| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03946/И |
| Дугаар | 183/ШШ2024/04621 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2024/04621
2024 оны 11 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2024/04621 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........ тоотод байрлах, М ХХК /РД:2810581/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, ШШГГ холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр М ХХК, Х-ийн Б Г ХХК, Хастөмөрийн Г, З-ын О нараас 941.490.176 төгрөгийг гаргуулж Хаан банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэвч Банкны Төлбөр барагдуулах газар нь манай М ХХКомпанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Сонгинхайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн зам 96 тоотод байрлах 345 м.кв талбайтай, контор, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн гудамжны 0тоотод байрлах 850.3 м.кв талбайтай, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн зам 96 тоотод байрлах 10.000 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрын хамт үнэлэхдээ 4.461.323.800 төгрөгөөр үнэлжээ.Тухайн үнэлгээг хийхдээ зах зээлийн үнээс доогуур үнэлсэн ба төлбөр төлөгч Х-ийн Б, Х-ийн Г, З-н О нартай уулзаж бодит мэдээллийг авалгүйгээр манай объектэд амралтын өдөр эзгүй үед очиж хараад дутуу мэдээлэлтэйгээр бодит бус хийсвэр үнэлгээ хийсэн байна. Иймд тус үнэлгээг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Банкны төлбөр барагдуулах газрын хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн 4.461.323.800 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийг бүтүүмжилж хураагаад талуудаас үнийн санал авхаар мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу төлөгч талаас хөрөнгөө 16 тэрбум төгрөгөөр үнэлсэн байдаг. Төлбөр авагч Х ХК нь тухайн барьцаа хөрөнгүүдийг 580,965,450 төгрөгөөр үнэлж, талууд хөрөнгийн үнэлгээний албадан дуудлага худалдааны харилцан тохиролцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр н.Э гэдэг хүнийг томилж үнэлгээ хийлгэсэн. Барьцаа хөрөнгө болох газар болон коридорыг хамтад 4 тэрбум 461 328 800 төгрөгөөр үнэлж тайлан ирүүлсэнг төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан. Мөн төлбөр төлөгч Монгол жодоо интерэйшнл ХХК нь үнийн санал танилцуулснаас хойш 7 хоногийн дотор дээрх хөрөнгүүдийг бие даан худалдан борлуулах 1 сарын хүсэлтээ ирүүлээд авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т зааснаар шүүхийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дараа шүүхэд үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс: 2024.06.06-ны өдрийн №3/0000 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас М ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-д мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024.06.06-ны өдрийн 0 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.04.15-ны өдрийн №3/1684 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Гантөмөрт мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024.04.29-ний өдрийн №3/0000 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас З.О-нд мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024.04.29-ний өдрийн №3/0000 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас М ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-д мэдэгдэл хүргүүлэх тухай баримуудыг гаргаж өгсөн байна.
4. Хариуцагчаас: 2024.07.08-ны өдрийн №0/0 итгэмжлэл, 2023.09.13-ны өдрийн 183/ГХ2023/0000 дугаартай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2023.03.03-ны өдрийн 183/ШШ2023/0000 дугаар шүүхийн шийдвэр, 2023.05.31-ний өдрийн 210/МА2023/0000дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.13-ны өдрийн 183/ШЗ2023/0000 дугаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай захирамж,2023.11.15-ны өдрийн 0000000 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2023.12.01-ний өдрийн Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.12.01-ний өдрийн 00000000/01 шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024.02.01-ний өдрийн 000000000000/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024.02.01-ний өдрийн0000000/04 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024.02.01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.04.11-ний өдрийн 23361491/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024.04.11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.04.15-ны өдрийн №3/0000 дугаар Банкны төлбөр барагдуулах газраас З.О-нд мэдэгдэл хүргүүлэх тухай,2024.04.15-ны өдрийн №3/0000 дугаар Банкны төлбөр барагдуулах газраас Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г-т мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024.04.15-ны өдрийн №3/1685 дугаар Монгол Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-нд мэдэгдэл хүргүүлэх тухай,2024.04.15-ны өдрийн №3/0000 дугаар Банкны төлбөр барагдуулах газраас Хаан банк ХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О-ад мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024.04.18-ны өдрийн №01/30 дугаар М ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт үнийн санал хүргүүлэх тухай, 2024.04.24-ний өдрийн Дугаар 34/00000 Хаан банк ХК-иас Банкны төлбөр барагдуулах газарт үнийн санал хүргүүлэх тухай, 2024.04.19-ний өдрийн 4/25 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2024.04.19-ний өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2024.04.19-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2024.04.29-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 16/Ш тоот тайланг хүлээлцсэн баримт, 2024.4.29-ний өдрийн №16Ш дугаар М ХХК-иас Банкны төлбөр гаргуулах газарт хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан, 2024.04.29-ний өдрийн №3/1956 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газраас М ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-д мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024.04.29-ний өдрийн №3/1957 дугаар З.О-д мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024.04.29-ний өдрийн №3/0000 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газраас Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г-т мэдэгдэх хүргүүлэх тухай,2024.04.29-ний өдрийн №3/0000 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газраас Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О-ад мэдэгдэл хүргүүлэх тухай, 2024.05.03-ны өдрийн №1/00 дугаар М ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газарт мэдэгдэл хүргүүлэх тухай баримтуудыг гаргаж өгсөн байна
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын банкны өр барагдуулах газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/0000 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М ХХК, Х.Бээжин, З.О, Г ХХК, Х.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 899.650.771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37.032.210 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны гэрээний зүйл болох хариуцагч З.О, Х.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Flowers town Зайсангийн гудамж, 46Е дугаар байр, 0тоот хаягт байршилтай 95,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, хариуцагч Х.Б-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 1 хороолол, 32 дугаар байр 0 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, хариуцагч М ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо, 18131, Сонсголонгийн зам 0 тоот хаягт байршилтай 345 м.кв талбайтай конторын зориулалттай барилга, М ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн гудамжны 0 тоот хаягт байршилтай 850,30 м.кв талбайтай гражийн зориулалттай барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо, 013 дугаар цэргийн ангийн урд хаягт байршилтай 10000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.05.31-ний өдрийн 01106 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/0000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 2019 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК, Г ХХК, Х.Б, З.О, Х.Г нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 936.648.981 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, үлдэх 34,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...гаражийн зориулалттай барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо, 013 дугаар цэргийн ангийн урд хаягт байршилтай 10,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...гаражийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо, 013-р цэргийн ангийн урд хаягт байршилтай 10,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, тэдгээрийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...4,656,203 төгрөгийг... гэснийг ...4,841,195 төгрөгийг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Уг шүүхийн шийдвэр, магадлалд 2023 оны 09 сарын 13-ны өдөр албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч, мөн өдрөө 183/ГХ2023/0000 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсний улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 11 сарын 15-ны өдөр 00000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.
Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрүүдийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0/0 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Сонсголонгийн зам 0 тоотод байрлах, контор, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох М ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Э-рыг шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн байна.
Шинжээчээр томилогдсон М ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Э Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Сонсголонгийн зам 0 тоот хаягт байрлах 345.0 м талбайтай контор, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн гудамж 0 тоот хаягт байрлах 850.3 м талбайтай гражийн зориулалттай барилга, нэгж талбарын 0000000 дугаартай, 10000.0 м талбайтай эзэмших эрхтэй газар бүхий үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 4.461.323.8 төгрөгөөр үнэлжээ.
Төлбөр төлөгч М ХХК нь хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч М ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон М ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэний суурийг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн.. гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын банкны өр барагдуулах газар М ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг М ХХК, захирал Х.Б-д 2024 оны 4 сарын 29-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 6 сарын 06-ны өдөр уг үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд М ХХК уг хуульд заасан хуулийн хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын банкны өр барагдуулах газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00000 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0000 дүгээр Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгох тухай М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д зааснаар М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын банкны өр барагдуулах газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО