Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2024/05685

 

 

 

 

 

 

 

 

2024 11 15 184/ШШ2024/05685

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* /Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо,*******,******* оршин байх,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,******* оршин суух, эмэгтэй, Боржоо овогт, /РД ЦГ85090760/-д холбогдох,

 

1,353,943.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь манай *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан өрхийн
өөрийн хэрэглээнд хүн хөлслөн ажиллуулахтай холбогдуулан 1,499,900 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24сарын хугацаатайгаар зээлж авсан.

Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу зээлдэгч:

Үндсэн зээл 1,499,900 төгрөгөөс 741,914.55 төгрөг төлж, үлдэгдэл 757,985.45

төгрөгийг,

2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1100 хононгийн үндсэн хүү 975,917.43 төгрөгөөс 524,162.16 төгрөгийг төлж, үлдэх 451,755.27 төгрөгийг,

Нэмэгдүүлсэн хүү 80,574.74 төгрөгөөс 6,571.99 төгрөгийг төлж, үлдэгдэл 74,002.75 төгрөгийг,

Хариуцагчийг эрэн сурвалжилсан төлбөр 70,200 төгрөгийг,

Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,353,943.47 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжинд 36,614 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэнд холбогдох 1,353,943.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг

2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 400,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 400,000 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 553,943.47 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намсрай шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчд холбогдуулан 1,353,943.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч *******-ийн 1,353,943.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 400,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 400,000 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 553,943.47 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намсрай, хариуцагч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******-ийн 1,353,943.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 400,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 400,000 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 553,943.47 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,614 төгрөгийн 50 хувь болох 18,307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 18,307 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 18,307 төгрөгийг тус тус гаргуулан *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ