| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/1031/З/Н |
| Дугаар | 128/ШШ2024/0679 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2024/0679
24 09 09 128/ШШ24/0679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК, РД: *******,
Хариуцагч: Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны дарга +
хоорондын тусгай зөвшөөрлийн дагуух үйлчилгээг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ш.Э, гуравдагч этгээд “У ” СӨХ-ийн төлөөлөгч Ц.С, “Б******* ” СӨХ-ийн төлөөлөгч О.Мягмарг*******, “Э” СӨХ-ийн төлөөлөгч Э.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, “О” СӨХ-ийн төлөөлөгч Ц.О, “Г” СӨХ-ийн төлөөлөгч Н.Ог*******, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхс нар оролцов.
1. “Т” ХХК-аас “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” тоот шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 23 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасанд шүүх 23 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас 23 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн тайлбар, үндэслэлдээ:
2.1. Манай компани нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д тус тус заасан үйл ажиллагааг явуулдаг бөгөөд бид энэ хугацаанд холбогдох хууль, журам, тусгай зөвшөөрөлд заасны дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн, маргаан бүхий шийдвэрт дурдсан зөрчлийг гаргаагүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг зохих ёсоор хангаж, хэрэгжүүлж ирсэн, гэтэл хариуцагч нь маргаан бүхий шийдвэрээр манай компанийн харьяалах байр, орон сууц, хэрэглэгчдийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлж байгаа нь үндэслэлгүй, хууль бусаар манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор хохироосон, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй байна.
2.2. Маргаан бүхий захиргааны актад “... Нийслэлийн Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , , , , орон сууцны байрны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор танай компанийн үйлчлэх хүрээнээс 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон уг байруудыг хасаж Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэлийг хийв. Орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээг шилжүүлсэнтэй холбоотойгоор тухайн байрны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эх ашгийг хүндэтгэн, ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээ, цэвэр бохир усны өргөлтийн насос, тоноглолыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, усны үйлчилгээний өр төлбөртэй хэрэглэгчдийн мэдээллийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т өгч, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-тай тооцоо нийлж хүлээлцэх, цаашид тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангаж, хариуцаж буй байр хотхоны хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг түргэн шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлэх...” гэсэн байдаг. Энэхүү маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон нэр бүхий СӨХ-ийн гомдлоор манай байгууллагад олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хурлаар хэлэлцсэн байдаг, уг хурлаар манай компанийг хууль зөрсөн гэж дүгнээгүй, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаагүй гэж дүгнээгүй бөгөөд манайд зөрчил тогтоогүй, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй бөгөөд манай компанийн харьяаллын байр, орон сууц, оршин суугч, хэрэглэгчдийг өөр байгууллага буюу “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлэх талаар огт дурдагдаагүй, тус хурлаар уг маргаан бүхий захиргааны актад дурдсанаар манай компанийн харьяалах байр, орон сууц, хэрэглэгчдийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ΟΗΘΑΑΤΥΓ-т шилжүүлэх талаар ямар нэгэн шийдвэр огт гараагүй байдаг болно. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” маргаан бүхий шийдвэрт Зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас ажлын албанд өгсөн үүрэг даалгаврыг үндэслэн гэж дурдсан байх бөгөөд уг өдөр болсон манай тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцсэн хурал дээр манай компанийг зөрчил үйлдсэн гэж огт дүгнээгүй, манай компанид зөрчил арилгах талаар ямар нэгэн шаардлага, үүрэг даалгаврыг өгч, танилцуулж байгаагүй болно.
2.3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос манайд олгосон Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь ямар нэгэн байдлаар цуцлагдаагүй, хүчингүй болоогүй, өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа бөгөөд бид зөрчил гаргаагүй, тусгай зөвшөөрөл хүчинтэй үйлчилж байхад хариуцагч нь тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлдэг үйл ажиллагааг зогсоож, манай компанийн харьяаллын байр, орон сууц, оршин суугч, хэрэглэгчдийг өөр байгууллага буюу “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлсэн нь хууль бус байна.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1- д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-д “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан. Хариуцагчийн хувьд энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн бөгөөд уг маргаан бүхий шийдвэрийг гаргахаас өмнө манай байгууллагад энэ талаар огт мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй, биднээс тайлбар, баримт авалгүйгээр хууль бус шийдвэр гаргасан. Хэрэв хариуцагч байгууллага манай компанийн тайлбар, баримтыг хүлээн авч, бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож, шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулж шийдвэр гаргасан бол манай компанийн харьяалах байр, орон сууц, хэрэглэгчдийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлэх нөхцөл байхгүй байсан болно. Иймд хариуцагчийн уг маргаан бүхий акт нь хууль бус тул уг захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлтэй юм.
2.5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос манайд олгосон тусгай зөвшөөрөл хүчинтэй, манай компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад хариуцагч нь уг тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг манай үйл ажиллагааг зогсоож, манайд харьяалагддаг байр, орон сууц, оршин суугчид, хэрэглэгчдийг өөр байгууллагад шилжүүлэн өгч байгаа нь манай компанийг хэрэглэгч, үйлчлүүлэгчгүй болгож, компани тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгож, манай компанийн эрх ашиг, сонирхлыг ноцтой зөрчиж байна. Бид тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа хэрнэ тусгай зөвшөөрлийн хүрээнд заагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, харьяалах хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ үзүүлэх боломжгүй нөхцөл байдалд байна. Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” шийдвэр нь манай компанийг хэрэглэгч, үйлчлүүлэгчгүй болгож, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болгож, манай эрх ашиг, сонирхлыг зөрчсөн захиргааны акт мөн юм.
3. Хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” маргаан бүхий уг шийдвэрээр буюу захиргааны актаар манай компанийн үйлчлэх хүрээнээс манайд харьяалагддаг , , , , байруудыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т хууль бусаар шилжүүлсэн байгаа болно. Үүнийгээ хариуцагч нь маргаан бүхий дээрх шийдвэртээ “... , , , , орон сууцны байрны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор танай компанийн үйлчлэх хүрээнээс 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон уг байруудыг хасаж Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэлийг хийв...” гэж дурдсан байна. Мөн маргаан бүхий шийдвэрийн дагуу манай компанийн үйлчлэх хүрээнээс манайд харьяалагддаг , , , , байруудыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т хууль бусаар шилжүүлсэн болох нь хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргад хүргүүлсэн 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн а тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлж авах тухай” албан бичгээр нотлогдож байгаа болно” гэжээ.
4. 24 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 24 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд шүүх 24 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
5. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас 24 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн тайлбар, үндэслэлдээ:
5.1. Хариуцагч байгууллага нь маргаан бүхий захиргааны актад “...байрны захиалагч компаниуд болон харьяалах СӨХ-оос ирүүлсэн албан бичиг, хүсэлтүүдийг үндэслэж, хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор Бх дүүргийн 7-р хороонд байтай О хотхоны , 8Б байр, Э хотхоны 4 дүгээр байр, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т хотхоны 26 дугаар байр, -р хороонд байрлах С******* хотхоны , 7Б байр, СБД-ийн 7-р хороонд байрлах С хотхоны , Б байрны хэрэглэгчдийг танай компанийн үйлчлэх хүрээнээс 24 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хасаж “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэл хийхийг, ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээ, цэвэр усны өргөлтийн насос, тоноглолыг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т яаралтай шилжүүлж, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, усны үйлчилгээний өр төлбөртэй хэрэглэгчдийн мэдээллийг өгч, тооцоо нийлэх, хүлээлцэх, цаашид тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангаж, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, тэдэнд түргэн шуурхай чанартай үйлчилгээг үзүүлэх...” гэж манай компанийн үйлчлэх хүрээнд бүртгэлтэй дээрх байр, орон сууц, хэрэглэгчдийг манайхаас хасаж, "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-т шилжүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна.
5.2. Хариуцагч байгууллага энэ хуульд заасан үүргээ огт биелүүлээгүй, хууль зөрчсөн, маргаан бүхий захиргааны актад байрны захиалагч компаниуд болон харьяалах СӨХ-оос ирүүлсэн албан бичиг, хүсэлтүүдийг үндэслэж гэсэн хэрнэ тухайн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг бидэнд танилцуулаагүй, манай компани ямар зөрчил гаргасан, ямар хууль, дүрэм зөрчсөн болох нь тодорхойгүй, манай компанийн хэрэглэгчдийг шилжүүлэх ямар зөрчлийг манай компани гаргасан болохыг тогтоогоогүй байж манай хэрэглэгчдийг шилжүүлж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа болно. Хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос манайд олгосон Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь ямар нэгэн байдлаар цуцлагдаагүй, хүчингүй болоогүй, өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа бөгөөд бид зөрчил гаргаагүй, тусгай зөвшөөрөл хүчинтэй үйлчилж, уг тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, үйлчилгээг харьяалах байр, орон сууц, хэрэглэгчдэдээ хүргэж ажиллаж байхад хариуцагч нь манай эрх ашиг, сонирхлыг зөрчиж, манай үйлчлэх хүрээнд бүртгэлтэй байр, хэрэглэгчдийг өөр байгууллагад шилжүүлж, манайхыг үйлчилгээ үзүүлэх байр, орон сууц, хэрэглэгчгүй болгож, манай компанийг тусгай зөвшөөрөлд заасан үй ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгож цаашид манай тусгай зөвшөөрөл цуцлагдах ноцтой эрсдэлд оруулж байна.
5.3. Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 24 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
6. Тус шүүхийн 23 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар үүсгэсэн захиргааны хэрэгт, тус шүүхийн 24 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар үүсгэсэн захиргааны хэргийг 24 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3354 дүгээр шүүгчийн захирамжаар нэгтгэжээ.
7. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 23 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “...“Т” ХХК-ийн үйлчлэх хүрээнд бүртгэлтэй Бх дүүргийн 7 дугаар хорооны 4-р байр, , Б байр, дүгээр хорооны , Б байр, 13 дугаар хорооны , Б байр, 16 дугаар хорооны 11А байр, -р байр, 14 дүгээр хорооны ,50-р байр, 3 дугаар хорооны 26 дугаар байр, С дүүргийн 7 дугаар хорооны , Б байруудыг өөр байгууллагын үйлчлэх хүрээнд шилжүүлж өгөх буюу манай компанийн “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх” үндэслэл байхгүй, бүрдээгүй болохыг тогтоолгох буюу эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан ба уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 24 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр тогтоолоор хүчингүй болж байсныг тэмдэглэж байна.
8. Тус шүүхийн 24 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3667 дугаар албан бичгийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдээс 24 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Хот, суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хорооны 24 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар тодруулан өөрчилсөн ба энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд өнөөдөр хэлэлцсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үндэслэлдээ: “...Тусгай зөвшөөрлийн тухай хуулиар тусгай зөвшөөрөл гэж юу вэ, гэдгийг маш тодорхой заасан. Энэ нь зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагаа эрхлүүлэх эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахаар олгосон эрхийг тусгай зөвшөөрөл гэж хэлж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч компани тухайн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлтэй гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Тусгай зөвшөөрлийн хавсралтад заагдсан байрууд энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдгийг тодорхой хсан байгаа
Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүрэн эрхийг заасан байгаа. Тус хуулийн 4.2.1.1-т зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлэх үндсэн эрхтэй гэдгийг заасан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага нь нэгэнт тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа тохи тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлэх үндсэн эрхтэй. Хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйл ажиллагаа явуулах байруудыг тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад хууль бусаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн эрхийг зөрчиж байна гэж маргаж байгаа. Мөн хуулийн 4.2.1.6-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, шийдвэрийн талаар хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч байгууллагын зүгээс шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явж байна.
Аливаа тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг Зөвшөөрлийн тухай хуульд маш тодорхой заасан байдаг. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо энэ тусгай зөвшөөрлийг олгосон. Гэвч хороо хурлаараа хэлэлцээд энэ байруудыг өөр байгууллагад шилжүүлье гэдэг шийдвэр гаргаагүй. Хорооны дарга дангаараа албан тоот гаргасан. Үүнийг хуульд тусгаж маргаж байгаа. Нэгэнт хороогоор олгогдсон тусгай зөвшөөрлийг хорооны дарга дангаараа хорооны эрх хэмжээнд халдаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хязгаарлах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн харилцаанд дараах зарчмыг баримтална гэж заасан 1.2-т хууль дээдлэх зарчмын талаар заасан. Хариуцагч байгууллага буюу хариуцагч байгууллагын дарга Г.Цогтс******* нь хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд халдах боломж байхгүй. Мөн бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ гэж Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.4-т заасан. Хэдийгээр орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа боловч. Энэ бол бизнесийн үйл ажиллагаа. Тэгэхээр хариуцагч байгууллага бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, тусгай зөвшөөрлийн харилцаанд мөрдөгдөх ёстой. Энэ зарчмуудыг илэрхий зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааны зарчмын талаар заасан. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх ёстой гэж заасан. Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл, хавсралтад заагдсан үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг хариуцагч байгууллага ямар хуулийн үндэслэлээр хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байгаа. Тэгэхээр хуульд үндэслээгүй гэж бидний зүгээс бол маргаж байгаа.
Хоёрдугаарт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай. Харин хариуцагч байгууллагын гаргаж байгаа шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна. Бид хууль зүйн үндэслэлээр энэ шийдвэрийг зөвтгөх боломж охгүй байгаа. Тиймээс зорилгодоо нийцээгүй, хуульд үндэслээгүй шийдвэр гаргажээ гэж үзэж байна. Мөн хуулийн 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Нэхэмжлэгч байгууллага тусгай зөвшөөрлийн үндсэн дээр маш олон эдийн засгийн харилцаа үүсгэчихсэн байгаа. Тэгэхээр хууль ёсны итгэлийг хамгаална гэдэг бол нийтийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа оролцогч иргэн, хуулийн этгээдийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байгаа эрх зүйн үр дагавар үүсчихсэн байхыг ойлгодог. Тиймээс захиргааны байгууллага хууль ёсны итгэлийг хамгаалж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл олгочихсон. Энэ хүрээнд үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн харилцаа үүсчихсэн байгаа. Хариуцагч байгууллага нэгэнт тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эдийн засгийн харилцаа үүсчихсэн, их хэмжээний харилцаа үүсчихсэн байж байгаа энэ итгэлийг хадгалж чадаагүй. Нэхэмжлэгч байгууллагыг яавал ч яаг гээд орхисон. Гэхдээ шийдвэр нь хууль ёсны байж чадаагүй, зөвхөн албан бичгээр шилжүүлчихсэн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан 4.2.8-т заасан хууль ёсны итгэлийг хадгалах зарчмыг захиргааны байгууллага хадгалж чадахгүй байна гэдэг үндэслэлээр бид маргаж байгаа.
Захиргааны байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т зохицуулах хороонд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг хорооны хурлаараа хэлэлцэх бөгөөд зохицуулах хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэж заасан. Гэтэл хариуцагчийн шийдэж байгаа маргаан бүхий 2 хууль зүйн үр дагавар үүсгэж байгаа албан бичиг буюу гадагшаа чиглэж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрхийг хөндөж байгаа захиргааны акт зохицуулах хорооны хурлаар хэлэлцэгдээгүй. Зөвхөн хорооны дарга ганцаараа албан тоот гаргасан. Зохицуулах хорооны дарга эрх хэмжээгээ хэтрүүлж гаргаж байгаа. Энэ 2 захиргааны акт нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас хууль бус тул хүчингүй болгож өгнө үү, гэсэн байр суурьтай байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэв.
10. Хариуцагчаас 23 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа:
10.1. Зохицуулах хорооны тухай товчхон, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу Засгийн газрын 12 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 46, 23 оны дугаар тогтоолоор Зохицуулах хорооны дүрмийг баталж, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолоор бүтэц, орон тоог баталснаар тус Зохицуулах хороо үйл ажиллагаагаа явуулж эхлэх нөхцөл бүрдсэн. Тус Зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан, хараат бус байгууллага юм.
10.2. Үүссэн нөхцөл байдал, зохицуулалт хийсэн хүчин зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т "Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;" гэж заасан байдаг. Иргэний энэ эрхийг хангах үндсэн нөхцөлийн нэг нь баталгаат ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах асуудал байдаг. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ эрхийг хангуулах үүргийг хариуцан хөрөнгө оруулалтыг хийдэг бөгөөд төрийн өмнөөс ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцан гүйцэтгэж байна. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллага нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зүй ёсны моноп хамаардаг. Монгол Улс бусад улс орны жишгээр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын зүй ёсны монополь үйл ажиллагааr хязгаарлах, зохицуулах зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын хуулийн дагуу салбарын зохицуулалтыг хариуцуулахаар тус Зохицуулах хороог байгуулаад 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна.
10.3. Зохицуулах хороо нь 23 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр “Т” ХХК-ийн орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцаж байсан Нийслэлийн Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , , , , байрны хэрэглэгчийг "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд шилжүүлэн бүртгэж, зохицуулалтыг хийсэн болно. Дээрх бүртгэл хийхдээ дараах нөхцөл байдлыг харгалзсан болно. “Т” ХХК нь анх тус Зохицуулах хорооны 16 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д тус тус заасан Нийтийн аж ахуйн ажил /ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ/ үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авч байсан бөгөөд түүнээс хойш 19, 22 онуудад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулсан болно. “Т” ХХК-ийн хэрэглэгчдээс 21 онд 2 хэрэглэгч, 22 онд 7 хэрэглэгчээс өргөдөл гомдол ирсэн бол 23 он гарсаар 22 хэрэглэгчээс ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол ирээд байна.
10.4. Тус Зохицуулах хороо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 болон 22 дугаар зүйлийн 22.2- т тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шийдвэрлэх зорилгоор 3 удаа газар дээр нь шалгаж, хэрэглэгчийн гомдол нь тогтоогдсон тул 22 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/157 тоот албан бичгээр, 22 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/5 тоот албан бичгээр, 22 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/667 тоот албан бичгээр тус бүр 3 удаа “Т” ХХК-д үүрэг, даалгаврыг өгдөг боловч, үүрэг даалгаврын биелэлтийн хариу ирүүлдэггүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан болно.
10.5. Тус компанийн хариуцдаг Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж******* хотхоны байрны "Ж*******-Өргөө” СӨХ-оос 23 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот албан бичгээр гомдол гаргасан. Хэрэглэгчийн гомдлыг судалж, шийдвэрлэх зорилгоор тус Зохицуулах хороо хуульд заасан бүрэн эрх, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д заасны дагуу "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт" хийх удирдамжийг Зохицуулах хорооны дарга баталж, удирдамжийн дагуу ажлын хэсэг томилогдон Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд очиж газар дээр нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б, нягтлан бодогч Э.П, инженер Д.Пв болон бусад холбогдох ажилтнууд, гомдол гаргасан байрны “Ж*******-Өргөө” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Б.Т болон оршин суугчдын төлөөллийг байлцуулан хяналт шалгалтыг хийж, үүссэн нөхцөл байдалтай танилцсан болно. Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , , байрууд зэрэгцээ байрладаг бөгөөд тухайн байр тус бүрээс оршин суугчид ирж гомдол гаргаж байсан. Гомдлын гол агуулга нь “Т” ХХК нь дуудлага өгөх гэхээр утсаа авдаггүй, зан харьцааны доголтой, хэрэглэгчдийг хэл амаар доромжилдог, сантехникийн үйлчилгээг чанартай хийдэггүй, хэрэгцээний халуун усны нөөц насосгүй, нэг насостой, ажлын байр байхгүй узельдээ ажлаа явуулдаг, бохир хальдаг, байрнаас бохир үнэртдэг гэсэн байдаг. Зохицуулах хорооны ажлын хэсэг газар дээр нь үүссэн нөхцөл байдалтай танилцахад “Т” ХХК-ийн тухайн хэсэгт байх ажлын байр нь шаардлага хангахгүй, дуудлага хүлээн авах суурин утас байхгүй, гар утсаар дуудлага авдаг, харилцааны доголтой, оршин суугчидтай хэрүүл хийж, улсын байцаагчийн хяналт шалгалт хийх ажилд саад учруулж байсан болно.
10.6. Хэрэглэгчдийн гомд дурдсан асуудлууд нь тогтоогдож, Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.6.4-ийн “з”-д заасан “Засвар үйлчилгээ явуулахад хүндрэлгүй, үйлчилгээ үзүүлэх объект нь ойролцоо байрлалд, хамгийн бага зардлаар чанартай шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан байх”, 2.6.4-ийн "й"-д заасан "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйлчлэх хүрээнээс алслагдсан цэгт, мөн өөр дүүрэгт барилга байгууламж хариуцах тохи тухайн цогцолбор хороолол нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байх", 2.2.5 дахь хэсэгт заасан "Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай байх", 2.3 дахь хэсэгт заасан "Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулахад хангагч байгууллагад хуримтлагдсан өр төлбөргүй байх эсвэл өр барагдуулах график, гэрээтэй байх, түүний хэрэгжилтийг хангаж байгааг нотлох баримт ирүүлэх" гэсэн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын нийт 4 заалтуудыг хангаагүй, түүнчлэн Орон сууцны барилгын үйлчилгээ ерөнхий шаардлага стандартын 5.3-д “Байгууллагын үйлчлэх хүрээ, үйлчилгээний объектуудын бай, үйлчилгээний төрөл, ажлын цагийн хуваарь, холбогдох утасны дугаар, факс, э-майл хаяг, вэб сайт, үнэ тариф, байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэрэглэгчдэд тогтмол хүргэж байхаас гадна шаардлагатай мэдээллийг ил тод, ойлгомжтой, харагдахуйцаар байрлуулж, тухай бүр шинэчилж байх”, 5.4-т заасан “Диспетчерийг тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 м.кв буюу түүнээс дээш талбай бүхий ажлын байр, багаж хэрэгсэл, материал сэлбэгийн нөөцийг хадгалах тусгай байраар тус тус хангана”, 6.1.9-д заасан “Диспетчерийн албаны ээлжийн ажилтан нь тусгай дунд буюу дээд боловсролтой, тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай байна” гэсэн 3 шаардлагыг хангаагүй тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын хяналтын улсын байцаагчийн 23 оны 02- дугаар хугацаатай албан шаардлагыг өгсөн. Албан шаардлагын хариуг тус компани 23 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23/329 тоот албан бичгээр ирүүлсэн боловч албан шаардлагын биелэлт бүрэн хангагдаагүй, хэрэглэгчдээс гомдол тасралтгүй ирсээр байсан.
10.7. Иймд Зохицуулах хорооны ажлын алба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй талуудыг байлцуулан сонсох ажиллагааг зохион байгуулахыг 23 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02/113 тоотоор “Т” ХХК-д хүргүүлсэн болно. Сонсох ажиллагаанд Зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газрын дарга Г.Н, Хэрэглэгчийн хэлтсийн дарга Ш.Э, Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Л.Б, Үнэ тариф, судалгааны газрын ахлах мэргэжилтэн Э.Г, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.П, тус байгууллагын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.С, “Т” ХХК-ийн захирал Э.Б, өмгөөлөгч Д.О, усны инженер Д. Пв, “Т” СӨХ-ийн захирал Н.Б, “У ” СӨХ-ийн захирал Ц.Наранг*******, “Ж*******-Өргөө” СӨХ-ийн захирал Б.Т, “М*******-” СӨХ-ийн захирал О.Мягмарг*******, “Бх апартмент” СӨХ-ийн захирал Б.С нар оролцож өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн.
10.8. Дээрх асуудлаар Зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурал “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцээд энэ удаа тусгай зөвшөөрлийг цуцлахгүй үлдээе, гомдол тасрахгүй үргэлжлээд байвал дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр нээлттэй үлдээгээд харин орон сууцны захиалагч “Од ” ХХК-ийн ирүүлсэн албан бичиг, оршин суугчдын болон Сууц өмчлөгчдийн холбоодын гомдлыг ажлын алба судалж, холбогдох дүрэм журмын хүрээнд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үүрэг, даалгаврыг өгсөн болно. Энэхүү үүрэг даалгаврын дагуу тус ажлын алба Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг үндэслэн , , байрны захиалагч “Од ” ХХК-ийн 23 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаар "Хүсэлт гаргах тухай" албан бичиг, Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын хариуцаж буй орон сууц, барилга байгууламж, үйлчилгээний хамрах хүрээг бүртгэх дотоод журмын 3.2-д “Захиалагчийн хүсэлтийг үндэслэн Зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2.6.4-ийн з-д заасны дагуу тухайн барилга, байгууламжид ойролцоо байрлалд байрлах, хэрэглэгчдэд засвар үйлчилгээг түргэн, шуурхай үзүүлэх боломжтой тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид "ТЭЭ" гэх) байгууллагуудын мэдээллийг ажлын 5 хоногт багтаан захиалагч байгууллагад санал болгоно" гэсэн заалтыг үндэслэн Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , , 6, байрны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНΗΘΑΑΤΥΓ-Τ шилжүүлэх хүсэлтээ Зохицуулах хороонд гаргасан.
10.9. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь эрхлэн явуулах боломжгүй онцлог зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь өндөр өртөг бүхий дэд бүтцийн шугам, сүлжээгээр дамжуулан олон зуун хэрэглэгч, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах амаргүй үйл ажиллагаа байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” үндсэн эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан чиг үүрэг, 10 дугаар зүйлийн 10.1.5-т заасан бүрэн эрхийн хүрээнд “Т” ХХК-ийн хариуцаж байсан Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43, , , , 6 байрны оршин суугчдын төлөөлөл болох дээр дурдсан Сууц өмчлөлийн холбоодын хүсэлт, “Од ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор хууль, журмын хүрээнд хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээг цогцоор нь нэг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцаж, хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цэвэр, бохир ус, хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээний төлбөр төлөхөд ойлгомжтой хялбар байх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нийтийн эрх ашиг буюу 638 айл өрх, 3 аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43, , , , , байрны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг 23 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлэн бүртгэсэн болно.
10.10. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
11. Хариуцагчаас 24 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...Үүссэн нөхцөл байдал, зохицуулалт хийсэн хүчин зүйл, Зохицуулах хороо нь 24 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот албан бичгээр “Т” ХХК-ийн орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцаж байсан Нийслэлийн Бх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О хотхоны , 8Б байр, Э хотхоны 4 дүгээр байр, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т хотхоны 26 дугаар байр, дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С******* хотхоны , 7Б байр, С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С хотхоны , 23Б байрны хэрэглэгчийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ΟΗΘΑΑΤΥГ-ын үйлчлэх хүрээнд шилжүүлэн бүртгэл хийхдээ дараах үндэслэл тогтоогдсон тул зохицуулалт хийсэн болно.
11.1. “Т” ХХК-ийн хэрэглэгчдээс тус компанийн үйл ажиллагаа нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийг хохироож байгаа талаар гомдол тус Зохицуулах хороонд жил бүр тасралтгүй ирдэг болно. Жишээ нь 21 онд 2 хэрэглэгчээс, 22 онд 7 хэрэглэгчээс, 23 он гарсаар 22 хэрэглэгчдээс өргөдөл, гомдол ирсэн бол 24 он гарсаар 2 хэрэглэгчээс албан бичгээр, 5 гомдол утсаар ирээд байна. Тус Зохицуулах хороо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 болон 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шийдвэрлэх зорилгоор 22 онд Сонгинохайрхан дүүргийн Толгойтын х СӨХ, Бх дүүргийн С СӨХ, Э СӨХ зэрэг хэрэглэгчийн гомдлын дагуу 3 удаа газар дээр нь шалгаж, тухайн хэрэглэгчдийн гомдол нь тогтоогдсон тул “Т” ХХК-д 22 оны 01/157, 01/5, 01/667 тоот албан бичгүүдээр тухай бүр холбогдох үүрэг, даалгаврыг өгсөн боловч, үүрэг даалгаврын биелэлтийн хариуг тухайн үед ирүүлээгүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан болно. Гэтэл тухайн үүрэг, даалгаврын биелэлтийг 23.10.28-ны тоотоор ирүүлсэн нь шаардлага хангаагүй.
11.2. Тус компанийн хариуцдаг Бх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э хотхоны 4 дүгээр байрны “Э” СӨХ-оос анх 22 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22/ тоот албан бичгээр гомдол гаргасан бол 23 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23/28 тоот, 23 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23/32 тоот албан бичгүүдээр гомдол гаргасан мөн тус 4 дүгээр байрны иргэн А.Т, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "О хотхон"-д үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгч "Е” ХХК-аас 23 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/06 тоот албан бичгээр, тус хотхоны 8/А байрны 49 тоотод оршин суудаг иргэн Ц.О, Л.Г нарын иргэдээс болон "О хотхон" СӨХ-оос 23 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А-18/23 тоот, 23 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 тоот, 23 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 тоот албан бичгээр тус тус удаа дараа, Бх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С******* хотхоны “С*******” СӨХ нь 23 оны 11 дүгээр сарын 16-ны, 24 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 тоот албан бичгээр, тус хотхоны иргэн Д.Н нь Засгийн газрын 1111 төвөөр дамжуулан, мөн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Токио резиндэнс хотхоны 26 дугаар байрны оршин суугч иргэн Ц.Б, тус хотхоны ашиглалтыг хариуцаж байсан “Батз” ХХК-ийн 23 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 93 тоот албан бичгээр, С дүүргийн 7 дугаар хорооны С хотхоны , 23Б байрны оршин суугчдын төлөөлөл болох иргэн Д.А, Г.М, Ц.Н, Н.Д, Б.Б нарын иргэдээс 23 оны 11 дүгээр сарын -ны өдөр ирүүлсэн гомдол, тус хотхоны “Г” СӨХ-ийн 24 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот албан бичгээр “Т” ХХК-ийн үйл ажиллагаа, үйлчилгээ нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийг хохироож буй талаар гомдол ирүүлсэн. Хэрэглэгчийн гомдлыг судалж, шийдвэрлэх зорилгоор тус Зохицуулах хороо хуульд заасан бүрэн эрх, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-д заасны дагуу "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт" хийхээр Зохицуулах хорооны даргын баталсан 23 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 32 тоот удирдамжийн дагуу ажлын хэсэг томилогдож, Бх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байранд очиж газар дээр нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б, нягтлан бодогч Э.П, инженер Д.Пв болон бусад холбогдох ажилтнууд, гомдол гаргасан 4 дүгээр байрны “Э” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Э.Г болон оршин суугчдын төлөөллийг байлцуулан хяналт шалгалт хийж, үүссэн нөхцөл байдалтай танилцсан болно.
11.3. Тухайн байд О хотхоны 84, 85 байрууд зэрэгцээ байрладаг бөгөөд тухайн байрны “О” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Ц.Отай газар дээр нь уулзсан. Гомдлын гол агуулга нь “Т” ХХК нь дуудлага өгөх гэхээр утсаа авдаггүй, зан харьцааны доголтой, хэрэглэгчдийг хэл амаар доромжилдог, сантехникийн үйлчилгээг чанартай хийдэггүй, дулааны төлбөр тооцоог цэвэр, бохир усны төлбөртэй хамтад нь иргэдээс нэхэмжилдэг, тухайн байранд ажлын байр байхгүй гэсэн байдаг.
11.4. Түүнчлэн, ажлын хэсэг 24 оны 12 дугаар сарын 05-ны өдөр С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С хотхоны , 235 байрны гомдол гаргасан иргэдтэй уулзаж үүссэн нөхцөл байдалтай танилцахад “Т” ХХК-ийн төлөөлөл болох нягтлан бодогч Э.П, инженер Д.Пв болон засварчин н.Ө зэрэг холбогдох ажилтнууд байлцсан. Гомдол гаргасан тус байрны хэрэглэгчдийн төлөөлөл болох иргэн Б.Б болон “Г” СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Г.М, бусад оршин суугчдын төлөөлөл болох байрны 8 тоотын оршин суугч Б.С, 23/А байрны 24 тоотын оршин суугч Л.Э, байрны 228 тоот оршин суугч Д.М нараас тодруулга мэдээлэл авсан ба Хэрэглэгчдийн тавьж буй гомдол нь төлбөрийн нэхэмжлэл өгөхдөө дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны нэхэмжлэлийг хамтад нь тавьдаг. Гэтэл дулааны үйлчилгээг ОСНААУГ-ын ХҮТ-5 төлбөрийн нэхэмжлэх өгдөг. Яагаад гэвэл энэ компанийн дулааны тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хороо цуцалж, ХҮТ-5-д шилжүүлсэн тул оршин суугчид дулааны төлбөрөө ХҮТ-5-ийн нэхэмжлэлээр төлж байхад давхар иргэдээс дулааны төлбөрийг цэвэр, бохир усны төлбөртэй хамт нэхэмжилдэг, хэрэв цэвэр, бохир усны төлбөрийг тусад нь нэхэмжилбэл бид салгаад төлөхөд бэлэн гэдэг тайлбар хэлж байсан. Мөн дуудлага өгөх гэхээр утсаа авдаггүй, зан харьцааны доголтой, хэрэглэгчдийг хэл амаар доромжилдог, сантехникийн үйлчилгээг чанартай хийдэггүй, төлбөр төлөх тухай янз бүрийн утсаар мессеж ирдэг, тэр утас руу нь залгахаар тэр дугаар нь ашиглалтад байхгүй гэсэн хариу авдаг. Яг хэнтэй харьцах нь тодорхойгүй, загнаж дарамталсан хүмүүс байдаг гэх мэт нийтлэг гомдол гаргаж байсан.
11.5. Зохицуулах хорооны ажлын хэсэг газар дээр нь үүссэн нөхцөл байдалтай танилцахад “Т” ХХК-ийн тухайн байруудад хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх ажлын байр байхгүй, үйлчилгээ нь шаардлага хангахгүй, дуудлага хүлээн авах суурин утас байхгүй, гар утсаар дуудлага авдаг боловч хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэггүй, зан харилцааны доголтой, оршин суугчидтай хэрүүл хийж, улсын байцаагчийн хяналт шалгалт хийх ажилд саад учруулж байсан болно. Хэрэглэгчдийн гомд дурдсан асуудлууд нь тогтоогдож, тус компани тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дараах үзүүлэлтээр хангахгүй байсан. Үүнд: Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.6.4-ийн “ж” хэсэгт Орон сууцны засвар үйлчилгээний талаар хэрэглэгчдийн гомдол санал хүлээн авах, шуурхай дуудлагын утас ажиллуулдаг байх; Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.6.4-ийн “з” хэсэгт Засвар үйлчилгээ явуулахад хүндрэлгүй, үйлчилгээ үзүүлэх объект нь ойролцоо байрлалд, хамгийн бага зардлаар чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан байх; Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.6.4-ийн “и” хэсэгт ТЗЭ нь хэрэглэгчдээс үйлчилгээнийхээ талаар санал, хүсэлтийн судалгааг авч, дүгнэлт гарган, холбогдох арга хэмжээг авч ажиллах; Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.6.4-ийн “й” хэсэгт ТЗЭ нь өөрийн үйлчлэх хүрээнээс алслагдсан цэгт, мөн өөр дүүрэгт барилга байгууламж хариуцах тохи тухайн цогцолбор хороолол нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байх гэсэн заалтуудыг огт хангаагүй болно.
11.6. “Т” ХХК-ийн хэрэглэгчдээс гомдол тасралтгүй ирүүлснээс гадна тухайн орон сууцыг барьсан захиалагч байгууллагуудаас өөрийн барьж ашиглалтад оруулсан орон сууцны хэрэглэгчдийн гомдлын дагуу тэдэнд дэмжлэг үзүүлж байгаагаа албан бичгээр ирүүлж байсан болно. Тухайлбал, Бх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Э хотхон"-ы 4 дүгээр байрны захиалагч болох "Э констракшн" ХХК-ийн 23 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23/11/30-3 тоот албан бичгээр, "О хотхон”-ы захиалагч “О констракшн” ХХК-ийн 23 оны 11 дүгээр сарын 16-ны 01/959 тоот албан бичгээр, мөн С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “С хотхон”-ы захиалагч “О констракшн” ХХК-ийн 23 оны 11 дүгээр сарын -ны 01/958 тоот албан бичгээр тус тус өөрийн барьж ашиглалтад оруулсан байруудын ашиглалт, үйлчилгээг ОСНААУГ-т шилжүүлэхийг дэмжсэн байсан.
11.7. Иймд хэрэглэгчийн тавьж буй гомдол маргаан нь үндэслэлтэй байсан тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 16-д заасныг удирдлага болгон нийтийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд ус хангамж, ариутгах татуургын чанартай үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх шаардлагын үүднээс чадамжгүй компанийн хариуцаж байсан орон сууцны байруудыг бүртгэлээс хасаж "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд бүртгэх зохицуулалтыг хийсэн болно.
12. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25.1.1, 25.1.2-д заасны дагуу манай компаниас тайлбар аваагүй, огт мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй, биднээс тайлбар баримт аваагүй хууль бус шийдвэр гаргасан гэдэг асуудлын хүрээнд тайлбарлахад. Зохицуулах хороо тухайн гомдол маргааныг судалж, зохицуулалт хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу тус компанийн хэрэглэгчдийн гомдлыг газар дээр нь шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоосон, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу оролцогчдоос ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах зорилгоор тус компанид хяналт шалгалт хийх тухай 23 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/225 тоот албан бичиг хүргүүлж, тус компани 23 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 23/5 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасны дагуу оролцогч талуудаас тайлбарыг албан тоотоор авч байсан болно. Үүнийг нотлох баримт болох тус Зохицуулах хорооны 01/246 тоот албан бичгийг хүргүүлж, тус компаниас 23 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23/402 тоот "Мэдээлэл хүргүүлэх тухай" хариу албан бичиг ирүүлснийг хавсаргав. Энэхүү албан бичгээр тус компани нь үндэслэл бүхий хэрэглэгчийн гомдлыг үгүйсгэж, үндэслэлгүй гомдлыг үндэслэн шийдвэр гаргах үндэсгүй гэсэн тайлбар ирүүлсэн байдаг. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Э.Бтай 23 оны 12 дугаар сарын 11-ний өдөр уулзалт хийж тайлбар авсан болно. Зохицуулах хороо Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу тус компанийн талаар ирсэн гомдлуудыг тухай бүр хуулбарлан “Т” ХХК-ийн захирал Э.Бт 9 телеграмм хаягаар хүргэж, энэ тухай 24 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/246 тоот албан бичгээр мэдэгдэж байсан болно.
12.1. “Т” ХХК нь оршин суугчдад түргэн шуурхай чанартай үйлчилгээг тухайн цаг хугацаанд нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхгүй байгаа нь нотлогдсон тул Зохицуулах хороо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд Бх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О хотхоны , 8Б байр, Э хотхоны 4 дүгээр байр, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т хотхоны 26 дугаар байр, дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С******* хотхоны , 7Б байр, С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С хотхоны , 23Б байрны хэрэглэгчийг “Т” ХХК-ийн үйлчлэх хүрээнээс хасаж, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд шилжүүлэн бүртгэх зохицуулалтыг хийсэн болно.
12.2. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, "Т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ: “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын хууль гээд урт нэртэй хууль байгаа. Тус хуулийг цаашид товчхондоо Ашиглалтын тухай хууль гээд явчихъя. Энэ Ашиглалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Засгийн газрын бүрэн эрх байгаа. Энэ бүрэн эрхийн хүрээнд зохицуулах хорооны дүрмийг баталсан. Засгийн газрын 12 оны 46 дугаар тогтоолоор дүрмийг батлаад 23 оны дугаар тогтоолоор хууль зүйн түвшинд холбогдуулан байгууллагын нэ, зохицуулах зөвлөл байж байгаад хороо болж өөрчлөгдсөн. Дүрмийг шинэчлэн баталснаар зохицуулах зөвлөл үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл бүрдсэн. Зохицуулах зөвлөл нь Ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төвд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах, төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан хуулиар эрх олгогдсон байгууллага. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрхтэй байдаг. Энэхүү иргэний эрхийг хангах үндсэн нөхцөлийн нэг нь баталгаат ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах асуудал байдаг. Энэ асуудлыг төр Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр хуулийн этгээдээр гүйцэтгүүлж ирсэн. Ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа нь зүй ёсны монопол буюу Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу монопол үйл ажиллагаа байдаг. Энэхүү монопол үйл ажиллагааг зохицуулах зорилгоор зохицуулах байгууллагуудыг байгуулж ирсэн. Энэ зохицуулах хороо байгуулагдаад 11 жил гаран болж байна. Зохицуулах хороо нь Т ХХК-д 16 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд Хот суурин ус хангамж удирдах газрын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-т тус тус заасан нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг олгоод 19 онд сунгалт хийгээд, мөн 22 онд сунгалт хийгээд, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг Т ХХК гүйцэтгээд явуулж байгаа. Гэтэл энэхүү компани нь тусгай зөвшөөрлийн хүрээнд Улаанбаатар хотын зарим дүүргийн зохицуулах хороонд хүсэлт гаргаад бүртгэгдсэн байр, үйлчлэх хүрээнүүдийнхээ хэрэглэгчдэд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг тогтмол 24 цагаар тасралтгүй хүргэж байх үүрэгтэйгээр бид тусгай зөвшөөрлийг аваад үйл ажиллагаа явуулж чадна гэдэг үндсэн дээр тусгай зөвшөөрөл аваад явж байгаа. Тусгай зөвшөөрөл аваад явж байх хугацаандаа 23 оны хагас жилээс хойш тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж чадахгүй байна, догоод байна, гэдэг байдлаар хэрэглэгчдээс болон хэрэглэгчдийг төлөөлж Сууц өмчлөгчдийн холбоогоороо дамжуулж зохицуулах хороонд удаа дараа гомдлууд ирүүлдэг. Энэхүү гомдлуудыг огноо, албан бичгийн дугаартай нь хариу тайлбарт биччихсэн байгаа. Тиймээс ерөнхийгөөр нь яриад явчихъя. Энэ гомдлын дагуу зохицуулах хорооноос ажлын хэсэг байгуулаад ажлын хэсэг нь тухайн газар дээр нь очоод, хэрэглэгчтэй уулзаад, сууц өмчлөгчдийн холбоодтой нь уулзаад, талуудыг байлцуулж газар дээр нь үзлэгүүдийг тогтмол хийж ирсэн. Энэхүү ажлын хэсгийн үр дүнд тухайн дутагдалтай байгаа асуудлуудыг “Т” ХХК-д албан тоотуудаар, үүрэг даалгавар байдлаар сайжруулаач ээ гэсэн Ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж өгөх чиг үүргийнхээ хүрээнд зөвлөж өгч,түүрэг даалгаврыг нь шаардаж ирсэн.
“Т” ХХК-ийн гомдол Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг нь цуцалснаас хойш зохицуулах хороонд гомдол маш их ирсэн. Эрчим хүчний зохицуулах хороо дулаанаар хангах, тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлж өгсөн байдаг. Ингэснээр дулаан халаалттай холбоотой асуудал нь шилжиж. Цэвэр бохир усны асуудал нь зохицуулах хороон дээр явж байсан. Ингээд 2 тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа 2 өөр тусдаа хуулийн этгээдэд очсоноос болоод хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх асуудал нь хүндрэлтэй байдалд орж, хэрэглэгчийн асуудал хүндээр сөхөгдөж, 2 газар төлбөр төлөх асуудал яригдсан. Тэгээд ажлын хэсгээс “Т” ХХК-д танайх Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй нь холбоотой асуудлаа зааглаж, хэрэглэгчдийг хохироохгүй байх талаас зөвлөмж, шаардлагуудыг өгч байсан боловч биелүүлэхгүй явж ирсэн. Оршин суугчдаас сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулж манай зохицуулах хороотой харьцаж байсан. Мөн Орон сууцны тухай хуулиар тухайн орон сууцыг барьсан захиалагч хуулийн этгээд ашиглалт үйлчилгээгээ, цэвэр, бохир ус, дулааныхаа ашиглалт үйлчилгээг шилжүүлэх асуудлаа өөрсдөө шийдэх бүрэн эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд гарсан гомдол, хүсэлтүүдийн дагуу зохицуулах хороонд байр сууриа илэрхийлээд байруудаа шилжүүлэх талын хүсэлтүүдийг ирсэн. Ингээд зохицуулах хороо хэрэглэгчдийн гомд дурдсан асуудлуудыг тогтоогоод Т ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахад Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.6.4-ийн З буюу засвар үйлчилгээ явуулахад хүндрэлгүй, үйлчилгээ үзүүлэх объектын ойролцоо байрлалд хамгийн бага зардлаар чанартай шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан байх нөхцөл шаардлага. Тус шаардлагын 2.6.4-ийн Й тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйлчлэх хүрээнээс алслагдсан цэгт, мөн өөр дүүрэгт барилга байгууламж хариуцах тохи тухайн цогцолбор хороолол нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байх. 2.2.5-т заасан тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай байх. 2.2.3-т заасан тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулахад хангагч байгууллагад хуримтлагдсан өр төлбөргүй байх, эсвэл өр барагдуулах график гэрээтэй байх буюу хангагч байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй байх гэх шаардлагуудыг хангахгүй. Мөн хэрэглэгчдийг дээрх асуудлаас болж хохироож байсан учраас тухайн нөхцөл шаардлагуудаа хангахгүйгээс хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөж асуудал үүссэн учраас энэ асуудлыг 23 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зохицуулах хорооны хуралд танилцуулдаг. Хуралд оруулахдаа тусгай зөвшөөрлийг нь цуцлах эсэх асуудлыг ажлын албанаас оруулсан. Зохицуулах хороо хурлаараа тусгай зөвшөөрлийг нь цуцлах асуудлыг нь хойшлуулъя. Харин Х дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа гомдол гаргаад байгаа сууц өмчлөгчдийн асуудлыг ажлын алба болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хамтран шийдвэрлэх, энэ талаар бол холбогдох арга хэмжээ авахыг ажлын албанд үүрэг болгосон. Үүний дагуу зохицуулах хорооноос албан тоотоор байрны бүртгэлүүдийг Орон сууцын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т тухайн 2 албан бичгээр шилжүүлсэн байдаг. Тухайн кейс гарсан үед байрны бүртгэлийг хийхдээ зохицуулах хорооны тогтоолоор хийгддэггүй байсан. Тухайн үед зохицуулах хорооны даргын тушаалаар батлагдсан хамгаалагчийн үйлчлэх хүрээнд бүртгэх журмын дагуу ажлын алба өөрсдөө байрны бүртгэлийг хийж байсан. Бүртгэлийг бид тогтоол шийдвэр гаргахгүйгээр ирсэн хүсэлтийг нь шууд байрны тусгай зөвшөөрлийнх нь хүрээнд тухай бүрд нь бүртгэл хийгээд явдаг процесс ажиллагаатай байсан. Энийг “Т” ХХК болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүгд мэдэж байгаа. Тиймээс заавал шийдвэр гаргаж бүртгэх шаардлагагүй. Үүссэн асуудал нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг нь хангахгүйгээс болоод хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байсан учраас эдний байруудыг Засгийн газрын 19 оны 474 дүгээр тогтоол буюу Нийтийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 2 дахь заалтаар ус хангамж, дулааны шугам сүлжээний асуудал нэгдсэн 1 мэргэжлийн байгууллага хариуцах, агуулга бүхий зохицуулалтын хүрээнд гарсан байдаг. Энэ хүрээнд Эрчим хүчин нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт нэгэнт оччихсон байгаа бол шилжүүлэх асуудлыг нь мөн тухайн одоо дүүрэг, хороонд ойрхон үйл ажиллагаа явуулж байгаа Орон сууц, нийтийн аж ахуйн хэрэглэгч төвүүдэд шилжүүлэх шаардлагын хүрээнд энэ зохицуулалтыг хийгээд Ус сувгийн удирдах газар болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт мэдэгдлүүдийг албан бичгээр мөн хүргүүлж, зохицуулалтыг хийсэн. Энэ зохицуулалт гарсантай холбогдуулаад одоогоор хэрэглэгчдээс ямар нэгэн гомдол ирээгүй байна. Мөн хүлээж авсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас ч гэсэн энэ асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол саналууд ирээгүй байна. Зохицуулах хороо 23 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/147 тоот албан бичгээр, нөгөөх нь 24 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот албан бичгээр энэхүү зохицуулалтыг хийсэн нь нийтийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, гэсэн хүсэлттэй байна” гэв.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...“Т” ХХК нь орон сууцын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Гэвч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дээр зохицуулах хороо нөхцөл шаардлагыг тавьж, түүнийгээ батлах ёстой. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг баталсан. Тус нөхцөл шаардлагынхаа хэрэгжилтийг зохицуулах хороо жил бүр шалгадаг. Тухайн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй, биелүүлээгүй тохи тухайн үед нь хариуцлагын асуудал ярих ёстой. Зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл дээр 4.2-т тухайн тусгай зөвшөөрөл хүсэж байгаа хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл авах нөхцөл шаардлагыг хангах ёстой байдаг. Нэхэмжлэгч хуулийн этгээд тухайн тусгай зөвшөөрлийг 22 онд манайхаас сунгуулсан юм. Сунгуулснаас хойш үйл ажиллагаа нь хэвийн явж өгөхгүй 22 онд компанитай холбоотой 3, 4 өргөдөл гомдол ирсэн. Энэ өргөдөл гомдлын дагуу зохицуулах хороо тухай, тухайн үед нь очиж ажиллаад, хүмүүсийг нь байлцуулаад, сонсох ажиллагаа хийгээд уулзаад, газар дээр нь шалгаад, үүрэг даалгавруудыг тухайн цаг үед нь байнга өгдөг. 22 онд маш олон сууц өмчлөгчдийн холбооны гомдолтой холбоотойгоор ажиллаад, нөхцөл шаардлага хангахгүй байна. Хангаж ажиллаарай гэдэг боловч тухайн байгууллага маань нөхцөл шаардлагаа хангаж ажиллаагүй. 22 он гараад 23 он болсон чинь өргөдөл гомдлууд маань бүүр нэмэгдээд дийлдэхээ байсан. Газар дээр нь очихлоор бүгд нотлогддог. Үзэж харахлаар өөдөөс хэрүүл хийгээд, төрийн байгууллагын ажилтныг ажил хийх боломжоор хангаж чаддаггүй. Ажлын байр байна уу, гэхлээр Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байх -ийн А, Б, В, дугаар байр гээд, нөхцөл шаардлагыг хангахгүй, тухайн газар дээрээ ажлын байр байхгүй. Үүдний жижүүрийн өрөөнд юм уу, подвалд хүмүүс нь суучихсан үйл ажиллагаа явуулж байсан. Энэ нь нөхцөл шаардлагыг бүрэн хангахгүй байсан. Дуудлага хүлээн авах диспетчер 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Диспетчерээр дуудлагаа аваад, тухайн цаг үед нь 10-40 минутын хооронд засвар үйлчилгээнийхээ дуудлагыг газар дээр нь үзүүлж явж байх ёстой байтал тэгж чадахгүйн улмаас нөхцөл шаардлага хангахгүй, ард нь иргэд, оршин суугчид хохирч байгааг бид нүдээрээ үзчихээд, Болж байна, худлаа мэдээлэл өгсөн байна гэж үнэхээр хэлэх зориг зүрх бидэнд байгаагүй.
Зохицуулах хорооныхоо хурлаар асуудлыг хэлэлцүүлсэн боловч зохицуулах хорооны тухайн үеийн хуралдааны тэмдэглэлээс харахад хорооны гишүүд маань дараагийнх нь байруудыг үйл ажиллагааг нь сайжруулаад, аят******* аваад явчих байх. Эхлээд Х дүүргийн гомдол гаргасан хэсгийг нь шилжүүлээд нэг анхага өгөхгүй бол болохгүй байна. Үүнийг ажлын алба холбогдох байр бүртгэх журмаа барьж, асуудлыг нь шийд гэсэн үүрэг даалгаврыг ажлын албанд өгсөн. Ажлын алба тэр үүрэг даалгаврыг аваад, Х дүүрэг дэх барилгын захиалагч компаниуд нь өргөдөл гомдлоо гаргаад ирсэн байсан учраас захиалагчдын хүсэлтийг харж үзсэн. Орон сууцын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар захиалагч талын хүсэлтийг хангах ёстой байдаг учраас бид захиалагчийн хүсэлтийг авсан. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нөхцөл шаардлагаа биелүүлэх нь байтугай шүүхэд хандана, бид заавал ялна гээд Бх дүүргийнхээ хэсгийг бас хаясан. Тэд нар нь мөн гомдол гаргаад ахиад дараагийн шатанд нь ороод, газар дээр нь очихлоор мөн л адилхан бахь байдгаараа хэрүүл гаргасан, нөхцөл шаардлага хангаагүй, диспетчерийн үйл ажиллагаагаа явуулах ажлын байр байхгүй байсан. Бх дүүрэг дээр асуудал үүсээд Э СӨХ-ийн гомдлоор Э констракшн ХХК, Бат з ХХК гээд гэрээ байгуулаад шилжүүлсэн компаниудаас нь бүгдээс нь гомдол ирсэн. Энэ нөхцөл байдалд бид газар дээр нь очиж үзээд, нөхцөл шаардлагынхаа биелэлтийг хангахгүй байна. Иймд энэ байрнуудыг ахиад шилжүүлэхээс өөр аргагүй боллоо. Дараагийн байрнууд дээрээ ийм асуудал гаргах вий. Тусгай зөвшөөрлийг нь цуцалбал яасан юм бэ гэдэг асуудлыг дахин ярьсан боловч цаана нь арваад СӨХ, байр үлдсэн. Тэд нараас нь гомдол ирээгүй учир энэ байрнуудыг аят******* аваад явах байлгүй гээд үүрэг даалгавар өгөөд явсан. О хотхоныг барьсан О констракшн ХХК-аас бид Бат з ХХК-д хариуцуулчихсан байсан. Гэтэл яаж яваад Т ХХК-д яваад оччихов. Бид байраа ашиглалтад оруулаад явсан боловч тус компани үйл ажиллагаагаа хангалттай авч явахгүй оршин суугчдыг хохироогоод, энэ асуудал сунжраад байна гээд О констракшн ХХК-аас албан тоот нь ирсэн. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн ажлын албаны дарга М.Б гэсэн гарын үсэгтэй энэ нөхцөл байдал чинь хүндрээд байна. Эрчим хүчний зохицуулах хороо энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцалчихсан юм байна. Оршин суугчид, хэрэглэгчид нь дунд нь хохироод 2 байгууллагад төлбөр төлөх болоод, хаана төлбөрөө төлөх нь тодорхойгүй байна. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас нэг талд нь гаргаж шийдвэрлэ гэсэн албан тоотуудыг тухайн үедээ ирүүлж байсан. Эцсийн бүлэгт бид хэрэглэгчдийн эрх ашгийг 1 дүгээрт тавигдана гэж үзээд бүх оршин суугчидтай нь газар дээр нь очиж уулзаж байсан. Х дүүргийн 10 дугаар хороо, дугаар хороо, Бх дүүргийн 7 дугаар хорооны Э хотхон, О хотхон, Х 50 СӨХ, С дүүргийн 8 дугаар хороонд байрлах С хотхон, , 23Б байрны оршин суугчид бүгд нэг л ижилхэн гомдол хэлдэг. Аль ч дүүрэг дээр очсон адилхан байсан. Ингэхлээр энэ компанийн үйл ажиллагаа догсон байна гэдгийг нотолж байна. Өөрсдөд нь ч мэдэгдсэн, газар дээр нь цуг очиж ажилласан. Очихлоор оршин суугчтайгаа маргалдаад, бужигнаад байхаас биш засаад авъя, сайжруулчихсан байна гэж огт хэлдэггүй. Тэгээд тусгай зөвшөөрөлтэй гээд л яваад байдаг” гэв.
15. Гуравдагч этгээд “Г” СӨХ-ийн төлөөлөгч Н.Ог******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуучин “Бат з” ХХК дээр байж байгаад, “Г” СӨХ дээр албан ёсоор шилжиж ирсэн байр. Манай 23 дугаар байр 17 онд ашиглалтад орсон. Одоо 8 дахь жилдээ болж байгаа шинэ байр. Гэвч оршин суугчдынх нь гомдол дулаан хангамж, устай холбогдолтой гомдлууд маш их байсан. “Т” ХХК нь дүүрэгтээ ажлын байр байхгүй. Оршин суугч дуудлага өгөхөөр 1-2 цагийн дараа ирдэг. Ирэхээр нь шалгуулах гэхээр сэлбэг, материал байхгүй. Оршин суугчид нь өөрсдөө 100 айл уруу явж авчирч өгдөг. Оршин суугчдаас 1-2 цагийн дараа ирнэ гэдэг чинь энэ айл ус алдаад, усанд живбэл яах вэ, гэсэн асуудлууд гардаг. Дуудлага өгөхөөр очно л гэдэг. Ингээд оршин суугч нарыг маш ихээр бухимдуулж байсан. Энэ талаар манай оршин суугчид 22 оноос хойш эхэлж хөөцөлдөөд, аргаа бараад хаашаа хандахаа мэдэхгүй явж байгаад харин Орон нутгийн өмчит нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо зэрэг байгууллагуудад өргөдөл, хүсэлт, гомдлуудаа өгч байж сая 24 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5 С дүүргийнхээ 8 дугаар хороонд байрлах орон сууцынхаа конторт шилжсэнээр одоо нэг ая тухтай амьдрах нөхцөл бололцоо нь бүрдсэн. Иймд сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж байгаа, оршин суугчдын эрх ашгийг бодоод Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5-д шилжүүлж өгсөн нь маш зөв асуудал гэж бодож байна” гэв.
16. Гуравдагч этгээд Б******* СӨХ-ийн төлөөлөгч О.Мягмарг******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний байр суурь адилхан. Гэхдээ хамгийн гол нь “Т” ХХК-ийн дуудлага өгөх утас нь авдаггүй, ямар ч харьцаа байхгүй. Би өөрийн биеэр очоод уулзахад харьцааны соёл байхгүй. Манай нэг байранд байдаг байсан. Би өөрөө үйлчилгээний хүн учраас энэ зовлонг ойлгодог. Гэхдээ “Т” ХХК бол үнэхээр шаардлага хангахгүй, оршин суугчдыг хүндрүүлсэн. Өвлийн яг хүйтэн үеэр нацосс эвдрээд 18,000,000 төгрөгөөр авч тавьсан. Засвар үйлчилгээ хийдэггүй, мэргэжлийн шаардлага хангадаг хүн байдаггүй. Слесарь нь юу ч мэдэхгүй ийм л байгууллага. Тэгээд оффис байхгүй. Тийм учраас хэрэв шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргавал оршин суугчид хүлээж авахгүй л гэж ойлгож байна. Маш их хүндрэл учруулдаг газар гэдгийг оршин суугчдаа төлөөлж хэлж байна” гэв.
17. Гуравдагч этгээд У СӨХ-ийн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид бүгдээрээ нэг л ижилхэн зовлонтой. “Т” ХХК-тай харьцахад удирдлагаас нь эхлээд ямар ч харьцаа байхгүй. 24 цагийн диспетчерийн үйлчилгээ ерөөсөө үзүүлдэггүй, утаснууд байдаг боловч тэр нь бол цаг тухайдаа авдаггүй. Манайхыг өмнө нь “И” ХХК байж байгаад “Т” ХХК нь 17-18 онд хоорондоо тохироод л авчихсан байсан. Авчхаад зарлал юу ч байхгүй. Нэг ус алдсан чинь өөр компани авчихсан байсан.Бусад сууц өмчлөгчдийн холбоотой адилхан конторын байр байдаггүй. Манай оршин суугчид гомдол гаргаад очихоор Хаан банкны дээд давхар гэдэг хэрнэ байхгүй. Манайд 3-4 цаг болж байж ирдэг. Шөнийн 11 цагт ус алдаад, 1 жирэмсэн эмэгтэй, сууц өмчлөгчдийн холбооны 1 үйлчлэгч, бид 3-аас өөр хүн байхгүй, алчуур хатаагч задраад сандарч байхад үүрээр 05 цаг нэг залуу ирсэн. Унаа байхгүй, явган алхаад ирсэн байсан. Бид нар гадаа хүлээгээд, сандраад нөгөө залуутай яриад чамайг очоод авах уу, эгч нь машинтай байна, чи яг хаанаас ирэх юм бэ, мишээлийн тэндээс ирэх юм уу, очоод авъя гээд ярьсан. Мэргэжлийн боловсон хүчин гэж байхгүй. Энд тэндхийн цэцэрлэг, сургуулийн манаач, слесарь байдаг. Нөгөө хүмүүс нь ажлаасаа ирэх гэсээр байтал олон цаг бог гэж дүгнэсэн. Мөн шөнө бөглөрчихлөө, гоожлоо гээд дуудлага өгөөд байхад, нэг слесарь л ирнэ. Бохир гаргах багаж, сэлбэг юу ч байхгүй. Тэр хүмүүст нь хамгаалах хувцас байхгүй. Манай бохирын хэвтээ шугамыг засах гэж байна гэж хагалж хаяад, манайх бохиртойгоо холилдоод 3 өдөр болсон. Телевиз дуудаж байсан баримт байгаа. Нөгөө слесариуд нь бохиртойгоо хутгалдаад бээлий, ажлын хувцас юу ч байхгүй. Би “Т” ХХК-ийн захирал Э.Бт хэлж байсан. Арай ч дээ эмэгтэй хүн байж, энэ хүн чинь ар гэртээ амьдралтай хүн энд бохиртойгоо холилдоод байж байна. Би өөрөө бээлий, маск өгөөд, хоол өгөөд, 3 хоног бохир дотроо байсан. Телевиз дуудаж байсан. Ажилтан байхгүй, хамгаалалт хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, контор байхгүй. Би үйлчилгээний байгууллагад ажилладаг учраас хүнтэй эв зүйгээ гайгүй ололцдог. Гэхдээ “Т” ХХК-ийн захиралтай учраа ерөөсөө оггүй. Удирдагч хүн чинь арай соёлтой байх байтал тийм биш. Үндсэн ажилтан гэж байхгүй. Манайд дуудлага 3-6 цагийн дараа ирээд усандаа живж, бохиртойгоо холилдож байсан жишээнүүд зөндөө байгаа. Мөн тоолуурын заалтыг зааж хардаггүй, дандаа илүү бичдэг. Сүүлдээ санаа суугаад бүх тоолуурынхаа заалтыг зургийг нь аваад, тулгадаг. Би зохицуулах хороонд гомдол гаргаад, нотлогдоод, акт тавиулж байсан жишээнүүд байдаг. Контороо сольё гээд зөндөө гуйсан боггүй юм билээ. Үйл ажиллагаа явуулж байгаа гол зорилго нь л цэвэр бохир ус, дулаанаар хангаад, хүмүүсээс мөнгө авч байгаа газар. Гэтэл энэ үүргээ биелүүлдэггүй. Тоолуурын заалт илүү бичсэн дээр заргалдаад акт тогтоолгож байсан” гэв.
18. Гуравдагч этгээд Э СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Орон сууцны олон өмчлөлтэй учраас энэ зовлонг мэднэ. “Т” ХХК-ийн захирал үнэхээр хэцүү хүн. Би баримттай зүйл ярина. 1 дүгээр хавтаст хэргийн 249-өөс, 2 дугаар хавтаст хэргийн 78 дугаар хуудас хүртэл манай “Э” СӨХ-өөс шүүхэд гаргаж өгсөн баримтууд байгаа. нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Э.Б гэдэг хүн 21 оны 03 дугаар сард манай орон сууцын конторын үйл ажиллагааг хууль бусаар авсан. Яагаад хууль бусаар авсан гэж байна гэхээр, “Бат з” гэж контор хариуцаж байхад нь эднийх манай охин компани гэж хэлээд яг Ковид-19 цар тахлын үеийн 03 дугаар сард хоорондоо зүгээр тохироод авчихсан байсан. Энэ гомдлыг нь бид сүүлд нь гаргаад захиалагч 4 иргэн, “Э констракшн” ХХК гомдол гаргасан.”Т*******” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ холбогдох хууль журамд заасны дагуу үйл ажиллагааг хэвийн явуулж ирсэн. Зөрчил гаргаж байгаагүй. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг зохих ёсоор хангаж хэрэгжүүлж ирсэн гэж илт худлаа нэхэмжлэл гаргасан байна. Манай хариу тайлбарт нийтдээ 23 ширхэг зүйл өгсөн байгаа. Энэ компанийг конторын үйл ажиллагааг хариуцуулахгүй гээд бид Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, харьяа дүүрэг, нийслэлийн холбогдох албан тушаалтан, Эрчим хүчний зохицуулах хороо, хариуцагч байгууллага, гэх зэрэг байгууллагуудад удаа дараа гомдол гаргасан. Хариу тоотууд нь ирчихсэн байгаа. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг өнгөрсөн жил л хууль бусаар цуцалчихсан юм шиг зүйл яриад байгаа юм. Манай “Э” СӨХ гэхэд л 21 оны 03 дугаар сараас эхэлж гомдол гаргасан. Г ХК-ийн оффис, Б оффис гээд 2 тусдаа оффис байсан. Миний мэдэж байгаагаар 4 удаа тус компанийн гүйцэтгэх захирал Э.Бтай уулзалт зохион байгуулсан. Үл тоодог. Тэгээд бид яагаад энэ хүн хуулийг үл тоогоод, дураараа байдаг гэдгийг саяхан ойлгосон. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Э.Пв гэдэг хүн, “Т” ХХК-ийн захирал н.Д, Э.Б гэдэг хүмүүсийн төрсөн ах нь юм билээ. Бид нарыг утсаар гомдол гаргаад олон аж ахуйн нэгж хохирчихлоо, 2, 3 жил үйл ажиллагаа явуулж байж ингэж болохгүй. Жишээ нь, Удвал эмнэлэг дээр нэг өдрийн дотор 1,500,000 төгрөг нэхэж болохгүй. Үйлчилгээг нь зогсоож болохгүй. Тоолуурынхаа заалтыг авах ёстой байсан. Танайхаас болоод манай 26 зогсоол дээр ус нэвччихлээ. 1 дүгээр орцны 1-16 давхрын айлуудад гэмтэл үүсээд, догол үүсээд байна гээд янз бүрийн гомдлыг гаргасан. Энэ гомдлууд хавтаст хэрэгт байгаа. Зураг нь байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 61-69 дүгээр хуудсанд дотоод группт чат байгаа юм. Аж ахуйн нэгжүүдээс гаргаж байсан гомдлыг зурагт баримтаар нотолж хсан байгаа юм. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Э.Бтай уулзахаар бидэнд битгий олон юм яриад бай, та нарыг хаа хол явахыг чинь үзнэ гэсэн хариулт л хэлдэг. Манай “Э” СӨХ, Э.Б захиралтай 21 оноос хойш хамтарч ажиллаад, энэ хүний өмнөөс ,000,000 төгрөгийг айл өрхөөс /Ковид-19 үед байсан/ өр авлагыг нь барагдуулж өгөөд, хамтарч ажиллая, та нар дуудлагаа л цагт нь аваад өгөөч ээ гэдэг шаардлагыг маш олон удаа тавьсан. 2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд 22 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц нийтийн аж аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т байрны ашиглалт үйлчилгээг шилжүүлэх тушаал, шийдвэр нь гарсан. 22 оны 06 дугаар сараас нэхэмжлэгч өөрийнхөө нөлөөллөөрөө хойшлуулсаар байгаад, бид 23 оны 09 дүгээр сар хүртэл маш олон удаа хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Эрчим хүчний зохицуулах хороо, улсын байцаагчтай хамт сууж байгаад газар дээр нь шалгалт хийсэн. Гэтэл нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал улсын байцаагчийн улаан канттай дүгнэлтийг үл ойшоогоод наадах чинь юу ч биш гээд инээж байсан. Б байран дотор нь насанд хүрээгүй хүүхдүүд айл өрхийн нэхэмжлэл бичээд сууж байдаг. Ингэж болохгүй шүү дээ. гэхээр Чамаар заалгахгүй гэдэг. Баримттай хэлэхэд, би тоотын өмчлөгч. Би оффис түрээслэх гээд байж байхад тэнд гээд төлбөр гаргачихсан байсан. Тэгээд би Э.Б дээр очоод энэ 2 тоот хоосон байгаа, яагаад энэ дээр төлбөр гарсан юм бэ гээд хэлсэн чинь манай слесарь биччихсэн байна гэхээр нь тэгвэл тэр слесариа аваад ир ээ, энд хэрэглээ байхгүй, хүн байхгүй ус нь 0 заалттай байхад гэхэд, ажлаасаа гарсан гэдэг. Бх дүүрэгт 2 цаг байтугай 2 өдрийн дараа ирдэг. Монфа гэж эмийн сан дотор ус алдаад “Т” ХХК-д дуудлага өгөөд, слесарь нь ирэхэд нь бид хажууд нь байж байгаад одоо зүгээр үү гэхэд, зүгээр ээ гээд яваад өгсөн. Тэгээд нөгөөдөх нь маш их хэмжээний ус алдчихаад тэр байгууллага бид нарыг тааз янзалж өг, сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн эзэмшлийг хариуцах ёстой гээд би “Т” ХХК-ийн байран дээр нь очоод танай слесарь ингэсэн. Бичлэг нь энд байна гэхэд, танай жижүүр бичлэг хийдэг хэн бэ гэхээр нь манай буруутай үйл ажиллагаа биш. Тэр байгууллагынх нь юм эсвэл танай буруутай үйл ажиллагаа гэдгээ тогтоогоод, тэр айл нь даатгалаараа мөнгөө авах гээд байна гээд гуйхаар үгүй, чадахгүй, ингэж явуулаад ирсэн. Чи хэн юм бэ гээд өд ийм хандлагатай ажил үйлчилгээ явуулж ирсэн. Би Э.Б гэдэг хүнд ядаж нэхэмжлэлээ яаж бичихийг нь хүртэл зааж өгөөд, тоот бичээд очихдоо хүртэл хариуг өгөөч гэхээр өөрөө миний бичсэн юмыг харж сууж байгаад бичээд, өөрөө гарынхаа үсгийг зураад өгдөг. “Т” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай бид 1,2 удаа биш нийтдээ 3 жилийн хугацаанд тасралтгүй муудалцсан. Заримдаа очиж гуйгаад, усны тоолуурын баталгаажилт дуусчихсан байна, гээд салгаад аваад явчихсан байна. Гэтэл тоолуур нь цаанаа баталгаажчихсан байна. Аж ахуйн нэгжүүд чинь үйл ажиллагаа нь зогсчхоод болохгүй байна. /Манайх 1, 2 давхар нь 15 ширхэг үйлчилгээний байгууллагатай орон сууц/ Манайх шинэ ашиглалтад орсон төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь өгдөг, ажил үйлчилгээгээ жоохон албажуулаад өгөөч ээ гээд хэлдэг. Үнэхээр үг аваагүй. Тэгээд бид өнөөдрийг хүртэл маш олон гомдол гаргасан. Яагаад сууц өмчлөгчдийн холбоо 80 хуудас юм барьчихсан явж байгаа юм бэ. Бид мэргэжлийн хүн биш учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ бохир нь тусдаа, цэвэр ус нь тусдаа, халаалт нь тусдаа, дээр нь цахилгааны гэмтэл гарахаар юу ч хийхгүй. Яагаад гэвэл цахилгааны хүн огт байхгүй. Ямар ч мэргэжлийн хүн байхгүй. Инженер нь гээд Ганаа гээд залуу байсан. Тэр инженер ирээд 16 давхарт ус алдсан чинь төлбөрт үйлчилгээ хийнэ гэсэн. Төлбөрт үйлчилгээ хийлгүй яах вэ, контор нь ажлаа хийх ёстой. Гэтэл та нар бинт ашиглана. Тэрийг нь олоод ир гэсэн. Бид нар мэдэхгүй учраас явж авчрах боломжгүй. Өөрсдөө тэр бинтийнхээ үнийг бичээд төлбөрт үйлчилгээгээрээ манайд өгчих гэсэн чинь тэгвэл 100 айл руу явахын тулд 100,000 төгрөг нэмж өг гэсэн. Тэгээд бид “Бат з” ХХК-ийн ажлын байран дээр уулзаад та нар ингэж арай болохгүй. Ийм байдлаар ажил үйлчилгээ явуулах юм бол шилжүүлж авна гэж юм байхгүй гээд маш олон удаа хэлсэн” гэв.
19. Гуравдагч этгээд “О” СӨХ-ийн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгай зөвшөөрлийн дагуу л нэхэмжлэлээ гаргасан юм байна гэж ойлголоо. Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийнхөө эрхийг л мэддэг, үүргээ мэдэхгүй байна. Тэр үүрэг нь оршин суугчдын л эрх ашгийг хамгаалах. Хийх ёстой үйл ажиллагаа нь сантехникийн л ажил шүү дээ. Гэтэл хийхгүй 2, 3 жил болж байгаа. Би шинэ хүн ажлаа аваад 1 жил л болж байна. Нэхэмжлэгч компани гүйцэтгэх захирал Э.Б гэж хүн харьцаа муутай. Янз бүрийн мессеж бичнэ. Би үзүүлэх гээд бодит зургуудыг аваад ирсэн. Бусад сууц өмчлөгчдийн гомдол яг адилхан.Төрийн байгууллагуудад ашиг сонирхлын зөрчил байна гээд хандаад байгаа хэрнэ өөрсдөө ашиг сонирхлын зөрчил гаргаад байна. Нэгэнт л тусгай зөвшөөрөл авчихсан байгууллагын үйл ажиллагааг цуцлах гээд байгаадаа биш. Гомдолтой хэдэн байгууллагууд л байна. Бидний гомдол гаргаад байгаа шалтгаан нь оршин суугчид чинь бид нарт л хандана. Зодоон, янз бүрийн юм болно, бид нар луу дайрна, тэгээд “Т” ХХК руу ярина, утсаа авахгүй, доромжилно. Усыг чинь хаана. гэх зэрэг дарамталсан мессеж ирнэ. Тоолуурыг мөнгөө дандаа залгаад бичнэ. Энэ компани тусгай зөвшөөрлийг буцааж олгож болохгүй. Мянга мянган оршин суугч, иргэд байна” гэв.
. Гуравдагч этгээд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооноос манайд “Т” ХХК-ийн хэдэн байрыг шилжүүлсэн юм. Нэг ёсондоо хэрэглэгчийг ус, дулаанаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг эрхлээ гээд шилжүүлсэн. Тусгай зөвшөөрлийн хувьд тус компанитай Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь яг адилхан л тусгай зөвшөөрөлтэй. Гэхдээ хүчин чадлын хувьд манайх орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэр, орон нутгийн өмчийн төвийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Нийтдээ манайх 2,000 ажилтантай. Бүх дүүргүүд дээр үйл ажиллагаа явуулдаг. Хэрэглэгчдэд чөлөөтэй хүрдэг. Сууц өмчлөгчдийн холбоодоос хугацаатай холбоотой гомдол хэлж байна. Манайх хугацааны хувьд дээд тал нь 30 минут, түүнээс дотогш үйл ажиллагаа явчихдаг. Хэрэглэгчтэй ойрхон байдаг байгууллагатай. Ганц орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болохлоор хувийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд дампуурах нэг нь дампуурна, зарим нь хүч чадал нь хүрэхгүй, ажиллаж чадахгүй гээд манайх руу шилжүүлчихдэг. Манайх аваад цааш нь үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. “Т” ХХК нь манайд нэлээн чирэгдэл учруулж байгаа. Яагаад гэвэл, ус дулаан дамжуулах төв гээд 1 л байр байгаа. Энэ дотор тоног төхөөрөмж гээд бараг 1 л суурь байгаа. Энэ нь дулаан, эрчим хүчээр хангадаг. Үүнтэй холбоотой шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан байгаа. Манайхаас энканс тавиад мөнгөө нэхэмжлээд байдаг. Нэхэмжлэгч хуулийн этгээд мөнгийг нь хураачхаад өгөхгүй байгаад байдаг ийм асуудлууд байгаа. Хэрэглэгчийг манайд шилжүүлсэнд ийм л зүйлээр хохироод байгаа юм. Нэгэнт тусгай зөвшөөрлөөр шилжүүлчихсэн бол манайх авахаас өөр арга байхгүй. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаас өөр арга байхгүй. Шилжүүлсэн байрнуудаа цаашдаа авч ажиллана. Иймд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь.
1.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
1.1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гуравдагч этгээд нарын тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, дугаар регистртэй, дугаар хувийн хэргийн бүртгэлтэй, 15 оны 05 дугаар сарын -ны өдөр байгуулагдсан, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны үйл ажиллагаа эрхлэхээс гадна нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ, барилгын сантехникийн угсралт дулаан түгээх үйл ажиллагаа, дулаанаар зохицуулалттай хангах чиглэлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг байна.
3. Тодруулбал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу ажил, үйлчилгээний төрлөөр “цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ /12.2.4/, орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт засвар, үйлчилгээ /12.2.5/, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ /12.2.6/, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ /12.2.7/, бохир усны цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ /12.2.8/” эрхлэх тусгай зөвшөөрлийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн 22 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 164 дүгээр тогтоол ёсоор 25 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл эзэмших эрхтэй байна.
4. Энэ утгаараа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13. “хангагч гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” ойлгохоор заасны дагуу хангагч байгууллага байна.
5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороо /цаашид Хороо гэх/ нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байх ба ажлын албатай байна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4. “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 10.1.5. “... тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг ажээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан Сууц өмчлөгчдийн холбоод болох тухайлбал, “Ж******* өргөө” СӨХ-оос 23 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 84 дүгээр, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/92 дугаар, 10 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаар албан бичгээр гаргасан өргөдлүүд, “У” СӨХ-оос 23 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/108 дугаар албан бичгээр гаргасан, “Б******* Б” СӨХ-оос 23 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар албан бичгээр гаргасан, “Т” СӨХ-оос 23 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр гаргасан, “М******* ” СӨХ-оос 23 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр гаргасан, “О хотхон” СӨХ-оос 23 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А-18/23 дугаар, 23 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар, 23 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар албан бичгээр гаргасан, “Э” СӨХ-оос 22 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22/ дугаар, 23 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23/07 дугаар, 23 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 23/19 дугаар, 23 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23/28 дугаар, 23 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23/32 дугаар албан бичгээр гаргасан, “С*******” Сөх-оос 23 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан гомдол, 24 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, “Г” СӨХ-оос 24 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар албан бичгээр ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг тус тус цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа орон сууц өмчлөгч, эзэмшигч иргэдийг төлөөлөн хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороонд гаргаж байсан.
7. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 “хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг” ойлгох ба энэхүү захиргааны маргааны гуравдагч этгээд СӨХ-ийн цаана буй 658 өрх айл /иргэн/ нь хэрэглэгч болох юм.
8. Маргааны зүйл нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой бус, уг тусгай зөвшөөрлийн дагуух үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой, тухайлан хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн хариуцагчийн албан бичгийг хүчингүй болгуулахтай холбоотой байна.
9. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл /хуучин нэрээр/-ийн 16 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар тогтоолын хавсралтаар “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг баталсан байх ба маргаан гарах үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, түүнчлэн мөн Зохицуулах зөвлөлийн оны 02 дугаар сарын -ны өдрийн дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын хариуцаж буй орон сууц, барилга байгууламж, үйлчилгээний хамрах хүрээг бүртгэх дотоод журам”-ыг, хоёрдугаар хавсралтаар “Барилга байгууламж, үйлчилгээний хамрах хүрээг бүртгүүлэх хүснэгтийн загвар”-ыг тус тус баталж мөрдүүлжээ.
10. Маргаан бүхий үйл баримтын тухайд.
10.1. Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомжийн биелэлт болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх зорилго бүхий ажлын хэсгийг тус хорооны Хэрэглэгчийн хэлтсийн дарга, улсын байцаагч Ш.Э нараар ахлуулж, гишүүдэд Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Л.Б, Хэрэглэгчийн хэлтсийн мэргэжилтэн Г.М, Үнэ тариф, судалгааны газрын ахлах мэргэжилтэн Э. Г, Захиргаа удирдлагын газрын жолооч Ж.Ч******* нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, 23 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №, 23 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 32 дугаартай удирдамжийн дагуу тус тус нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан.
10.2. Улмаар Зохицуулах хорооны ажлын албанаас нэхэмжлэгч “Т” ХХК-д сонсох ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлснээр, 23 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болон 12 дугаар сарын 04-ний өдөр байр суурийг нь сонсож ажилласан.
10.3. Улсын байцаагчийн 22 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 60-07-011/38 дугаар, 23 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02- дугаар /1-р хх-ийн 81-83/ албан шаардлагууд гарч байсан, нэхэмжлэгч хуулийн этгээдээс уг албан шаардлагуудын талаар тухайлан маргаж байгаагүй байна.
10.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч "Т" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б болон өмгөөлөгч Ог байлцуулан Зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит 17-р хурлыг танхимаар зохион байгуулсан байх ба уг хурлаар “тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг дахин судалж, иж бүрнээр нь нарийвчлан хуралд оруулахаар, Хан Уул дүүргийн гомдол гаргаад байгаа СӨХ-ийн асуудлыг ажлын алба болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хамтран шийдвэрлэх”-ээр тэмдэглэл үйлдэгджээ.
11. Маргаан бүхий Зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” дугаар албан бичгээр: “Зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас ажлын албанд өгсөн үүрэг даалгавар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , , , 5, 9 орон сууцны байрны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор танай компанийн үйлчлэх хүрээнээс 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон уг байруудыг хасаж “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэлийг хийсэн” гэж, мөн хорооны 24 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” ******* дүгээр албан бичгээр: “Бх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "О" хотхон 8/А 8/Б байр, "Э" хотхоны 4 дүгээр байр, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Байрлах "Т" хотхоны 26 дугаар байр, дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "С*******" хотхоны 7/А. 7/Б байр. С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" хотхоны 23/А, 23/Б байрны хэрэглэгчдийг танай компанийн үйлчлэх хүрээнээс 24 оны 01 дүгээр сарын 31- ний өдрөөр тасалбар болгон хасаж “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэж” шийдвэрлэсэн байна.
12. Шүүх, маргаан бүхий хоёр албан бичгийг хууль бус гэж үзсэнгүй. Учир нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн тусгай зөвшөөрлийн жагсаалтын 3 дахь хэсгийн 3.9. “бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ” 3.10. “бохир усны цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 3.15. “орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт засвар, үйлчилгээ”, 3.16. “ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ”, 3.22. “цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ” эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан ба энэ тохи Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3. “... тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үр дагавар бүхий захиргааны акт /албан бичиг/ биш байна.
13. Хэдийгээр Зөвшөөрлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1.1. “зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлэх” эрхийг хариуцагчаас зөрчсөн гэж тайлбарлах авч мөн хууль, зүйлийн 2.2. “тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж ажиллах”, 2.4. “хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг байнга эрхлэн явуулах”, 2.7. “үйл ажиллагаандаа ...хууль тогтоомж, ...үндэсний стандарт...дагаж мөрдөх”, 2.8. “зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр тухайн үйлчилгээгээр шуурхай хангах” гэх эдгээр үүргийг хэрхэн биелүүлсэн бэ, бодит нөхцөл байдал дээр ямар байсан бэ гэдэгт шүүх анхаарал хандуулсан.
14. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. “Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэснээс үзвэл, хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, эсрэг талд нь хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах буюу ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж нь төрийн өмнөөс гүйцэтгэж, үүгээрээ Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зүй ёсны монопольд хамаардаг байна.
15. Тэгвэл зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах эрх нь хариуцагч Зохицуулах хороонд байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн дагуух явуулж буй үйл ажиллагааны талаар “дуудлага өгөх гэхэд утсаа авдаггүй, зан харьцааны доголтой, хэрэглэгчдийг хэл амаар доромжилдог, сантехникийн үйлчилгээг чанартай хийдэггүй, хэрэгцээний халуун усны нөөц насосгүй, нэг насостой, ажлын байр байхгүй ажлаа явуулдаг, бохир хальдаг, байрнаас бохир үнэртдэг” зэрэг гомдлуудыг нэр бүхий СӨХ-оос буюу хэрэглэгчийн гомд дурдсан асуудлуудыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4. “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтэд хяналт тавих”, зэрэг бүрэн эрхийн хүрээнд 16 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдаж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 2.6.4-ийн “ж” хэсэгт заасан: “Орон сууцны засвар үйлчилгээний талаар хэрэглэгчдийн гомдол санал хүлээн авах, шуурхай дуудлагын утас ажиллуулдаг байх”, “з” хэсэгт заасан “Засвар үйлчилгээ явуулахад хүндрэлгүй, үйлчилгээ үзүүлэх объект нь ойролцоо байрлалд, хамгийн бага зардлаар чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан байх”, 2.6.4-ийн “и” хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчдээс үйлчилгээнийхээ талаар санал, хүсэлтийн судалгааг авч, дүгнэлт гарган, холбогдох арга хэмжээг авч ажиллах”, 2.6.4-ийн “й” хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйлчлэх хүрээнээс алслагдсан цэгт, мөн өөр дүүрэгт барилга байгууламж хариуцах тохи тухайн цогцолбор хороолол нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байх” гэх заалтууд зөрчигдсөнийг тогтоож, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12. “...хангагчийн үйлчлэх хүрээг тогтоох журам батлах” бүрэн эрхийн хүрээнд батлагдан мөрдөгдөж байсан “Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын хариуцаж буй орон сууц, барилга байгууламж, үйлчилгээний хамрах хүрээг бүртгэх дотоод журам"-ын 2.2. “барилга байгууламж, үйлчилгээний хамрах хүрээг бүртгүүлэх хүсэлтийг Зохицуулах зөвлөлийн /хуучин нэрээр/ ажлын алба хүлээн авч газар дээр нь очиж ажиллан, холбогдох хуульд заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх”-ээр, 2.3. “бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангасан өдрөөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бүртгэж, мэдээллийн санд оруулах”-аар зохицуулсны дагуу шийдвэрлэсэн нь хуулийн хүрээнд байна.
16. Иймээс нэхэмжлэгч хуулийн этгээд нь хот, суурины хэрэглэгчдэд хууль болон стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэхдээ тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу үзүүлээгүй болох нь тогтоогдсон, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3. “ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх” үүргээ биелүүлээгүй, гуравдагч этгээд буюу хэрэглэгч нарын эрх ашгийг хамгаалах зорилго агуулж, зохицуулалтын шинжтэй шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.14, 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.5, 10.1.12, 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг баримтлан “Т” ХХК-аас гаргасан “Хот, суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэр, мөн хорооны 24 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгөөс 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 700 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН