| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0366/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/44 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шүүгч М.Эрдэнэ-Очир, Н.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Иргэдийн төлөөлөгч Д.Батцэцэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, В.Энхболд
Шүүгдэгч Г.Г-, Б.Т- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэл үйлдэж ирүүлсэн Г.Г- нарт холбогдох Эрүүгийн 1738001800056 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Т-,
Монгол Улсын иргэн, Г.Г-,
Шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод ах Г.Г-ын нуруу, хэвлийн тус газар нь долоон удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Г- нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод дүү Б.Т-гийн толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хохирогч, гэргч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод зэвсэг хэрэглэн ах Г.Г-ын нуруу, хэвлийн тус газар нь долоон удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Г- нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод дүү Б.Т-гийн толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон ба гэм буруутай болох нь:
Г.Г-ын хохирогчоор өгсөн: “...Би ээжийн жижиг сандал дээр пиво уугаад, тамхи татаад Б.Т-тэй маргалдаад сууж байтал нурууруу 2-3-н удаа Б.Т- нэг юмаар хатгасан. Би гараараа нуруугаа барьтал цус байхаар нь босоод иртэл Б.Т- гэдэс рүү бас нэг юмаар хатгах шиг болсон. Тэгээд би газарт унасан. Тэрнээс өөр юм санахгүй байна. Би Б.Т-гээс мотоциклийн түлхүүр авах гэж хэрүүл хийж маргалдсан юм шиг санагдаж байна. Б.Т-г нуруу руу нь хатгахаар нь би нэг удаа толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Б.Т-гийн хохирогчоор өгсөн: “...Би тэгэхээр нь одоо болноо гэртээ орж унтаа гэж хэлтэл надруу хараалын үгээр хэлээд гар утсаа чиглүүлж шидэхээр нь би гараараа хаасан. Тэгснээ Г.Г- ах сууж байсан сандалнаасаа гэнэт босоод ирэхээр нь би хажуугаар нь зөрж гарах гээд сандалнаасаа босоод нэг алхтал өөдөөс гараа атгаад миний толгой руу цохисон. Би гарыг нь хаах гэтэл намайг нэмээд толгой руу 5-6 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р тал/,
Гэрч Ч.-н: “....Би 2017 оны 8 дуаар сарын 24-ний орой 23 цаг 15 минутаас 20 минутын орчимд Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотоос хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага 7038102 дугаарын утсанд ирсэн. Тэгэхээр нь би жижүүрийн жолооч дэд ахлагч Бямбадорж, ахлахБаярсайхан, дэд ахлагч Сүх-Эрдэнэ нартай дуудлага өгсөн газарт иртэл хутгаа барьсан нэг залуу хүнхутгалчихлаа гээд хашаанаасаа гараад ирсэн.Тэгэхээр нь кабиныг онгойлгоод хутгаа хая гээд хутгыг нь хаяулаад машиндаа суулгасан. Тэгж байхад түргэний машин ирсэн байсан. Би машиндаа хүн хутгалсан гэх залууг суулгаад байж байхад хашаан дотор байсан байшинд дэд ахлагч Бямбадорж, Сүх-Эрдэнэ, Баярсайхан нар эмчтэйхамт орж хутгалуулсан гэх хүнийг авч гарч ирээд түргэний машинд суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
Гэрч Ц.Д-н: 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 103 аар дүүдээ хутгалуулсан гэсэн ухаангүй 48 настай Г.Г- гэх хүн ирсэн. Би Г.Г- гэх хүнийг нүцгэлж үзлэг хийхэд хэвлийндээ урдаас 3-н удаа ард талаас 4 удаа хутгалуулсан, цус алдсан, ухаангүй байсан. Би бүх шарханд нь оёо тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 544 дугаартай:
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаартай:
Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол,
-Яаралтай тусламжийн хуудасны “ ...өвчтөн хэвлийд 4, нуруунд 3 газар хутгалагдсан, хүйсний баруун талд 5 см /сэмж гарсан/ хүйсний дээд талд 5 см, зүүн хавирганы шугамны дээд талд хөлний шугамаар 4 см хутгалагдсан /хх-ийн 72-р тал/ гэх бичилт, хураан авсан эд мөрийн баримтын гэрэл зураг /хх-ийн 8-9-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Т-г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогч нар харилцан бие биедээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдав. Шүүгдэгч Г.Г- болон өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрч гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч В.Энхболдын зүгээс хэргийн зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар зүйлчлэхээр мэтгэлцсэнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй байна.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Г- нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Т-г ажлаа хий гэж загнаж байсан.Тэгсэн Б.Т- намайг архи уулаа гээд маргалдсан.Зарим маргалдсан зүйлээ санахгүй байна. Би ээжийн жижиг сандал дээр пиво уугаад сууж байтал нуруу руу 2-3-н удаа Б.Т- нэг юмаар хатгасан. Би гараараа нуруугаа барьтал цус байхаар нь босоод иртэл Б.Т- гэдэсрүү бас юмаар хатгах шиг болсон. Б.Т-г нурууруу хатгахаар нь би нэг удаа толгойруу нь цохисон. Би унахдаа гар утсаа бариад унасан. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Би Б.Т-гийн нагац ах нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/, мөн 2017оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би өмнө ньхохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр нь ярьсан. Би тухайн өдөр нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлээ мэдээд зарим зүйлээ мэдэхгүй байна....”/хх-ийн 54-р тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Т-гийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.Г- ах гэнэт уурлаад гар утас гарт бариулаад өгчихгүй гээд гар утас аваад гараад ир гэсэн.Тэгээд мотоциклийн түлхүүр авчирч өг гэсэн.Би тэгэхээр нь гэртээ орж унтаа гэж хэлтэл гар утсаа надруу чиглүүлж шидэхээр нь гараараа хаасан. Г.Г- ах сууж байсан сандлаас босоод ирэхээр нь зөрж гарах гээд сандлаас босоход миний толгойруу гараа атгаад цохисон. Нэг мэдэхэд миний энгэрээс Г.Г- ах зуураад газар унаж байсан. Ахын урд гэдэс хэсгээс цус гарч байсан...” /хх-ийн 23-р тал/ гэх мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Б.Т- нь хохирогчийн өдөөн хатгасан болон ёс бус авирласантай холбоотой санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх үйлдэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдогдохгүй байна. Тухайлбал сэтгэцийн хувьд хүчтэй цочролд орсон, хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус үйлдлээс үүдсэн гэх үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.
Эрүүгийн 1738001800056 дугаартай хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 139-158-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 17380018000056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт 26см, ажлын хэсэг 14.5 см урттай, өргөн хэсэгтээ 2.5 см хэмжээтэй бариулын хэсэгтээ цагаан саарал өнгийн 2 ширхэг дугариг хэлбэрийн хадаас мэт зүйлтэй бор цоохор өнгийн /яс мэт/ бариултай металл хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т- нь хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас доогуур ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Т-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Т-д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 26см, ажлын хэсэг 14.5 см урттай, өргөн хэсэгтээ 2.5 см хэмжээтэй бариулын хэсэгтээ цагаан саарал өнгийн 2 ширхэг дугариг хэлбэрийн хадаас мэт зүйлтэй бор цоохор өнгийн /яс мэт/ бариултай металл хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Н.НЯМСҮРЭН
М.ЭРДЭНЭ-ОЧИР