Энэ зураг гэдгийг сүүлд нь ойлгосон. Ё.Эын зогсоолыг ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгох гээд байгаа нь тодорхойгүй. Анх байхгүй байсан гээд байгаа хэрнээ өөрөө ашиглаж байдаг. Нэхэмжлэгч бодит байдалтай өөрийнх нь хэлж байгаа нь нийцэхгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ямар хууль зүйн үндэслэлээр хууль бус гэж үзсэн бэ? Эд хөрөнгийн бүртийн тухай хууль, Барилгын тухай хуулийн хэдийг зөрчсөн гэдэг үндэслэлээ тодорхой хэлэх ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

11.Гуравдагч этгээд У******* ХХК-ийн өмгөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 “Мэдсэн гэдэг асуудалд хавтаст хэрэгт авсан баримтаас харвал улсын бүртгэгч хэлсэн план зураг болон фото зургаар харагдана гэсэн. Фото зургаас харвал 5, 6, 7 дээр нь ийм зогсоол байна гээд нэхэмжлэгч талын өөрийнх нь гаргаж өгөөд байгаа улсын бүртд бүртгэгдээд байгаа хэсэгт 6 дугаар зогсоолд машин байна гэдэг нь хавсаргасан фото зургаар харагддаг. Анх үзэж танилцаад болно, бүтнэ, болж байна гээд өөрөө худалдаж авчхаад 2023 оны 04 дүгээр сард гэрчилгээ гарахад маргах боломжтой байсан. Гэрчилгээ гарангуут миний эрх хөндөгдөж байна гэдэг байдлаар хандаж нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна.” гэв.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэл:

12. Гуравдагч этгээд Ё.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагын үндэслэлдээ:

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад зөрүүтэй байдлууд бий болж байна. Тухайлбал: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...41 зогсоол байх ёстой газар 42 зогсоол байгаа”, ХХ27 Архивын Ерөнхий газраас ирсэн хариуд, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актад “..47 автомашины зогсоолтой” гэжээ. Өөрөөр хэлбэл тухайн барилгыг барьж бусдад худалдсан У******* ХХК, иргэн С.Б нар 42 зогсоолтой байх ёстой байхад 5 зогсоол илүү гаргаж бусдад худалдсан гэж үзэх юм бол тухайн 5 зогсоолыг авсан 5 иргэн хохирч үлдэх болно. Иймд аль 5 зогсоол нь хууль бус болох бэ гэдгийг тогтоох шаардлагатай. Ё.Эын бүрт хууль ёсных уу, Л.Э*******ын бүрт хууль ёсных уу гэдгийг салгаж ойлгох хэрэг гарна. Дугаарлалтын хувьд 6,7,8 гэж явдаг. Тийм учраас Нийслэлийн Улсын бүртийн байгууллагад холбогдуулан зогсоолын бүртийг хууль бус тул хүчингүй болгох бие даасан шаардлага гаргаж байна. Үндэслэл нь нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлтэй ижил болно” гэжээ.

13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж******* бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

“Гуравдагч этгээдийн зүгээс гаргасан шаардлага нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, түүнчлэн илт үндэслэлгүй байна. Учир нь шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “Зогсоол илүү байгаа юм чинь Л.Э*******ын зогсоол мөн хууль бус байж болно” гэсэн агуулгаар буюу таамгаар шүүхэд шаардлага гаргасан байна. Ингэхдээ тухайн бүрт буюу захиргааны актыг ямар хууль, журмын дагуу үндэслэлгүй гэж үзсэн, хууль бус гэж үзэх үндэслэл нь юу болох талаар ямар ч тайлбар гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй адил гэсэн товч бөгөөд тодорхойгүй тайлбарыг гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Э******* нь анхны зургийн төсөл /эскиз/-өөр тухайн хэсэгт 2 автомашины зогсоол байсныг дур мэдэн өөрчилж, бүртийн байгууллагад хүсэлт өгснийг бүртийн байгууллага бүрэн хянаагүй талаар маргаж, гомдол, нэхэмжлэл гаргасан. Тодруулбал Э барилгын зурагт тусгагдаагүй зогсоолыг нэмж байрлуулахдаа батлагдсан зургийг дур мэдэн өөрчилсөн байсан. Эндээс үзвэл гуравдагч этгээд үндсэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг огт ойлгоогүй бөгөөд бид бүртгэх ёсгүй бүртийг хууль бус гэж маргаж байгаа бол гуравдагч этгээд нэхэмжлэгчтэй барьцаад маргаж байгаа бололтой юм. Түүнчлэн гуравдагч этгээдийн гаргаж буй шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Гуравдагч этгээд маргаад байгаа актын тухай нэхэмжлэл гардсан даруйдаа хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад хандаж гомдол гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах урьдчилсан хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэргээс үзэхэд уг шаардлагыг хүлээж авахаас татгалзах үндэслэл бий болсон.

Л.Э*******аас өмнө 2 этгээд болох Г.Н, У.Ц******* нар тухайн зогсоолыг өмчилж байсан. Анхдагч бүрт, хоёрдогч бүртийн хувьд маргаагүй. Гуравдагч этгээд, гуравдагчаар бүртгэгдэж байгаа Л.Э******* дээр маргаж байгаа. Үндэслэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай адилхан. Гуравдагч этгээд маань нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжээд байна. Яагаад гэвэл бид нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд маш тодорхой бичсэн. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дахиад архивын газраас дээрх зогсоолуудтай холбоотой батлагдсан эскиз зураг ирсэн. Үүнд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн эскизтэй адилхан. Эскиз зураг нь С1-С3 хэсэгт 2 автомашины зогсоол зураг төслөөр байх ёстой. Одоо яаж 3 болоод тэр дунд нь байгаа авто зогсоол анхнаасаа төлөвлөгдөөгүй байж яагаад гэрчилгээ гараад байгаа гэдэгт маргаж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай ижил гэдэг байдлаар гуравдагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжээд байхаар нэг ёсны нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлтэй гэж тайлбарлаад байх шиг байна. Авто зогсоолын зурагт С1, С3 хоёр байгаа. Энэ дунд Авто зогсоолын зураг байхгүй. Анхны буюу хууль ёсны эрх бүхий этгээдээс баталсан зураг байгаа.

Анхны бүртд танайх маргасан уу? 2 дахь бүрт дээр танайх маргасан уу? Яагаад 3 дахь бүрт дээр маргаагүй гэдэг асуудлууд нь маш тодорхойгүй. Гуравдагч этгээдийн гаргаад байгаа шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилсан хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна. Иймээс дээрх шаардлага үндэслэлгүйгээс гадна бид нар өнөөдөр хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн У // Энхтайваны өргөн чөлөө 4 гэсэн дугаартай барилгыг Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар актаар 47 автомашины дулаан зогсоолтойгоор хүлээн авсан байна. Дээрх барилгыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэдийн нэр дээр жагсаалтаар салж бүртгүүлэхээр У******* ХХК-иас ирүүлсэн хүсэлт, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан ёсны хаяг олгосон албан бичиг, улсын комиссын акт, захиалагч нарын нэрсийн жагсаалт, план зураг, фото зураг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлэн ирүүлсэн байна. У******* ХХК-иас зоорийн талбайг бүртгүүлэх нотлох баримтад 31 зогсоол бүхий план зураг, А блок 10 зогсоол, С блок 10 зогсоол, D блок 11 зогсоол нийт 31 зогсоолын захиалагч нарын нэрс, В блок 588 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн 1 иргэн бүртгүүлэх нэрсийг тус тус гаргасан. Захиалагч нарын хүсэлт мэдүүлэг, гэрээ, төлбөр тооцоо дууссан албан бичиг, план зураг, фото зураг зэрэг нотлох баримтыг компаниас ирүүлсэн дээрх план зураг болон захиалагч нарын нэрсийн жагсаалттай тулган шалгаж 588 м.кв үйлчилгээний талбайн 1 өмчлөх эрхийг, 29 авто зогсоолын өмчлөх эрхийг тус тус /улсын бүртийн цахим санд шалгахад/ улсын бүртд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

Баянзүрх дүүргийн /Х апартмент/ байрны авто зогсоолын анхны бүрт нь У******* ХХК болон иргэн Г*******ийн Н нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан авто зогсоол захиалгаар барих гэрээг улсын бүртд бүртгүүлэхээр 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Г.Н мэдүүлэг гаргаснаар холбогдох нотлох баримтыг үндэслэн С блок зоорийн давхар хаягт байршилтай, 15 мкв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг анх эрхийн улсын бүртийн Ү-220 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь 2003 оны 06 дугаар арын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртийн тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1, 17 дугаар зүйл 17.1 дэх заалтуудыг баримтлан бүртгэсэн байна. Мөн өмчлөх эрхийг шилжүүлэх бүртийн иргэн Г.Н нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр У.Ц*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг улсын бүртд бүртгүүлэхээр хүсэлт, мэдүүлэг гаргасныг нотлох баримтыг үндэслэн улсын бүртд бүртгэж У.Ц*******гийн өмчлөлд, иргэн У.Ц******* 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Л.Э*******тай худалдах худалдан авах гэрээ байгуулсныг улсын бүртд бүртгүүлэхээр хүсэлт мэдүүлэг гаргасныг нотлох баримтыг үндэслэн Л.Э*******ын өмчлөлөөр тус тус бүртгэсэн нь Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн.

План зураг, жагсаалт нь барилгын компанийн хувьд хамгийн чухал нотлох баримт. План зурган дээр ажиллаж байж үнэн зөв бүрт хийж байгаа. Жагсаалт, анхны гэрээ хэлцэл нь хэдэн оны хэдэн сарын хэдэнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ гэдэгт бид тулгуурлаж байсан авто зогсоол мөн, бишийг ялгана. Гэрээ 2016 онд хийгдчихсэн. Хийгдчихсэн байгаа учраас байсан бүрт гэсэн үг. Хэргийн материалд бас нэг зураг байгаа. Дээд талдаа 11 зогсоолтой гэж гардаг. Эдгээрийг бүртийн байгууллагад комисс хүлээж акттайгаа цуг ирүүлсэн байдаг. Авто зогсоолын хувьд хоёулаа адилхан энэ зургаар явж байгаа. Манайд өгсөн 41 нь зогсоол байгаа. Иймээс энэ 2-ыг хүчингүй болгох ямар ч нөхцөл байхгүй. Бид нар энэ нотлох баримтын хэмжээнд үнэн зөв, бодитой бүртээ хийсэн” гэв.

15.Гуравдагч этгээд У******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:    

 “Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн мөн нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь Ё.Э нь Л.Э*******тай маргаж байгаа учраас зөрүүлээд маргая гэдэг шаардлага байгаа болов уу гэж харж байна. Тиймээс үндэслэлтэй шаардлага байхгүй, хоёулаа нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулахдаа хууль зүйн үндэслэлээ хэлсэнгүй, тийм учраас захиргааны акт хүчингүй байхын тулд зөвхөн хууль зөрчих ёстой хууль болон хуулийн ямар хэм хэмжээг зөрчсөн нь тодорхой байх ёстой. Нэгэндээ гомдоод бие биетэйгээ маргасан. Хоорондоо гомдсон гомдлоо шүүхэд хэлнэ. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд өөрсдийнхөө шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлах хэрэгтэй. Улсын бүртийн байгууллага энэ 2 бүрт хоёулаа 1 план зургаар явсан гэдэг. Ё.Э, Л.Э******* хоёулаа энэ зургийг мэдэж байсан бол анхнаасаа маргахгүй байсан. Ё.Эын хувьд 2016 оноос хойш нэхэмжлэгч болон гуравдагч этгээд эд хөрөнгийг ашиглаж, эзэмшиж байгаа өмчлөх эрхүүд нь тус тусдаа гарсан. Яагаад гэвэл төлбөр тооцооны хувьд асуудалтай байсан. Одоо Л.Э*******ын хувьд бусад этгээдүүдээс шилжиж орж ирсэн. Гэхдээ энэ 2 зураг адилхан зураг байсан. Гуравдагч этгээд болон нэхэмжлэгч хоёр хоёулаа өгч байсан, тухайн үед маргах боломж нь байсан. Л.Э*******ын хувьд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш маргах боломжтой байсан бол Ё.Эын хувьд 2016 оноос хойш маргах боломжтой байсан. Гэтэл маргаагүй, Ё.Эын хувьд Л.Э******* маргангуут нь зөрүүлээд маргаж байгаа. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад бичсэн хууль зүйн үндэслэл нь адилхан гээд нөгөө талд нь хууль зүйн үндэслэл байхгүй байхад гуравдагч этгээдийн хууль зүйн үндэслэлтэй адилхан гээд энэ нь тодорхойгүй байдлыг бий болгож байна. Гуравдагч этгээд болон нэхэмжлэгч хоёулаа хууль зүйн үндэслэлээр тайлбар хэлэхгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 92-94-т зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хоёулаа зөрччихсөн. Үүнтэй холбоотой ямар нэгэн тайлбар хэлж чадахгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 04-нд яагаад Л.Э******* нь гомдол гаргаагүй юм. Ё.Э нь 2016 оноос хойшоо яагаад гомдол гаргаж яваагүй вэ? гэдгээ тайлбарла. Тиймээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

        1.Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.“Баянзүрх дүүргийн , У //, Энхтайваны өргөн чөлөө гудамж, , зоорийн давхрын С блок, хаягт байршилтай автозогсоолын Ү-2 дугаарт бүртгэгдсэн бүрт хууль бус тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 2.1.Баянзүрх дүүргийн У // Энхтайваны өргөн чөлөө 4 гэсэн дугаартай барилгыг Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар актаар 47 автомашины дулаан зогсоолтойгоор хүлээн авсан байна. Дээрх барилгыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэдийн нэр дээр жагсаалтаар салж бүртгүүлэхээр У******* ХХК-иас ирүүлсэн хүсэлт, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан ёсны хаяг олгосон албан бичиг, улсын комиссын акт, захиалагч нарын нэрсийн жагсаалт, план зураг, фото зураг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлэн ирүүлсэн байна.

2.2.У******* ХХК нь иргэн Ё.Этай 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр авто зогсоол захиалгаар барих тухай гэрээ байгуулж, үүнийгээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртд бүртгүүлэхээр хүсэлт, мэдүүлгийг гаргасныг, мэдүүлэгт хавсаргасан гэрээ, план зураг, фото зураг, У******* ХХК-ийн 2016 онд барилга байгууламж ашиглалтад оруулах жагсаалт зэргийг үндэслэн С блок зоорийн давхар хаягт байршилтай 15 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртийн Ү-2 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

         2.3.У ХХК болон Г.Н нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр авто зогсоол захиалгаар барих гэрээ байгуулж, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уг автозогсоолын өмчлөх эрхийг У.Ц*******д,  2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Л.Э*******д тус тус  шилжүүлэн бүртгэжээ.

3.Баянзүрх дүүргийн , У //, Энхтайваны өргөн чөлөө гудамж, , зоорийн давхрын С блоконд нийт 10 автозогсоол байгуулахаар төлөвлөсөн зургийг улсын бүртийн байгууллагад өгсөн бөгөөд гуравдагч этгээд Ё.Эын хувийн хэрэгт авагдсан зоорийн давхрын техникийн байгуулалтын зурагт 31 автомашины зураг төлөвлөгдсөний дотор 6, зогсоол орсон байна. У******* ХХК-тай 2016 онд хийгдсэн гэрээний үндсэнд бүх авто зогсоолыг улсын бүртд бүртгүүлэхдээ  С блок 10 зогсоолтойгоор жагсаалтаар ирүүлсний дагуу бүртгэсэн бөгөөд нэхэмжлэгчээс анх дараалсан 5, 6, 7 гэсэн 3 зогсоол дунд нь 6 зогсоол шинээр бий болгосон гэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.Э ******* ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14 тоот албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/460 тоот албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10/885 тоот албан бичиг, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01-11/20 албан бичгээр маргаан бүхий 6, зогсоолын план зураг өөрчлөгдөөгүй болох нь тус тус тогтоогдож байна.

5.Хэдийгээр хэрэгт авагдсан Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/248 тоот албан бичгээр ирүүлсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/201 албан бичигт “... Баянзүрх дүүргийн иргэн С.Бы захиалгатай Х апартмент хотхоны 47 автомашины дулаан зогсоолтой, 413 айлын орон сууцны барилга” гэж, зоорийн давхрын технологийн байгуулалтын зурагт “41 машины дулаан гараж” гэж, Баянзүрх дүүргийн Улсын бүртийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 544 тоот албан бичгээр хавсарган ирүүлсэн зоорийн давхрын техникийн байгуулалтын зурагт “43 автомашины зураг” гэж тус тус дурдах боловч нэхэмжлэгч Л.Э*******, гуравдагч этгээд Ё.Э, хувийн хэрэгт авагдсан зоорийн давхрын техникийн байгуулалтын зурагт 31 автомашины зогсоолын план зураг байх тул улсын бүртийн байгууллага мэдүүлэг, хавсаргасан баримт болох 01/2014/ гэсэн шифр бүхий уг план зургийг үндэслэн бүртгэсэн.

6.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүрт үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүрт бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:”, 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн”,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртийн тухай хуулийн /2003 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1.”Эрхийн улсын бүртийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гэж зааснаар мэдүүлэг гаргагчийн мэдүүлэг болон хавсарган өгсөн баримтууд нь зөрүүтэй, агуулга нь бүрттэй холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн бол холбогдох бүртийг хийхээс татгалзаж, буцаахаар заасан бөгөөд маргаан бүхий бүртүүдэд ийм зөрүү үүсээгүй тул улсын бүртгэгч нь бүртийг хийж, мэдээллийн санд оруулж баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

7.Гуравдагч этгээд Ё.Эаас гаргасан “Л.Э*******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн , У, ны С блок зогсоолын Ү-2 дугаар бүртийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд:

7.1.У******* ХХК болон гуравдагч этгээд Ё.Э нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дээрх зоорийн давхрын С блок, автозогсоолыг захиалан барих гэрээ байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эрхийн улсын бүртийн Ү-2 дугаарт өмчлөгчөөр бүртгэгдсэн.

7.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”, 109 дүгээр зүйлийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.3.Гуравдагч этгээд Ё.Эаас 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Л.Энзулын зогсоолын бүртийг хууль бус тул хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг гаргасан боловч автозогсоол нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Г.Нийн нэр дээр, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр У.Ц*******гийн нэр дээр, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Л.Э*******ын нэр дээр тус тус бүртгэгдсэн, харин гуравдагч этгээд Ё.Э нь автозогсоолыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байгаагаас үзвэл маргаан бүхий Л.Э*******ын өмчлөлийн автозогсоолын бүрттэй холбогдуулан маргаж байгаа нь үндэслэлгүй.

7.4.Түүнчлэн гуравдагч этгээд Ё.Э нь өөрийн өмчлөлийн автозогсоолыг 2016 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өмчлөх эрхийг бүртгүүлсэн бол, нэхэмжлэгч Л.Э*******ын өмчлөлийн автозогсоолыг анх 2017 онд Г.Н, 2019 онд У.Ц*******, 2023 онд Л.Э******* нарын өмчлөлд бүртгэсний зэрэгцээ нэхэмжлэгчээс тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2024/2654 дугаар захирамжаар Ё.Эыг гуравдагч этгээдээр татан оролцуулж, Ё.Э нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гардаж авчээ.

7.5.Иймээс гуравдагч этгээд Ё.Э нь нэхэмжлэгч Л.Э*******ын өмчлөлийн автозогсоолын Ү-220 бүртийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

8.Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Э*******ын “Баянзүрх дүүргийн , У, ны С блок зогсоолын Ү-2 дугаар бүртийг хүчингүй болгуулах”, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ё.Эын  “Л.Э*******ын өмчлөлийн зогсоолын Ү-220 бүртийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртийн тухай хуулийн /2003 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Э*******аас Нийслэлийн Улсын бүртийн газарт холбогдуулан гаргасан “Ё.Эын өмчлөлийн Баянзүрх дүүргийн , У, ны С блок зогсоолын Ү-2 дугаар бүртийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ё.Эаас Нийслэлийн Улсын бүртийн газарт холбогдуулан гаргасан “Л.Э*******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн , У, ны С блок зогсоолын Ү-220 бүртийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН