| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/09202/И |
| Дугаар | 184/ШШ2024/06206 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/06206
| 2024 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2024/06206 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: М банк ХК /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,******* оршин байх, РД*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******од оршин суух, эмэгтэй,******* овогт******* /РД/-т холбогдох,
11,411,602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000070262 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 11,399,602 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 11,411,602 төгрөгийг хариуцагч*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М банк ХК-ийн нэхэмжилсэн 11,411,602 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,901,933.67 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,901,933.67 төгрөг,
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,901,933.67 төгрөг,
2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,901,933.67 төгрөг,
2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,901,933.67 төгрөг,
2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,901,933.67 төгрөгийг тус тус төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрнө гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Б.Алтанцэцэгт холбогдуулан 11,411,602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч М банк ХК-ийн 11,411,602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,901,933.67 төгрөгөөр төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч*******-ийн 11,411,602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,901,933.67 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,536 төгрөгийн 50 хувь болох 98,768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 98,768 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Б.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 98,768 төгрөгийг тус тус гаргуулан М.Банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ