| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/05998/И |
| Дугаар | 183/ШШ2024/04468 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2024/04468
|
2024 оны 10 сарын 30 өдөр |
Дугаар 183/ШШ2024/04468 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
04 дүгээр хороо, Хангарьд хотхон 1 хотхон, А блок, 1 дүгээр орц, 2 давхар 5 тоот 68.91 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, А л ХХК, Ц.С нар гэрээний дагуу бараа материалаа нийлүүлээгүй тул уг орон сууцыг өгөх боломжгүй гэж маргаж байна.
Хариуцагч Т.Б-нгийн менежер гэх Ж.Ж А ХХК-тай БМ/0/0 тоот бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Жаврын хөндий хорооллын А-4 буюу Аврора блокын 2 орцтой 0 давхар сангийн тоноглолыг бэлтгэж, худалдан авагчид хүлээлгэн өгөх худалдан авагч нь барааг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр тохирчээ.
Хариуцагч Т.Б 2020 оны 8 сарын 31-ний өдөр Ж.Болдбаяртай орон сууц захиалгын 20/А112 гэрээгээр Хан-Уул дүүрэг 0-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Хангарьд 0 хотхоны А блок хойд 1 орцны 2 давхарын 68.91 м.кв 5 тоот 3 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1.800.000 төгрөгөөр тохирч, 124.038.000 төгрөгөөр тохирч, төлбөр тооцоо дууссан болно гэж байгуулжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/
Гуравдагч этгээд Ж.Б хариуцагч Т.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу уг гэрээний харилцаа дуусгавар болж, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Ж.Б-рт шилжсэн байна.
Ж.Б А ХХК-ийн захирал Ц.С-ын дансанд 103.365.000 төгрөгийг 2020 оны 9 сарын 03-ны өдөр шилжүүлж, А ХХК 2020 оны 9 сарын 02-ны өдрийн 0/0/0 албан тоотоор “Жаврын хөндийн А2 блозны дотор сангийн тоноглол нийлүүлэх гэрээний дагуу Ж.Ж-агийн авсан А блок хойд орцны 68.91 м.кв 5 тоот байрыг Ж-нгийн Б-ярт /0000/ худалдан борлуулж байгаа тул орон сууцны захиалгын гэрээг хийж өгнө үү. Ж.Б НӨАТ багтаагүй үнийн дүнгээр төлбөр тооцоогоо хийж дуусгасан болно” гэж хариуцагч Т.Баясгаланд мэдэгджээ. /хх-ийн 36 дугаар тал/
2020 оны 10 сарын 30-ны өдөр 0/00 албан тоотоор И ХХК-нд “Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах Хангарьд 1 хотхоны А блок хойд 1 орцны 2 давхарын 68.91 м.кв талбайтай 5 тоот орон сууц нь Жамбалсүрэн овогтой Б-ын /0000/-н нэр дээр эрх шилжсэн бөгөөд улсын комисс хүлээн авсны дараа нүүж орж болохыг зөвшөөрөв. Тиймээс тус байрны түлхүүрийг Ж.Б-т хүлээлгэн өгнө үү” гэжээ. /хх-ийн 37 дугаар тал/
Хариуцагч Т.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б нарын 2020 оны 8 сарын 31-ний өдрийн 0/А000 тоот гэрээг үндэслэн нэхэмжлэгч Б.А, Ж.Б нар 2020 оны 12 сарын 23-ны өдөр орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 0-р хороо, Хангарьд 1 хотхон А блок, 1-р орц 2 давхар 0 тоот 68.91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрх шилжүүлэн авагчийн өмчлөлд гэрээний эрхийг шилжүүлж, орон сууцны үнэ 122.500.000 төгрөгөөр худалдахаар тохирсон байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Нэхэмжлэгч Б.А 2020 оны 12 сарын 23-ны өдөр 92.000.000 төгрөг, 2021 оны 3 сарын 11-ний өдөр 19.000.000 төгрөг, нийт 111.000.000 төгрөгийг Ж.Бо-рт шилжүүлсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Болдбаяр шүүхэд гаргасан тайлбартаа “... Б.А орон сууцны үнэд 111.000.000 төгрөг төлсөн, үлдэх 11.500.000 төгрөгийг гэрчилгээ гаргаад өгнө гэсэн тул Т.Б-нгийн оффис дээр очиж уулзахад түүний менежер А.Ц Ц.С манайд нийлүүлэх бараагаа нийлүүлээгүй учир орон сууцыг өгөх боломжгүй гэсэн. Т.Б анхнаасаа төлбөр тооцоогүй, төлбөр тооцоо дууссан гэдгээ нотолсны үндсэн дээр түүнтэй гэрээ байгуулсан, энэ гэрээний үндсэн дээр Б.А надтай гэрээ байгуулсан. Гэтэл одоо энэ бүгдээ үгүйсгэж байгаа нь шударга бус явдал. Б.А дээрх орон сууцны өмчлөгч гэж үзэх нь зөв” гэжээ. /хх-ийн 33-34/
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар Ж.Болдбаяр орон сууц захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээний эрх шилжүүлэх гэрээг Б.А-тэй байгуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-тай байгуулсан гэрээний 7.4-т зааснаар шаардах эрхээ шилжүүлэх гэрээг нөгөө талдаа мэдэгдээгүй гэх боловч нэхэмжлэгч Б.А Ж.Б-ай гэрээ байгуулахад нотариатч Т.Б-ай утсаар ярьж шаардах эрхээ шилжүүлэх гэж байгааг мэдэгдсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б маргаан бүхий орон сууцны гэрчилгээ гарвал орон сууцны үлдэгдэл төлбөрийг Б.А өгнө гэсэн тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч Б.А одоо хүртэл амьдарч байгаа, тухайн орон сууцны гэрчилгээ гарвал үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлжээ.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах Хангарьд 1 хотхоны А блок хойд 1 орцны 2 давхарын 68.91 м.кв талбайтай 0 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.А-нг тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 0-р хороо Хангарьд 1 хотхон, А блок, 1-р орц, 2 давхар, 0 тоот 68.91 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.А-г тогтоож, тус талбайн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч Т.Б-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 770.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-гаас 770.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ