Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/04927

 

 

 

 

2024 оны 11 сарын 25 өдөр

 

 

 

 

  Дугаар 183/ШШ2024/04927

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... тоотод байрлах, С  ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ...... дугаар давхарт байрлах, Х ХХК /РД:.../,1

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, .........тоотод оршин суух, Б  овогтой Д-ийн   /РД: ЧП........1/,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 2......5 тоотод оршин суух, Ч  овогтой Н-ын С /РД: ......../,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, ....... тоотод оршин суух, Ө  овогтой Ц-ийн С , /РД: ......./,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, ............ тоотод оршин суух, Д овогтой Э-ын Ж /РД: ............

Үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, 114.804.813 төгрөг гаргуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С  ХХК-ийн төлөөлөгч П.Г , нэхэмжлэгч С ХХК-ийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд Ц.С, гуравдагч этгээд Д.Д-мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, гуравдагч этгээд М.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, гуравдагч этгээд Э.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С ХХК нь Х ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр "Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ХГ/2017/06/27-C9" дугаар гэрээ байгуулж, тус гэрээний дагуу С ХХК нь Хурп Групп ХХК-д 1.994.656.440 төгрөгийн үнэ бүхий фасадны фанель, чулуун хөвөн нийлүүлэх, Хурд Групп ХХК төлбөрийг 100 хувь бартер (арилжаа)-аар өөрийн барьж буй барилгаас дараах орон сууцнуудыг доор дурдсан үнээр тооцож шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно. Үүнд: 1. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0  дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 105 дугаар байр 18В тоот 117.83 мк.в талбайтай орон сууцыг 1 мкв-ыг 3.400.000 төгрөг, нийт 400.622.000 төгрөгөөр; 2. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 105 дугаар байр 0 тоот 117.67 мк.в талбайтай орон сууцыг 1 мкв-ыг 3.400.000 төгрөг, нийт 400.078.000 төгрөгөөр, 3. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 110 дугаар байр 0 тоот 95.71 мк.в талбайтай орон сууцыг 1 мкв-ыг 3.400.000 төгрөгөөр, нийт 325.414.000 төгрөгөөр, 4. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороонд байрлах Хүннү хорооллын 102 дугаар байр 2В тоот 55.04 мк.в талбайтай орон сууцыг 1 мкв-ын 3.400.000 төгрөгөөр, нийт 163.497.099,06 төгрөгөөр; 5. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 107 дугаар байр 7А тоот 117,67 мк.в талбайтай орон сууцыг 1мкв-ыг 3.400.000 төгрөгөөр, нийт 400.078.000 төгрөгөөр, 6. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Нарны хорооллын 10 дугаар байр 15 тоот 105.21 мк.в талбайтай орон сууцыг 1 мкв-ыг 2.300.000 төгрөг, нийт 241.983.000 төгрөгөөр. Дээрх орон сууцнуудаас 3-д заасан 110 дугаар байр 6D хаягтай 95.71 мк.в орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг Х  ХХК гаргаж өгсөн. 5-д заасан орон сууцыг Х   ХХК буцаан авсан. Харин бусад (1,2,4,6) орон сууцыг манай компанийн эзэмшилд шилжүүлж өгсөн боловч Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй, Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүргээ гүйцэтгэхгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Х  ХХК нь төлбөрт тооцож өгсөн орон сууцнуудын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг гэрчилгээг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүйгээс шалтгаалж манай компани өөрийн хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж, зарж борлуулж чадахгүй, борлуулсан орон сууцнуудынхаа үлдэгдэл төлбөрийг авч чадахгүй санхүүгийн хувьд маш их хүндрэл үүсэж, бусдад их хэмжээний алданги, торгууль төлж байна. С ХХК-ийн зүгээс Х  ХХК-аас гэрчилгээнүүдийг манай нэр дээр гаргаж өгөх, гаргаж өгөхөд шаардлагатай зөвшөөрлийг өгөхийг удаа дараа шаардсан боловч Санхүүгийн захирал Б.Б  нь өөрийн анх Б  (Б нь Н.С-өөс Х  ХХК-ийн барьсан орон сууц зарна гэж мөнгө авсан байдаг бөгөөд Н.С  нь Х  ХХК-ийг шүүхэд хариуцагчаар татаж тухайн маргааныг шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн)-ын асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол гэрчилгээг гаргаж өгөхгүй гэж үндэслэлгүйгээр татгалздаг. Түүнчлэн, н.Самданмөнхийн нэхэмжлэлтэй Х  ХХК-д холбогдох иргэний хэрэгт Х  ХХК нь орон сууцнуудыг С ХХК-д шилжүүлэх үүрэгтэй болох (төлбөр төлөгдсөн)-оо хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл хувьд манай компани Х  ХХК-д нийт 1.646.398.912,58 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Харин Х  ХХК 60 тоот 95.71 мк.в талбайтай орон сууцнаас бусад орон сууцны өмчлөх эрхийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Х ХХК болон С ХХК нь хоорондын төлбөр тооцоогоо бичгээр акт үйлдэж нийлсэн болно. С ХХК нь Х ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ХГ/2017/06/27-С9 дугаар гэрээний дагуу Х ХХК-ийн өмнө гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Иймд, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон талуудын хооронд. байгуулсан ХГ/2017/06/27-0 дугаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой байдлаар дурдах юм бол шаардлага 1. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 105 дугаар байр 0 тоот 117.83 мк.в талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг болох төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг Иргэн Д.Д-д гаргаж өгөхийг Х  ХХК-д даалгах, шаардлага 2. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 105 дугаар байр 130 тоот 117,67 мк.в талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт болох төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг иргэн М.О-ын нэр дээр гаргаж өгөхийг Х  ХХК-д даалгах, шаардлага 3. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0-р хороонд байрлах Хүннү хорооллын 102 дугаар байр 2В тоот 55.04 мк.в талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт баримт болох төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг иргэн Ц.С-ын нэр дээр гаргаж өгөхийг Х  ХХК-д даалгах, шаардлага 4. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0-р хороонд байрлах Нарны хорооллын 10 дугаар байр 0 тоот 105.21 мк.в талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт баримт болох төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг С  ХХК-д гаргаж өгөхийг Ху ХХК-д даалгах. /М.С нь төлбөрт тооцож 2 ширхэг автомашин өгсөн боловч эд хөрөнгийн доголдолтой байсан, одоогийн үлдэгдэл 43.000.000 төгрөг болно/, шаардлага 5. Нэхэмжлэгч нь хариуцагчид 1.646.398.912,58 төгрөгийн бараа материал нийлүүлсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид 1.531.594.099 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлсэн бөгөөд зөрүү үнэ болох 114.804.813 төгрөгийг Х  ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч заримт хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулаад 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээгээр барилгын гадна фасадыг худалдаж авах тухай тохиролцсон. Гэрээний үнийн дүн гэрээнд заасны дагуу 1.196.626.444 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Гэрээнд заасан материалыг С ХХК нь нийлүүлэх мөн Х  ХХК-ийн зүгээс  төлбөр тооцоог 100 хувь бартераар буюу өөрийн барьж буй сонгосон орон сууцыг өгөх тохиролцоотой гэрээ байгуулсан. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээнд заасан орон сууцуудыг энэ орон сууц байна гэж тохиролцоогүй. Гэрээний явцад хариуцагч талаас бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Талууд 2 удаагийн тооцоо нийлсэн актыг үйлдсэн байдаг. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар эхний тооцоо нийлсэн байдаг. Хүлээн зөвшөөрч байгаа байр нь нэхэмжлэлд дурдагдаад байгаа Хүннү 2222 хорооллын 107 дугаар байрны 18В тоот буюу гуравдагч этгээд Д.Д-ын шаардсан 117,83 м.кв байрыг нэхэмжлэгч С  ХХК-д,  Д.С-н Хүннү 2222 хорооллын 102 дугаар байрны 2В тоот 55.04 м.кв орон сууцыг, Нарны хорооллын 10 дугаар байр, 15 тоот 105,21 м.кв талбайтай баримт бичгийг С  ХХК-д өгөхөд татгалзах зүйлгүй. Маргаж байгаа шаардлагын тухайд 84.641.507,53 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх зөрүү 30.163.306 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт 2 тооцоо нийлсэн акт хавсаргасан. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр С  ХХК болон Х  ХХК-ийн зүгээс тооцоо нийлсэн. Тооцоо нийлэх өдрийн байдлаар С  ХХК-ийн зүгээс нийт 561.757.405,06 төгрөгийн барааг нийлүүлсэн. Үүнээс С  ХХК нь бартераар Хүннү 2222 хорооллын 105 дугаар байрны 18В тоот 117,83 м.кв талбайтай байрыг 3.400.000 төгрөгөөр тооцоод 400.622.000 төгрөгөөр байраа авсан. Тооцоо нийлсэн актан дээрээ байгаа, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт дээр 1.561.757.405 бараа нийлүүлсэн байдаг. Үүнээс төлбөр төлсөн актан дээр сая дурдагдаад байгаа 1.531.594.099 төгрөгийг бартераар өгсөн. Зөрүү нь 30.000.000 төгрөгийг тухайн тооцоо нийлсэн акт дээр дурдсан” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа С ХХК, иргэн М.О нарын нэхэмжлэлтэй, Х  ХХК-д холбогдох иргэний хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Р.Л  миний бие оролцож байна. Нэхэмжлэгч С ХХК-ийн зүгээс 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн Д.Д, М., Ц.С, М.С нарын дээр гаргуулах даалгах тухай бие даасан 4 шаардлага болон Х ХХК-иас 114.804.813 төгрөгийг гаргуулах тухай 5 дахь шаардлага гаргажээ. Иймд уг өөрчилсөн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зохигчийн талаар заасан ба нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийг, хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан, үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурьдагдсан этгээдийг ойлгодог. Гэтэл энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй этгээдүүдийн өмнөөс нэхэмжлэгч С  ХХК нь тэдгээрт орон сууцны гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулах шаардлага гаргаж буй нь ойлгомжгүй байна. Түүнчлэн тухайн орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч С  ХХК нь өөрийн нэр дээр гаргуулах шаардлага гаргаснаар тус компани уг хэрэгт нэхэмжлэгч, Хурд групп ХХК нь хариуцагч болсон. Уг шаардлагаа бусдын нэр дээр гаргуулахаар шаардахаар өөрчилж буй тохиолдолд өмнөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан эсэхийг шүүх тодруулах нь зүйтэй. Хоёр. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг алдаагүй, зөв зүйтэй явуулах нэг үндэслэл нь хэргийн оролцогчийг зөв тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь бодитоор хөндөгдсөн этгээдийг зөв тодорхойлох явдал юм. Маргаан бүхий орон сууцнуудтай холбоотой өнөөгийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдүүдийг жинхэнэ нэхэмжлэгчээр оролцуулах, эсхүл бие даасан шаардлага гаргах эсэхийг шүүх тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гурав. Энэхүү маргаанд татагдсан этгээдүүдээс өөрчилсөн шаардлагад нэгэн иргэний нэр орхигдсон байгааг нэхэмжлэгчээс тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Тодруулбал, Х  ХХК, С ХХК-ийн хооронд үүссэн маргааны явцад Д.Д, М.О, Ц.С, М.С нараас гадна иргэн Х.Н  /РД: 0000/ болон Э.Ж /РД: 0000000/ нарын нэр дурдагддаг. Гэтэл нэхэмжлэгчийн дээрх өөрчилсөн шаардлагад уг маргаан бүхий асуудалд хохирсон иргэн Э.Ж-гийн асуудлыг огт дурдагдаагүй байна. Гуравдагч этгээд Э.Ж нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус маргаан бүхий харилцааны зүйл болсон орон сууцыг өөрийн өмчлөлөө авахаар шаардсан боловч тус орон сууц нь гуравдагч этгээдэд бодитоор шилжсэн байсан. Түүнчлэн тухайн орон сууцны үнэд төлсөн төлбөрийг С ХХК нь буцаан бүрэн төлж, хохиролгүй болгоно гэж шүүхэд тайлбарласан байдаг хэрнээ өнөөгийн өөрчилсөн шаардлагын хүрээнд Х ХХК-иас авах төлбөрөө С  ХХК авах бус, харин орон сууц авах эрхгүй болсон Э.Ж-д шилжүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байна. Иргэн Э.Ж нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Хүннү-2222 орон сууцны барилгын 107-р байрны 0 тоот 117.67 м.кв орон сууцыг нийт 341.243.000 төгрөгөөр авахаар болсон бөгөөд энэ төлбөрийг С ХХК-иас гаргуулах хүсэлтэй байх ба С  ХХК-ийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага гуравдагч этгээд Э.Ж-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул түүний асуудлыг хэрхэх талаар нэхэмжлэгчээс тодруулах нь зүйтэй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/0000 дугаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10 дугаарт "...Харин нэхэмжлэгч Э.Жнь хариуцагч С  ХХК-иac гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах, учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх нь нээлттэй" гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч Э.Жа-гийн хариуцагч С  ХХК-иас гэрээний үүргийн дагуу аливаа шаардлага гаргах эрхэд энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдсугай" хэмээн тус тус заасан. Товчхондоо гуравдагч этгээд Э.Ж  нь С ХХК-иас Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Хүннү-2222 орон сууцны барилгын 107 дугаар байрны 7А тоот 117,67 м.кв бүхий 4 өрөө орон сууцны төлбөр шилжүүлсэн 341.243.000 төгрөгийг буцаан шаардах бүрэн эрхтэй бөгөөд хэрэв С  ХХК Э.Ж-ийн асуудлыг хэрхэх талаар шүүхэд тодорхой тайлбар ирүүлэхгүй бол энэхүү асуудлаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжоор хангаж өгөхийг шүүхээс хүсье. Иймд нэхэмжлэгч С  ХХК-ийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гуравдагч этгээд Э.Ж-гийн асуудал буюу гэрээний төлбөр шилжүүлсэн 341.243.000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэх, барагдуулах талаар бичгээр тодруулга авах нь зүйтэй байна” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С ХХК нарын нэхэмжлэлтэй ХХХК-д холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд болох иргэн Н.С-хөөс дараах тайлбарыг болон нотлох баримтыг гаргаж байна. Үүнд: 1. С ХХК-иас манайд худалдан борлуулсан орон сууцаа өөрийн С ХХК-ийн нэр дээр гаргах бичиг баримтыг гаргуулан авах шаардлага гаргаж байгаа нь хуульд болон бодит байдалд нийцэхгүй байна. 2. С ХХК-ийн захирал П.Ганцэг нь Н.С-нхөд Баянгол дүүргийн 0дугаар хороо, Нарны хороололын 10 дугаар байр 0 тоот дахь орон сууцыг нийт 200.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар болж 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 46.000.000 төгрөгт тооцон 2 ширхэг автомашиныг нийт 70.000.000 төгрөгийг төлсөн. 3. Мөн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 00-00УЕМ улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашиныг 30.000.000 төгрөгт, 00-00УАР улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг 50.000.000 төгрөгт, 00-00 УНП улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг 30.000.000 төгрөгт, 0000УНД улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг 15.000.000 төгрөгт тус тус тооцон нийт 125.000.000 төгрөгийг төлсөн. 3. 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд 5.000.000 төгрөг, нийт 130.000.000 төгрөг төлсөн байна. Талууд дээрхи төлбөр, тооцоонуудыг нэгтгэж 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үсэг зурж баталгаажуулан нотариатчаар гэрчлүүлсэн. Тус баримтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. 4. Н.С, Т.О бид нараас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 10 дугаар байр 0 тоот дахь Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, Орон сууцны барилгыг захиалан бариулах 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 10-15 дугаартай гэрээний дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүргүүлэхэд шаардагдах тодорхойлолт, баримт бичгийг Н.С, Т.Онарт гарган өгөхийг хариуцагч Х ХХК болон С ХХК нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Иймд С  ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.С-йн өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хороололын 10 дугаар байр 15 тоот дахь орон сууцтай холбоотой шаардлага бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Д  шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “Миний хувьд Х ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээ бичгээр байгуулж, баталгаажуулсан. Энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байж байгаа. Энэ гэрээний төлбөр төлөх үүргийн хувьд нэхэмжлэгч ба хариуцагч нарын хооронд байгуулагдсан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд хэрэгжсэн. Тодруулбал, гэрээний хавсралтад дурдсан орон сууцыг худалдах эрхийг Х  ХХК олгосных нь дагуу "С " ХХК ба иргэн миний хооронд "Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл"-ийг бичгээр байгуулсан. Ийм хоёр гэрээ байгуулсан байдаг бөгөөд өнөөдөр энэ хоёр гэрээ хэрэгжээд 7 жил шахам болж байна. Х  болон С хооронд Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг ба тус гэрээний заалтаар, Хурд компани нь эцсийн худалдан авагчид нөат баримт олгоно гэж заасан байдаг. Тухайн компанитай гэрээ байгуулсныхаа дагуу 117.83 x 2 950 000 = 347 598 000 төгрөгийн төлбөрийг байдлаар төлж барагдуулсан. Төлбөрийг "С  ХХК-ийн хүсэлтээр дансанд нь шилжүүлсэн. Өнөөдөр манай гэр бүл энэ орон сууцандаа хууль ёсоор, гэрээний дагуу, шударгаар 7 дахь жилдээ эзэмшиж, амьдарч байна. Орон сууцны төлбөрийн үүргээ гүйцээж биелүүлсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсгийн дагуу, мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг,

0 дугаар хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 18В байрны 00 тоот, 117,83 кв.м орон сууцны өмчлөгчөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлж өмчлөх эрх үүссэн Д.Д-мыг тогтоож өгнө үү. Ингээд уг бие даасан шаардлагаа тодруулбал Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Д би Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0-р хороонд байрлах Хүннү хорооллын 105 дугаар байр 0 тоот 117,83 мк.в талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргуулахаар шаардаж байгаа билээ. Тухайн шаардлага дээрээ нэмэгдүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлага давхар гаргаж байгаа бөгөөд, шаардлага тус бүрийг хэнд холбогдуулах талаар тодруулах хэрэгтэй гэж үзэж байна. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь нэхэмжлэгч, хариуцагч нарт хамаарах бөгөөд гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг болох орон сууцны барилга захиалан бариулах тухай гэрээний эх хувийг Х  ХХК-иас гаргуулах, төлбөр тооцоо дууссан тухай баримт бичиг, шаардлагатай бусад баримт бичгийг Хариуцагч нараас гаргуулахаар хүсэлтэй байна” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С  шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “Н.С, Т.О бид нарыг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 0 дугаар байр 0 тоот дахь Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, Орон сууцны барилгыг захиалан бариулах 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Н10-00 дугаартай гэрээний дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүргүүлэхэд шаардагдах тодорхойлолт, баримт бичгийг Н.С, Т.О нарт гарган өгөхийг хариуцагч Х ХХК болон СХХК нарт даалгуулах тухай шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн агуулгын хувьд Монгол Улсын иргэн Н.С, Т.О бид нар орон сууц худалдан авах зорилгоор С ХХК-ийн захирал П.Г-тэй уулзтал Х групп" ХХК-д гадна фасадны фанель, чулуун хөвөн нийлүүлж байгаа ажлын хөлсөндөө Х ХХК-иас 6 ширхэг орон сууцыг бартерт тооцон авч байгаа талаар хэлсэн. Энэ байдлыг судалж үзээд бартерт авч байгаа орон сууцнуудаас буюу Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 10 дугаар байр 15 тоот дахь 105,21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нийт 200.000.000 төгрөгт тооцон худалдан авахаар болсон. С  ХХК-иас зөвшөөрсний дагуу 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Н.С  намайг Х ХХК-тай Орон сууцны барилгыг захиалан бариулах Н10-15 дугаартай гэрээг байгуулсан ба орон сууцаа 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Х  ХХК-иас Байр хүлээлцэх актаар хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бидний зүгээс С  ХХК-тай төлбөр тооцоог бүрэн дуусгасан. Мөн С ХХК болон Хурд групп ХХК-ийн хооронд манай худалдан авсан орон сууцтай холбоотой төлбөр тооцоо байхгүй болно. Төлбөр тооцоог нэгтгэж 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр С  ХХК-ийн захирал П.Г-эй Орон сууцтай холбоотой төлбөр тооцоо дууссан тухайг байгуулж гарын үсэг, тамгаар баталгаажуулан нотариатчаар гэрчлүүлсэн. Тус гэрээнд: 1. С ХХК-ийн захирал П.Г нь Н.С-хөд Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хороололын 10 дугаар байр 0 тоот дахь орон сууцыг нийт 200.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар болж 2017 оны 9 дүгээр сарын 08- ны өдөр 20.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 4.000.000 төгрөгийг тус авч, 46.000.000 төгрөгт тооцон 2 ширхэг автомашиныг хүлээн авсан. Нийт 70.000.000 төгрөгийг төлсөн. 2. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 00-00УЕМ улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашиныг 30.000.000 төгрөгт, 00-00УАР улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг 50.000.000 төгрөгт, 00-00 УНП улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг 30.000.000 төгрөгт, 0000УНД улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг 15.000.000 төгрөгт тус тус тооцон нийт 125.000.000 төгрөгийг төлсөн, 3. 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд 5.000.000 төгрөгийг тус тус төлсөн байна. Дээрхи төлбөрүүдийг төлмөгц орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах авах баримт, материалыг С  ХХК нь бидэнд өгөх талаар гэрээгээр тохиролцож үүрэг хүлээсэн хэдий ч өгөхгүй байсан ба Х ХХК-иас бидэнд зарсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан байгаа нь бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа тул арга буюу гуравдагч этгээдээр оролцон бие даасан шаардлагаа шүүхэд гаргаж байна. Иймд Н.С, Т.О бид нарыг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 10 дугаар байр 0 тоот дахь Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, Орон сууцны барилгыг захиалан бариулах" 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 00-00 дугаартай гэрээний дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүргүүлэхэд шаардагдах тодорхойлолт, баримт бичгийг Н.Самданмөнх, Т.Одмаа нарт гарган өгөхийг хариуцагч Х  ХХК болон С ХХК нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчээс:  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  өмгөөлөгч оролцуулах хүсэлт,  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.06.27-ны өдрийн  бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, Хурд групп ХХК-ийн тооцооны баримт, 2020.08.05-ны өдрийн 183/ШШ2020/0000 дүгээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр, 2020.10.07-ны өдрийн 0000 дүгээр Нийслэлийн давж заалдан шатны шүүхийн магадлал, 2020.08.05-ны өдрийн 183/ШШ2020/00000 дүгээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тэмдэглэл,  Монгол татварын албаны баримт,  2023.08.02-ны өдрийн нотариатын баримт,  иргэний үнэмлэхний хуулбар, 2023.08.01-ний өдрийн  С  ХХК-иас Хурд групп ХХК-д хүсэлт, 2023.03.20-ны өдрийн С ХХК-ийн баримт, 2024.04.15-ны өдрийн С ХХК-иас тайлбар гаргах, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч: 2021.08.10-ны өдрийн итгэмжлэл, 2017.06.27-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, Нарны хорооллын 4-р ээлж хөнгөн цагаан фассад тоо хэмжээ,  С ХХК-иас Хурд групп ХХК-д үнийн санал хүргүүлэх тухай,  Х  ХХК-ийн  тооцооны баримт, 2020.02.19-ний өдрийн 181/ШШ2020/00000 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,2020.04.10-ны өдрийн 836 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2017.12.22-ны өдрийн  С  ХХК-иас Х ХХК-д хүсэлт, 2017.07.24-ний өдрийн орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, 2017.08.16-ны өдрийн орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, 2017.10.17-ны өдрийн №102-28 дугаар орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, 2017.09.28-ны өдрийн №110-6D  Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ,2017.10.04-ний өдрийн №0/0 орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, 2017.07.08-ны өдрийн №105-1813 орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, 2017.10.17-ны өдрийн Мөнгө өгч тухай хэлцэл, 2017.10.17-ны өдрийн №102-2в орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, 2017.10.17-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2018.10.30-ны өдрийн кассын орлогын баримт, тооцооны хуудас, 2017.10.06-ны өдрийн №0/2017 орон сууцны худалдах худалдан авах гэрээ, 2018.10.30-ны өдрийн Х  ХХК-иас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд тодорхойлолт гаргах,2017.12.06-ны өдрийн С ХХК-иас Х ХХК-д хүсэлт гаргах, 2017.09.14-ний өдрийн Байрны түлхүүр олгох зөвшөөрлийн хуудас, бэлэн мөнгө автомашин, урьдчилгаанд өгч орон сууцны байр худалдах, худалдан авах гэрээ, 2023.10.30-ны өдрийн итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн байна.

 

 Гуравдагч этгээд нараас: Д.Д-ын итгэмжлэл, 2018.11.15-2021.12.26-ны дансы хуулга,2022.01.14-ны өдрийн дансны хуулга, 2017.10.06-10.07-ны дансны хуулга, 2017.08.10-ны өдрийн зээлийн гэрээ,иргэний үнэмлэхний хуулбар, С ХХК-ийн 2023.08.01-ний өдрийн 0000 дугаартай албан бичиг, Х  ХХК-ийн 2018 оны 10.30-ны өдрийн 0000 дугаартай төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт бүхий албан бичиг, байр, хүлээлцсэн, акт түлхүүр олгох зөвшөөрлийн хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэн Н.С болон Х ХХК нарын хооронд хийгдсэн 2017.07.24-ний өдрийн Орон сууцны барилгын захиалан бариулах гэрээ, Иргэн Н.С, Т.О нар болон СХК, түүний захирал П.Г нарын хооронд хийгдснэ 2023.08.02-ны өдрийн Орон сууцтай холбоотой төлбөр тооцоо дууссан тухай гэрээний баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас баримт гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Н.С-хийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Тодруулбал, нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 105 дугаар байр 18В тоот 117.83 мк.в талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг болох төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг иргэн Д.-д гаргаж өгөхийг Хурд Групп ХХК-д даалгах,

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 0 дугаар байр 2В тоот 55,04 мк.в талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт баримт болох төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг иргэн Ц.С-ын нэр дээр гаргаж өгөхийг Х Г ХХК-д даалгах,

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Нарны хорооллын 0 дугаар байр 0 тоот 105.21 мк.в талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт баримт болох төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээг С ХХК-д гаргаж өгөхийг Х ХХК-д даалгах,

Орон сууцыг шилжүүлсэн бөгөөд зөрүү үнэ болох 114.804.813 төгрөгийг Х  ХХК-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Д нь нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Х ХХК-д тус тус холбогдуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Хүннү 2222 орон сууц хороолол, 18В байр, 105 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, 

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С, Т.О нар нь нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Х ХХК-д тус тус холбогдуулан Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 10 дугаар байр 0 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, Орон сууцны барилгыг захиалан бариулах 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Н10-15 дугаартай гэрээний дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүргүүлэхэд шаардагдах тодорхойлолт, баримт бичгийг Н.С, Т.О нарт гарган өгөхийг хариуцагч Х ХК болон СХХК нарт даалгуулах тухай шаардлага тус тус гаргажээ.

 

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд

 

Х ХХК 2017 оны 6 сарын 27-ны өдөр ХГ/2017/06/00/СФ тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг С  ХХК-тай байгуулж, С  ХХК 1.646.398.912,58 төгрөгийг бараа материал нийлүүлж, Х ХХК маргаан бүхий орон сууцыг бартераар олгожээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ, тооцоо нийлсэн актын талаар маргаагүй бөгөөд С  ХХК Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 105 дугаар байр 18В тоот 117.83 мк.в талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийг Д.Д-д, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 0 дугаар байр 2В тоот 55,04 мк.в талбайтай орон сууцны Ц.С нарт тус тус худалдан борлуулсан байна.

 

Нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Х ХХК нар шүүх хуралдааны явцад Д.Да, Ц.Снарын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан болно.  

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

 

Нэхэмжлэгч С ХХК Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 105 дугаар байр 0 тоот 117.83 мк.в талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийг Д.Д-д, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Хүннү хорооллын 102 дугаар байр 2В тоот 55,04 мк.в талбайтай орон сууцны Ц.С  нарт шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар гуравдагч этгээд Д.Д  болон Ц.С  нар тухайн маргаан бүхий орон сууцны үнийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Хүннү 2222 орон сууц хороолол, 18В байр, 105 тоот, 117,83 мкв орон сууцны өмчлөгчөөр Д.Д-мыг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 0 дугаар хороо 0 байр 2В тоот, 55.04 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Ц.С нарыг тус тус өмчлөгчөөр тогтоож шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг Х  ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 114.804.813 төгрөгийн 30.163.306 төгрөгрөөс татгалзаж, үлдэх 84.641.507 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулах, хариуцагч Х ХХК уг үнийн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигч эвлэрснийг батлах нь хуульд нийцнэ.

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С, Т.О нарын шаардлагын тухайд:

 

С ХХК-ийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу авсан Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 10 дугаар байр 0 тоот орон сууцыг 2017 оны 7 сарын 24-ний өдөр Н.С Х  ХХК нар Х10-15 тоот орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулсан.

 

Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 10 дугаар байр 0 тоот 105.21 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 2.300.000 төгрөг, нийт 241.983.000 төгрөгөөр тохирсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Н.С, Т.О нар 2023 оны 8 сарын 02-ны өдөр Н.Г-тэй гэрээ байгуулж, С  ХХК орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, захиалсан давхар өөрчлөгдсөн гэх шалтгаанаар Баянгол дүүргийн 0дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 10 дугаар байр 15 тоот орон сууцыг 200.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2017.09.08-нд 20.000.000 төгрөг, 2017.10.13-.д 4.000.000 төгрөгийг Н.Г-ийн эхнэр Н.У-гийн дансанд,

Hyundai starex маркын 00-00 УЕМ автомашиныг 30.000.000 төгрөг, Toyota crown s210 маркын 00-00 УАР автомашиныг 50.000.000 төгрөг, Kia bongo3 маркын 00-00УНП автомашиныг 30.000.000 төгрөг, Toyota crown 0 маркын 00-00 УНД автомашиныг 15.000.000 төгрөгт тус тус тооцон 2023.08.01-ний өдөр гэрээ байгуулж, 2023.08.02-ны өдөр автомашинуудыг хүлээлгэн өгсөн.

2023.07.27-ны өдрөөс 2023.08.02-ны хооронд нийт 5.000.000 төгрөгийг төлж, төлбөрийн тооцоогүй болсон гэж нотариатаар баталгаажуулсан байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С, Т.О нар Х ХХК-тай маргаан бүхий орон сууцыг 241.983.000 төгрөгөөр авахаар тохирч гэрээ байгуулсан мөртөө Н.Г-тэй гэрээний үнийг дүнг өөрчилж, нийт 200.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцээгүй.

 

Мөн С ХХК-ийн захирал Н.Г-т нийт 200.000.000 төгрөг төлсөн гэх боловч талуудын хооронд төлбөр тооцоо төлсөн гэх 2023.08.02-ны өдрийн гэрээгээр Н.С, Т.О нар нь нийт 154.000.000 төгрөгийг төлжээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд Н.Самданмөнх, Т.Одмаа нар нь 2017 оны орон сууц захиалгын гэрээний үүргийг 2023 онд гүйцэтгэсэн, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасантай нийцээгүй байна.

 

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С, Т.О нарын Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 10 дугаар байр 15 тоот 105.21 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ орон сууцны өмчлөгчөөр С ХХК-ийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.012.774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 1.012.774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С  ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Хүннү 2222 орон сууц хороолол, 18В байр, 0 тоот, 117,83 мкв орон сууцны өмчлөгчөөр Д.Д-ыг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 0 дугаар хороо 102 байр 2В 55.04 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Ц.С нарыг тус тус өмчлөгчөөр тогтоож шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг Хурд групп ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 10 дугаар байр 15 тоот 105.21 м.кв орон сууцны өмчлөгчөөр С ХХК-ийг тогтоож, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг Х ХХК-д даалгаж, Н.С, Т.О нарын Баянгол дүүргийн 0  дугаар хороо, Нарны хороолол, үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж 10 дугаар байр 15 тоот 105.21 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С  ХХК 114.804.813 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 30.163.306 төгрөгрөөс татгалзаж, үлдэх 84.641.507 төгрөгийг хариуцагч Х  ХХК-ийг төлөхийг зөвшөөрсөн, эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.012.774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х  ХХК-иас 1.012.774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.897.950 төгрөг, Н.С, Т.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.368.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Г.СОЛОНГО