| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03383/И |
| Дугаар | 183/ШШ2024/04620 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2024/04620
2024 оны 11 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2024/04620 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ................ тоотод оршин суух, Р-ийн Г /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........ тоотод байрлах, М ХХК /РД:00000/-д холбогдох
Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Зайсан /17025, ар зайсангийн гудамж Могул таун хотхоны 0 дугаар байр 09 тоот 37.29 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Г миний бие нь 2014 оны 12 сарын 30-ны өдөр №В/0 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 37,29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц захиалсан. Гэрээний төлбөр 83.902.500 төгрөг гэж тохиролцсон нэхэмжлэгч миний бие 2014-05-31-нд төлбөр тооцоогоо дуусгаж тооцоо нийлсэн. Улмаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээр 2016-08-30 д М ХХК-с өр төлбөргүй гэсэн тодорхойлолт авч УБГазарт хандсан боловч хариуцагч Могул скай ХХК нь бусдад өр төлбөртэй гэх шалтгаанаар бүртгэхээс удаа дараа татгалзаж байна. Миний бие гэрээний дагуу төлбөр тооцоогоо 100 хувь төлж барагдуулсан байхад өнөөдрийг хүртэл хууль ёсны өмчлөлд бүрэн аваагүй байна. Талуудын №В/90 гэрээний 4.1-д Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууц Захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц өмчлөгчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажина гэж,ИХ-н 112-1-р зүйлд Талууд эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус зааснаар дээрх орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр шилжих хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Иймд М ХХК-тай байгуулсан 2014-12-30-ны өдрийн №В/90 тоот гэрээ, төлбөр тооцоо барагдуулсан баримт зэргийг үндэслэн ХУД,0 дүгээр хороо, Зайсан /17025/ Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97-р байр 0 тоот 37,29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үүгэв.
2. Хариуцагч М ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014.12.30-ны өдрийн №0/0 Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2024.05.10-ны өдрийн итгэмжлэл, 2013.09.10-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2013.02.22-ны өдрийн Могул Таун хотхоны 1В байрны дотор хаалганы захиалга болон сонголт зураг, 2016.08.30-ны өдрийн №0/0 Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт, 2010.05.01-2014.05.31-ний өдрийн хоорондох харилцагчийн тооцоо, 2022.03.02-ны өдрийн 6/000 Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Р.Г-рт албан бичиг, 2023.04.13-ны өдрийн 6/3183 Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Р.Г-т албан бичиг, байрны зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.07.24-ний өдрийн итгэмжлэл гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Г Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Зайсан /0000, ар зайсангийн гудамж Могул таун хотхоны 07 дугаар байр 0 тоот 37.29 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг М ХХК-д холбогдуулан шаарджээ.
Шүүх хариуцагч М ХХК-нд 2024 оны 7 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
М ХХК 2013 оны 9 сарын 10-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Р.Г-тэй байгуулж, HD-S-010-1 загварын 2050х800 (14-17 см) хэмжээтэй, YDL-005K бариултай, 230 ширхэг өрөө хоорондын хаалга, нэг ширхэгийн үнэ 200.000 төгрөг, нийт 46.000.000 төгрөг, HD-S-010-1 загварын 2050х700 (14-17 см) хэмжээтэй, YDL-005 бариултай, 1900 ширхэг 00-ын өрөөний хаалга, нэг ширхэгийн үнэ 200.000 төгрөг, нийт 38.000.000 төгрөг, нийт 84.000.000 төгрөгийн хаалгыг нийлүүлэхээр тохиролцсон.
2014 оны 12 сарын 30-ны өдөр М ХХК захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 1В/90 тоот гэрээг Р.Г-эй Хан-Уул дүүрэг, 0-р хороо Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 1В байрны 0 тоот 1 өрөө орон сууцыг барих, талбайн хэмжээ 37.29 м.кв бөгөөд 1 м.кв талбайн үнэ 2.250.000 төгрөг, нийт 83.902.500 төгрөг гэж байгуулжээ.
Нэхэмжлэгч Р.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцыг 83.902.500 төгрөгөөр тохиролцож 2014 оны 5 сарын 31-нд тооцоогоо дуусгаж, тооцоо нийлсэн гэх бөгөөд 2016 оны 8 сарын 30-ны өдрийн 113/90 М ХХК-ийн төлбөр барагдуулсан тухай албан тоотоор тус компанийн захиалгаар гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн 0-р хорооны нутаг Зайсан /17025/, Ар зайсангийн гудамж хаягт байрлах Могул таун хотхоны 0-р байрны 0 тоот 37.29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг иргэн Ретов овогтой Г /РД:000000000/ захиалсан бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж бүх төлбөр тооцоог барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг зөвшөөрөв гэжээ.
Хэрэгт авагдсан эдгээр баримтаас үзэхэд Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байх тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Хариуцагч М ХХК-нд шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэх заалтын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13:30 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч М ХХК-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Зайсан /17025/ Ар зайсангийн гудамж, М таун хотхоны 0-р байр 0 тоот 37,29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Р.Г-рийг тогтоож, тус байрны гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч М ХХК-нд даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогтой Р-ын Г /РД:0000000/-ийг Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Зайсан /17025/ Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 07-р байр 0 тоот 37.29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тус байрны гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч М ХХК-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар М ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577.465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 577.465 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Гантөмөр-
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО