Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/04082

 

2024 оны 10 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2024/04082. Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 5 дугаар хороолол, 0-р байр 0 тоотод оршин суух, Х  овогт Э-гийн У /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Стадион оргил махатма ганди гудамж, 203 -р байр 0000тоотод оршин суух, Хулд овогт Х-ын Д /РД:00000/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, Н.Б, хариуцагч Х.Д хариуцагчийн өмгөөлөгч О.Ц, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Ушүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Америк улсаас Монгол улс руу буцаж ирэхээс сарын өмнө Х.Д надад гар хүрсэн. Энэ талаарх зураг болон баримтуудыг нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн. Хариу тайлбартаа энэ талаар үгүйсгэсэн байсан. Х.Д нь ямар ч зүйлийг өөрийнхөө буруу гэж хүлээж авдаггүй, араар тавьсан, өөр эмэгтэйчүүдтэй харилцаатай байсан тэр асуудлаа хэзээ ч өөрийнх нь буруу гэж хүлээн зөвшөөрч байгаагүй. Би нялх хүүхэдтэй Америк улсад байсан болохоор маш их тэвчсэн. Сэтгэл зүйн маш их дарамт учруулж, асар их сэтгэл зүйн хүчирхийлэл надад үйлддэг байсан. Я, п, г гэх мэтээр янз бүрийн үгээр намайг дууддаг байсан. Маш ууртай, жоохон л юм өөдөөс нь хэлбэл огцом уурладаг, миний гэрийнхнийг болон ээжийг минь маш их доромжилдог. Тэд нарыг үзэн ядаж байна, тэд нарыг би өмнөө сөхрүүлмээр байна гээд муухай муухай үгээр доромжилдог байсан. Надад хань шиг минь туслалцаа дэмжлэг, сэтгэл зүй тайван байлгах тэр зүйлийг өгөөгүй. Монголд байх хугацаандаа ч, Америкт байх хугацаандаа ч би маш их сэтгэл зүйгээр хохирсон. Түүнээс болоод би хүний өмнөөс бараг нэг үг ч хэлж чадахаа больсон. Миний нүдний гал унтарсан, 10 хэдэн килограмм жин хаясан. Одоо би өөрийнхөө жинд хүрч ирсэн. Бүтэн жил тусдаа амьдарч байна. Тийм учраас буцаад нийлэх ч юм уу, эвлэрүүлэн зуучлалаар орох ямар ч хүсэл байхгүй. Эвлэрүүлэн зуучлалаар ороход Х.Дөлгөөн хүлээн зөвшөөрсөн бөгөөд бид хоёрын хувьд салах тал дээр маргаангүй гэж үзэж байна. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

2. Хариуцагч Х.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр Америкийн нэгдсэн улс яваад гэр бүл зохиож амьдарсан. Хардалтаас болж намайг Америкийн Нэгдсэн улсад ажил ерөөсөө хийлгэдэггүй хүүг маань 1 ой хүрээгүй байхад Э.У7 хоногоор явж өөр залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Бид Монгол буцах шалтгаантай болж, Монгол улсдаа ирсэн. Америк улс руу буцаж явах хүсэлтэй байсан хэдий ч Э.У нь гэр бүлийнхээ болон найз нөхдийн ятгалгаас болоод гэр бүлээсээ болж салж байгаа. Салснаас хойш 4 сарын дараа өөр хүнтэй харилцаа үүсгэсэн. Бид хоёр 10 дугаар сарын 23-ны өдөр салсан. Түүнээс хойш манай хүн 2 дугаар сард өөр хүнтэй харилцаа үүсгэж, одоо нөгөө хүнтэйгээ хамт амьдарч байгаа. Нэхэмжлэл гаргахдаа тэр залуутайгаа хамт амьдарч байгаа гэрийн хаягаа бичсэн байсан. Би хүүгээ нэг жил харсангүй. Хүүгээ 2 нас хүртэл нь би өөрөө өсгөсөн. Америкийн Нэгдсэн улсад намайг ажил хийлгэдэггүй байсан шалтгаан нь чи хар ажил хийж хэрэггүй, мэдлэг боловсролтой болоод илүү сайн ажил хийгээрэй гэж хэлж байсан. Тийм учраас Монголд хүрч ирээд ч хардалт ерөөсөө дуусаагүй. Бид хоёр маш жижигхэн зүйлээс болж салах шалтгаан үүссэн. Би гэр бүлээ авч үлдэх гэж маш их хичээсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүүтэйгээ уулзах гэж зөндөө оролдсон. Хүүхдийн сэтгэл зүйд нөлөөтэй, чи хамт байхгүйгээс хойш хүүхдийн сэтгэл зүйг бодооч гээд уулзуулдаггүй. Саяхан миний хүүгийн төрсөн өдөр болж бэлэг өгөх гэж явсан боловч амжилт олоогүй. Шөнөөр хаалгыг нь тогшиж байгаад хүүгийнхээ бэлгийг өгсөн. Тэгэхэд мөн хүүтэйгээ бас уулзаж чадаагүй. Хүүгээ 2 нас хүртэл нь ээж шиг өсгөсөн болохоороо хүүгээ үнэхээр санаж байна. Хүүг 3 сартайгаас нь эхлээд хөхнөөсөө гаргасан. Би эхнэрээ амраахын тулд орой болгон угжаар хооллодог байсан. Бид 2-ын харилцаа маш сайхан байсан. Нөгөө хүнтэйгээ хурдан суухын тулд надад хуурамч гүтгэлэг хийж байгаад харамсалтай байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө, надад тэрсэлдээд байх зүйл алга. Хамгийн гол нь хүүтэйгээ 7 хоног болгон уулзаж байвал бүх зүйлийг зөвшөөрөхөд бэлэн байна. Манай хүн ингээд өөр хүнтэй амьдарч байгаа болохоор сайн сайхныг л хүсэж байна. Би эхнэртээ үргэлж хайртай байсан, хүүдээ бас маш их хайртай. Э.У-ийн хувьд 3 дах гэрлэлтээ үүсгэж байна. Миний хувьд анхных болохоор надад хүнд хэцүү байна. Өмнөх гэрлэлтээ шүүхээр орж салгуулаад надтай хамт Америк улс руу явсан. Би Монгол улсад байхдаа МИАТ-д онгоцны үйлчлэгч, онгоцны ахлах байсан хүн учраас миний амьдрал нэлээн боломжтой байсан хэдий ч гэр бүлдээ бүх зүйлээ зориулаад Америк улс руу явж байсан. Миний хүсэх зүйл бол 7 хоног болгон хүүтэйгээ уулзаж баймаар байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, иргэний үнэмлэхийн лавлагаа, тус шүүхийн 2024 оны 5 сарын 16-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, Д.Х-ын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Х.Д-ний иргэний үнэмлэхийн хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, фото зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.

 

Хариуцагчаас: 2024.08.06-ны өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хариу тайлбар, 2024.08.06-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Э.У гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг Х.Д-д холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

2. Х.Д, Э.Унар 2021 оны 7 сарын 01-нд гэр бүл болсныг хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад 0 дугаарт 00000үртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 0000 оны 9 сарын 28-ны өдөр хүү Х.Х0төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрэхээс татгалзаж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, гэрлэгчид тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж Х.Д, Э.Уг нарын гэрлэлтийг цуцлах зүйтэй гэж дүгнэв.

 

3. Гэрлэгчдийн хүүхдэд болох хүү Х.Х эх Э.У-гийн асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү Х.Х-гын эх Э.У-йн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

4. Э.Ухуульд заасны дагуу хүүхэддээ тэтгэлэг гаргуулна гэснийг хариуцагч Х.Д зөвшөөрсөн, мөн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс хариуцагчаас тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 0000 оны 09 сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Х-мгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Д-өр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хулд овогт Х-ын Д /РД:0000/, Х  овогтой -ийн У  /РД:0000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Х.Х-ыг эх Э.У-гийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Зохигч эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 0000 оны 09 сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Х-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Д-өр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Дөлгөөнөөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Уранбилэгт олгосугай.

 

8. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО