Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/06022

 

 

 

 

 

 

2024 11 29 184/ШШ2024/06022

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* /Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо,*******,******* оршин байх,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,******* оршин суух, эрэгтэй,******* /РД/-д холбогдох,

 

5,342,144 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нь Транскапитал ББСБ-тай 021120120043 дугаар Зээлийн гэрээ", Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 2,990,000 /хоёр сая, есөн зуун ерин мянга/ төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд эээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж барьцаа хөрөнгөөр 3,590,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Зээлдэгч нь үүргээ хэрэгжүүлэхгүй 1,064 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан.

Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс татгалзаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,597,369 төгрөг, хүү 2,185,020 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 546,255 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүсэн зардалд буюу нотариаын зардалд 13,500 төгрөг буюу нийт хариуцагчаас 5,342,144 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие *******-аас нэхэмжилсэн 5,342,144 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үүнийг дараах хуваарийн дагуу төлнө.

2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг,

2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг,

2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг

2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөгийг төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан 5,342,144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч *******-ийн 5,342,144 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг,

2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг,

2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг

2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******-ийн 5,342,144 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг,

2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг,

2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг

2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөг

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 890,357.333 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,430 төгрөгийн 50 хувь болох 50,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50,215 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50,215 төгрөгийг тус тус гаргуулан *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ