| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0566/з |
| Дугаар | 128/ШШ2024/0727 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0727
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД: *******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т*******
Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газар
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын өдрийн 13-ны өдрийн А/106 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комисс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д*******
Гуравдагч этгээд ******* ХХК /РД:*******/
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц*******
Гуравдагч этгээд ХХК /РД:/
Гуравдагч этгээд ХХК /РД:/
Гуравдагч этгээд ХХК, ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х
2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-106-1, СШ-106-2 сонгон шалгаруулалтын талбайд зарласан сонгон шалгаруулалтад ******* ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзсан Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн ******* ХХК-д холбогдох хэсэг, Сонгон шалгаруулалтын техникийн болон үнийн саналыг үнэлсэн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн 106-1, 106-2 дахь хэсэгт ХХК, ******* ХХК-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах, СШ-106-1, СШ-106-2 сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т*******, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд ХХК, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын тухайд:
1.1.Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр СШ-106-1, СШ-106-2 сонгон шалгаруулалтын талбайд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.
1.2. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын өдрийн 13-ны өдрийн А/106 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комиссын үнийн санал нээсэн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот тэмдэглэлд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М техникийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж саналын бүрдлийг шалгасан.
1.3. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-66 тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 4.4-т “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үсэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана” гэж заасныг үндэслэн ******* ХХК-ийн саналыг үнэлэхээс татгалзан буцаасан.
1.4. ******* ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/20 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1/3327 дугаар бичгээр хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн.
1.5.Нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус шүүх хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр: Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 2023 оны 05 дугаар сарын 05-ны СШ-106-1 кодтой аймгийн сумын нутаг дахь 1777.27 га талбай бүхий нэртэй сонгон шалгаруулалтын талбай болон СШ-106-2 кодтой аймгийн сумын нутаг дахь 1865.47 га талбай бүхий нэртэй сонгон шалгаруулалтын талбайд Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан. Уг сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг /техникийн санал/-ийг хүлээн авах ажиллагаа 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 10.00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газарт явагдаж, манай компани 106-1 болон 106-2 сонгон шалгаруулалтын талбайд техникийн саналаа хүргүүлсэн.
Сонгон шалгаруулалтын баримт бичиг үнэлэх комиссын гишүүд эхлээд СШ-106-1 кодтой аймгийн сумын нутаг дахь 1777.27 га талбай бүхий хажуугийн айраг нэртэй сонгон шалгаруулалтын талбайн сонгон шалгаруулалтад оролцож аж ахуйн нэгжүүдийн техникийн саналыг хүлээн авч, үнэлэх ажиллагааг явуулсан. Компаниудаас ирүүлсэн техникийн саналын үнэлэх ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд 106-1 талбайн сонгон шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн манай компанийн техникийн саналыг үнэлж, хүлээн авсан. Ингээд дараагийн компанийн техникийн саналыг үнэлэх явцад тухайн компанийн ирүүлсэн техникийн санал нь алдаатай байна гэх асуудал хөндөгдөж комиссын гишүүд гэнэт биднийг өрөөнөөс гаргаж, 20 минут орчим хаалттай хуралдсан. Эргээд ороод ирэхэд тухайн компанийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзаж, сонгон шалгаруулалтаас хассан. Гэтэл, сонгон шалгаруулалтын бичиг баримт үнэлэх комиссын гишүүн Д.Б /УУХҮЯ-ны Хяналт шалгалт дотоод аудитын газрын ахлах шинжээч/ СШ-106-1 кодтой сонгон шалгаруулалтын талбайд гаргасан манай компанийн техникийн саналыг нарийн бичгийн дарга Б.Т /АМГТГ-ын Кадастрын хэлтсийн өргөдөл, гомдол, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг хариуцсан мэргэжилтэн/-аас дахин татаж үзээд, “техникийн саналд хуудас бүрд гарын үсэг зураагүй байна” гэх үндэслэлээр манай компанийн техникийн саналыг хүлээж авахаас татгалзах асуудлыг комиссыг гишүүдэд тавьж, улмаар хүлээгээд авчихсан техникийн саналаа комиссын гишүүд дахин үнэлж, журамд заагаагүй хууль бус үндэслэлээр манай компанийн материалыг хүлээн авахаас татгалзаж, сонгон шалгаруулалтаас хассан. Үүнтэй ижил шалтгаанаар 160-2 кодтой аймгийн сумын нутаг дахь 1865.47 га талбай бүхий нэртэй сонгон шалгаруулалтын талбайд гаргасан манай компанийн техникийн саналыг хүлээж аваагүй буюу сонгон шалгаруулалтын баримт бичгийг үнэлэх ажиллагаа явуулахгүйгээр сонгон шалгаруулалтаас шууд хассан.
Улмаар, сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09.30 цагт нээж, 106-2 кодтой аймгийн сумын нутаг дахь 1865.47 га талбай бүхий нэртэй сонгон шалгаруулалтын талбайд ******* ХХК-ийг шалгаруулж, 22486Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Манай компанийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзаж, сонгон шалгаруулалтаас хассан дээрх асуудлаар 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газар гомдол гаргасан бөгөөд гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариуг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/3327 тоот албан бичгээр манайд ирүүлсэнтэй санал нийлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ашигт малтмал, газрын тосны газраас манай гомдлын хариуд “Дээр дурдсан сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалд үнэлгээ хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын газрын хуучин нэрээр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1-66 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг” -ийн дагуу уг үнэлгээний баримт бичгийн 4.4-т “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана” гэж заасныг танай ирүүлсэн материал хангаагүй байх бөгөөд комиссын гишүүдийн 100 хувийн саналаар ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. “ гэх хариуг өгсөн.
Манай компанийн техникийн санал нь тус бүр 127 хуудас бүхий баримт бичиг бөгөөд сонгон шалгаруулалтын журмын 4.4-т заасны дагуу хуудас тус бүрийг 1-127 хүртэл дугаарласан. Гэтэл үнэлгээний комисс журмын уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “хуудас тус бүр дээр гарын үсэг зураагүй” гэх үндэслэлээр манай компанийн сонгон шалгаруулалтын материалуудыг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус гэж үзэж байна. Иймд, Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зарласан 106-1, 106-2 сонгон шалгаруулалтын талбайд Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн ******* ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзаж, сонгон шалгаруулалтаас хассан Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэр хууль бус болохыг тогтоож, 106-1 кодтой аймгийн сумын нутаг дахь 1777.27 га талбай бүхий нэртэй сонгон шалгаруулалтын талбай болон 106-2 кодтой аймгийн сумын нутаг дахь 1865.47 га талбай бүхий нэртэй сонгон шалгаруулалтын талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дээрх 2 талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү.” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зарласан 106-1, 106-2 сонгон шалгаруулалтын талбайд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн ******* ХХК-ийн техникийн санал буюу сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээж авахаас татгалзаж, сонгон шалгаруулалтаас хассан. Ашигт малтмал, газрын тосны газрын сонгон шалгаруулалтын үнэлгээний комиссын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, 106-1, 106-2 сонгон шалгаруулалтын 2 талбайд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж, дээрх 2 талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зарласан 106-1, 106-2 сонгон шалгаруулалтын 2 талдаа ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн. ******* ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзаж, сонгон шалгаруулалтаас хасаж, сонгон шалгаруулалтыг үнэлсэн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/106 дугаар тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн номер 1 тоот дүгнэлтийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн 106-1, 106-2 талбайд ХХК болон ХХК-удыг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, дээрх 2 талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулж, нэмэгдүүлсэн.
Сонгон шалгаруулалтын баримт бичиг үнэлэх комиссын гишүүд эхлээд сонгон шалгаруулалтын 106-1 кодтой аймгийн сумын нутаг дахь 1777.27 га талбай бүхий нэртэй сонгон шалгаруулалтын талбайн сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийн техникийн саналыг хүлээн авч, үнэлэх ажиллагааг явуулсан. Компаниудаас ирүүлсэн техникийн саналыг үнэлэх ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд сонгон шалгаруулалтын 106-1 талбайн сонгон шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн манай компанийн техникийн саналыг үнэлж, хүлээн авсан.
Ингээд дараагийн компанийн техникийн саналыг үнэлэх явцад тухайн компанийн ирүүлсэн техникийн санал нь алдаатай байна гэх асуудал хөндөгдөж комиссын гишүүд гэнэт биднийг өрөөнөөс гаргаж, 20 орчим минут хаалттай хуралдсан. Эргээд ороод ирэхэд тухайн компанийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзаж, сонгон шалгаруулалтаас хассан.
Манай компанийн техникийг саналыг хүлээн авахаас татгалзаж, сонгон шалгаруулалтаас хассан дээрх асуудлаар 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан бөгөөд гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариуг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/3327 тоот албан бичгээр манай компанид ирүүлсэн.
Ашигт малтмал, газрын тосны газраас манай гомдлын хариунд “дээр дурдсан сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалд үнэлгээ хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын газрын хуучин нэрээр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1-66 дугаар тушаалаар баталсан Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичгийн дагуу уг үнэлгээний баримт бичгийн 4.4-т “дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана.” гэж заасныг танай ирүүлсэн материал хангаагүй байх бөгөөд комиссын гишүүдийн 100 хувийн саналаар ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэх хариуг өгсөн. Манай компанийн техникийн санал нь тус бүр 127 хуудас бүхий баримт бичиг бөгөөд сонгон шалгаруулалтын журмын 4.4-т заасны дагуу хуудас тус бүрийг 1-127 хүртэл гараар дугаарласан. Гэтэл үнэлгээний комисс журмын заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хуудас тус бүр дээр гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр манай компанийн материалуудыг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус гэж үзэж байна.
Яагаад гэвэл хуудас бүрийг дугаарлан үзэглэнэ гэдэг гол утгыг аваад үзэх юм бол нэгдүгээрт тухайн сонгон шалгаруулалтын материал нь дугаарлагдсан байх ёстой гэдэг шаардлага байгаа юм. Дугаарлан үзэглэнэ гэдэг нь магадгүй гараар дугаарлах утгыг илэрхийлж байгаа мэт уншигдаад байгаа юм. Гэхдээ яаж ч бодсон гарын үсэг зурна гэсэн утгыг олж харахгүй байгаа юм. Тайлбарын хувьд зөрүүтэй байдлаас болоод манай компани сонгон шалгаруулалтад орж чадаагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Хэрвээ гарын үсэг зурсан байна гэх юм бол монгол хэлэнд шууд утгаар ойлгогдох юм. Өнөөдрийн хурал дээр бүтэн 2 цаг ярилаа, гарын үсэг зурна л гэж журамд оруулсан бол ямар ч дүрэм зөрчихгүй байсан шүү дээ.Гэтэл дугаарлан үзэглэнэ гэснийг гарын үсэг зурна гэж өөрөөр тайлбарлаж хэрэглэж байгаа нь өрсөлдөх тэгш боломжийг зөрчиж бусдад давуу байдал олгож байна. Манай компанийн зүгээс сонгон шалгаруулалтын материалыг хүлээж авахдаа завсарласан, завсарлаагүй дээр нэлээн маргасан. Үүний цаана юу байсан гэхээр нэгдүгээрт, анх н.М гэрчийн мэдүүлэг дээр гарын үсгийн асуудал аль ч компани дээр яригдаагүй байсан. Манай компани 5 дугаарт материалаа өгсөн. Гэтэл ХХК-ийн материалыг 6 дугаарт авсан. 6 компани сонгон шалгаруулалтад оролцсон. 6 дах компанийн материалыг хүлээж авахад материал нь алдаатай гэдэг асуудлаар завсарласан. Өнөөдрийн хурал дээр шинжлэн судалсан аудио бичлэг тасарсан байдал харагдаж байна. Энэ нөхцөл байдлаас харах юм бол завсарласан гэдэг нь үнэн байна. Гэтэл хариуцагч бол завсарлаагүй гэдэг тайлбар өгдөг. Мөн тэмдэглэл зөрүүтэй байна. Манай компанийн материалыг хүлээж авахаас татгалзлаа гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэл дээр ******* ХХК-ийн материалыг 5 дугаартай дугаарлаж хүлээж аваагүй байдаг. Харин 2 дугаартай дугаарлан хүлээж аваад татгалзлаа гэсэн байдаг. Сонгон шалгаруулалт явуулж байгаа процесс нь өөрөө ямар ч зохион байгуулалтгүй, оролцогчдыг мэдээллээр хангаагүй дээрээс нь зохион байгуулж байгаа комиссын гишүүд нь өөрсдөө алдаа гаргаж сонгон шалгаруулалтад орж байгаа компаниудад ийм ялгавартай хандсан. Журмын заалт дээрээс маш том ялгаа гаргаж байна. Шалгараад тусгай зөвшөөрөл авсан компанийн тухайд 3 дугаар хавтаст хэрэг дээр байсан 41, 80, 89 дугаар талд авагдсан материал нь гарын үсэг зурсан зүйл байхгүй байсан. Гэтэл яагаад энэ компанийг шалгаруулаад тусгай зөвшөөрөл олгож байгаа юм. Энэ журмаа мэдэж байсан компани 2 материал ирүүлсэн хэр нь нэгэн дээр зураад, нөгөө дээр нь яагаад зурахгүй хасагдаж байгаа юм. Гарын үсэг хуудас бүр дээр зурна гэсэн утгатай журмын заалт биш гэж үзэж байна.
Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн комиссын 1 тоот дүгнэлт сонгон шалгаруулалтын эцсийн тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах гол үндэслэл болоод байгаа учраас энэ дүгнэлтийг татаж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Тухайн дүгнэлтээр манай компанийн материалыг гарын үсэг зураагүй гэдэг шалтгаанаар хүлээж авахаас татгалзсан гэж тэмдэглэлдээ тусгасан байдаг. Дүгнэлттэй холбогдуулж ямар шаардлага гаргаж байна гэхээр ******* ХХК-д холбогдох сонгон шалгаруулалт дээр техникийн санал үнэлсэн хэсгийг болоод 106-1, 106-2 гэсэн талбай дээр ХХК, ******* ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулаад тухайн 2 талбайд дахин сонгон шалгаруулалт явуулах үндсэн шаардлагатай холбогдуулж энэ шаардлагыг гаргаж байна.
Үндэслэл нь тухайн маргааны гол агуулга болох журмын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна гэдгийг гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс манай компанийг сонгон шалгаруулалтад оролцуулж, материал хүлээж авахаас татгалзсан. Тухайн 2 талбайд явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоод дахин сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа.
Гуравдагч этгээдээс шууд шүүхэд хандах ёстой байсан гэж яриад байна. 05 дугаар сарын 29-ний өдрийн комиссын дүгнэлттэй холбогдуулан 05 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан. Уг гомдлыг хүлээж авсан. Гэтэл 06 дугаар сарын 29-ний өдөр хариу өгч байгаа юм. Үнэхээр харьяаллын биш асуудал байсан бол яагаад захиргааны байгууллага 30 хоногийн хугацаа алдуулж байгаа юм. Хариуцагч өөрөө 2-3 процессыг дамжаад 06 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл дээр дурдсан гэж хэлээд байна. 06 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтийн 4.4-д заасан үндэслэлээр хасаад байгаа учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод 06 дугаар сарын 12-ны өдрийн 1 дүгээр дүгнэлтэд холбогдуулж шаардлага гаргасан.” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Ашигт малтмал газрын тосны газарт хандсан. Хэргийн материалд 06 дугаар сарын 29-ний албан бичиг авагдсан. Хуудас бүр дээр гарын үсэг зурах ёстой байсан гэж тендерийн баримт бичгийн заалтыг яриад байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад шалгарсан 2 компани нь мөн зарим хуудас дээр гарын үсэг зураагүй байсан. Хэрэв хуудас бүр үзэглэсэн байх ёстой гэж үзэж байгаа бол тусгай зөвшөөрөл олгосон 2 компани мөн адил хасагдах ёстой байсан. Тендерийн баримт бичиг гэдэг нь тухайн компанийн боловсруулж өгсөн баримт бичиг биш бусад гэрээ зэрэг баримтууд. Эдгээр албажуулж гаргасан албан бичиг дээр мөн гарын үсэг зурах эрх байгаа юу гэдэг асуудал яригдах юм. Тухайн гэрээг эх хувиар нь өгч байгаа хэр нь тухайн гэрээн дээр ямар ч утга агуулгагүйгээр гарын үсэг зурах болоод байгаа юм. Энэ нь дараа яаж ашиглагдах юм. Албан хэрэг хөтлөлтийн стандартаар боломжтой юу гэдэг асуудал мөн яригдана
Манай тохиолдолд бүрдлийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсанаас болоод манай үнэлэгдэх эрх зөрчигдөж байгаа юм. Энэ үнэлэгдэх эрхийг сэргээлгэхийн тулд сонгон шалгаруулалтаар авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож манай үнэлэгдэх эрх сэргэж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулиараа хандсан. Гэхдээ үүний агуулга руу шүүх орж үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй гэж бодохгүй байна. Давж заалдах шатын шүүхээс хийсэн дүгнэлт байгаа. Захиргааны хэргийн шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг үнэлэх хязгаар хаана байх вэ гэхээр захиргаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх эрхтэй байсан уу, үгүй юу гэдэг дээр биш харин захиргаа тодорхой нэг шийдвэр гаргаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн бол түүнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн үү, үгүй юу гэдэг дээр үнэлдэг зүйл шүү дээ. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн гэж үзээд уг хугацаанаас нь тоолж захиргааны хэрэг үүсгэсэн байгаа.
Манай компани сонгон шалгаруулалтын материалаа үнэлүүлэхийн тулд дараагийн акттай маргахгүй орхивол одоо шалгарсан 2 компани уг талбайд ажиллагаа хийж тусгай зөвшөөрөл аваад манайх тендерийн материалаа үнэлүүлэх боломжгүй болно. Гэхдээ Ашигт малтмалын малтмалын тухай хуулийн 49.10-т тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно гэдэг хуулийн заалт байгаа. Гэтэл захиргааны байгууллага үүнийг зөрчөөд дахиад дамжуулаад шилжүүлсэн асуудал гарч байгаа юм.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн 3 дээр санал бэлтгэх, саналыг үнэлэхгүй байх үндэслэл заасан байна. Аж ахуйн нэгжийн саналд хавсаргах баримт бичгийн бүрдэл дутуу гэж байгаа. Үүнд нь хавсаргаж өгөх ёстой баримт бичгийн аль нэг дутуу байгаа бол техникийн саналыг үнэлэхгүй байж болно. Дараа нь хавсаргаж өгсөн бичиг баримт, мэдээлэл зөрүүтэй, илт худал эсвэл хуурамч бичиг баримт байвал үнэлэхгүй байж болно. Эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, аж ахуйн нэгжийн тамга тэмдэг дарагдаагүй бол үнэлэхгүй байж болно гэсэн журмын заалттай байгаа юм. Манай компанийн хувьд гарын үсэг зурж үзэглээгүй гэсэн үндэслэл буюу баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзээд байгаа юм. Журмын 3.2-ийн А дээр оролцогч аж ахуйн нэгжийн санал хавсаргах баримт бичиг гэдэг нь жишээ нь хүний нөөцийн баримт бичгийн дипломын шаардлага хангаж ирүүлээгүй байх ойлголтыг хэлээд байгаа юм. Түүнээс биш хуудас бүрийг үзэглээгүй байна гэдэг үндэслэлээр үнэлэхгүй гэсэн ойлголт биш юм. Манай компанийг үнэлээд дараа нь энэ яригдах асуудал байсан болов уу гэж харж байна. Үзэглэнэ гэдэг заалтыг тайлбарлахдаа баримт бичиг солигдох, хуудасны дугаар солигдохоос сэргийлсэн заалт гэж тайлбарлаад байна. Заалтын агуулгыг тайлбарлаад захиргааны байгууллага зорилгодоо нийцсэн шийдвэр гаргах ёстой. Манайх тухайн баримт бичгийн хуудас бүрийг гараар дугаарлаад өгсөн. Саналын нүүрэн дээр эрх бүхий этгээд гарын үсэг зураад тамга тэмдгээ дарсан. Үнэхээр эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, гарын үсэг зураагүй гэж үзсэн бол эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, тамга тэмдэг дараагүй үндэслэлээр үнэлэхээс татгалзах ёстой байсан. Баримт бичгийн бүрдэл бүрэн байсан, солигдохоос сэргийлсэн гэж үзээд байгаа юм. Хэрэв солигдсон гэж үзэж байгаа бол манайх тухайн үедээ маргаад явах боломжтой. Бүх этгээдүүд зэрэг тендерийн бичиг баримтын лацыг нээж цуг задалж байгаа тохиолдолд солигдсон гэж дараа яригдах асуудал байсан. Гараар дугаарлан өгсөн баримт бичгийн нэг хувь солигдсон байна гэдэг асуудал яригдана. Гараар дугаарласан бол солигдоно, гарын үсэг зурсан бол солигдохгүй гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Үзэглэх гэдэг нь өөрөө ямар аргаар тайлбарлаж байгаа юм бэ, энэ зохицуулалтын зорилгод нийцэж байгаа юм уу гэдэг асуудал байна. 100 гаруй хуудас материалд гарын үсэг зураад өгөх үү, гараар дугаарлаад эхний нүүрэн дээр гарын үсэг, тамга тавьж өгч байгаа тохиолдолд тухайн заалтын зорилгыг хангаж байгаа юу, үгүй юу гэдэг асуудлыг дүгнээд үзвэл манайх шаардлагаа хангасан гэж болно.
Мөн нэгэнт танай эрх ашиг чинь сэргэхгүй тусгай зөвшөөрлийг цааш шилжүүлээд явсан гэдэг зүйл яриад байна. Хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 49.10-д зааснаар шүүхийн маргаантай байгаа бол тухайн тусгай зөвшөөрлийг цаашаа өөр этгээдэд шилжүүлэхгүй байх үүргийг хуулиар хүлээлгэсэн. Гэтэл хариуцагч энэ үүргээ биелүүлэхгүй гуравдагч этгээдэд шилжүүлж өгсөн. Үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм учраас танайх маргаад ямар нэмэртэй юм бэ гэдэг асуудал ярьж байна. Тухайн компани өөрөө техникийн саналаа бэлтгэж өгсөн, саналыг нь үнэлээгүй, тэнцэх эсэхийг нь үнэлээгүй байж нэгэнт шалгаруулаад ажиллагаа явагдсан, танай эрхийг сэргээх боломжгүй байна гэж ярьж байгаа байгаа бол цаашдаа сонгон шалгаруулалт шударга явахгүй байх жишиг тогтох хор уршигтай. Үнэхээр хуудас бүрийг дугаарлаад үзэглэсэн байх ёстой гэж үзэж байгаа бол шалгараад байгаа компанийн баримт дээр гарын үсэг зурагдаагүй хуудас байгаа. Ийм тохиолдолд гуравдагч этгээдийн тендерийн бичиг баримт үнэлэхгүй татгалзах ёстой байсан. Гэтэл 2 аж ахуйн нэгжид 1 хуулийн заалтаар шаардлага тавиад 2 өөр байдлаар үнэлээд үндэслэлгүй байна.” гэжээ.
3. Хариу тайлбар, татгалзал
3.1.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:
“Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.4 дэх хэсэгт “Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох бөгөөд түүнийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баталгаажуулна” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/86 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг томилогдсон.
Журмын 2.1-т заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/93 дугаар тушаалаар сонгон шалгаруулалтын талбайг баталж мөн баталсан талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгосон бол 3.1-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар сонгон шалгаруулалт зохион явуулахаар, мөн өдрийн А/80 дугаар тушаалаар сонгон шалгаруулалтын комиссыг тус тус баталсан.
Дээрх журам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын талбай батлах тухай" А/93 дугаар тушаал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 05/969 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн сонгон шалгаруулалтыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл сонгон шалгаруулалтын саналыг /үнийн санал / хүлээн авсан.
Үнийн саналыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад материалыг нээх бөгөөд үнэлгээг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний баримт бичгийн дагуу үнэлэхийг урилгын олон нийтэд нээлттэй зарыг нийтэлсэн болно.
Улмаар 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл сонгон шалгаруулалтын саналыг материалыг хүлээн авахад СШ-106-1 дугаартай зарлагдсан аймгийн сумын нутаг 1777.27 га бүхий нэртэй талбайд ******* ХХК, ******* ХХК, ХХК, ХХК, ХХК, ХХК, CШ-106-2 дугаартай зарлагдсан аймгийн сумын -утаг 1865.47 га бүхий нэртэй талбайд ******* ХХК, ******* КХК, ХХК, ХХК, ХХК тус тус сонгон шалгаруулалтын саналыг ирүүлсэн.
Сонгон шалгаруулалтын комисс 100 хувийн ирцтэйгээр 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад Ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд саналын материалыг нээх үйл ажиллагааг Комиссын дарга эхлүүлсэн бөгөөд оролцогч аж ахуй нэгжүүдийн хууль ёсны төлөөлөл эсэхийг гарын үсгээр баталгаажуулж, аж ахуй нэгжүүдийн төлөөллөөр саналын материалын бүрэн бүтэн хөндөгдөөгүй байдлыг шалгуулсан. Тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулах техникийн саналыг задалж хүлээн авахад дараах байдал тогтоогдсон. Үүнд:
Нэг. СШ-106-1 дугаартай зарлагдсан аймгийн сумын нутаг 177.27 га бүхий нэртэй талбайд санал ирүүлсэн *******, , , ХХК-д тус тус саналын материалыг битүүмжлэлийг шалгуулан задалж сонгон шалгаруулалтад ирсэн баримт бичгийн бүрдлийг шалгаж хүлээн авсан.
ХХК, ******* ХХК-ийн ирүүлсэн саналын техникийн битүүмжлэлийг шалгуулан задалж, баримт бичгийн бүрдлийг шалгаж үзэхэд үнэлгээний баримт бичгийн 4.4 дэх хэсэгт “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана” гэж заасныг хангахгүй байна гэж комиссын бүрэлдэхүүн үзэж 100 хувийн саналтайгаар саналын материалыг хүлээн авахаас татгалзаж захирал А.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарт ирүүлсэн саналын материалын бүрэн бүтнийг шалгуулан фото зургаар баталгаажуулан бусад оролцогч аж ахуй нэгжийн төлөөлөлд танилцуулан буцаан хүлээлгэн өгсөн.
Хоёр. СШ-106-2 дугаартай зарлагдсан аймгийн сумын нутаг 1865.47 га бүхий нэртэй талбайд санал ирүүлсэн ******* ХХК-ийн захиралд саналын материалыг битүүмжлэлийг шалгуулан задалж саналын бүрдлийг шалгаж хүлээн авч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б саналын материалыг битүүмжлэлийг шалгуулан задалж хүлээн авсан.
ХХК-ийн захирал А.М болон ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, ХКК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нарт техникийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж саналын бүрдлийг шалгаж үзэхэд үнэлгээний баримт бичгийн 4.4 дэх хэсэгт “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэлдсэн этгээд хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана” гэж заасныг хангахгүй байсан тул Комиссын гишүүдийн 100% саналаар саналын материалыг хүлээн авахаас татгалзаж саналын материалын нөхцөл байдлыг шалгуулан фото зургаар баталгаажуулан бусад оролцогч аж ахуй нэгжийн төлөөлөлд танилцуулан хүлээлгэн өгсөн нь хууль тогтоомжид нийцсэн болно.
Улмаар СШ-106-1 дугаартай зарлагдсан аймгийн сумын нутаг 1777.27 га бүхий нэртэй талбайд ******* ХХК 22.7 оноо, ХХК 15.9 оноо, ХХК 25.3 оноо, ХХК 17.9 оноо авсан байна.
СШ-106-2 дугаартай зарлагдсан аймгийн сумын нутаг 1865.47 га бүхий нэртэй талбайд ******* ХХК 24.4, ХХК 18 оноо авсан байна.
Үнийн саналыг нээхэд СШ-106-1 дугаартай зарлагдсан аймгийн сумын нутаг 1777.27 га бүхий нэртэй талбайд ******* ХХК 120,000,000 төгрөг, ХХК 248,203,274 төгрөг, ХХК 2,000,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна.
Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний баримт бичгийн дагуу үнэлэхэд ХХК 95.3 оноо, ******* ХХК 73.4 оноо, ХХК 67.9 оноо тус тус авсан ба хамгийн өндөр оноо авсан ХХК нь СШ-106-1 дугаарт зарлагдсан сонгон шалгаруулалтын талбай болох аймгийн сумын нутаг 1777.27 гектар бүхий нэртэй талбайн эзэмшигч болсон.
СШ-106-2 дугаартай зарлагдсан аймгийн сумын нутаг 1865.47 гектар бүхий нэртэй талбайд ******* ХХК 80,000,000 /Наян сая/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд ХХК үнийн санал нээх үйл ажиллагаанд оролцоогүй тул ******* ХХК нь 94.4 оноотойгоор СШ-106-2 дугаарт зарлагдсан аймгийн сумын нутаг 1865.47 гектар бүхий нэртэй талбайн эзэмшигч болсон.
Сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.19 дэх хэсэг, 20 дугаар зүйл, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/106 тушаалын дагуу Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 224 дугаартай шийдвэрээр ХХК-д ашигт малтмалын хайгуулын дугаар тусгай зөвшөөрлийг, Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 195 дугаартай шийдвэрээр ******* ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-022486 дугаар тусгай зөвшөөрлийг тус тус олгосон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлж дээрх хоёр аж ахуй нэгжүүд нь 2,016,207,682 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 4 дэх зүйлийн 4.4-т “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зураг итгэмжлэлийг саналд хавсаргана. ...” гэсэн шаардлагыг хангаагүй байсан тул ******* ХХК-д ирүүлсэн материал, үнийн саналыг бүрэн бүтэн буцаан хүлээлгэн өгч явуулсан бөгөөд нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрсөн.
Сонгон шалгаруулалтын комисс нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Агентлаг нь дараах нийтлэг асуудал эрхэлнэ” гэж, 7.1.1- д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах;” гэж заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажилласан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Агентлагийн даргын хувьд сонгон шалгаруулалтын комиссыг байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд сонгон шалгаруулалтын комисс байгуулсантай маргаагүй. Сонгон шалгаруулалтын комиссын эдгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Агентлагийн даргад холбогдуулан гаргасан гэж ойлгож байна. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт өөрөө хүчин төгөлдөр, үүнийг үндэслэлтэй гэж үзсэн учраас тушаал гаргасан тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сонгон шалгаруулалтын процесс 20 минут хуралдаад буцаж орж ирээд ******* ХХК-ийн материалыг хүчингүй болгосон гэдэг нь үндэслэлгүй худлаа. Бид өмнө нь ХХК-ийн материалыг үзэж байхад техникийн санал буюу материалыг хүлээж авах процесс нь комиссын гишүүд хувааж аваад хийдэг. Жишээ нь сонгон шалгаруулалтын комиссын дарга материалыг хянаад асуудал байх юм бол комисс бүгд хуралддаг. ******* ХХК-ийн материалыг Уул уурхайн яамнаас оролцсон комиссын гишүүд ХХК-ийн материалыг шалгах явцад журмын 4.4-д заасан хэсгийг хангахгүй байна гэж үзээд буцаасан байдаг. Түүнээс биш хуралдаан завсарласан, тасарсан нь огт үндэслэлгүй. Ирүүлсэн материалын бүх хуудсыг үзэглэсэн зүйл байхгүй байсан тул хасах нь зүйтэй юм гэж 100%-ийн саналаар үзсэн тул ******* ХХК-ийн техникийн материалыг буцаасан. Тухайн үедээ нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаагаад өгсөн нь баримтаар нотлогдож байгаа юм. 20 мин хурал завсарлаад ******* ХХК-ийг хассан зүйл огт байхгүй.
Сонгон шалгаруулалтын комиссын хурлын тэмдэглэл дүгнэлт гэж ойлгогдоно. Нэхэмжлэгч тал сонгон шалгаруулалтын комиссын хурлын аудио бичлэгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Энэ аудио бичлэгийг 02 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчаас хариу тайлбартай хавсаргаж өгсөн. Энэ аудио бичлэгээс маш тодорхой харагдана.
Сонгон шалгаруулалтын бүх материал дээр гарын үсэг зурах уу гэдэг асуудлыг ярьж байна. Сонгон шалгаруулалтын комиссын техникийн санал солигдохоос сэргийлж хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байх ёстой. Техникийн санал гэдэг нь тухайн оролцож байгаа компанийн бүрдүүлж өгч байгаа материалыг хэлж байгаа юм. Засгийн газрын 2024 оны 216 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын журмыг баталсан. Үүний дагуу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл хүчингүй болсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох шаардлагатай үнэлгээний баримт бичиг гэдгийг тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын шийдвэрээр баталсан байдаг. Үндсэндээ үнэлгээний баримт бичгийн 4.4-д заасан шаардлагыг хангаагүй гэдэг маргаан үүсээд байгаа юм. 4.4-д юу гэж заасан гэхээр дээрх этгээд нь саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна гэж заасан.
Сонгон шалгаруулалтын материалын хуудас бүрийг дугаарласан асуудлыг зөвхөн нэхэмжлэгч тал өөрт хамааралтайгаар яриад байна. Энэ нь оролцож байгаа бүх аж ахуй нэгжүүдтэй хамааралтай асуудал юм. Жишээ нь гуравдагч этгээдийн материал солигдох боломжтой. Үүнээс сэргийлж хуудас бүрийг үзэглэнэ гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ шаардлага 2017 оноос хойш явагдаж байгаа бүх сонгон шалгаруултанд тавигддаг практик юм.” гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сонгон шалгаруулалт СШ-106-1 дээр нийт 6 аж ахуй нэгж оролцон, СШ-106-2ийн хувьд 5 аж ахуй нэгж оролцсон байдаг. Бусад аж ахуй нэгжийн хувьд ерөнхийдөө журмын дагуу бүх хуудсыг үзэглэн гарын үсэг зуран баталгаажуулан ирсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн хувьд холбогдох нотлох баримтуудыг журмын дагуу ирүүлээгүй. Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуудас бүхийг үзэглэн гарын үсэг зурсан байна гэдгийг ойлгоод материалаа буцаан авсан үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа юм. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний комисс бол Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу агентлагийн даргын тушаал, шийдвэрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болж тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтаас хасагдсан. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд улсын төсөв, аж ахуй нэгжүүдэд асар их хэмжээний хохирол учирч байгаа юм. Уг сонгон шалгаруулалтын талбай дээр үйл ажиллагаа явуулж мөн тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн.
Шүүхийн шийдвэр, тусгай зөвшөөрөл хүчингүй болгосонтой холбоотойгоор тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт, үнэлгээний баримт бичигт заасны дагуу материал хүлээн авч холбогдох хууль журмын дагуу шийдвэрлээд явж байгаа. Түүнээс бусад компани үзэглээгүй гэдэг асуудлаар гомдол гаргаад маргаад байх асуудал байхгүй гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан баримтыг судалж үзэхэд нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзах нөхцөл хангалттай бүрдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зураад 05 дугаар сарын 29-ний өдөр баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж явсан. Журамд зааснаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргах тусгайлсан зохицуулалт байгаа. Үүнтэй холбоотой асуудлаар албан бичгээр хариу өгсөн гэж бодож байна. Үзэглэх гэдгийн үгийг Монгол хэлний толь бичиг дээр тодорхой зааж өгсөн байгаа. Үзэглэнэ гэдэг нь гарын үсэг зурахыг хэлнэ. Журам дээр хуудас бүрийг үзэглэсэн байна гэж заасан. Ажлын комисс хууль тогтоомжид заасны дагуу батлагдсан баримт бичгээ хүлээн авч ажилласан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал тогтоогдож байна.” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:
4.1.Гуравдагч этгээд ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Тус компани нь аймгийн сумын нутаг дах нэртэй газарт орших талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 380 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий талбайд банк санхүүгийн байгууллагын зээлийн эх үүсвэрээр геологи, хайгуулын үйл ажиллагааг явуулж байгаа.
ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд тоот тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшиж байгаагийн хувьд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч юм.
Тодруулбал, ******* ХХК-ийн аливаа шаардлага хууль ёсны эсэхээс үл хамааран ХХК -ийн хууль ёсны эрхийг хөндөх, хязгаарлах үндэслэл болохгүй гэж бид үзэж байна. Иймд, дээрх нэхэмжлэлтэй хэргийг Эм Си Юу коул майнин ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр, зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” гэв.
4.2.Гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тухайн сонгон шалгаруулалтад миний бие өөрийн биеэр оролцсон. Нэхэмжлэгч компани нэгдүгээрт, буцаасан үндэслэл болоод байгаа хуудас бүр дээр гарын үсэг зурж үзэглээгүй байсан. Хоёрдугаарт материал буцаасан баримт дээр татварын тодорхойлолт стандарт хангаагүй. Фото шоп байж магадгүй гэсэн зүйлийг бичсэн байсан. Мөн шүүхийн архивын лавлагааг гаргаж өгөөгүй байсан. Эдгээр бүрдлийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн материалыг үнэлэх боломжгүй учраас сонгон шалгаруулалтын комисс материалыг буцаасан нь хууль ёсны гэж үзэж байна. Сонгон шалгаруулалтад орсон бүх компаниудын материалыг хуудас бүрээр нь үзэж харсан. Манай компани бүх хуудсыг тамгалж, гарын үсэг зурсан. Хоосон орхисон цаас байхгүй.
Энэ зөвхөн 2 талбайн асуудал биш. Нийт 106 талбай байгаа. Өмнө 70-80 талбайд энэ журмын дагуу сонгон шалгаруулалт хийж тусгай зөвшөөрөл олгосон. Журмын 4.4-т дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна гэж заасан. Хэрвээ үзэглэхгүй байсан бол дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарласан байна гэсэн ойлголт байх юм. Гэтэл дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн гэдэг нь тусдаа ойлголт. Нэхэмжлэгчийн яриад байгаа лиценз шилжүүлсэн асуудал бол энэ лицензтэй холбоотой эрх зөвхөн сонгон шалгаруулалтын тухайн процесс хууль бус болсон эсэх талаар маргаж байгаа болохоос биш яг лицензтэй холбоотой маргаан биш гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
4.3. Гуравдагч этгээд ХХК нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“Тус компани нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зарласан СШ-106-1 дугаартай талбайд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон. Тус компани нь уг нээлттэй сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу оролцож, шалгарсны үндсэн дээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 224 тоот шийдвэрээр тоот тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшсэн.
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 10 дугаар зүйлийн 10.2-д “комиссын дүгнэлтийг оролцогч хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах заалтад “... Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэж, мөн хэсгийн 54.1.8 дах заалтад “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах заалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу” гэжээ.
4.4.Гуравдагч этгээд ХХК болон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байна. ХХК-ийн хувьд тухайн сонгон шалгаруулалтад шалгараад, хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр байгуулагдсан ХХК-д тусгай зөвшөөрлийн эрхээ шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар гэрээ хэлцэл бүрэн хийгдээд хайгуулын үйл ажиллагаа ид дундаа явагдаж байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд сонгон шалгаруулалтаас хассан нь хууль бус гэж тайлбарлаж байгаа боловч яагаад хууль бус болоод байгаа гэдэг хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадахгүй байна. Үнэлгээний баримт бичгийн 4.4-д техникийн саналд дугаарлаад үзэглэнэ гэсэн утга агуулга бүхий заалт байгаа. Гэтэл энэ үзэглэнэ гэдэг үгийг гарын үсэг зурах гэсэн утга биш гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийг тайлбарлаад байгаа юм болов уу гэж ойлгож байна. Монгол Улсад албан хэрэг хөтлөлтийн журам, Олон улсын гэрээний тухай хууль, мөн практикт хэрэгжиж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд үзэглэнэ гэдэг нь гарын үсэг зурах үйлдлийг ойлгодог. Тухайн сонгон шалгаруулалтын материалд гарын үсэг зураагүй бол сонгон шалгаруулалтын комисс материалыг буцаах үндэслэлтэй. Хуудас бүрийг үзэглэнэ гэдэг нь материалыг сольсон уу, үгүй юу гэдэг маргаан дагуулах учраас үнэлгээний баримт бичгийн 4.4 дэх заалтыг нэхэмжлэгч буруу ойлгож хэрэгжүүлээд байгаа юм. Хоёрдугаарт комиссын дүгнэлтийг нэхэмжлэгч хүчингүй болгуулах гэж маргаад байгаа. Гэтэл дүгнэлт гэхээс илүү 29-ний өдөр болсон санал нээх үйл ажиллагаанд ******* ХХК-ийг комисс хассан. Комисс тухайн асуудлаар хуралдаад тэмдэглэлээр шийддэг тогтсон практик байдаг. Хэргийн материалын 171 дүгээр хуудаст авагдсан байгаа. Сонгон шалгаруулалтын комиссын үнийн санал нээсэн хуралдааны тэмдэглэл дээр ******* ХХК-ийг шаардлага хангахгүйн улмаас саналыг хүлээж аваагүй гэж тодорхой заасан. ******* ХХК 05 дугаар сарын 29-ний өдөр хасагдсан гэдгийг мэдэж байгаа. Үнэлгээний баримт бичгийн 10 дугаар зүйл дээр гомдол гаргах эрхийг заасан. Үүн дээр комиссын шийдвэртэй холбоотой гомдлыг шүүх шийдвэрлэхээр харьяаллыг тогтоож өгсөн. Нэхэмжлэгч өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх юм бол мэдсэн цагаасаа эхлээд Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргах байсан. Өөрөөр хэлэх юм бол 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан юм. Гэтэл шүүхэд хандах хугацаа хэтрүүлсэн.
Лиценз шилжүүлсэн гэдэг асуудлыг яриад шилжүүлэх ёсгүй хууль зөрчөөд байна гэж нэхэмжлэгч хэлж байна. Тийм учраас ХХК-д тусгай зөвшөөрөл шилжүүлэх эрх нь хуулиар нээлттэй байгаа гэж онцолж хэлье. Үзэглэх гэдэг үгний тухайд монгол хэлэнд огт байдаггүй үг биш юм. Олон улсын гэрээ, конвенцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д тайлбарлаад өгсөн байгаа. Хуудас бүрийг баталгаажуулах гэсэн агуулгатай байгаа. Гол агуулга нь үзэглэх гэдэг үг дээр байсан. Техникийн баримт бичгийн 3 дугаар зүйлийг дурдаад байх шиг байна. Гол нь нэхэмжлэгч үзэглээгүйгээсээ болоод хасагдаж байгаа үндэслэл нь 4.11 дэх заалт дээр үзэглээгүй бол тэмдэглэл хийж, комисс хасна гэсэн агуулгатай. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан “2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-106-1, СШ-106-2 сонгон шалгаруулалтын талбайд зарласан сонгон шалгаруулалтад ******* ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзсан Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн ******* ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах, СШ-106-1, СШ-106-2 сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сонгон шалгаруулалтын техникийн болон үнийн саналыг үнэлсэн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн 106-1, 106-2 дахь хэсэгт ХХК, ******* ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зарласан СШ-106-1, СШ-106-2 сонгон шалгаруулалтын талбайд сонгон шалгаруулалтад ******* ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзаж, сонгон шалгаруулалтаас хассан Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, дээрх 2 талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлагын тухайд:
2.1.Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/93 дугаар тушаалаар сонгон шалгаруулалтын талбайг баталж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар сонгон шалгаруулалт зохион явуулахаар, мөн өдрийн А/80 дугаар тушаалаар Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталсан.
2.3.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/86 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ХХК-ийн эзэмшиж байсан аймгийн сумын нутаг 1777.27 га бүхий нэртэй талбай /СШ-106-1/, аймгийн сумын нутаг 1865.47 га бүхий нэртэй талбайд /СШ-106-2/ босго үнийг баталгаажуулж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/997 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн.
2.4. Сонгон шалгаруулалтын комисс 2023 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл сонгон шалгаруулалтын саналын материалыг хүлээн авахад СШ-106-1 дугаар аймгийн сумын нутаг 1777.27 га бүхий нэртэй талбайд ******* ХХК, ******* ХХК, ХХК, ХХК, ХХК, ХХК, CШ-106-2 дугаар аймгийн сумын нутаг 1865.47 га бүхий нэртэй талбайд ******* ХХК, ******* КХК, ХХК, ХХК, ХХК тус тус сонгон шалгаруулалтын саналыг ирүүлсэн байна.
2.5.2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад Ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд саналын материалыг нээх үйл ажиллагааг эхлүүлж, СШ-106-1, СШ-106-2 дугаар дугаар талбайд санал ирүүлсэн ******* ХХК-ийн саналын баримт бичгийн бүрдэл үнэлгээний баримт бичгийн 4.4 дэх хэсэгт “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана.” гэж заасныг хангаагүй тул комиссын бүрэлдэхүүн 100 хувийн саналаар материалыг хүлээн авахаас татгалзаж, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мд хүлээлгэн өгсөн байна.
2.6.СШ-106-1 дугаар талбайд ******* ХХК, ХХК, ХХК, ХХК, СШ-106-2 дугаар талбайд ******* ХХК, ХХК-ийн техникийн саналыг үнэлээд, ХХК нь СШ-106-1 дугаарт зарлагдсан талбайн эзэмшигчээр, ******* ХХК СШ-106-2 дугаар талбайн эзэмшигчээр тус тус шалгарсан байна.
2.7.Сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.19 дэх хэсэг, 20 дугаар зүйл, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/106 тушаалын дагуу Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 224 дугаар шийдвэрээр ХХК-д ашигт малтмалын хайгуулын дугаар тусгай зөвшөөрлийг, Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 195 дугаартай шийдвэрээр ******* ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-022486 дугаар тусгай зөвшөөрлийг тус тус олгосон.
2.8.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө.” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлж дээрх хоёр аж ахуй нэгжүүд нь 2,016,207,682 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
2.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сонгон шалгаруулалтын комиссын техникийн санал солигдохоос сэргийлж саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байх ёстой. Техникийн санал гэдэг нь тухайн оролцож байгаа компанийн бүрдүүлж өгч байгаа материалыг хэлж байгаа юм. Энэ нь оролцож байгаа бүх аж ахуй нэгжүүдтэй хамааралтай асуудал юм. Жишээ нь гуравдагч этгээдийн материал солигдох боломжтой. Үүнээс сэргийлж хуудас бүрийг үзэглэнэ гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ шаардлага 2017 оноос хойш явагдаж байгаа бүх сонгон шалгаруулалтад тавигдаж байгаа.” гэх тайлбар үндэслэлтэй.
2.10.Хариуцагч сонгон шалгаруулалтын комисс нь ******* ХХК-ийн ирүүлсэн ирүүлсэн санал нь Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 4 дэх зүйлийн 4.4-т “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зураг итгэмжлэлийг саналд хавсаргана. ...” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.
2.11.Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.”Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ ... гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 18.1.4.”... холбогдох бусад баримт бичгийг нэгтгэсэн техникийн санал;” 20 дугаар зүйлийн 20.2.”Сонгон шалгаруулалтын техникийн саналыг үнэлэхэд дараах зарчмыг баримтална:” 20.2.2.”сонгон шалгаруулалтын комисс энэ хуулийн 18.1-д заасан шаардлага хангаагүй хүсэлтийн техникийн саналыг үнэлэхгүй бөгөөд үндэслэл, шалтгааныг хүсэлт гаргасан хуулийн этгээдэд мэдэгдэх;” гэж заасанд нийцсэн тул Ашигт малтмал газрын тосны газраас сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлах үндэслэлгүй.
2.12.Түүнчлэн Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар тольд “үзэглэх” гэдэг үгийг “үсэглэх; номоо үзэглэж унш; сайн харж үзэглэх...” гэж тайлбарлажээ. Уг тайлбараас үзэхэд тухайн баримтыг үзэглэж унших нягтлах гэсэн утгыг агуулж байх бөгөөд сонгон шалгаруулалтын журамд заасан “үзэглэх” гэсэн шаардлага нь нягталсан гэдгийг баталгаажуулах өөрөөр хэлбэл гарын үсэг зурж баталгаажуулахаар зохицуулсан гэж үзэхээр байна.
3.Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн СШ106-1, СШ106-2 дахь хэсэгт ХХК, ******* ХХК нарыг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/93 дугаар тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар сонгон шалгаруулалт зохион явуулахаар шийдвэрлэсний дагуу мөн өдрийн А/80 дугаар тушаалаар томилогдсон Сонгон шалгаруулалтын комисс СШ-106-1, СШ-106-2 талбайд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл сонгон шалгаруулалтын саналын материалыг хүлээн авсан.
3.2.2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад саналын материалыг нээж, СШ-106-1, СШ-106-2 дугаар дугаар талбайд санал ирүүлсэн ******* ХХК-ийн саналын баримт бичгийн бүрдэл үнэлгээний баримт бичгийн 4.4 дэх хэсэгт “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана.” гэж заасныг хангаагүй тул комиссын бүрэлдэхүүн 100 хувийн саналаар материалыг хүлээн авахаас татгалзаж, үнэлээгүй.
3.3.СШ-106-1 дугаар талбайд ХХК, СШ-106-2 дугаар талбайд ******* ХХК тус тус шалгарсан бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээг Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 195 дугаар шийдвэрээр ******* ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-022486 дугаар тусгай зөвшөөрлийг тус тус олгосон.
3.4.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь сонгон шалгаруулалтын шатанд оролцоогүй саналыг хүлээн авч нээх шатнаас шаардлага хангаагүй үндэслэлээр хаагдсан тул СШ106-1, СШ106-2 талбайд ХХК, ******* ХХК нарыг шалгаруулсан Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй.
3.5.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5.”... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн СШ106-1, СШ106-2 дахь хэсэгт ХХК, ******* ХХК нарыг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнээд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-106-1, СШ-106-2 сонгон шалгаруулалтын талбайд зарласан сонгон шалгаруулалтад ******* ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзсан Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, СШ-106-1, СШ-106-2 сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн 106-1, 106-2 дахь хэсэгт ХХК, ******* ХХК-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.4, 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газар, сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан гаргасан “2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-106-1, СШ-106-2 сонгон шалгаруулалтын талбайд зарласан сонгон шалгаруулалтад ******* ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзсан Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, СШ-106-1, СШ-106-2 сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д зааснаар Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн 106-1, 106-2 дахь хэсэгт ХХК, ******* ХХК-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН