| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03876/И |
| Дугаар | 183/ШШ2024/04337 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2024/04337
2024 оны 10 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2024/04337 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,0 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, ш/Х-22 байрлах, Г ХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Арцат 7 гудамж, 0 тоотод оршин суух, Т-ын А /РД:000000 /-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 29.807.745,36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б, Т.А нар нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж 29.100.000 төгрөгийн зээлийг жилийн хувийн 18 хүүтэйгээр, 60 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан. 2024 оны 02 сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL00000 тоот албан бичгээр Д.Б нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсныг олж тогтоосон байна. Иймд хамтран зээлдэгч Т.А-гээс зээлийн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 21.152.374,47 төгрөг, зээлийн хүү 8.135.298,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 520.072,52 төгрөг нийт 29.807.745,36 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т.А шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс: 2024.05.15-ны өдрийн №18/07-000 дугаар итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,2018.11.12-ны өдрийн ЗГ000 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2024.02.15-ны өдрийн Нас барсны бүртгэлийн лавлагаа, 2018.11.12-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт, Д.Б-гийн иргэний үнэмлэхний мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.03.05-ны өдрийн 129 дугаар Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Г ХК зээлийн гэрээний үүрэгт 29.807.745,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Т.А-нд холбогдуулан шаарджээ.
Хариуцагч Т.А-д нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Г ХК 2018 оны 11 сарын 02-ны өдөр ЗГ1705140730 тоот Зээл болон барьцааны гэрээг байгуулж, Д.Б, Т.А нар 29.100.000 төгрөгийг сарын 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгожээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөр төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Т.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13:30 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Т.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд хариуцагч Т.А-нгээс зээлийн гэрээний үүрэгт 29.807.745,36 төгрөгийг гаргуулж, Г ХК-д олгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.988,73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А-нгээс 306.988,73 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.А-ээс 29.807.745,36 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г ХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.988,73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А-гээс 306.988,73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО