Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/05932

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/05932

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

онгинохайрхан үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн . , сэн шүүх хуралдаанаар,

 

: *******,******* оршин суух, эмэгтэй,******* овогт******* /РД ЧС51112769/-гийн ,

Боржигин овогт******* /РД*******/-ыг сураггүй алга болсонд тооцуулах тухай .

 

ؿ :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД ЧЕ81012470/,

шүү Г.Цэнд-Очир нар .

 

:

 

1.Нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны нөхөр******* овогт******* /РД*******/-ыг сураггүй алга болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний төрсөн эцэг 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр *******,******* байрлах гэрээсээ Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг ах Н.Зинаамидэрийнд очно гэж хэлээд гарч явсан, одоог хүртэл ирээгүй байна. Тухайн үед дүү Н.Зинаамидэрийндээ үе үе очдог байсан, өөр очих газар, айл байхгүй. Улаанбаатар хотод байх үедээ гэртээ байхгүй, 32 дугаар байр, Хархорин зах орчмоор байнга архи уугаад явдаг байсан. Тухайн үед бид ах Н.Зинаамидэрийндээ очсон байх гэж бодож байгаад зун нь 6 сард ахаас нь асуухад гэрт нь очоогүй гэж хэлэхээр нь бид 32, Хархорин зах хавиар зөндөө хайгаад олоогүй учир Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт мэдэгдсэн боловч одоог хүртэл олдоогүй, Цагдаагийн байгууллага хайж байгаа гэсэн.

Аав нь 1949 онд Завхан аймагт төрсөн, эхээс 4-үүл байсан, одоо ах Н.Зинаамидэр нь л үлдсэн. 1974 онд ээжтэй гэр бүл болж, 1974 онд Ч.Мягмарсүрэн, 1976 онд Ч.Нармандах, 1978 онд, 1981 онд, 1983 онд, 1987 онд биднийг төрүүлсэн.

Аав маань 1995 оны 6 сард барилгаас унаж нуруундаа гэмтэл авч 2 удаа хагалгаанд ороод тэрнээс хойш л татаж унадаг болсон.

Залуудаа барилгын салбарт ажиллаж, хөдөөгүүр бригад ахлан ажилладаг байсан учир гэртээ их ховор байдаг, ээж маань л биднийг өсгөсөн. Гэмтэл авснаас хойш архийг их уудаг болсон. Архи уухаараа татаж унадаг учир эмчилгээ их хийлгэж байсан ч сүүлдээ эмнэлэг ч тоохоо больсон.

Ер нь 1990 оноос хойш л биднээс хол байсан учир ээж минь л биднийг өсгөсөн. Бид үздэг, хардаг хүнд үзүүлэхэд нас барсан л гэж хэлдэг. Архи уухаараа татаж унадаг өвчтэй, одоо 75 настай, өдийг хүртэл гэртээ ирэхгүй байгаа учир бид ч амьд байх магадлал багатай гэж бодож байгаа. Хамт архи уудаг хүмүүсээс нь асуухаар энд тэнд явж байна гэж худлаа хэлээд байхаар нь бид байгаа л юм байна гэж ойлгоод хайгаад олоогүй.

Одоо 5 жилийн хуримтлагдсан тэтгэвэрийн авч ээждээ өгч, Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжилж байгаа ажиллагааг нь зогсоох зорилгоор шүүхэд хүсэлт гаргасан тул миний эцэг Н.Чадраавалыг сураггүй алга болсонд тооцож өгнө үү гэжээ.

 

2.Нотлох баримтын тухайд:

2.1 Нэхэмжлэгчээс *******ны Засаг даргын тодорхойлолтууд,

Нэхэмжлэгч, нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Эрэн сурвалжлах тухай албан бичиг,

Нэхэмжлэгч, нарын иргэний үнэмлэхний хуулбар,

Нэхэмжлэгчгээс 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн болно.

 

2.2 Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс Боржигин овогт******* /РД*******/-ыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан талаарх бүхий л нотлох баримтуудыг,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн болон Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар,

Тагнуулын Ерөнхий газар,

Хил хамгаалах Ерөнхий газар,

Цагдаагийн Ерөнхий газар /цагдан хорих, ял шийтгэлийн лавлагаа, гэмт хэрэгт шалгагдаж байсан байдал/,

Архивын Ерөнхий газар,

Нийслэлийн Архивын газар,

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар /хорих, шийдвэр гүйцэтгэх/,

Гадаадын иргэн, харьяатын газар,

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар,

Иргэний Нисэхийн Ерөнхий газар,

Нийгмийн даатгалын Ерөнхий газар,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газруудаас дээрх иргэнтэй холбоотой 2019 оноос хойших бүхий л мэдээллийг,

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны бүх банкуудаас Боржигин овогт******* /РД*******/-ын тухайн банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол 2019 оноос хойших бүхий л гүйлгээний талаарх мэдээлэл, лавлагааг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх эмнэлэгийн хэлтсээс 2019 оны 01 сараас хойш олдсон эзэнгүй цогцосны мэдээллээс одоо 75 настай /тухайн үед 70 настай байсан/ байж болох эрэгтэй цогцосны талаарх мэдээллийг,

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Боржигин овогт******* /РД*******/-ын төрсөн цагаас хойших иргэний бүртгэлтэй холбоотой бүхий бүхий л мэдээллийг тус тус нотлох баримтаар гаргуулсан,

Гэрчээрын төрсөн ах Н.Зинаамидэрийг асуусан тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

нь:

 

1.Нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны нөхөр******* овогт******* /РД*******/-ыг сураггүй алга болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах шүүхэд гаргана гэжээ.

 

3.Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэнгийн нөхөр нь 2019 онд буюу хамгийн сүүлд *******,******* оршин сууж байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон түүний иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ Н.Чадраавалын сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд гаргасан нь шүүхийн харьяалалыг зөрчөөгүй байна.

 

4.Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэнгийныг сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

 

5.Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн нь Боржигин овогт******* /РД*******/-тай 1976 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч, тэдний дундаас 1974 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр охин Ч.Мягмарсүрэн,

1976 оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин Ч.Нармандах,

1978 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин,

1981 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү,

1983 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүү,

1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин нар төрсөн, тэд *******,******* оршин сууж байсан болох нь тогтоогдож байна.

 

6.Улмаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 138 дугаа зүйлийн 138.1-д Хүсэлт хүлээн авсан шүүх алга болсон иргэний талаар мэдээ өгч чадах ямар хүмүүс /төрөл садан, хамт ажиллаж, сурч байсан хүн/ байгааг тодруулж, сураггүй алга болсон иргэний талаар түүний оршин сууж буюу ажиллаж байсан газрын зохих байгууллагад ямар мэдээ байгааг лавлана гэж зааснаар нотлох баримт бүрдүүлэх талаар бүхий л ажиллагааг хийхэд

-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Тус хэлтсээс 2019 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан 15 дугаар хороо, 23 дугаар байрны 296 тоот хаягнаас оршин суугаа газраасаа сураггүй алга болсон******* /ЧС49080977/-г Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах АСАП санд 5411063220000429 дугаараар эрэн сурвалжлалт зарлаж, одоог хүртэл ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл олдоогүй, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг үүгээр танилцуулж байна гэх албан бичиг,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн болон Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас нэмэлт мэдээлэл ирээгүй,

-Тагнуулын Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 09/371 дугаартай албан бичигт ...Нямготовын Чадраавалын талаарх мэдээллийг шүүж үзэхэд түүнтэй холбоотой аливаа баримт, мэдээлэл байхгүй байна гэх,

-Хил хамгаалах Ерөнхий газрын 24 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2-31/1371 дугаартай албан бичигт Улсын хилээр нэвтэрсэн зоригч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санд гэмтэл гарсантай холбоотой танай ...шүүгчийн захирамжид дурдсан*******ын хилээр орсон, гарсан лавлагааг өгөх боломжгүй байна гэх,

-Мөн газрын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2-3в/1894 дугаартай албан бичигт Иргэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Монгол улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд авагдаагүй байна. Улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санд шинэчлэл хийж байгаатай холбоотой дээрх мэдээлэл нь бүрэн эсэхийг шалгах боломжгүй байна гэх,

-Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 10/3247 дугаартай албан бичигт ...шүүгчийн захирамжийн дагуу******* овогт*******ыг Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах АСАП санд 5400063220001637 дугаараар эрэн сурвалжлалт зарласан бөгөөд ял шийтгэлгүй болохыг үүгээр мэдэгдэе гэх,

-Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 02/230 дугаартай албан бичигт ...тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Архивын ерөнхий газрын нэг цонхны үйлчилгээгээр үйлчлүүлсэн иргэдийн 2020 оноос хойших бүртгэлийг шүүж үзэхэдын үйлчлүүлж байсан тухай бүртгэл, мэдээлэл байхгүй байх тул лавлагааг гаргах боломжгүй байна гэх,

-Нийслэлийн Архивын газрын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/328 дугаартай албан бичигт Барилга, барилгын матералын үйлдвэрийн яамны харьяа Хотын барилга трестийн даргын 1984-1988 оны тушаалаас*******д холбогдох хэсэгт 1 дүгээр хороолол, 23 дугаар байр 9 орц 296 тоот орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг хүргүүлж байна гэх,

-Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-05/426 дугаартай албан бичигт Танай албан бичигт дурдсан******* /РД*******/ нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2016 онд үүсгэсэн Хоригдогчдын мэдээллийн нэгдсэн цахим санд бүртгэгдээгүй байна гэх,

-Гадаадын иргэн, харьяатын газрын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 04/538 дугаартай албан бичигт Н.Чадраавал нь Монгол улсын харьяатаас гарсан болон гарах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийн санд бүртгэлгүй байна гэх,

-Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/647 дугаартай албан бичигт ...Н.Чадраавалын регистрийн дугаараар газрын кадастрын мэдээллийн сангаас хайлт хийж үзэхэд тус иргэний нэр дээр бүртгэгдсэн газар байхгүй байна гэх ,

-Иргэний Нисэхийн Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/465 дугаартай албан бичигт ...Нямготовын Чадраавалтай холбоотой ямар нэгэн мэдээлэл байхгүй болно. МИАТ ТӨХК, Аэро монголиа ХХК-аас ирүүлсэн албан бичгийг хавсаргав гэх,

-Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02/415 дугаартай албан бичигт Танай газраас ирүүлсэн албан бичигт дурдсан иргэн /РД*******/-ийн 2000 оноос хойших нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон тэтгэврийн талаарх мэдээллүүдийг гарган хавсралтаар хүргүүлэв. ...2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хортой халуун нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. ...2000 оны 01-10 саруудад Монсан ХХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн хариуг тус тус ирүүлжээ.

 

7.Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/360 дугаартай албан бичигт ...тус иргэн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс насны хишиг мөнгөн тэтгэмжид хамрагдаж эхэлсэн... уг үйлчилгээний хугацаа 2029 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бүртгэлтэй% ...насны хишиг тэтгэмжийг тус иргэний Төрийн банк дахь 103500142999 төгрөгийн дансанд жил бүрийн 1, 6 сард тогтмол шилжүүлж байсан болно гэх,

-Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны бүх банкуудаас Боржигин овогт******* /РД*******/-ын тухайн банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол 2019 оноос хойших бүхий л гүйлгээний талаарх мэдээлэл, лавлагааг гаргуулахад Ариг банк ХХК, Капитрон банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Богд банк ХК, Чингис хаан банк ХХК, Тээвэр хөгжлийн банк ХХК, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК, Хас банк ХК-уудад данс эзэмшдэггүй гэх,

-ХААН банк ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 29/2348 дугаартай албан бичгээр 2019 оны 01 дүгээр сараас хойших дансны мэдээллийг ирүүлсэн байх ба гүйлгээ хийгдээгүй гэх,

-Төрийн банк ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10/1216 дугаартай албан бичигт ...шүүгчийн захирамжид дурдсан иргэн нь MN250034103500559224, MN540034101100511273, MN680034103500142999 тоот данс эзэмшдэг гээд дансны хуулгуудыг ирүүлэхэд , MN680034103500142999 тоот дансны хуулгаар 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,409,420.54 төгрөгийн тэтгэвэрийн зээл аваад тэтгэвэрийн орлого нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 29,220,792.82 төгрөг гэх,

MN250034103500559224 тоот дансны хуулгаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар орлого 240,338.87 төгрөг гэх,

-Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 14/638 дугаартай албан бичигт ...Боржигон овогт*******ыг 2019 оны 01 дүгээр сараас 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд Танигдаагүй цогцсын мэдээллийн сан-гаас шүүлт хийхэд овог нэрээр бүртгэгдээгүй байна. Мөн 2019-2024 он хүртэлх хугацаанд бүртгэгдсэн нэр хаягггүй буюу овог нэр тодорхойгүй, ойролцоо насны эрэгтэй хүний дөрвөн цогцсын таниулах гэрэл зураг болон содон шинж тэмдгийн зураг, цогцос олдсон газрын мэдээлэл зэргээр тухайн иргэний хүүд таниулах ажиллагаа хийхэд сураггүй алга болсон гэх нь бүртгэгдээгүй байна гэх хариуг тус тус ирүүлсэн болно.

 

8.Шүүхээс гэрчээрын төрсөн ах Н.Зинаамидэрийг асуухад тэрээр ...Биын төрсөн ах нь. эхнэр 5 хүүхэдтэй. Дүүтай хамгийн сүүлд 2019 оны намар уулзсан. Манай гэрт ирдэг байсан. Боломжийн амьдралтай. Цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трестэд цахилгаанчин, сантехникийн бригадын дарга зэрэг ажил эрхэлдэг байсан. ажлаа хийж байгаад ажил дээр нь гал гараад тархи нугасандаа гэмтэл авснаас хойш сэтгэцийн өөрчлөлттэй болоод архины хамааралтай болчихсон. Манайд ирэх үед нь би гэртээ байлгая гэхээр тэтгэвэрээ авна гээд л явчихдаг байсан. Архины хамааралтай хүн болохоор архи уух гээд л байна гэж би боддог байсан. Би гэрээр нь орж гардаг ойр байгаагүй. Нэг удаа охин Ч.Мягмарсүрэн над руу утсаар залгаж аавыгаа манайд байна уу гэж асуусан. Надад цагдаагаар хайлгаж байгаа гэж хэлсэн. Нэг удаа манайд багийн даргыг дагуулж цагдаа нарыг сураглаж ирж байсан. Би тэр үедтай огт холбоогүй сураггүй болсон байсан учраас мэдэхгүй гэж л хэлсэн. Эхнэргээс өөр хүнтэй амьдрал зохиож байсан зүйл байхгүй. Ирвэл манайд л ирэхээр байсан. Архи уухаараа хаана тэнэж явдаг байсныг нь мэдэхгүй юм. Бид эцэг эхээс дөрвүүлээ, 2 эгч маань нас барсан. Одоо байгаа нь би л байна. Миний мэдэхээрд өөр очихоор хүн байхгүй. Сүүлд гэрийнхэн нь архи уугаад ирэхгүй байна. Тэнээд алга болчихсон л гэж байсан. Биеийн байдал нь сайн биш. Гэмтэл авч бэртсэнээс хойш бие нь огт сайн байгаагүй. Нурууны хагалгаанд орж, үүрч унасан ясаа авахуулж байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй, таамаглаж байгаа газар ч алга гэсэн мэдүүлэгийг өгсөн болно.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлд иргэнийг сураггүй алга болсонд тооцох тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулан, иргэнийг сураггүй алга болсонд тооцож, шийдвэр гарсны дараа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зохих тэмдэглэл хийлгэхээр шийдвэр гаргасан шүүх байгаа газрын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулахаар заажээ.

 

10.Шүүхээс 2019 оноос хойшихтай холбоотой бүхий л лавлагаа мэдээллийг төрийн болон холбогдох бусад байгууллагуудаас лавлахад тэрээр Төрийн банкнаас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,409,420.54 төгрөгийн тэтгэвэрийн зээл авснаас хойш хугацаанд өөр ямар нэгэн мэдээлэл гараагүй, 2019 оны намраас хойш төрсөн ах Н.Зинаамидэрээс өөр хүнтэй уулзаагүй болох нь тогтоогдож байх тул Боржигин овогт******* /РД*******/-ыг сураггүй алга болсонд тооцуулах тухай нэхэмжлэгчгийн хүсэлтийг хангаж,ыг сураггүй алга болсонд тооцох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

11.Хэрэв шүүхээс сураггүй алга болсонд тооцсон гэж зарлагдсан иргэн эсэн мэнд эргэн ирсэн эсхүл хаана байгаа нь мэдэгдсэн тохиолдолд урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т заасныг баримтлан Боржигин овогт******* /РД*******/-ыг сураггүй алга болсонд тооцсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 120 120.2- , 뺺 㺺 14 .

 

4.Шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ