| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03169/И |
| Дугаар | 183/ШШ2024/04835 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/04835
2024 оны 11 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/04835 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүрэг, ....... тоотод оршин суух, Т овогтой Ж-ы Б /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,
Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б миний бие нь 0000 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б-гын Ц, Б-ын Б нарын хадам аав Б-д үрчлүүлсэн.Хадам аав Б нь Чех улсад амьдардаг тул 2 ач хүүгийн боловсролд нь анхаарч том хүү У-ахыг Чех улсад аваачин сургуульд сургаж байгаа, бага хүү -ийг татах гэсэн боловч Монгол улсдаа шилжин ирсэн. Миний бие Б нь Чех улсад ажлын гэрээгээр гарсан тул бага хүү Бативээлтийг чех улсад боловсрол эзэмшүүлэх шаардлагатай тул өөрийн төрсөн эцэг Б-аар овоглох хүсэлтэй байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа... гэв.
3. Нэхэмжлэгч талаас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Б-ийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, 2024.03.04-ний өдрийн итгэмжлэл, үрчилсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний лавлаагны хуулбар зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.
Гуравдагч этгээд: 2024.07.09-ний өдрийн итгэмжлэл
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Б нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Үрчлэгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд түүнийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түүний өвөө, М.Б-д үрчлүүлсэн, Д.Б-ын хүү Б.Б нь үрчилж авсан М.Б-наар овоглосон болох нь хэрэгт авагдсан №000000000дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хүү Б.Б-тийн эрх, ашиг сонирхлыг харгалзан, түүнийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хангаж, Б.Б-ийг М.Б-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 0000 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Б-ны Б-ийг, Сур овогтой М-нгийн Б-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Б.Б-ийг эцэг Ж-ы Б-ар овоглохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО