Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/539

 

           

 

 

 2023              5            23                                         2023/ДШМ/539

 

Б.Н, Д.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Н, Д.С нарт холбогдох 2202000000096 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Н, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эцэг, эх, дүү нарын хамт ** аймгийн ** сумын * дугаар багийн * дугаар гудамжны * тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Москва хорооллын ** дүгээр байрны ** тоотод түр оршин сууж байсан, /РД:**00000000/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

2. Д.С, **** оны * дугаар сарын **-ны өдөр Булган аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Баянзүх дүүргийн * дугаар хороо, **-** тоотод түр оршин суух, /РД:**00000000/;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

Шүүгдэгч Б.Н, Д.С нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдэд урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа баталгаажна гэж хууран бусдын дансны дугаарыг өгч, улмаар дансны эзэмшигч нараар уг мөнгийг гаргуулан авах замаар шилжүүлэн авч нэр бүхий 10 хохирогчид 7000.000 төгрөгийн,

шүүгдэгч Д.С нь ганцаараа 2020 оны 6 дугаар сарын 28, 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрүүдэд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдэд урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа баталгаажна гэж хууран бусдын дансны дугаарыг өгч, улмаар дансны эзэмшигч нараар уг мөнгийг гаргуулан авах замаар шилжүүлэн авч нэр бүхий 2 хохирогчид 750.000 төгрөгийн,

шүүгдэгч Б.Н нь ганцаараа 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдэд урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа баталгаажна гэж хууран бусдын дансны дугаарыг өгч, улмаар дансны эзэмшигч нараар уг мөнгийг гаргуулан авах замаар шилжүүлэн авч нэр бүхий 37 хохирогчид 20.900.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Н, Д.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б.Ныг дангаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.С дангаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нт 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.С энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 10 /арав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 150.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 175 /нэг зуун далан тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Сэс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаар тооцон тус шүүхийн Тамгын газрын 100900005406 дансанд шилжүүлэн байршуулсан 1.775.500 /нэг сая долоон зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг, шүүгдэгч Б.Нын гэмт хэрэгт үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаар тооцон тус шүүхийн Тамгын газрын 100900005406 дансанд шилжүүлэн байршуулсан 12.862.000 /арван хоёр сая найман зуун жаран хоёр мянга/ төгрөгөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.С төлсөн 1.775.500 төгрөгөөс: хохирогч Б.Бд 200.000 төгрөг, П.Тд 275.000 төгрөг, Н.Ут 250.000 төгрөг, Э.Бд 675.000 төгрөг, Т.Бд 250.000 төгрөг, А.Бэд 150.000 төгрөг, Б.Тт 250.000 төгрөг, шүүгдэгч Б.Нын байршуулсан 12.862.000 төгрөгөөс: хохирогч Э.Бд 300.000 төгрөг, Г.Сд 450.000 төгрөг, Б.Ц 337.500 төгрөг, С.Вад 200.000 төгрөг, Н.Бт 250.000 төгрөг, У.Бд 200.000 төгрөг, Э.Нд 100.000 төгрөг, Г.Оид 675.000 төгрөг, Б.Мт 250.000 төгрөг, М.Аад 400.000 төгрөг, Ө.Бт 300.000 төгрөг, Б.Ад 450.000 төгрөг, Б.Мд 400.000 төгрөг, Г.Мд 450.000 төгрөг, Э.Дд 900.000 төгрөг, Х.Цад 200.000 төгрөг, С.Уд 450.000 төгрөг, Э.Ад 1.000.000 төгрөг, Г.Шод 1.100.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Гомдол гаргах болсон шалтгаан нь би мөрдөн байцаалтын шатанд ямар ч маргах зүйлгүйгээр өөрийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын хохирлыг ямар ч үлдэгдэлгүйгээр бүрэн төлж барагдуулсан, өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ би маш их гэмшиж байгаа, мөн тухайн 20 сая төгрөгийг өөрийн амьдралын эх үүсвэр болгоогүй юм. Би тухайн мөнгийг өөрийн найз гэх М.Энхбаатар гэх хүнд өгч залилуулсан. Энхбаатар нь одоо Зүүнхараагийн хорих ангид ял эдэлж байгаа. Амьдралын эх үүсвэр болгоогүй нь анхан шатны шүүхээр хэлэлцсэн бүх нотлох баримтуудаар тогтоогдсон. Би хорих 461-р ангид 7 сар хоригдох хугацаандаа үнэхээр олон зүйлийг ойлгож ухаарсан. Хүний амьдралд эрх чөлөө ямар үнэ цэнэтэй байдгийг өөрийн биеэр хоригдож ойлгосон. Би 2 хүүхэдтэй, том хүү маань гадаадад байдаг. Бага хүү маань 3 нас 4 сартай, 2017 онд Энэтхэг улсад өөрийн эмээ, ээждээ элэгний донор болж байсан ба байнгын эмнэлгийн хяналтад байх шаардлагатай. Би өөрийн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байгаа. Бүх хохирогч нар болон шүүх, хуулиас уучлалт гуймаар байна. Мөн дахиж хэзээ ч хууль бус зүйл хийхгүй гэдгээ Монгол төрийн өмнө, шүүхийн өмнө амлаж байна. Эрхэм шүүгч та бүхэн миний хувийн байдлыг харгалзан үзэж, миний зүйлчлэлийг хөнгөрүүлж, надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Би эрх чөлөөтэй болоод нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж, сайн сайхан үйлсэд оролцох, хийсэн буруу үйлдлээ цайруулахаа амлаж байна. Эрхэм шүүгч та бүхэн миний үр хүүхдүүдийнхээ сайн ээж байх, эцэг эхдээ ачлалтай охин байх боломжийг минь хэвээр үлдээж өгөөч. ... Хүн өөрт зовлон бэрхшээл тулгарч байж л ойлгож, ухаардаг юм байна. ... Миний бие хоригдож байх хугацаандаа 3 удаа эмнэлэгт хэвтсэн. Учир нь, би эмээгийнхээ элэгний донор болохдоо цөсөө хамт авхуулсан тул байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай. Эндээс гарвал дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй, хууль бус зүйл хийхгүй. Шударгаар хөдөлмөрлөнө гэдгээ прокурор, шүүхийн өмнө амлаж байна. Миний хувьд хохирогчид хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Би тухайн мөнгийг амьдралын эх үүсвэр болгоогүй. ... Иймд миний хувийн байдал, хохирогчид хохирол төлбөрөө төлсөн болон 2 хоёр настай хүүхэдтэй зэргийг минь харгалзаж, надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалаа үйчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байх хууль зүйн ойлголт юм. Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Н 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 47 удаагийн үйлдлээр бусдаас залилан мэхлэж авсан 24.800.000 төгрөгийг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулсан, үйлдвэр үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаандаа зарцуулсан үйл баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар эргэлзээгүй тогтоогдоогүй байна. ... Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Нын нөхөр Д.Батсайхан “Мөнгөн завьяа” ХХК-д алт мөнгөний дархан хийж амьдрал ахуйгаа авч явах бүрэн боломжтой, эцэг Ц.Батмөнх Төв аймгийн Архустай суманд 440 толгой малтай, найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг өөрийн орлоготой, охиноосоо амьжиргааны тусламж туслалцаа авахааргүй нөхцөл байдал нь залилан мэхлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Энэтхэг улсад 2007 онд эмэг эх Д.Биндэръяагийн элэгний донор болж эмнэлгийн хяналтад байнга байх шаардлагатай байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.Наас шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна. ... Шүүгдэгч Н.Б.Н нь гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгийг Мөнхбаатарын Энхбаатар гэдэг хүнд залилуулсан. Энэ хүн нь залилангийн хэргээр Зүүнхараагийн хорих ангид ял эдэлж байгаа гэсэн үйл баримт тогтоогдсон. Иймд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Б.Н, Д.Сув-Эрдэнэ нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн. Уг шийдвэрт, шүүгдэгч Н.Б.Н нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бусад байдлаар орлого олдоггүй байхдаа 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд 47 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрийг харьцангуй удаан хугацаанд 3 ба түүнээс дээш удаа тогтвортой үйлдсэн. Мөн тухайн гэмт хэргийг үйлдэх нь түүний амьдралын хэвшил болсон. Өөрөөр хэлбэл, шунахайн зорилгоор фейсбүүк орчинд байр түрээслэх талаар зар тавьсан гэж дүгнэсэн. Шүүгдэгч Н.Б.Н нь үйлдлийн аргаараа залилах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б.Н болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн хувьд маргахгүй гэсэн байр суурийг илэрхийлж, гэм буруугийн талаарх шийдвэр гарсны дараа хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч хохирлоо нөхөн төлсөн. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж шүүгдэгч Н.Б.Нт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж ял оногдуулсныг хуульд заасан хамгийн бага шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх тул шүүгдэгч Н.Б.Н болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч Д.С нь Б.Нтай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдэд урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа баталгаажна гэж хууран бусдын дансны дугаарыг өгч, улмаар дансны эзэмшигч нараар уг мөнгийг гаргуулан авах замаар шилжүүлэн авч нэр бүхий 10 хохирогчид 7000.000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Д.С нь ганцаараа 2020 оны 6 дугаар сарын 28, 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрүүдэд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдэд урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа баталгаажна гэж хууран бусдын дансны дугаарыг өгч, улмаар дансны эзэмшигч нараар уг мөнгийг гаргуулан авах замаар шилжүүлэн авч нэр бүхий 2 хохирогчид 750.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Б /1хх 19/, Б.Б /2хх 122-124/, Б.Э /2хх 161-163/, П.Т /2хх 204-205/, Н.У /3хх 23-27/, Б.З /3хх 62-63/, Э.Б /3хх 137-138/, Т.Б /5хх 140/, А.Б /5хх 188/, Б.Н /9хх 229-231/,

гэрч С.Б /2хх 168-169/, Б.Б /2хх 207-208/, Д.Х /3хх 28-29/, Г.Х /3хх 64/, Д.Ч /5хх 142/, О.М /5хх 189-191/, Ц.Л /10хх 232/ нарын мэдүүлгүүд,

гэрч Д.Лн 5100404767 дугаарын дансны хуулга /1хх 43/, хохирогч Б.Бэр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 114-119/, гэрч С.Бийн 5006141337 тоот дансны гүйлгээний түүх болон АТМ-ийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 181-183/, гэрч Б.Бын дансны хуулга /2хх 230/, Б.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх 17-19/, Д.Хын 5745085142 тоот дансны хуулга /3хх 12/, Б.Зын 5077351089 дугаартай дансны хуулга /3хх 56/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 87-97/, Ж.Хийн 5048036560 дугаарын дансны хуулга /3хх 85/, Ж.Пын Хаан банкны 5100261452 дугаарын дансны хуулга /3хх 153/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 156-159/, Д.Чын Хаан банкны 5166030972 дугаарын дансны хуулга /5хх 163/, Б.Мийн Хаан банкны 5021644059 дугаарын дансны хуулга /5хх 213/, Ц.Лийн Хаан банкны 5058361907 дугаарын дансны хуулга /10хх 11/,

хохирогч Б.Х /2хх 78-79/, Б.Т /4хх 59-60/, гэрч Ш.Н /2хх 81-82/, О.Г /2хх 84-85/, шүүгдэгч Д.С /4хх 67-68, 74-75, 2хх 90-93/ нарын мэдүүлгүүд,

Ш.Нын 5035593185 дугаарын дансны хуулга /2 хав 96/, Б.Тын 5136200227 дугаарын дансны хуулга /4хх 51/ зэрэг,

Шүүгдэгч Б.Н нь Д.Стэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдэд урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа баталгаажна гэж хууран бусдын дансны дугаарыг өгч, улмаар дансны эзэмшигч нараар уг мөнгийг гаргуулан авах замаар шилжүүлэн авч нэр бүхий 10 хохирогчид 7000.000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Б.Н нь ганцаараа 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдэд урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа баталгаажна гэж хууран бусдын дансны дугаарыг өгч, улмаар дансны эзэмшигч нараар уг мөнгийг гаргуулан авах замаар шилжүүлэн авч нэр бүхий 37 хохирогчид 20.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн болох нь:

хохирогч Э.Б /1хх 19/, Б.Б /2хх 122-124/, Б.Э /2хх 161-163/, П.Т /2хх 204-205/, Н.У /3хх 23-27/, Б.З /3хх 62-63/, Э.Б /3хх 137-138/, Т.Б /5хх 140/, А.Б /5хх 188/, Б.Н /9хх 229-231/,

гэрч С.Б /2хх 168-169/, Б.Б /2хх 207-208/, Д.Х /3хх 28-29/, Г.Х /3хх 64/, Д.Ч /5хх 142/, О.М /5хх 189-191/, Ц.Л /10хх 232/ нарын мэдүүлгүүд,

гэрч Д.Л 5100404767 дугаарын дансны хуулга /1хх 43/, хохирогч Б.Бэр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 114-119/, гэрч С.Бийн 5006141337 тоот дансны гүйлгээний түүх болон АТМ-ийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 181-183/, гэрч Б.Бын дансны хуулга /2хх 230/, Б.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх 17-19/, Д.Хын 5745085142 тоот дансны хуулга /3хх 12/, Б.Зын 5077351089 дугаартай дансны хуулга /3хх 56/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 87-97/, Ж.Х 5048036560 дугаарын дансны хуулга /3хх 85/, Ж.П Хаан банкны 5100261452 дугаарын дансны хуулга /3хх 153/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 156-159/, Д.Чн Хаан банкны 5166030972 дугаарын дансны хуулга /5хх 163/, Б.Мийн Хаан банкны 5021644059 дугаарын дансны хуулга /5хх 213/, Ц.Л Хаан банкны 5058361907 дугаарын дансны хуулга /10хх 11/,

хохирогч Г.С /1хх 105-106/, Ж.М /1хх 138-139/, Э.Ц /1хх 206/, Э.Ц /2хх 1/, С.В /2хх 37/, Н.Б /3хх 210-211/, Б.Б /4хх 12-13/, Д.У /4хх 105-106/, У.Б /4хх 130-131/, М.Б /4хх 227-228/, А.Г /5хх 103-104/, О.Д /5хх 240-242/, Р.Н /6хх 84/, Э.Н /6хх 125-126/, Э.Т /6хх 173-175/, Т.У /7хх 15-16/, П.Х /7хх 75/, Б.О /7хх 116-117/, С.Б /7хх 171-173/, Г.О /7хх 205/, Б.Б /7хх 236-237/, С.Г /8хх 32/, С.Ц /8хх 57/, Ц.Н /8хх 84-85/, Б.М /8хх 171/, Д.Д /8хх 211/, М.А /8хх 244-245/, Ө.Б /9хх 43/, Б.А /9хх 69-70/, Б.М /9хх 117-121/, Н.У /9хх 179-180/, Г.М /10хх 71/, Э.Д /10хх 158-159/, Х.Ц /10хх 217/, С.У /10хх 249/, Э.А /11хх 34-35/, Г.Ш /12хх 14-16/,

иргэний нэхэмжлэгч З.Л /9хх 74-75/,

гэрч Ч.Б /1хх 108-109/, Т.Б /1хх 143/, Б.О /1хх 213/, Ц.Х /2хх 12/, А.Б /2хх 39/, Н.Н /4хх 107-108/, Б.М /4хх 229-230/, Х.Э /4хх 233-234/, Т.Э /5хх 105/, Б.Х /5хх 244-245/, Я.Ш /6хх 93-94, 7хх 125-126, 8хх 179-180, 8хх 217-218/, Д.М /6хх 96-97/, Ч.Э /6хх 133-134/, Ч.Х /6хх 186-185/, Ц.Х /7хх 19-20/, Л.Б /7хх 24-25/, Т.Б /7хх 27-28/, Ц.Х /7хх 33-34/, Л.Б /7хх 82/, Д.Н /7хх 207/, Ц.Б /7хх 241-242/, Ц.Д /8хх 33/, Т.Г /8хх 58/, У.Ц /8хх 88/, Т.Г /8хх 247/, Д.Г /9хх 45/, Д.Н /9хх 80-81/, Д.Х /9хх 125-126/, Ч.М /9хх 183-184/, Т.А /10хх 75/, Д.Б /10хх 161-162/, Д.Д /10хх 219-220/, Б.О /11хх 3/, З.М /11хх 40-41/, Н.Э /12хх 21-22/ нарын мэдүүлгүүд,

хохирогч Г.Сгийн 5028231849 дугаарын дансны хуулга /1хх 94/, Ч.Б 5023416790 дугаарын дансны хуулга /1хх 95/, Ж.М Хаан банкны 5171058878 дугаартай дансны хуулга /1хх 131/, Т.Б 5171058878 дугаарын дансны хуулга /1хх 179/, Б.О таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 199-201/, Б.О Хаан банкны 5800682736 дугаарын дансны хуулга /1хх 229/, А.Б Хаан банкны 5640037355 дугаарын дансны хуулга /2хх 32/, Н.Бын Хас банкны 5002518786 дугаарын дансны хуулга /3хх 224/, Д.Ч Хаан банкны 5166030972 дугаарын дансны хуулга /3хх 233/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 201-203/, Б.Б 5172026855 дугаарын дансны хуулга /4хх 5/, Д.Ч Хаан банкны 5166030972 дугаарын дансны хуулга /4хх 141/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 149-154/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 245-247/, Х.Э Хаан банкны 5011254538 дугаарын дансны хуулга /5хх 2/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /5хх 101/, Б.Х Хаан банкны 5007723039 дугаарын дансын хуулга /6хх 21-22/, Я.Ш Хаан банкны 5024911919 дугаарын дансны хуулга /6хх 80/, Ч.Х Хаан банкны 5429239297 дугаарын дансны хуулга /6хх 213/, Ц.Х таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /7хх 6-11/, Л.Б Хаан банкны 5166542052 дугаарын дансны хуулга /7хх 93/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 164-166/, Ц.Б Хаан банкны 5023424428 дугаарын дансны хуулга /7хх 244/, Хаан банкны 5700214251 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 30/, Т.Г таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /8хх 63-65/, Ц.Н 5041266036 дугаарын дансны хуулга /8хх 79/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /8хх 89-91/, Я.Ш Хаан банкны 5024911919 дугаарын дансны хуулга /8хх 184, 222/, Т.Г Хаан банкны 5064284538 дугаарын дансны хуулга /9хх 7х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /9хх 14-23/, 3.Л Хаан банкны 5006075349 дугаарын дансны хуулга /9хх 84/, Б.Мын Хаан банкны 5052045332 дугаарын дансны хуулга /9хх 140/, Ч.М Хаан банкны 5751221622 дугаарын дансны хуулга /9хх 172/, Г.Мгийн Хаан банкны 5315346323 дугаарын дансны хуулга /10хх 31/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /10хх 52-61/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 37-41, 46-51/, Х.Цын 499192726 дугаартай дансны хуулга /10хх 208/, Д.Д Хаан банкны 5032659936 дугаарын дансны хуулга /10хх 230/, З.М Хаан банкны 5166468757 дугаарын дансны хуулга /11хх 28/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 34-36/ зэрэг тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н, Д.С нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Сд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөхдөө хууль хэрэглээний хувьд зөв тайлбар хийжээ.

Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо төлөх зорилгоор анхан шатны шүүхийн тамгын газрын дансанд мөнгө байршуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэм бурууд нь тохирчээ.

Шүүгдэгч Б.Н “...миний зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Ж.Гантулга “...амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүх хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэн байх ба энэ хүрээнд шүүгдэгч Б.Нын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг зүйлчилжээ.

Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан эсэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх байдал нь оногдуулах ял шийтгэлд нөлөөлдөг.

Шүүгдэгч Б.Нын гэмт хэрэгт үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаар зорилгоор анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 дугаарын дансанд байршуулсан 12.862.000 төгрөгөөс хохирлоо аваагүй нэр бүхий хохирогч нарт хохирлыг гаргуулахаар зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нт 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Наас хохирогч Э.Бгийн хохиролд 300.000 төгрөг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй болжээ. /5хх 9,19/

Мөн шүүгдэгч Б.Д.Сэс нэр бүхий хохирогч нарт хохирол гаргуулахдаа хохирогч Б.Н 250.000 төгрөг, шүүгдэгч Б.Наас хохирол гаргуулахдаа хохирогч П.Тд 275.000 төгрөг, Б.Н 250.000 төгрөг, Э.Ц 450.000 төгрөг тус тус дутуу тооцсон байх тул нөхөж гаргуулахаар заав.

 Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч нараас анхан шатны шүүхийн тамгын газрын дансанд хохирогч нарын хохирлыг төлөх зорилгоор байршуулсан мөнгө хүрээгүй тохиолдолд тухайн шүүгдэгчээс хохирлыг нөхөн гаргуулах, түүнчлэн илүү гарсан тохиолдолд тухайн шүүгдэгчид буцаан өгөх асуудлыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэрлэх боломжтой байгааг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын “хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Нын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 102 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

9 дэх заалтын “...Б.Снийн төлсөн 1.775.000 төгрөгөөс: хохирогч Б.Бд 200.000 төгрөг, ... гэсний ард Б.Нд 250.000 төгрөг, ...” гэж,

шүүгдэгч Б.Нын байршуулсан 12.862.000 төгрөгөөс: хохирогч ..., Г.Сд 450.000 төгрөг, ... гэсний ард П.Тд 275.000 төгрөг, Б.Нд 250.000 төгрөг, Э.Ц 450.000 төгрөг, ...” гэж тус тус нэмэлт оруулж, мөн 9 дэх заалтад “..., Э.Бд 300.000 төгрөг, ...” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 102 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР