| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03296/И |
| Дугаар | 183/ШШ2024/04802 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/04802
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.З-д холбогдох гэрээний үүрэгт 256.743.514 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт гэрээний үлдэгдэл төлбөр 169.897.600 төгрөг, алданги 84.948.800 төгрөг, тэмдэгтийн хураамж 1.897.114 төгрөг нийт 256.743.514 төгрөгийг хариуцагч Н.Зоригт 2024 оны 12 сарын 15-ны дотор 169.897.600 төгрөг, алданги 84.948.800 төгрөг, тэмдэгтийн хураамж 1.897.114 төгрөгийн хамт 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал Ц.Э-ын Хаан банкны 50........дансанд шилжүүлэхээр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.897.114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж 1.897.114 төгрөгийг нэхэмжлэгчид 2024 оны 12 сарын 30-ны дотор төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО