| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/04555/И |
| Дугаар | 183/ШШ2024/04110 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2024/04110
|
2024 оны 10 сарын 14 өдөр |
Дугаар 183/ШШ2024/04110 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, зайсан гудамж, 19 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Л-н Г овогтой Б-гийн Г /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Хүннү 2222 хороолол, 109 байр, 0 тоотод оршин суух, А овогтой А-ийн О /РД:000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоотод оршин суух, Б овогтой Б-ийн А /РД:00000000/ нарт холбогдох
Орон сууцны үнэ болох 158.503.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч А.О-ын өмгөөлөгч, Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч нартай хэлцэл хийсэн бөгөөд дээрх хэлцлийн нэгдүгээрт Л ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгө худалдах, худалдан авах 01/01 тоот гэрээгээр 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 106.000.000 төгрөгийн орон сууцыг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож хэлцэл хийгдсэн. Тус хэлцлийн дагуу дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг эх хувиар нь нэхэмжлэгчид өгсөн боловч 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч А.О нь гэрээний эх хувийг Л ХХК-тай гэрээний үүргийн гүйцэтгэлийн хамт маргаан үүсгэхээр авсан байдаг. Өнөөдрийг хүртэл 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хийсэн хэлцлийн нэгдүгээрт тусгагдсан Л ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр 143.000.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, Арцатын ам, Хангарьд сити 0 хорооллын 6 давхарын 53.73 м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа тухайн орон сууцны зах зээлийн үнэ 158.503.500 төгрөг гаргуулахаар өөрчилсөн.
2. Хариуцагч А.О, Б.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г нь А.Оболон Б.А бид нарт холбогдуулан Хэлцэлд заагдсан үүргийг хангуулах, 143.000.000 төгрөгөөр үнэлэгдэх Хан-Уул дүүрэг, Арцатын ам, Хангарьд Сити 1 хорооллын 6 давхрын 53.73 мкв орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэл гаргажээ. Тус нэхэмжлэлд холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд: Анх А.О миний бие иргэн С.Э-маас Хан-Уул дүүрэг, Арцатын ам, Хангарьд Сити 0 хорооллын 6 давхрын 53.73 мкв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, ЛХХК-тай 2019.12.12 өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. С.Эр нь 0 реги000стрийн дугаартай Л ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн эцсийн өмчлөгч мөн болно. Энэ талаар улсын бүртгэлийн цахим сайтын нээлттэй мэдээллийн сангаас дэлгэрүүлэн харах боломжтой. Улмаар С.Э нь анхнаасаа тус байрыг миний өмчлөлд шилжүүлэх хүсэл зорилгогүй байсан бөгөөд намайг залилсан болохыг сүүлд мэдэж, учир явдлыг ойлгон уг гэмт хэргийн талаар 2020.10.08 өдөр цагдаад гомдол гаргасан. Цагдаад гомдол гаргахад орон сууц, Худалдах, худалдан авах гэрээний эх хувь шаардлагатай байсан ба гэрээний эх хувийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн.Энэхүү үйл баримт нь нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн А.О миний 2020.10.07 өдрийн гар бичмэлээр давхар нотлогдоно. 2022.11.08 өдөр С.Э-ыг Яллагдагчаар татаж, энэхүү эрүүгийн хэрэг маргаан шүүх рүү шилжин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хяна хэлэлцэгдэж байгаа болно. Тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2023.10.03-ны өдрийн 13:30 цагт товлогдсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зүйл буюу Хан-Уул дүүрэг, Арцатын ам, Хангарьд Сити 0 хорооллын 6 давхрын 53.73 мкв орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх асуудалд холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учир тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, дууссаны дараа тус орон сууцны өмчлөгч хэн болох хэний эзэмшил ашиглалд байгааг мэдэхгүй байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээ гарсан эсэхийг ч мэдэх боломжгүй байгаа болно. Түүнээс гадна А.Оболон Л ХХК нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба А.О нь тус орон сууцыг Б.-гт шилжүүлэх үүрэгтэй. Харин Б.А нь 2020.06.10 өдрийн Хэлцэлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн учир хамтран хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч А.О-ын өмгөөлөгч болон хариуцагч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Талууд ямар нэгэн хэлцлийг байгуулсан байдаг. Энэхүү хэлцэл байгуулснаас хойш 5 дахь жилийн нүүрээ үзэж байна. Тухайн хэлцлийн нэг дэх хэсэгт юу гэж заасан гэхээр Хан оргил сити хороолол, 6 давхар, 53,71 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцсон байдаг. Гэвч тухайн орон сууц нь А.О болон Б.А-ын нэр дээр биш өөрийн өмчлөлийн эзэмшил, ашиглалтын ямар нэгэн гэрээ, хэлцлийг өгнө гэж тохиролцоогүй бусдын эзэмшлийн зүйлийг захиалгын гэрээний дагуу шилжүүлнэ гэж тохиролцсон байдаг. Тухайн маргаан бүхий хэлцлийн 2,3,4,5,6 дугаар зүйлүүдэд заасан үүргээ хариуцагч Б.А-ын зүгээс биелүүлсэн. Энэхүү биелүүлсэн нотлох баримт болох гэрээний эх хувийг, өөрийн эзэмшил, өмчлөлийн талбай үл хөдлөх хөрөнгө, зуслангийн байшин, өөрийн өмчлөлийн газар зэргийг шилжүүлж үүргээ биелүүлсэн байдаг. Энэхүү хэлцэлтэй холбогдуулан 2, 3 гэрээ хийсэн. Энэхүү гэрээнүүдийг мөн хавсаргаж өгсөн байгаа. Тэгэхээр Б.Ан-ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна. Харин А.О-ын тухайд өнөөдөр шүүх хуралдаан эхлэхийн өмнө хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, хөөн хэлэлцэх хугацаа таслалдсан эсэх мөн А.О тухайн үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй өнөөдрийг хүртэл 5 дахь жилийн нүүрээ үзэж байгаа эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдалд хүрч байна. Тийм учраас А.О-ын тухайд 106,000,000 төгрөг төлөхөө хариу тайлбартаа илэрхийлж байсан. Гэвч шүүх хуралдааны явцад 104,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020.06.10-ны өдрийн Хэлцэл, 2023.05.04-ний өдрийн итгэмжлэл, 2023.12.07-ны өдрийн №0 дугаар Х ХХК-ийн орон сууцны үнийн тодорхойлолт, 2023.02.15-ны өдрийн итгэмжлэл, 2024.04.18-ны өдрийн итгэмжлэл, 2024.02.16-ны өдрийн итгэмжлэл баримтуудыг өгсөн байна.
Хариуцагч талаас: 2023.10.03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай баримт, 2023.05.16-ны өдрийн 45 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоол, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020.06.03-ны өдрийн тохиролцсоны гэрээ, 2020.06.03-ны өдрийн Арилжааны гэрээ, С.Б, Б.А нарын иргэний үнэмлэхний хуулбар, Б.А-н үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, С.Б-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.06.03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2024.07.18-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтын өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г хариуцагч А.О, Б.А нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны үнэ 158.503.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, миний бие Б.Г-гт өгөх зүйлээ бүгдийг өгсөн гэж, хариуцагч А.О-ийн өмгөөлөгч 104.000.000 төгрөгийг төлөхөөр эвлэрэх саналыг А.О гаргасан, нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2020 оны 6 сарын 10-ны өдөр Б.А, А.О, С.Б, Б.Г нар харилцан тохиролцож, хэлцэл үйлдээд Б.А, А.О нар иргэн С.Б, Б.Г нарт өөрсдийн өмчлөлийн Л ХХК-н 2019.12.12-ны Үл хөдлөх эд хөрөнгө худалдан худалдан авах дугаар № 1/1 тоот гэрээ, 90%-н гүйцэтгэлтэй дуусгаагүй 106.000.000 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Б.Г-ийн өмчлөлд шилжүүлэх ба аливаа гарсан асуудлыг зөвшилцөх,
Талууд 2020.06.03 өдөр байгуулсан №0000 тоот Арилжааны гэрээгээр 160.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 өрөө орон сууц, болон хувийн сууцаа солилцож бүртгүүлж гэрээ зохих журмын дагуу дуусгавар болгосон.
Мөн талууд 2020.06.03 едөр байгуулсан Гэрээ 2130 тоот Газар эззмших эрх шилжүүлэх гэрээгээр /үнэ төлбөргүй/ Зуслангийн газрыг эрхийг шилжүүлсэн.
2015.10.07 өдрийн Х ХХК-н дулаан зогсоол худалдан худалдан авах гэрээ 26.000.000 төгрөгийн үнэ бүхий зогсоолыг Худалдагч тал Хурд ХХК-с нэхэн авч дуусмагц Б.Г-гийн өмчлөлд нь шилжүүлэн өгч дуусгар болгох.
Б.А-ын ЧД 19 хороо 700 м кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээ зохих журмын дагуу хүлээн авч Б.Г-ийн эзэмшилд шилжүүлэх.
Нийт 644.000.000 төгрөгийн гзрээг байгуулж 2020.06.03 өдөр 361.910.000 төгрөгийг бэлнээр Б.Б, Б.Г нарт өгч төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дуусгавар болсон, хэлцэлийг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон хүчин зүйлсийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрзн илэрхийлсэн. Талууд хэлцэлийн үүргийг үл маргах журмаар, шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ гэжээ.
Уг хэлцлийн үндсэн дээр 2020.06.03-ны өдөр Арилжааны гэрээ байгуулагдаж, С.Б өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Зайсангийн тойруу гудамжны 19/3 тоот, 261 м.кв 160.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 өрөө орон сууцыг Б.У-т, Б.У-орын Чингэлтэй дүүрэг, 0-р хороо, Гүнт /15090/ 27 хэсэг гудамж, 0000 тоот, 150.000.000 төгрөгийн үнэ бүхий 184 м.кв хувийн сууц, 700 м.кв газрыг С.Батбилэгт тус тус харилцан шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 10.000.000 төгрөгийг Б.У, Б.Б-гт төлөхөөр тохирсон ба үүнийг дагуу Б.Уранболор хувийн сууц газрын хамт С.Б-т шилжүүлэн өгчээ. /хх-ийн 95-105 дугаар тал/
Уг хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Өөрөөр хэлбэл С.Б-ийн өмчлөлийн 6 өрөө орон сууцыг 644.000.000 төгрөгөөр Б.А, А.О нар худалдан авч, 361.910.000 төгрөгийг бэлнээр, Б.Анхболорын өмчлөлийн хувийн сууц, газрыг, Х ХХК-ийн дулаан зогсоол худалдах худалдан авах гэрээний дагуу 26.000.000 төгрөгийн зогсоолыг Б.Г-йн өмчлөлд тус тус шилжүүлсэн талаар маргаагүй, харин 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 106.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Б.О-ын өмчлөлд шилжүүлэх үүргийн А.О, Б.А нар гүйцэтгээгүй гэж маргажээ.
Талууд хэлцэл байгуулсан талаар маргаагүй, хэлцлийн дагуу 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг Б.Г-гийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй, тус орон сууцыг шилжүүлэх боломжгүй болсон тул тус орон сууцыг нэхэмжлэл гаргах үеийн зах зээлийн ханш 158.503.500 төгрөгөөр тооцон гаргуулахаар шаардсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар А.О, Б.У нар С.Б Б.Г нарын орон сууцыг 644 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, 361.910.000 төгрөгийг бэлнээр, Б.А-рын өмчлөлийн хувийн сууц, газрыг, Х ХХК-ийн дулаан зогсоол худалдах худалдан авах гэрээний дагуу 26.000.000 төгрөгийн зогсоолыг Б.Г-йн өмчлөлд тус тус шилжүүлсэн талаар маргаагүй, харин 106.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Худалдах худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй бөгөөд худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгө, мөнгө шилжүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 2020.06.10-ны өдрийн хэлцлийн дагуу Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байгаа бөгөөд нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээ, хэлцэл зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил-ийн хугацаа үйлчлэх бөгөөд Б.Г-гийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Нэхэмжлэгч Б. 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөгч болох боломжгүй учир тус орон сууцны зах зээлийн ханш 158.503.500 төгрөг гаргуулна гэж шаардсан бөгөөд түүний шүүхэд гаргаж Х ХХК-ийн үнэлгээ шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл Х ХХК үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхгүй байна.
Талууд худалдах худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алданги шаардах эрхгүй, Х ХХК-ийн хуулийн шаардлага хангаагүй дүгнэлтээр хохирол шаардах эрхгүй юм.
Иймд хариуцагч Б.У, А.О нараас 106.000.000 төгрөг гаргуулж, Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52.503.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.О, Б.А нараас 106.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52.503.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 872.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О, Б.А нараас 687.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО