Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/04686

 

 

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр

 

 

 

 

  Дугаар 183/ШШ2024/04686

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..... тоотод байрлах, Г  ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ... тоотод оршин суух, Б  овогт Г-ийн Г  /РД:.../-т холбогдох

Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок 2,0 тоот үйлчилгээний 330 мкв заалны тохижилтыг хийлгэж өөрийн эзэмшилд байлгаж ашигласны төлбөр болох 161.745.889 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок 2, 03 тоот үйлчилгээний 330 мкв заалны тохижилт, засварын ажилд зарцуулсан 28.479.774 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохирол 6.600.000 төгрөг, нийт 35.079.774 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т , хариуцагч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч  Н.Э,  Э.У, гэрч Б.Л нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г ХХК нь Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок, 2, 0 тоотын үйлчилгээний 330 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг. Иргэн Г.Г нь уг үл хөдлөх эд хөрөнгийг интернет тоглоомын газрын зориулалтаар түрээсэлж ажлуулах саналыг 2019 оны 08 сард гаргаж, Г ХХК-ийн удирдлагаас саналыг хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок 2, 0 тоот үйлчилгээний 330 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Г эзэмшиж эхэлсэн. Талууд түрээсийн төлбөрийг  4.500.000 төгрөгөөр байхаар харилцан тохиролцсон. Иргэн Г.Га-ийн түрээсийн төлбөр 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 148.500.000 төгрөг болсноос 2020 оны 1 сарын 29-ний өдөр 4.875.000 төгрөг, 2020 оны 10 сарын 12-ны өдөр 4.500.000 төгрөгийг шилжүүлж одоогийн байдлаар түрээсийн төлбрийн үлдэгдэл 139.125.000 төгрөгийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Анх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр харилцан тохиролцоход иргэн Г.Г  уг үл хөдлөх эд хөрөнгийг интернет тоглоомын газрын зориулалтаар ашиглах бөгөөд холбогдох засвар үйлчилгээг Г  ХХК-иар гүйцэтгүүлж, төлбөрийг төлөх саналыг гаргаж, бид зөвшөөрсөн. Гэрэлтжин ХХК нь Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок 2, 0 тоот үйлчилгээний 330 м.кв заалны тохижилтыг материал болон ажиллах хүчний зардалд 18.323.369 төгрөгийг зарцуулж, 2019 оны 8 сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн. Үүнд: 2019 оны 8 сарын 30-нд В үйлчилгээний давхарт Гипсэн хавтанд 1.323.000 төгрөг, 2019 оны 8 сарын 29-нд В үйлчилгээний заслын материалд 156.800 төгрөг, 2019 оны 8 сарын 29-нд В үйлчилгээ дохиоллын ажлын хөлс 1.500.000 төгрөг, 2019 оны 9 сарын 2-нд В үйлчилгээ агааржуулалтын материал 2.062.800 төгрөг, 2019 оны 9 сарын 14-нд В үйлчилгээ агааржуулалтын нүх бөглөх хөөс 14.000 төгрөг, 2019 оны 9 сарын 14-нд В үйлчилгээний плитан цавуу 64.000 төгрөг, 2019 оны 9 сарын 20-нд В үйлчилгээний плитаны үнэ 378.939 төгрөг, 2019 оны 9 сарын 20-нд В үйлчилгээний плитаны үнэ 304.750 төгрөг, 2019 оны 9 сарын 05-нд В үйлчилгээ цавуу төмөр наалт 361.000 төгрөг, 2019 оны 9 сарын 13-нд В үйлчилгээний заслын ажлын тооцооноос 3.000.000 төгрөг, 2019 оны 10 сарын 04-нд В үйчилгээ Гипсний ажлын тооцооноос  4.180.000 төгрөг, 2019 оны 8 сарын 28-нд В үйлчилгээ Гипсний ажлын тооцооноос 2.500.000 төгрөг, 2019 оны 9 сарын 22-нд В үйлчилгээний нүдэн гэрэл 480.000 төгрөг, 2019 оны 9 сарын 22-нд В үйлчилгээ розета 220.000 төгрөг, 2020 оны 01 сарын 20-нд В үйлчилгээний заслын эмульс 1.131.500 төгрөг, 2020 оны 5 сарын 27-нд В үйлчилгээний заслын хар эмульс 565.380 төгрөг болсон.

Түрээсийн гэрээний тохиролцооны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж үр шимийг хүртэж байгаа түрээслэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байгаатай холбоотой ашиглалтын зардлыг төлөх нь зүйд нийцэх юм. Гэтэл иргэн Г.Г  нь өөрийн эзэмшил ашиглалтад байсан хугацааны ус, дулааны төлбөрийг төлөөгүйн улмаас төлбөрийн үлдэгдэл хуримтлагдаж алданги тооцогдсон. Ингээд уг ашиглалтын зардлыг Г  ХХК-аас 4.300.520 төгрөгийг төлсөн. Иймд уг төлбөрийг төлсөн мөнгөн хөрөнгийг Г.Г  хариуцах учиртай.

2019 оны 10 сарын 23-ны өдөр В үйлчилгээ ус дулааны 9 сарын төлбөр 429.419 төгрөг, 2019 оны 11 сарын 29-ний өдөр В үйлчилгээ ус дулаан 10 сарын төлбөр 645.176 төгрөг, 2019 оны 12 сарын 23-ны өдөр В үйлчилгээ ус дулаан 11 сарын төлбөр 565.157 төгрөг, 2020 оны 01 сарын 29-ний өдөр В үйлчилгээ ус дулаан 12 сарын төлбөр 621.340 төгрөг, 2022 оны 07 сарын 07-ны өдөр В үйлчилгээ 2022 оны 01 сараас 6 дугаар сар хүртэлх ус дулаан төлбөр 1.732.570 төгрөг, алданги 306.768 төгрөг болсон. Г  ХХК нь түрээсийн гэрээг Г.Г-гтой байгуулахаар удаа дараа хандсан бөгөөд гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулна гэж хойшлуулж өнөөдрийг хүртэл албан ёсоор түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй.

Г.Г  нь Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо 534 дугаар байрны В блок 2,3 тоотын үйлчилгээг 330 мкв заалыг тохижилт хийлгэж, өөрийн эзэмшилд байлгаж ашигласан боловч түрээсийн төлбөр, ашиглалт /ус, дулааны төлбөр/-тай холбоотой  гарсан хэрэглээ /ус, дулаан хэрэглэсэн/-ний төлбөр, анх тохиролцож хийсэн тохижилтийн төлбөрийг огт төлдөггүй. Иймээс ашиглалтын зардлын тооцооны зардал 4.300.520 төгрөг, заалны заслын материал, тохижилтын төлбөр 18.323.369 төгрөг, түрээсийн төлбөр 139.125.000 төгрөг, нийт 161.745.889 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй тул хариуцагч Г.Г-оос гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд Б.Л-тэй уулзаад надад түрээсийн байр байгаа санал тавьсан. Ингээд 8 сард Г ХХК-ийн захирал Д.П-той уулзаад ярилцаад түрээслэхээр тохиролцсон. Тухайн үед байр ямар нэгэн засвар хийсэн зүйлгүй. Тэр тохижилтыг манайх зураг гаргаж өөрөө бүрэн хариуцаж хийсэн. Тохижилтын мөнгийг нэхэмжлэхийг эсэргүүцэж байна. Ус цахилгаан дулааны мөнгийг манайх цаг тухай бүрт төлөөд явж байсан. СӨХ-д очоод ажлахгүй байгаа учраас манай байгуулагыг хувь хүн дээр төлж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан. Албан ёсны төлбөрийн баримтууд нь байдаг. Манайх сүүлд гарахдаа ашиглалтын үлдэгдэл төлбөрөө төлөөд гарсан. Ковидын үед болсон. Бичиг баримтаа аваад 2019 оны 12 сард зөвшөөрөлөө аваад ажлаад ковид гарсан. 2020 оны 01 сард үйл ажиллагаа зогссон. Хол хорио тогтоодог өдрийн өглөө Д.П  захиралтай яриад ийм асуудал гарсан гэсэн чинь тэгэлгүй яахав ах нь ойлгож байна гэж хэлсэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг одоо хоёулаа яахав дээ гэж хэлээд түрээсийн төлбөр огт авахгүй гэдэг зүйлийг амаараа надад хэлсэн. Үүнээс хойш холбоо бариагүй. Ажиллах боломжоор хангаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч Г.Г  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо 534 байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай талбайн тохижилт засварын ажилд зарцуулагдсан 28.479.774 төгрөг, гэрээ цуцалсан хохиролд 6.600.000 төгрөг нийт 35.079.774 төгрөгийг Гэрэлтжин ХХК-иас шаардаж байгаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, Улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч хуульд заасны дагуу түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчилнэ гэж үзэж байна. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 289.2.5-т заасны дагуу тухайн хүсэж байсан талбайдаа салгаж үл болох тохижилтын ажил хийсэн. Г  ХХК-ийн захирал Д.П  нь ердийн засвар үйлчилгээ хийсэн, цахим тоглоомын төвтэй холбоотой тохижилт биш, ердийн засвар тохижилт хийсэн. Хариуцагч нь тухайн газарт баримтаар нотлогдох 28.040.000 төгрөгийн тохижилтын ажлыг хийсэн. Уг засварын ажлыг хийхэд барилгын зураг төсөл гаргуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ болон тухайн ажлын зургийг гүйцэтгэсэн этгээдэд бартераар 6.000.000 төгрөг төлсөн баримтуудыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулаад гаргаж өгсөн. 600.000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч тал гэрээ байгуулаад зугтсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр тайлбарладаг. Бодит байдал дээр хариуцагч Г.Г  түрээсийн гэрээг хуулийн мэдлэггүй учраас тусгай хуульчаас зөвлөгөө аваад боловсруулж, түүний төлбөрийг өөрийн харилцах данснаас шилжүүлж тухайн хуульч н.Пүрэвдорж захиралтай биечлэн уулзсан байдаг. Уг гэрээг боловсруулахад зарцуулсан төлбөрийг Г  ХХК-иас гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага 35.079.774 төгрөгийг Г  ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг Г  ХХК-иас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 8 сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байдаг. Өөрсдөө үйл ажиллагаа явуулахад тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэхийн бол тухайн этгээдтэй холбоотой үүссэн зардал байдаг. Өөрсдөө үр шимийг нь хүртэх үүнийхээ төлөө өөрсдийн гаргасан зардал гэж ойлгож байна. Энэ хэсэг нь ямар ч үндэслэлгүй. Тухайн газрыг юугаар нь төлөвлөлтийг хийлгэх, тухайн газрыг яаж ашиглах нь хариуцагчийн зэмшилд байгаа учраас ашиг тусыг нь яаж гаргах нь түрээслэгчийн үүрэг. Гэтэл анхнаасаа цахим тоглоомын газраар ажлуулахаар бэлдсэн байх шаардлагатай байсан гэдэг зүйлийг шаардаж байх шиг байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Засвар тохижилтын хувьд салгаж болох салгаж үл болох зүйл гэж яриад байна. Гэтэл яг ямар зүйлийг салгаад аваад явсан нь одоог болтол тодорхой бус. Засвар тохижилттой холбоотой зардал үр шимийг бий болгох зорилгоор өөрсдөдөө түрээслэгчээс зөвшөөрөл авахгүйгээр хийсэн. Тухайн газрыг өөрсдөө ашиглаж байсан. Гэрээ боловсруулах ажил гүйцэтгэсэн гэж яриад байна. Өнөөдөрийг хүртэл манай байгууллага руу хуульчиар гэрээ боловсруулж ирүүлээгүй, хэрэгт ажлын хөлс 600.000 төгрөг төлсөн гэх баримт байхгүй. Гэрээ сайжруулахтай холбоотой нэг гэрээ өгч байсан. Тэр гэрээг дахин сайжруулаад ирье гээд буцаж авчирч өгөөгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд хөрөнгө шилжүүлэх нөгөө нь төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Гэтэл энэ харилцааг давсан анхнаасаа үр шимийг үзэх гэж бэлдэх мөн ажлуулах боломжоор хангах зэргээр тайлбарлаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5. Шүүх хуралдаанд гэрч Б.Л  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Г ХХК-нд ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2023 оны 5 сард ажлаасаа гарсан. 2019 онд Г.Г  над дээр ирж уулзаад манай компанийн 1 давхрын үйлчилгээг хараад захиралтай чинь уулзъя гээд Д.П захиралтай уулзсан. Тухайн талбайг түрээслэхээр болоод хоорондоо ярилцаад Г.Г нь засвар үйлчилгээгээ хийгээд орсон байдаг. Г ХХК нь 534 дүгээр байрны үйлчилгээний талбайд цонхны тавцан чулуу, 00 өрөөний пильта, амалгаа, цахилгаан тэжээлийг татах асуудал дутуу байсныг Г ХХК хийж өгсөн. Г.Г тухайн газрыг түрээслэж аваад удаагүй ковид гарч хаалттай байсан. Г ХХК ба хөл хоионы үед ажлаагүй. Энэ хоёрын гэрээний төлбөр тооцооны асуудлыг би мэдэхгүй. Г.Г 2019 оны 12 дугаар сар байх гэж бодож байна. Ковид гарахын өмнөх нь ажиллаж байсан. Тэгээд хаасан гэв.

 

6. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.10.01-ний өдрийн итгэмжлэл, 2023.10.03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсээс Г ХХК-д ирүүлсэн албан бичиг, 2020.01.21-2020.01.25-ны өдрийн хоорондох нэхэмжлэх, 2019.10.30-2019.11.03 өдрийн нэхэмжлэх, 2019.11.30-2019.12.05 нэхэмжлэх, 2019.12.31-2020.01.10 нэхэмжлэх, 2020.12.31-2021.01.30 нэхэмжлэх, 2021.12.30-2022.01.30 нэхэмжлэх, 2020.10.01-2020.10.31 хооронд дансны хуулга, 2019.12.25-ны өдрийн дансны хуулга, 2019.10.28-ны өдрийн дансны хуулга, 2022.05.29-ний өдрийн дансны хуулга, 2020.01.30-ны өдрийн дансны хуулга, 2020.01.20-ны өдрийн дансны хуулга, 2019.11.26-ны өдрийн дансны хуулга, 2019.10.28-ны өдрийн дансны хуулга, 2019.10.04-ний өдрийн дансны хуулга, 2019.09.21-ний өдрийн дансны хуулга, 2019.09.20-ны өдрийн дансны хуулга, 2019.09.16-ны өдрийн дансны хуулга, 2019.09.14-ний өдрийн дансны хуулга, 2019.09.05-ны өдрийн дансны хуулга, 2019.09.02-ны өдрийн дансны хуулга, 2019.08.28-ны өдрийн дансны хуулга, ажлын байр түрээсийн гэрээ,  Г ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.07.07-ны өдрийн Хангай хотхон ХХК-ийн албан шаардлага, 2019.08.30-ны өдрийн кассын орлогын ордер, 2022.07.01-2022.07.20 өдрийн нэхэмжлэх, Хө  ХХК-ийн тайлан баримтуудыг гаргаж өгсөн.

 

7. Хариуцагч талаас: Иргэний үнэмлэхний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.11.23-ны өдрийн итгэмжлэл, 2019.12.04-ний өдрийн №0000000 дугаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчийн дүгнэлт Иргэн Г.Г-т ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн төлөв байдлын тухай, Дугаар 00000 ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, Г.Г-гийн Харилцаа холбооны зохицуулах хороо бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 01 сарын  шилжүүлгийн баримт, 2024 оны 4 сарын шилжүүлгийн баримт, 2020 оны 7 сарын шилжүүлгийн баримт, 2020 оны 9 сарын шилжүүлгийн баримт, 2020 оны 11 сарын шилжүүлгийн баримт, 2020 оны 12 сарын шилжүүлгийн баримт, 2022 оны 01 сарын шилжүүлгийн баримт, 2022 оны 3 сарын шилжүүлгийн баримт, 2022 оны 4 сарын  шилжүүлгийн баримт, 2022 оны 6 сарын шилжүүлгийн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.08.05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019.07.01-2019.12.31 хоорондох дансны хуулга, 2019.3.22-ны өдрийн Зарлагын баримт, 2019.08.28-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.04-ний өдрийн зарлагын баримт, 2019.09.10-ны өдрийн  зарлагын баримт, 2019.09.17-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.18-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.18-ний өдрийн зарлагын баримт, 2019.09.20-ны өдрийн  зарлагын баримт, 2019.09.21-ний өдрийн зарлагын баримт, 2019.09.22-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.26-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.24-ний өдрийн зарлагын баримт, 2019.09.23-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.30-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.27-ны өдрийн зарлагын баримт, 2019.10.01-ний өдрийн зарлагын баримт, 2019.10.03-ны өдрийн зарлагын баримт, 2019.10.01-ний өдрийн зарлагын баримт, 2019.10.03-ны өдрийн зарлагын баримт, 2019.10.08-ны өдрийн  зарлагын баримт, 2019.10.04-ний өдрийн зарлагын баримт, 2019.10.12-ны өдрийн зарлагын баримт, 2019.10.19-ний өдрийн зарлагын баримт, 2019.10.26-ны өдрийн зарлагын баримт, 2020.05.01-2021.01.01 дансны дэлгэрэнгүй хуулга, 2020.10.21-2020.10.22-ны өдрийн дансны хуулга, 2020.09.28-2020.09.29-ний хооронд дансны хуулга, 2020.10.06-2022.10.07-ны өдрийн хооронд дансны хуулга, 2022.10.18-2022.10.19-ны өдрийн хооронд дансны хуулга, 2020.10.01-2020.05.31-ний хоорондох дансны хуулга, 2019.08.27-ны өдрийн зарлагын баримт, 2019.08.28-ны өдрийн зарлагын баримт, 2019.08.29-ний өдрийн зарлагын баримт, 2019.08.30-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.01-ний өдрийн зарлагын баримт, 2019.09.04-ний өдрийн зарлагын баримт, 2019.9.22-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.24-ний өдрийн зарлагын баримт, 2019.09.25-ны өдрийн зарлагын баримт, 2019.10.05-ны өдрийн зарлагын баримт, 2019.10.06-ны өдрийн зарлагын баримт, 2019.10.08-ны өдрийн зарлагын баримт, 2023.10.20-ны өдрийн зарлагын баримт, 2023.10.26-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.22-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.27-ны өдрийн зарлагын баримт, 2019.09.30-ны өдрийн зарлагын баримт, 2019.10.01-ний өдрийн зарлагын баримт, 2019.10.02-ны зарлагын баримт, 2019.10.03-ны өдрийн зарлагын баримт, 2019.07.17-ны өдрийн 8 ширхэг гүйлгээний дэлгэрэнгүй баримт, 2019.7.13-ны өдрийн баримт, 2019.07.13-ны өдрийн гүйлгээний баримт, гүйлгээний дэлгэрэнгүй баримт,  Ажлын заавар ажлын байран дээр ашиглах, 2019.07.16-ны өдрийн Гүйлгээний дэлгэрэнгүй баримт, 2019.07.22-ны өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй баримт, 2019.07.19-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй баримт, 2024.03.13-ны өдрийн Э  ХХК-иас Г ХХК-д тайлбар гаргах тухай, 2020.01.26-ны өдрийн №30 дугаар  МУ-ын Засгийн газрын Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол, 2020.02.12-ны өдрийн №00 дугаар МУ-ын Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тогтоол, 2020.02.19-ний өдрийн 00 дугаар МУ-ын Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай тогтоол, 2020.03.22-ны өдрийн МУ-ын Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай тогтоол, 2020.04.29-ний өдрийн 147 МУ-ын Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай тогтоол, 2020.05.27-ны өдрийн №188 дугаар МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах, журам батлах тухай тогтоол, 2020.06.30-ны өдрийн №234 МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах 2 дахь заалт, 2020.07.10-ны өдрийн №1 МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай тогтоол, 2020.07.29-ний өдрийн №00 МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай тогтоол, 2020.08.25-ны өдрийн №00 МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тогтоол, 2020.09.14-ний өдрийн МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тогтоол, 2020.10.28-ны өдрийн МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай тогтоол, 2020.11.29-ний өдрийн №000 МУ-ын Засгийн газрын Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай, Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан, 2020.12.09-ний өдрийн №000 МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай тогтоол, 2021.01.04-ний өдрийн №1 МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тогтоол, 2021.02.10-ны өдрийн №27 МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тогтоол, 2021.03.25-ны өдрийн №00 МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тогтоол, 2021.04.08-ны өдрийн №00 МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тогтоол, 2021.04.23-ны өдрийн №000 МУ-ын Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай тогтоол, 2021.05.05-ны өдрийн №000 дугаар МУ-ын Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай тогтоол, 2021.05.27-ны өдрийн №000 МУ-ын Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай тогтоол, 2021.06.30-ны өдрийн №000 МУ-ын Засгийн газрын Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тогтоол, 2021.08.25-ны өдрийн №000 МУ-ын Засгийн газрын Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тогтоол, 2021.12.22-ны өдрийн №000 МУ-ын Засгийн газрын  Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тогтоол, 2021.02.14-ний өдрийн №66 МУ-ын Засгийн газрын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай тогтоол, 2024.07.31-ний өдрийн №00/000 дугаар Хас банкинд Улсын бүртгэлийн ерөнхий газарт үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай албан бичиг, 2019.06.24-ний өдрийн №000000000 дугаартай зээлийн гэрээ,  барьцааны гэрээ №000000000 баримтыг гаргаж өгсөн.

 

8. Шүүх: Хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт гаргуулж, Б.Л-гээс гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок 2, 3 тоот 330 мкв талбайн түрээс 139.125.000 төгрөг, байранд хариуцагчийн хүсэлтээр тохижилтын ажил хийсэн зардал 18.323.369 төгрөг, ус, дулааны зардал  4.300.250 төгрөг, нийт 161.745.889 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Г.Г-игт холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч Г.Г  2019 оны 12 сард зөвшөөрөлөө аваад түрээсийн байранд ажлаад удалгүй ковид гарсан. 2020 оны 01 сард үйл ажиллагаа зогссон тул хол хорио тогтоодог өдрийн өглөө Д.П  захиралтай ярихад “...Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг одоо хоёулаа яахав дээ гэж хэлээд түрээсийн төлбөр огт авахгүй...” гэсэн, би тухайн түрээсийн газарт өөрийн мөнгөөр засвар хийсэн, нэхэмжлэгч нь тус байранд байх ёстой зүйл хийсэн, миний саналаар хийгээгүй, хэрэглээний төлбөрийг бүгдийг төлсөн тул” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок 0 тоот 330 мкв талбайг түрээслэхээр зохигч 2019 оны 9 сард тохиролцсон боловч түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд хариуцагч Г.Г 2019 оны 12 сард үйл ажиллагаа явуулж байсан боловч, цар тахалтай холбоотой үйл ажиллагаагаа явуулаагүй гэжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул мөн хуулийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна.

 

Нэхэмжлэгч “...хариуцагчийг ковидын үед үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан...” гэх боловч хариуцагч нь тухайн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан Засгийн газрын тогтоолуудаар тогтоогдох бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт болно.

 

Талуудын хооронд хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээ байгуулагдсан боловч хариуцагч Г.Г түрээсийн төлбөрт 2020 оны 1 сарын 29-ний өдөр 4.875.000 төгрөг, 2020 оны 10 сарын 12-нд 4.500.000 төгрөгийг төлсөн нь Г ХХК-ийн захирал Д.П-ийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд зохигч маргаагүй.

 

Г ХХК түрээсийн төлбөр 2019.11.01-нээс 2022.7.30-ны өдрийг хүртэл шаардаж байгаа бөгөөд хариуцагч Г.Г  2020 оны 10 сарын 12-ны өдөр түрээсийн төлбөр төлснөөс хойш шаардаагүй, түрээслэгч шаардаж байсан эсэх баримтгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн  75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан ба нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зохицуулсан бөгөөд үүнээс үзвэл Г  ХХК 2019 оны 11 сарын 01-нээс 2020 оны 9 сарыг дуустал хугацааны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх үзэв.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 4 сарын 28-ны өдөр Э ХХК-нд шилжсэн бөгөөд энэ хугацаанаас хойш хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй, түрээсийн гэрээ байгуулагдаагүй учир нэхэмжлэгч шаардах эрхгүй, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгжсөн ч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Г ХХК-ийн түрээсийн төлбөр 139.125.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /1 дүгээр хавтас 113-114 дүгээр тал/

 

Г ХХК Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок 2, 3 тоот 330 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагчийн хүсэлтээр тохижилтын ажил хийсэн зардал 18.323.369 төгрөг шаардаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн өгсөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэх зэрэг баримтууд нь 330 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд оруулсан засвар гэх байдал тогтоогдохгүй, Г.Ганзоригийн хүсэлтээр эдгээр засварын ажил хийсэн гэх боловч гэрч Б.Л-гийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Мөн Г  ХХК ус, дулааны ашиглалтын зардал 4.300.520 төгрөгийг Г.Г-ийн өмнөөс төлсөн гэх боловч хариуцагч Г.Г  2019 оны 10 сараас 2020 оны 1 сар, 2022 оны 1 сараас 4 сар хүртэл хугацааны ашиглалтын зардал төлсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 67-76 дугаар талд авагдсан Төрийн банкны төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

 

Г ХХК 2022 оны 4 сараас 6 сар хүртэл хугацааны ашиглалтын зардал шаардах бөгөөд Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок 0 тоот 330 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 2022 оны 4 сарын 28-ны өдөр Э ХХК-нд шилжсэн, Эвт чулуу ХХК-иас 2024 оны 3 сарын 13-ны өдрийн 0000 албан тоотоор шаардах эрх шилжсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасан шаардлагыг Э ХХК-ийн дээрх албан тоот хангаагүй болно.

 

Эдгээрийг үндэслэн Г.Г-т холбогдох 161.745.889 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Г.Г  Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок 0 тоот 330 мкв үйлчилгээний заалны тохижилт, засварын ажилд зарцуулсан 28.479.774 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохирол 6.600.000 төгрөг, нийт 35.079.774 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг Г ХХК-нд холбогдуулан гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, манай буруутай үйл ажиллагаа байхгүй гэж маргана.  

 

Хариуцагч Г.г  сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 2019.08.05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, өөрийн дансны хуулга, зарлагын баримтуудыг ирүүлсэн боловч энэ баримтуудаар тус талбайн тохижилт засварын ажилд 28.479.774 төгрөг зарцуулсан гэх байдал тогтоогдохгүй бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд тохижилт хийсэн эсэх, мөн салгаж болохгүй ямар тохижилтыг үлдээсэн эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Нэгэнт талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй байхад гэрээ цуцалсны хохирол яригдахгүй бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ажлын зураг хийлгэсэн хөлс 6.000.000 төлсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй, ажил гүйцэтгэх гэрээгээр бартераар ямар, ямар хэдэн төгрөгийн бүтээгдэхүүн өгсөн, түрээсийн гэрээ байгуулахаар өмгөөлөгчөөр гэрээний төсөл боловсруулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Эдгээр үндэслэлээр Г ХХК-нд холбогдох Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 534 дугаар байрны В блок 0 тоот 330 мкв үйлчилгээний заалны тохижилт, засварын ажилд зарцуулсан 28.479.774 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохирол 6.600.000 төгрөг, нийт 35.079.774 төгрөг гаргуулах Г.Г-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 318 дугаар зүйлийн 318.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Г.Г-ос 161.745.889 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Г  ХХК-иас засварын төлбөр түрээсийн гэрээ цуцалсан хохиролд 35.079.774 төгрөг гаргуулах тухай Г.Г-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 966.681 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжэлийн шаардлага төлсөн 333.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Г.СОЛОНГО