Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/04684

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. С.Б-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 76.871.592 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч шаардлагаас 3.871.592 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 73.000.000 төгрөгийг хариуцагч 2024 оны 12 сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 01 сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 02 сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 03 сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 04 сарын 13-ны өдөр үлдэгдэл 48.000.000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603.916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М  ХХК-иас 522.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО