| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/05249/И |
| Дугаар | 183/ШШ2024/04202 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/04202
2024 оны 10 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/04202 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 7 хэсэг, Маршал таун хотхон 109 байрны 9 тоотод байрлах, Ш ХХК /РД:0000 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, НШШГ холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00000000 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 000000000/00 дүгээр Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гэрч Ц.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нэхэмжлэгч Ш ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/0000 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 0000 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/0000 дугаар тогтоолоор Ш ХХК-аас 9.663.881.330 төгрөг гаргуулж Т ХХК-нд олгохоор шийдвэрэлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4-184/0000тоот Төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгээр:Төлбөр төлөгч Ш ХХК-ийн захирал Сүн Гуан Чены өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэн хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоолгоход Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Маршал таун хотхон, Олимп гудамжны 0 дүгээр байрны 0 тоотод байрлах 190 м.кв талбайтай 4 өрөө,орон сууцны зориулалттай үл хөдллөх эд хөрөнгө, зоорийн давхарын 0 тоотод байрлах авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 602.138.866 төгрөгөөр үнэлсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байна гэжээ. Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Маршал таун хотхон, Олимп гудамжны 0 дүгээр байрны 0 тоотод байрлах 190 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зоорийн давхарын 0 тоотод байрлах авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 602.138.866 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Unegui.mn, Osmo.mn, Zar medee.mn Shuurhai.mn сайтуудаар орж үзэхэд: Манай орон сууцны 1 м2-ын үнэ нь дундажаар 4.300.000 үнэтэйгээр үнэлэгдэж байна. Тэгэхээр 190 м2 нь 4.300.000 төгрөгөөр тооцоход 817.000.000 төгрөг болж байна. Дээрээс нь 15 м2 талбай бүхий 2 ширхэг авто зогсоол нь 1 ширхэг нь 40.000.000 төгрөг буюу 2 ширхэг нь 80.000.000 төгрөг, нийт 897.000.000 төгрөгний үнэтэй байна. Дээрхи үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримталсан, зах зээл дээр төрлийн газар нь хэдэн төгрөгний үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй, Хөрөнгө үнэлгээний тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг баримтлаагүй үндэслэлгүй үнэлгээ гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно...” гэж заасны дагуу энэхүү гомдлоо шүүхэд гаргаж байна.Иймд Төлбөр төлөгч Ш ХХК-ийн Захирал С өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Маршал таун хотхон, Олимп гудамжны 0 дүгээр байрны 0 тоотод байрлах 190 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зоорийн давхарын 14,15 тоотод байрлах авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 602.138.866 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ши ХХК-иас 9.663.881.330 төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байдаг. “Ш ХХК-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдлүүдийг гардуулж өгсөн боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа тул холбогдох байгууллагуудаас лавлагаа авахад компанийн эзэмшилд 16 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Төлбөр төлөгч компанийн захирал Сүн Гуйн Ченыг биечлэн дуудаж ирүүлж, тээврийн хэрэгслүүдийг биет байдлаар хаана байгаа талаар тодорхой мэдээлэл өгөх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тодруулж асуусан боловч тодруулж өгөөгүй. Тиймээс Сүн Гуйн Чений өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Маршал таун, Олимпын гудамж, 0дүгээр байрны 0 тоотод байрлах, 190 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-0000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хураасан хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож ирүүлэхийг талуудад мэдэгдэж тохиролцуулах, үнийн санал ажиллагаа явуулсан боловч талууд харилцан тохиролцож, үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч талаас үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоолгохоор хүсэлт ирүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээг тогтоосон. Үнэлгээг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр талуудад тус тусад нь биечлэн мэдэгдсэн байдаг. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт Д.Ж миний бие гуравдагч этгээд Төрийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд: Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/0000 дугаартай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШХ2022/0000 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай, шүүгчийн захирамжаар гэм хорын хохиролд Ш ХХК / УБД:00000000, ГД:00/-аас 9.663.881.330 төгрөгийг гаргуулж ТХХК-нд олгохоор эцэслэн шийдвэрлэсэн. Төлбөр авагч Т ХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамжийг үндэслэн төлбөрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэнийг хүлээн авч, МУ-ын Үндсэн хууль, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль, холбогдох журам, дүрэмд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ш ХХК-ийн барьцаа хөрөнгө болох нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж 0дүгээр байр 0 тоот хаягт байршилтай 190 м.кв талбайтай / Ү-0000000000/ 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж /Ү-000000/ , Ү-000000/ нийт 30 м.кв талбайтай авто зогсоолын зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Д ХХК-аар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг тогтоолгосон байдаг. Гэтэл төлбөр төлөгч Ш ХХК-ийн зүгээс хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар тодорхойлж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хууль бус, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Иймд Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГ холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.10.05-ны өдрийн итгэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 2022.03.02-ны өдрийн 183/ШЗ2022/0000дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай,2022.03.02-ны өдрийн 183/ГХ2022/0000 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021.03.24-ний өдрийн 183/ШШ2021/0000 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021.07.19-ний өдрийн 000 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021.12.17-ны өдрийн 001/ХТ2021/0000 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2023.05.30-ны өдрийн 0000000008 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,2023.05.30-ны өдрийн 000000000/09 Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,2023.09.05-ны өдрийн 000/13 Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.09.05-ны өдрийн 0000/14 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.10.02-ны өдрийн №4-184/0000 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, 2023.09.18-ны өдрийн 9/336 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 9 сарын Д ХХК-ийн тайлан, зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
5. Хариуцагчаас: 2023.11.29-ний өдрийн итгэмжлэл, 2022.03.02-ны өдрийн 183/ГХ2022/0000 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021.03.24-ний өдрийн 183/ШШ2021/0000 дугаар шүүхийн шийдвэр, 2021.07.19-ний өдрийн 01106 дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021.12.17-ны өдрийн 001/ХТ2021/0000 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2022.03.02-ны өдрийн 183/ШЗ2022/000 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай, Газар эзэмшигчийн мэдээлэл, ШШГЕГ-ын Төрийн байгууллагуудын лавлагааны систем, 2022.05.16-ны өдрийн 184/3 дугаар Орчуулагч, хэлмэрч томилох тухай тогтоол, 2022.05.16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт, 2022.05.16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.05.16-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.05.16-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, 2022.05.18-ны өдрийн 000/4 дугаар Шаардах эрхээс суутгал хийх тухай тогтоол, 2022.05.18-ны өдрийн 184/5 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2022.05.18-ны өдрийн №036 дугаар Ш ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан хүсэлт, 2022.05.23-ны өдрийн Ш ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Төрийн банкны зээлийн хүүг хэсэгчлэн төлж барагдуулах тухай хүсэлт гаргах тухай, 2022.06.13-ны өдрийн 0000000/05 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,2023.01.30-ны өдрийн 000/06 дугаар Орчуулагч, хэлмэрч томилох тухай тогтоол, 2023.01.30-ны өдрийн 0000000 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023.05.30-ны өдрийн Дугаар 0000 Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,2023.05.30-ны өдөр Дугаар 0000 Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023.05.30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.07.25-ны өдрийн Төрийн банкнаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргах, 2023.09.04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.09.04-ний өдрийн Дугаар 0000 Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023.09.05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.09.05-ны өдрийн Дугаар 000 Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.09.05-ны өдрийн Дугаар 000/14 Эд хөрөнгө хураах тухай тогтоол,2023.09.05-ны өдрийн Ш ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн санал хүргүүлэх тухай, 2023.09.05-ны №00 дугааХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн санал хүргүүлэх тухай, 2023.09.05-ны өдрийн Сун Гуанчениас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн санал хүргүүлэх тухай, 2023.09.13-ны №19-08/268 дугаар Төрийн банкиас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шинжээч томилуулах тухай, 2023.09.18-ны өдрийн Дугаар 9/00 шинжээч томилох тухай тогтоол, 2023.09.18-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2023.09.18-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх, НШШГГазар Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, 2023.09.29-ний өдрийн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023.10.02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг нотлох баримт гаргаж өгсөн байна
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч Ц.Т-лээс шүүх мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш0ХХК хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 15.995.640.560 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэргийг 2021.03.24-ний өдрийн 183/ШШ2023/0000 шийдвэрээр Ш ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 15.995.640.560 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах Т ХХК-ийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021.12.17-ны өдрийн 01106 дугаар магадлалаар тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 12 сарын 17-ны өдрийн тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.19-ний өдрийн 01106 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.24-ний өдрийн 183/ШШ2021/0000дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 228 дугаар зүйлийн 228.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ш ХХК-иас гэм хорын хохиролд 9.663.881.330 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 6.331.759.220 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр ханууглах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Уг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг 2022.03.02-ны өдөр албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч, мөн өдрөө 183/ГХ2022/0000 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсний улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 5 сарын 13-ны өдөр 00000000000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022.05.30-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Маршал таун хотхон 109 дүгээр байр 0 тоот0 м.кв 4 өрөө орон сууц, тус байрны 0 тоот 15 м.кв авто зогсоолыг тус тус битүүмжилсэн, 2023.09.05-ны өдөр тухайн эд хөрөнгийг хураажээ.
Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрүүдийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/336 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт хураагдсан Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Маршал таун хотхон 0дүгээр байр 9 тоот 109 м.кв 4 өрөө орон сууц, 0 дүгээр байрны 0 тоот 15 м.кв авто зогсоолын үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох Д ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ц.Т-ийг шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн байна.
Шинжээчээр томилогдсон Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Маршал таун хотхон 0 дүгээр байр 0тоот 109 м.кв 4 өрөө орон сууц, 109 дүгээр байрны 0 тоот 15 м.кв авто зогсоолын хамт 602.138.866 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4-184/0000 тоот мэдэгдэлээр төлбөр төлөгч Ш ХХК, захирал С-д мэдэгджээ.
Төлбөр төлөгч Ш ХХК нь хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч Д ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Д ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэний суурийг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн.. гэх нэхэмжлэгч нарын гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00000/09 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0000000/14 дүгээр Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш ХХК 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0000000 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 000000 дүгээр Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг гардаж аваад ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт гомдол гаргаагүй байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22390708/09 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0000 дүгээр Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгох тухай Ш ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000000000 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0000000 дүгээр Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгох тухай Шинжиан шинфа болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО