Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2024/0329/З |
Дугаар | 128/ШШ2024/0692 |
Огноо | 2024-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б,
Хариуцагч: дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Э.У, Т.******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд Э.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн , 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжуудын нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож Б.Бын эзэмших эрхийг сэргээхийг дүүргийн Засаг даргад даалгах.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын тухай:
2.1.Нэхэмжлэгч Б.Б нь дүүргийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжаар[1] дүүргийн 1-р хороо, ын зүүн талд нэг талбарын /хуучнаар / дугаар бүхий 20 000 м.кв хэмжээ талбайтай газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн олж авч[2], 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”[3]-г байгуулж дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ”-г олгожээ.
2.2.Улмаар 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь Ц.Ат тус газрыг бусдад шилжүүлэх, холбогдох гэрээнд төлөөлөх, гарын үсэг зурах, гэрээг холбогдох байгууллагуудад бүртгүүлэх, шилжүүлэх, лавлагаа авах бүрэн эрхийг олгож[4], Ц.А нь гуравдагч этгээд Э.Утой 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”[5]-г байгуулж, Б.Бын эзэмшлийн Улаанбаатар хот, дүүргийн 1-р хороо, ын зүүн талд нэг талбарын /хуучнаар / дугаар бүхий 20 000 м.кв хэмжээ талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлжээ.
2.3.Гуравдагч этгээд Э.У нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн налайх дүүргийн газрын албанд дээрх газрыг өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхээр хүсэлтийг[6] гаргаж, тус хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар[7] газар эзэмших эрхийг олгож, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тоот газар эзэмшүүлэх гэрээг байгуулж[8],Газар эзэмших эрхийн 000722161 дугаар гэрчилгээг олгосон байна.
2.4.Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл[9] гаргаж, Тус хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор [10]Ц.Аыг хохирогчоор тогтоож, дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг нээсэн байна.
2.5.Гуравдагч этгээд Э.У нь маргаан бүхий дүүргийн 1-р хороо, ын зүүн талд нэг талбарын /хуучнаар / дугаар бүхий 20 000 м.кв хэмжээ талбайтай газрыг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай гэрээ”[11]-ээр Т.*******д шилжүүлж, маргаан бүхий газрыг шилжүүлэх тухай тухай хүсэлт[12] дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар[13] иргэн Т.*******гийн эзэмшилд шилжсэн байна.
2.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ааас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнууд нь маргаан бүхий газрыг Б.Бын зөвшөөрөлгүй, хуурамч баримт бичиг үйлдэж Э.Ут шилжүүлсэн, хахууль авсан байж болзошгүй гэх гомдлыг Авлигатай тэмцэх газарт гарган, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Тэмүүжингийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” дугаартай мөрдөгчийн саналыг[14] гаргаж, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.
2.7.Улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж , дүүргийн прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаар тогтоолоор[15] дугаартай эрүүгийн хэрэг бүртгэлийн хэргийг, Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор[16] Э.Уын үйлдэл нь залилан, мэхлэх гэмт хэргийн шинжгүй, ******* дугаартай эрүүгийн хэрэг бүртгэлийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.
2.8.Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ааас 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд маргаан бүхий налайх дүүргийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэхээр хүсэлт гаргаж, дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн тоот албан бичгээр “шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгчээ.
2.9.Нэхэмжлэгч Б.Баас дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулахаар 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр тус хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлж, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23/13 тоот албан бичгээр маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгох боломжгүй талаар мэдэгджээ.
2.10.Улмаар нэхэмжлэгчийн зүгээс тухайн шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдоос шүүхэд бичгээр гаргасан тайлбар, үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Б.Б миний бие дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжаар дүүргийн 1 дүгээр хороо, ын зүүн талд 20,000 м.кв хэмжээтэй / хуучин/ нэгж талбарын дугаар бүхий газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан. 2017 онд нөхрийн дүү болох Ц.А газрыг нь бусдад барьцаалж зээл аваад буцаагаад өгье гэсний дагуу 2017 оны 08 сарын 04-ний өдөр түүнд итгэмжлэл олгосон. Ингээд Ц.А Энхболдын У гэгчид барьцаалж, зээл авахаар тохирон эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ. Зээлсэн мөнгөө өгч, газраа буцаан авахаар Э.Утой холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан. Ингээд газрын асуудлыг тодруулахаар холбогдох байгууллагад хандахад Э.У нь Б.Б миний өмнөөс хуурамч хүсэлт бичиж, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгч, тус дүүргийн Засаг даргын 2018 оны дугаар захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлж авсныг олж мэдсэн.
Анх түүнтэй Б.******* гэх залуу холбож байсан учраас асуудлыг шийд гэж хэлээд хэсэг хугацаанд харсан боловч үр дүн гараагүй ингээд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст Э.Уын гэмт үйлдлийг шалгуулахаар хандсан.
Хэрэг шалгагдаж явсаар 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 1 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж, мөн Авлигатай тэмцэх газарт 2021 оны 10 сард гаргасан гомдлыг дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлснийг шалгаж, дүүргийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 93 дугаартай тогтоолоор хааж тус тус шийдвэрлэсэн. Дээрх тогтоолуудад Э.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах" гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдох боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй гэх хариуг өгчээ. Улмаар Э.У өөрийн хамаатны хүн *******д 30 сая төгрөгөөр худалдсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 11- ний өдрийн дугаар захирамжаар *******д уг газар эзэмших эрх шилжсэн.
Миний хувьд Э.Уын хууль бус гэмт хэргээс үүдэн газар эзэмших эрхээ алдаад байна. Энэ нь хоёр дүүргийн прокурорын тогтоолууд, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүүргийн Газрын албанд хүсэлт гаргах нь гэсэн хаягтай хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн шинжилж буй гар бичвэрүүдийг Б.Б бичээгүй, өөр хүн бичсэн байна.",
Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дүгээр тогтоолд "...Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Бын мэдүүлэг, нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, дүүргийн Газрын албанд гаргасан холбогдох баримт бичгүүдийг шинжлэн судлахад иргэн Э.У нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" хийн Ц.Ат зээлсэн мөнгөний барьцаанд авсан газрыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн Газрын албанд иргэн Б.Бын гарын үсгийг хуурамчаар, дуурайлган зурж, түүний нэрийн өмнөөс хүсэлт бичин, газрыг Э.Ут шилжүүлэн өгөх тухай өргөдөл гаргаж 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Э.Уын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах" гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх ба тухайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн" бол "яллагдагчаар татаж болохгүй" гэж хуульчилсан ба уг хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба Э.Уын дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол"-д хамаарч байх тул цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй байна.", мөн тогтоолын 5 дахь хуудаст "...
дүүргийн газрын албаны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна", дүүргийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаар прокурорын тогтоолд "... Гэрч "... Газрын тухай хуульд зааснаар газрын эзэмшигч Б.Б учраас эзэмшигч Бын хүсэлт байх ёстой..."." 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүүргийн Газрын албанд гэсэн хуурамч нотлох баримтыг дүүргийн Газрын албанд хүлээлгэн өгсөн бүртгэлийн баримт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд "тухайн газарт ямар нэгэн байшин барилга баригдаагүй задгай газар" болох нь тогтоогдсон...", "...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ц.А дээрх газрыг барьцаалж, Э.Уоос мөнгө зээлж авах аман хэлцэл хийж, тухайн газрыг Б.Бын өгсөн итгэмжлэлийн дагуу Э.Ут "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" байгуулж мөн өдрөө Баянгол дүүргийн нотариатчаар гэрчлүүлсэн байна.", "... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нотлох баримт хуурамчаар үйлдэх" гэмт хэргийн шинжтэй байх боловч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "...гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн буюу" гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иргэн Т.******* нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна." гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт "Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно", 48.2.2 дах хэсэгт "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн", 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсэгт "захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн", 48.3 дах хэсэгт "Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно" гэж тус тус заасны дагуу Баянгол дүүргийн Прокурорын газрын 1 дугаар тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гардаж аваад дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар 2023 оны 10 дугаар сард Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг даргад хандсан.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д "өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ", Захиргааны ерөнхий хуулийн 94.3-т "гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө", 94.4-т "шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ." гэж заасан байна.
дүүргийн Засаг даргаас албан ёсны хариу ирүүлээгүй тул 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.*******т хандаж дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсэг, 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн дугаар захирамжийн Э.Ут холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Б.Б миний эзэмших эрхийг сэргээж хууль ёсны ашиг сонирхлыг хангаж өгнө үү хэмээн гомдол гаргасан боловч шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн.
Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхэлсэн бол хүчингүй болгохоор тусгасан байхад дүүргийн Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн дугаар захирамжуудыг / хуучин/ нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, Б.Б миний газар эзэмших эрх сэргээхийг дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн , 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож Б.Бын эзэмших эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Б гэх хүнээс Ц.А миний бие 2017 онд итгэмжлэл авсан. Тухайн итгэмжлэлийн дагуу гуравдагч этгээд Э.Утой зээл өгч, авалцаж байгаа буюу зээл авна гэх нэрийн дор тухайн газрын эрхийг шилжүүлсэн. н.******* гэх найз байдаг. н.*******гаар дамжуулж хэлцэл хийсэн боловч Э.У утсаа хааж холбогдож боломжгүй болсон. 2018 онд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж уг асуудал шийдвэрлэгдэж явсаар байгаад 2023 онд дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. дүүргийн Засаг дарга 2 удаагийн тогтоол дээр гуравдагч этгээд Э.У нь хуурамчаар материал бүрдүүлж захиргааны байгууллагаар шийдвэр гаргуулсан тул хууль бус шийдвэрийг зөвтгөж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаа... Хариуцагч талаас 2 талын байгуулсан эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой гэрчилгээг шилжүүлдэг гэдгээ тайлбарууд дээрээ хэлж явдаг. Үүнтэй сана а нийлж байна. 2 тал хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсэг зурж эрх, үүрэгтэйгээ танилцаж эрхээ шилжүүлсэн байхад. Өнөөдрийн олдохгүй байгаа Ц.Атай холбоотой асуудал гол асуудал биш. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд угаасаа тодорхой заагаад өгчихсөн. 2 талын хүсэл зориг илэрхийлсэн татвар төлсөн баримт, татвар төлөгчөөр улсад бүртгүүлсэн баримт гэж тодорхой зааж өгсөн. Хуульд заасан зохицуулалтаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байгаа. Үүний дагуу эрх, хууль ёсны дагуу шилжсэн гэж үзэж байна. Аль аль тал нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчтэйгөө ярилцаж байна. Прокурорын гаргасан тогтоол нь залилан мэхэлсэн гэдгийг тогтоож өгсөн гэж хэлээд байна. Үг үсэг, хуулийн хэллэгээр ярих юм бол хууран мэхлэх гэж байгаа. Эрүүгийн тогтоол дээр залилах шинжийг агуулаагүй байна гэж байгаа. Хууран мэхэлсэн байна байна гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа буюу 5 жилийн хугацаанд дууссан байгаа. Мөн хариуцагч талаас хэлсэн тухайн үйл явдлыг мэдсэнээс хойш шүүхэд хандах эрхээ та мэдэж байгаа юу гэсэн мэдэж байгаа гэж хэлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасныг мэдэж байсан. Хүсээгүй гэдгийг харагдаж байна. Угаасаа эрх нь байсан эрхээ хэрэгжүүлээгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж харж байна...” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримтуудаар, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Э.Уын хэлж байгаа тайлбар, миний асуултад хариулж байгаа, шүүгчийн асууж байгаа хариултад хэлсэн тайлбараас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлт гэж хэлээд байгаа. Хүсэлтийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдож байгаа. Би Б.Б, Ц.А нартай тухайн үед холбогдоогүй. Гарын үсэг зуруулсан зүйл байхгүй байна. Мөн хэн үйлдсэн нь хамаагүй хүсэлт нь хуурамчаар үйлдэгдсэн байна гэдэг нь өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, өмнө нь Э.Уын өгч байсан тайлбараар тогтоогдож байна. Үүн дээр тулгуурлаж тайлбар хэлэх болно. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гэж байгаа. Шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар талууд гаргаагүй нэг тал нь гаргаад явсан байна гэдэг нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т зааснаар эерэг нөлөөлөх бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно. Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх, бусад хууль бус аргыг хэрэглэсэн бол хүчингүй болгоно гэсэн зохицуулалт байгаа. Гуравдагч этгээдийн тайлбар дээр ярьж байхад 5 жилийн хугацаа өнгөрсөн гэдэг утгатай зүйл тайлбарласан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д зааснаар ямар нэгэн хязгаарласан хугацаа байхгүй гэдэг талаар хэлье. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Э.Ут газар шилжүүлж байгаа үйл баримт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрсөн байна гэдэг тогтоогдож байгаа. Энэ тохиолдолд явах вэ гэдэг зүйл яригдах болно. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан мөрдөгдөх болно. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр үйлдлээр Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших, ашиглагчийн хууль ёсны эрхийг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу дээд шатны байгууллага албан тушаалтан эсвэл шүүх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсоон. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчсөн байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар захиргааны байгууллага эсвэл дээд шатны байгууллага, шүүх хүчингүй болгох юм байна гэх агуулгын хүрээнд хүчингүй болгуулах гэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуулт, хариултын шатанд 2018 онд Э.У шилжүүлээд авсан хуурамч хүсэлтээр. 2021 онд Э.У Т.*******д шилжүүлсэн энэ үйл баримт яах вэ гэдэг асуудал яригдах болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн агуулга дурддаг. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн ямар тохиолдолд энэ хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг вэ гэдэг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.10-т зааснаар дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх агуулга байдаг. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бусад тооцож болдох хэлцэл гэж тусдаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцэл агуулдаг. Э.Уын хэлээд байгаа тайлбар дээр гарч байгаа. Зээл авах гэж байгаа гэж гарсан. Гэвч тайлбар зөрч байгаа. Би 12 сая төгрөгийн зээл өгөх гэж байсан. Гэвч наад газрыг чинь 30 сая төгрөгөөр зарсан. Ц.Атай уулзахдаа 100 сая төгрөг дээр тохирвол тохиръё гэдэг зүйл хэлдэг. Анхны өөрийн буюу Ц.А, Э.У нарын хороонд хийгээд байгаа 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн газрын эрх шилжүүлэх гэрээ дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь хэн алины тайлбараар тогтоогдож байгаа. Баталгаа болгож над дээр шилжүүлчих гэж хэлсэн гэж хэлдэг. Анхны Ц.Аын болон Э.Уын хүсэл зориг яригдах болно. Хүсэл зоригийн тухай яригдах юм бол тэр газар эзэмших эрхийг өөр дээрээ шилжүүлээд авъя. Газартай болъё, тэр газрыг ашилъя, зарж борлуулъя гэдэг хүсэл зориг анх байгаагүй. Байсан ч Ц.А илэрхийлээгүй байна. Дүр үзүүлсэн хэлцэл, эсвэл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл буюу зээлийн гэрээ, барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “ дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай" 367 дугаар захирамжаар иргэн Батбуянгийн Бд дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 20000 м2 газрыг олгосон байна.
Улмаар Газрын тухай хуулийн 34.1. Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Б.Бтай 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, нэгж талбарын дугаар бүхий № тоот гэрчилгээг олгосон.
Иргэн Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ц.А (РД:*******)-т тус үл хөдлөх эд хөрөнгө (эзэмшлийн газар)- ийг бусдад шилжүүлэх, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг холбогдох байгууллагад бүртгүүлэх, лавлагаа авах бүрэн эрхийг олгосон байна.
Тус итгэмжлэлийн дагуу итгэмжлүүлэгчийн төлөөлөгч Ц.А нь Э.У (РД:*******)-той 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан байна.
|
|
Улмаар 2017 оны 12-р сарын 19-ний өдөр дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмшил газраа эрх шилжүүлэхээр 2017 оны 10-р сарын 30-ны өдрийн 914 дүгээр нотариатын гэрээгээр Б.Баас Ц. Аын итгэмжлэлийн дагуу Э.Ут тус газрыг эрх шилжүүлэх хүсэлт өгсний дагуу дүүргийн Засаг даргын 2018 оны 02-р сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн байна. дүүргийн Засаг даргын 2021 оны “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" дугаар захирамжаар тухайн газрыг эзэмших эрх Э.Уоос Т.*******д шилжсэн байна. Прокурорын байгууллагаас тухайн асуудлаар гэмт хэргийн шинжтэй гэж үзэн хяналт шалгалтын ажиллагааг явуулсан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай тогтоолыг гаргасан.
Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан "захиргааны акт гаргахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн" гэдгийг тогтоосон баримт шийдвэр эрх бүхий байгууллагаас гараагүй, захиргааны байгууллага энэ талаар тогтоох, шийдвэр гаргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.5.Хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх хуульд заасны дагуу буюу материалын бүрдэл хангуулж өгсөн тул зөв шилжүүлсэн гэж үзэж байгаа” гэв.
3.6.Гуравдагч этгээд Т.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбар хэлээд явъя. 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.Б газар эзэмших эрхээ авсан байдаг. 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Б.Баас Ц.Ат эзэмшлийн газраа бусдад шилжүүлэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхтэйгээр эрх шилжүүлэх гэрээ хийсэн. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц.Ааас Э.Ут газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Гэрээний 3.1-т газар эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагч талд өөрийн хүсэлтээр харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж байгаа болно гэж тодорхой тусгасан байдаг. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э.Уоос өөрийн нэр дээр газар шилжүүлэн авахаар хүсэлт өгсөн байдаг. Улмаар 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гуравдагч этгээд Э.Уын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжиж гарсан байдаг. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр газрын албатай Э.У гэрээ байгуулсан. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Э.Уоос Т.*******д газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ хийж гэрчилгээг гуравдагч этгээд Т.*******гийн нэр дээр гарсан үйл баримт хэрэгт авагдсан байгаа. Газрын төлбөр тооцооны хувьд Б.Баас анх газраа авахдаа 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг тушаасан баримт хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан байдаг. Үүнээс хойш төлбөр төлөгдөөгүй байдаг. Ц.Уоос эзэмших эрхээ шилжүүлэн авахын өмнө 2016 онд газрын үлдэгдэл төлбөр 1,600,000 төгрөгтэй байсан баримт хэрэгт авагдсан. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нийт 2,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг Б.Бын регистрийн дугаараар Э.У н.*******д 2,600,000 төгрөг өгч төлбөрийг төлж дуусгасан баримт байдаг. Төлбөрийн баримт дээр н.*******гийн утас буюу 86-тай дугаар авагдсан байдаг. Эрх шилжүүлэн авахын өмнөх үйл явц хэрэгт авагдсан байгаа. Э.У газар эзэмшихдээ газрын албанд 2018 онд 3 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, мөн өдөр 300,000 төгрөг, нийт 800,000 төгрөг тушаасан нь хавтаст хэргийн 108 дугаар талд авагдсан байдаг. Мөн Э.Уоос ******* ХХК-тай газрын төлбөр, чанарын байдлын ажил гүйцэтгэх гэрээ хийж тухайн төлбөрт 600,000 төгрөг тушаасан баримт хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан байгаа. Мөн өнөөдөр нотлох баримтаар 7 хуудас баримт өгсөн. Үүнээс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Э.Уоос 500,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 800,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 268,016 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 402,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 680,000 төгрөг тус тус тушаасан баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гуравдагч этгээд Т.*******гээс 2022 онд газрын төлбөрт 670,038 төгрөг, 2024 онд 670,038 төгрөг, мөн өдрөө 689,962 төгрөг, нийт 1,360,000 төгрөг, нийт төлбөрт 2,030,038 төгрөгийг газрын албанд тушаасан. Үүгээр гуравдагч этгээдүүд газрын албантай хийсэн гэрээний үүргээ хэрэгжүүлж ажилласан гэдгийг тухайн үеийн үйл баримтуудаар харагдах болно гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ярьж байгаа хэргийн талаар ярихад. Ц.Ааас цагдаад өгсөн мэдүүлэг дээр Ц.А, н.*******, Э.У нарын хооронд харилцаа үүсэж Э.Уоос мөнгө зээлсэн тухай мэдүүлэг хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан байгаа. Мөнгө авсан гэдгээ тус тайлбараар нотолж байна. Б.Бын цагдаад өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 84 дүгээр талд авагдсан байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай дүү Ц.А надаас таны газрын гэрчилгээг хүнд харуулаад өгье. Барьцаанд тавиад буцаагаад өгье гэж хэлээд авсан гэж цагдаад мэдүүлсэн байдаг. Ц.Аын цагдаад өгсөн мэдүүлэгт би тэр хүнд шилжүүлж өгөөгүй. Зөвхөн барьцаанд тавьсан гэж тайлбар өгдөг. Б.Бын цагдаад өгсөн мэдүүлэг дээр би газар зарах гэж түүнд өгөөгүй. Тэр миний газрын барьцаанд тавьж хүнээс мөнгө зээлээд буцаагаад өгнө гэж авсан гэж мэдүүлдэг. Б.Бын мэдүүлэг дээр би газраа 200,000,000 төгрөгөөр үнэлнэ гэсэн хэлсэн нь авагдсан байгаа. Үүнээс өөр санаа зорилго агуулж байна гэдэг нь харагдах болно. Мөн дүү Ц.А нь эгчийгээ хуурсан өнгө аястай мэдүүлэг өгсөн, худал мэдүүлэг өгсөн нь цагдаад өгсөн баримтаар харагдах болно. Мөн нэхэмжлэгч талаас хэлж байсан. Барьцаанд тавьж, барьцаалж мөнгө авсан гэж хэлээд байна. Хэрэгт барьцаалсан тухай огт баримт ирээгүй. Барьцаалсан гэрээ хийгээгүй. Эрх шилжүүлсэн гэрээ хийгдсэн. Барьцаалсан гэж яриад байдаг барьцаалсантай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй байдаг. дүүргийн Газрын албанд Э.Уоос гаргасан хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бичгийг хуурамч бичиг үйлдсэн гэж Э.Уын гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаад хандсан байдаг. Хавтаст хэргийн 74-75, 182 дугаар талд авагдсан баримтаар харагдах болно. Ямар баримт байгаа вэ гэхээр Э.Уын гаргасан налайх дүүргийн газрын албанд гаргасан хүсэлт нь дүүрэгт байрлах газрыг Б.Баас миний биед шилжүүлж өгнө үү гэх хүсэлт байдаг. Үүнийг хуурамч бичиг баримт гэж шалгуулаад байдаг. 2017 оны 12 дугаар сарны 19-ний өдрийн бичиг нь хавтаст хэргийн 53 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт ******* дээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлт нь өөр хүн бичсэн байна гэсэн дүгнэлт байна гэж дүгнэлт гарсан гэж хэлээд байгаа. Баянгол дүүргийн Прокурорын газраас 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 1 дүгээр тогтоол гаргадаг. Мөн энэ хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан. Мөн хавтаст хэргийн 27 дугаар талд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.3.1-т залилах гэм хэргийн шинж агуулаагүй. Хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж прокуророос дүгнэсэн байдаг. Мөн хавтаст хэргийн 29 дүгээр талд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хааж шийдвэрлээ гэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа Прокурорын гаргасан тогтоолоор энэ хүн гэмт хэрэг үйлдсэн. Тийм учир хандаж байна гэх утгатай зүйл яриад байгаа. Хууль шүүхийн байгууллагаас Э.Уыг гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй. Тийм шийдвэр гараагүй байдаг. Б.Баас цагдаад Э.Уыг хуурамч бичиг баримт үйлдсэн талаар Э.Уын гэм бурууг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Харин шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаар захирамжийн газар эзэмших хэсгийг хүчингүй болгож Б.Бын эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан байдаг. 2 өөр асуудлыг яриад байгаа. 2 өөр агуулгатай, 2 өөр хүсэл зорилготой асуудал. Цагдаад Э.Уын гэм буруугийн асуудлыг шийдүүлэхээр өгсөн. Зөвхөн гэм буруугийн асуудал яригдах болно. Цагдаад гомдол гаргахдаа дүүргийн Засаг даргын захирамжийг зөвтгүүлэх юм уу, энэ талаар ямар ч гомдол гаргаагүй. Энэ талаар дурдаагүй. Одоогийн нэхэмжлэлтэй тэс ондоо асуудал байгаа. Үүнээс хуулийн зохицуулалтаа харах юм бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. Мөн хуулийн 48.4-т зааснаар захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх, хууль бус аргаар хэрэглэсэн бол захиргааны акт гаргаснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгон гэж заасан байдаг. Хэрэв хууран мэхэлсэн гэж үзэх гэж байгаа бол захиргааны акт 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гарсан. Түүнээс хойш 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2023 оны оны 3 дугаар сарын 12-ны өдөр дууссан байдаг. Нэхэмжлэлээ 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гаргасан байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар өөрөөр заагаагүй захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу авагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр цагдаад хандаж өөрийн эзэмшил газраа өөр этгээдэд шилжсэн талаар мэдсэн. Маргаж буй захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 14.1, 14.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол хүлээн авахаас татгалзан гэсэн хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарладаг. Үүнийгээ цагдаад Э.Уыг шалгуулсан. Цагдаагийн байгууллага маш удаан шалгасан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарладаг. Нэгдүгээрт цагдаагийн байгууллага хуулийн хугацаанд шалгасан. Цагдаагийн байгууллага хуулийн хугацаа хэтрүүлсэн ямар нэгэн дүгнэлт шийдвэр гараагүй. Хэн ч үүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзээгүй. Хоёрдугаарт цагдаагийн байгууллага Э.Уыг хуурамч бичиг баримт ашигласан эсэх талаар гэм буруугийн асуудлыг цагдаад гаргасан гомдлын дагуу шалгаж байгаа асуудал. Гуравдугаарт цагдаа өнөөдрийн нэхэмжлэл гаргасан дүүргийн Засаг даргатай холбоотой, захиргааны актыг зөвтгөх шийдвэр гаргах эрх бүхий байгууллага биш. Дөрөвдүгээрт Э.Уыг шүүхийн байгууллагаас эцэслэн гэм буруутайд тооцоогүй, хэрэг үйлдсэн эсэх талаар тогтоогдоогүй. Тавдугаарт захиргааны акттай холбоотой гомдлыг эрх бүхий шүүхэд хуулийн хугацаанд нь нэхэмжлэл гаргах ёстой байсан. Энэ эрхээ алдсан. Эдгээрээс харахад цагдаагийн байгууллагад шалгуулсан гэх хүндэтгэн үзэх шалтгаан биш. Гаргаж байгаа нэхэмжлэл, гаргаж байгаа гомдол хоёр өөр өөр санаа зорилготой. Тэс ондоо асуудал гэдгийг ялгаж салгах ёстой. 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гаргасан захирамжийг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн. Шударга үнэнд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж хардаг. Ийм үйл баримтууд хэрэгт авагдсан учир тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Хариуцагч талаас 2 талын байгуулсан эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой гэрчилгээг шилжүүлдэг гэдгээ тайлбарууд дээрээ хэлж явдаг. Үүнтэй сана а нийлж байна. 2 тал хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсэг зурж эрх, үүрэгтэйгээ танилцаж эрхээ шилжүүлсэн байхад. Өнөөдрийн олдохгүй байгаа Ц.Атай холбоотой асуудал гол асуудал биш. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд угаасаа тодорхой заагаад өгчихсөн. 2 талын хүсэл зориг илэрхийлсэн татвар төлсөн баримт, татвар төлөгчөөр улсад бүртгүүлсэн баримт гэж тодорхой зааж өгсөн. Хуульд заасан зохицуулалтаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байгаа. Үүний дагуу эрх, хууль ёсны дагуу шилжсэн гэж үзэж байна. Аль аль тал нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчтэйгөө ярилцаж байна. Прокурорын гаргасан тогтоол нь залилан мэхэлсэн гэдгийг тогтоож өгсөн гэж хэлээд байна. Үг үсэг, хуулийн хэллэгээр ярих юм бол хууран мэхлэх гэж байгаа. Эрүүгийн тогтоол дээр залилах шинжийг агуулаагүй байна гэж байгаа. Хууран мэхэлсэн байна байна гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа буюу 5 жилийн хугацаанд дууссан байгаа. Мөн хариуцагч талаас хэлсэн тухайн үйл явдлыг мэдсэнээс хойш шүүхэд хандах эрхээ та мэдэж байгаа юу гэсэн мэдэж байгаа гэж хэлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасныг мэдэж байсан. Хүсээгүй гэдгийг харагдаж байна. Угаасаа эрх нь байсан эрхээ хэрэгжүүлээгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж харж байна...” гэв.
3.7. Гуравдагч этгээд Э.Уоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2 удаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Гэвч бодитой үнэн зүйлийг тухай бүрд нь хэлж байсан. Манай найз н.Сэргэлэнгийн арван жилийн найз гэх н.******* гэж хүн байсан. н.******* Ц.А гэх залууд мөнгө зээлж байсан. Орос руу явж бизнес хийх гэж байгаа гэж хэлж байсан. Надаас Ц.А гэх хүн мөнгө зээлж байсан. Би өөрийнхөө нэр дээр анх удаа газар эзэмшиж байсан. Мөнгө авах гэсэн боловч н.******* олдохгүй байсан. Ц.Аын нэрийг мэдэхээс уулзаж үзээгүй байсан... Ц.А, н.*******гаас 10 сая төгрөг авсан гэж хэлж байсан. н.******* надаас дахин мөнгө авч надаа мөнгө хэрэгтэй болоод байна. Чи аваач гэж хэлж байсан. Давтан мөнгө авч байж мөнгө шилжүүлж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед надад шилжүүлж өгч байсан. Хууль ёсны дагуу газрыг нь авсан. Хүн дамжуулж шилжүүлж авсан. Намайг цагдаагийн байгууллагаас дуусан. Очиж шалгуулсан намайг буруугүй гэж байцаагч нь хэлж байсан. Эзэн нь хөл муутай хүн байна. Уулзаж байсан уу гэж асуусан. Би сонсож байсан, харж үзээгүй гэж хэлсэн. Та хоёр тохиролцоод мөнгө төгрөг нэмээд өгчих гэж хэлж байсан. Би болно гэж хэлсэн. Тухайн үед Ц.Атай анх удаа уулзсан. Надаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Тийм их хэмжээний мөнгө байгаагүй... Хууль ёсны дагуу над руу шилжсэн. Олон зүйл хэлмээргүй байна. Захиран зарцуулах эрх нь надад байсан. Тухайн үед газартай холбоотой мэдлэг байхгүй байсан талаараа хэлмээр байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийн нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Б.Бын газар эзэмших эрх сэргээлгэхийг дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг дараахь тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж тус тус заасан.
3.Гуравдагч этгээд Э.У нь Б.Бын эзэмшиж байсан газрыг 2017 онд дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж өөрийн нэр дээр шилжүүлэхдээ хуурамч баримт, бичиг бүрдүүлсэн нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Х.Баярмаагийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлтээр[17] тогтоогдсон бөгөөд тухайн хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 2018 оны дугаар захирамжаар дүүрэгт байрлах нэгж талбарын дугаар бүхий газрыг Э.Ут эзэмшүүлсэн.
4.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Б.Баас маргаан бүхий газрыг шилжүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгийн бүрдэл нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2018 оны дугаар захирамжийн дугаар бүхий газрыг Э.Ут эзэмшүүлсэн хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
5.Учир нь Нэхэмжлэгч Б.Баас, гуравдагч этгээд Э.Ут маргаан бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ хийгдэж, уг гэрээний дагуу газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай хүсэлтийг гарган маргаан бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч захиргааны байгууллагын хувьд энгийн нүдээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг хуурамч эсэх талаар мэдэх боломжгүй байсан байна. Үүний дараа дүүргийн Засаг даргын 2021 оны дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшсэн гуравдагч этгээд Т.******* нь тухайн маргаан бүхий газрыг 2021 онд гуравдагч этгээд Э.Уоос худалдан авч, Э.Уоос дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийн дагуу дүүрэгт байрлах нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрх шилжсэн байдаг.
5.1.Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэж заасан бөгөөд Б.Баас гуравдагч этгээд Э.Ут газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан.
5.2.Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх” гэж заасан ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй.
6. Дээрхээс үзэхэд хууран мэхлэх аргаар олж авсан эд хөрөнгө гэдгийг гуравдагч этгээд Т.******* мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд Газрын тухай хуульд заасан газрын төлбөрийг тухай бүрд нь төлж байснаас үзэхэд гуравдагч этгээд Т.******* нь тухайн маргаан бүхий газрын шударга эзэмшигч гэж үзэхээр байна.
7.Маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Э.Ут шилжүүлсэн захиргааны акт болох дүүргийн Засаг даргын 2018 оны дугаар захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд тус дүүргийн Засаг даргын 2021 оны дугаар захирамж нь хүчингүй болгох үндэслэл бий болно.
8.Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан бөгөөд тус зарчмыг “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” гэж тайлбарласан.
9.Гуравдагч этгээд Т.******* нь тухайн захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн харилцааны оролцогч биш бөгөөд маргаан бүхий дугаар захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд мөнгөөр үнэлэгдэх хөрөнгөөр хохирохоор байна.
10. Иймд дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжийн нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Б.Бын газар эзэмших эрх сэргээлгэхийг дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11.Түүнчлэн нэхэмжлэгч иргэн Б.Б нь хариуцагч, гуравдагч этгээдээс хохирол шаардах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
12.Гуравдагч этгээд Т.*******гийн төлөөлөгчийн зүгээс “...Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. Мөн хуулийн 48.4-т зааснаар захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх, хууль бус аргаар хэрэглэсэн бол захиргааны акт гаргаснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгон гэж заасан байдаг. Хэрэв хууран мэхэлсэн гэж үзэх гэж байгаа бол захиргааны акт 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гарсан. Түүнээс хойш 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2023 оны оны 3 дугаар сарын 12-ны өдөр дууссан байдаг...” гэж маргадаг.
12.Захиргааны актын хүчингүй болгох хугацааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасанд мөн хуулийн 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэх хуулийн зохицуулалт нь хамаарахгүй байх тул гуравдагч этгээд Т.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбар нь үндэслэлгүй.
12.Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоон шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжуудын нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож Б.Бын эзэмших эрхийг сэргээхийг дүүргийн Засаг даргад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2, 38.3.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасныг тус тус баримтлан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн нэгж талбарын дугаартай газрыг гуравдагч этгээд Э.Ут шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжийн нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох Б.Бын эзэмших эрхийг сэргээхийг дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА
[1] 1-р хавтаст хэргийн 212-213-р тал,
[2] 1-р хавтаст хэргийн 166- 168-р тал,
[3] 1-р хавтаст хэргийн 169-171-р тал,
[4] 1-р хавтаст хэрэг 198- 199-р тал,
[5] 1-р хавтаст хэрэг 195-196-р тал,
[6] 1-р хавтаст хэрэг 182 дугаар тал,
[7] 1-р хавтаст хэрэг 214-р тал,
[8] 1-р хавтаст хэрэг 184- 187-р тал
[9] 1-р хавтаст хэрэг 85-р тал,
[10] 1-р хавтас хэрэг 86-р тал,
[11] 1-р хавтаст хэрэг 206-р тал,
[12] 1-р хавтаст хэрэг, 204-р тал,
[13] 1-р хавтаст хэрэг 218- 221-р тал,
[14] Нотлох баримтаар татсан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ******* дугаар эрүүгийн хэрэг- 17-20-р тал,
[15] 1-р хавтаст хэргийн 30-33-р тал,
[16] 1-р хавтаст хэргийн 24-19-р тал,
[17] 1-р хавтаст хэргийн 49-53 дугаар тал,