Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0735

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “” ХХК /РД:6492/,

            Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч , нарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

            Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч , нараас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаар ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 356,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 120,809,978.07 төгрөгийн торгууль, 26,663,169.52 төгрөгийн алданги, нийт 504,085,271,.93 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            1.2.Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор... татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 22,053,062,260.66 төгрөгийн зөрчилд 356,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 120,809,978.07 төгрөгийн торгууль, 26,663,169.52 төгрөгийн алданги, нийт 504,085,271.93 төгрөгийн төлбөр ногдуулснаас 67,598,647.05 төгрөгийн торгууль, 26,553,589.70 төгрөгийн алданги, нийт 94,152,236.75 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 3,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 53,211,331.02 төгрөгийн торгууль, 109,579.82 төгрөгийн алданги нийт 409,933,035.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсүгэй гэж шийдвэрлэсэн байна.

            1.3.Татварын маргаан таслах зөвлөлөөс дээрх тогтоолыг ХХК-д 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тоот албан бичгээр хүргүүлжээ.

            1.4. ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч , нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байна.

            Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            2.1.Нэхэмжлэл гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ТЕГ-ын харьяа Том татвар төлөгчийн газраас манай компанийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, дараах зөрчлүүдийг гаргасан гэж, 356,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 120,809,978.07 төгрөгийн торгууль, 26,663,169.52 төгрөгийн алданги, нийт 504,085,271.93 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2023.06.02-ны Нөхөн ногдуулалтын № дугаар актыг тавьсан. Үүнд:

            1.2019 онд Итали улсад байрладаг "" компанид 885,119,656.66 төгрөгийн зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ албан татварыг нь дутуу ногдуулж суутгасан;

            2.Энэтхэг улсын "" компанид 2020 онд 5,797,874.14 төгрөгийн түүхий тосны ачааны төлбөр, 2021 онд Итали улсад байрладаг "" компанид 462,804,375.00 төгрөгийн зөвлөх үйлчилгээний төлбөр, нийт 468,602,249.14 төгрөгийг шилжүүлэхдээ албан татварыг нь дутуу ногдуулж суутгасан;

            3.2019 оны 424,327,334.74 төгрөгийн зөвлөх үйлчилгээний, 2020 онд 5,797,874.14 төгрөгийн түүхий тосны ачааны төлбөр, нийт 430, 125,208.88 төгрөгийн төлбөрийг Итали улсад байрладаг "", Энэтхэг улсын "" компанид шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төлөөгүй;

            4.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь 2020 онд 679,730,702.72 төгрөгийн, 2021 онд 431,480,347.25 төгрөгийн, нийт 1,111,211,049.97 төгрөгийн ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасаж тооцсон зэрэг зөрчил гаргасан гэж үзэж 504,085,271.93 төгрөгийн төлбөр төлүүлэхээр Нөхөн ногдуулалтын акт тавьсан.

            Бид дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан төслөх зөвлөлд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд уг зөвлөл бидний гомдлыг хүлээн авч хянан хэлэлцээд 67,598,647.05 төгрөгийн торгууль, 26,553,589.70 төгрөгийн алданги, нийт 94,152,236.75 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 356,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 53,211,331.02 төгрөгийн торгууль, 109,579.82 төгрөгийн алданги, нийт 409,933,035.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дээрх шийдвэр болон 2023.06.02-ны өдрийн № дугаартай Нөхөн ногдуулалтын актын улмаас манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байх тул эс зөвшөөрч тус шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

            1."" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани ("" ХХК) нь Монгол Улсын Засгийн газрын 2017.02.17-ны өдрийн 59-р тогтоолоор БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр байгуулагдан үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

            Үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл (НТЭЗҮ)-ийг Энэтхэгийн "" компани 2017-2018 онд боловсруулж, НТЭЗҮ-д хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээний ажлыг Итали улсын "*******" компани гүйцэтгэсэн. "" компанийг Засгийн газрын 2017 оны дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас олон улсад нээлттэй тендер зарлах замаар сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний 03/01 тоот гэрээг Захиалагч ТӨБЗГ, Төсөл хэрэгжүүлэгч компани "" ХХК, Зөвлөх "" нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээт ажлыг "" ТӨХХК-иас санхүүжүүлсэн.

            "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг анх 2001.06.18-ны өдөр үзэглэж, 2003.07.15-ны өдөр гарын үсэг зурж, 2004.01.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон буюу өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэсэн мэдээллийг татварын байгууллагын цахим хуудсанд () байршуулсан байсан бөгөөд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд дээрх хэлэлцээрийн үед хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой мэдээлэл байгаагүй бөгөөд тухайн байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас холбогдож асуухад Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Сангийн яам)-аас лавлах талаар мэдэгдсэн.

            Тухайн үед Захиалагч тал болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ) нь зөвлөх компанид ногдуулах татварын долоохицуулалты Сангийн яамнаас чиглэл авсан бөгөөд тус яамнаас 2017 оны 12 дугаар сарын 21- ний өдөр ТӨБЗГ-т хүргүүлсэн 4-2/7158 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай" хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буйг тэмдэглээд Итали улсын "*******" компанийн Монгол улсаас эх үүсвэртэй орлогод дээрх хэлэлцээрийн дагуу татвар ногдуулахыг мэдэгдсэн. Төсөл хэрэгжүүлэгч компани болох "" ХХК-ийн зүгээс хэлэлцээрийн хүчин төгөлдөр эсэх асуудлаар Татварын ерөнхий газарт хандахад тус байгууллагаас хариу ирүүлээгүй.

            Мөн Монгол улс дахь Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дээрх асуудлаар тодруулга авахад тус яамнаас 2017 оны 12 сарын 21-ний өдрийн тоот албан бичгээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж орлого олохтой холбогдох татварын асуудлыг нэг мөр ойлгомжтой болгох үүднээс Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр мөрдөгдөхийг үүгээр мэдэгдэж байна. Иймд, "*******" компани нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Давхар татварын хэлэлцээрт заасан хөнгөлөлт, зарчмуудыг эдлэх бүрэн эрхтэй бөгөөд хэлэлцээрт заасны дагуу татвар ногдуулах болно. Тухайлбал, техникийн үйлчилгээний орлогод 5 хувиар албан татвар ногдуулахаар хэлэлцээрийн холбогдох заалтуудад тусгасан байдаг" гэж мэдэгдсэн.

            Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2.2-т, "Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай" хэлэлцээр болон Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дээд байгууллага болох Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу "” компанид гэрээт ажлын төлбөрийг шилжүүлэхдээ албан татварыг 20 хувиар бус хэлэлцээрт заасны дагуу 5 хувиар ногдуулан, суутган татварын байгууллагад төлсөн.

            2. 2020 онд Итали улсад байрладаг "" компанитай 462,804,375.00 төгрөгийн үнийн дүн бүхий зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахдаа манай компани 2020.03.05-ны өдрийн 072/20 тоот албан бичгээр Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Сангийн яам)-д. 2020.03.25-ны өдрийн 099/20 тоот албан бичгээр Татварын ерөнхий газарт тус тус хандаж, Давхар татварын хэлэлцээр хүчин төгөлдөр  талаар дахин тодруулга хүссэн. Сангийн яамнаас 2020.04.09-ний өдрийн тоот албан бичгээр “...хэлэлцээрийг соёрхон батлах тухай 2004.04.22-ны өдрийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр мөрдөх боломжтой өмнө нь мэдэгдэж байсан.” гэсэн хариу албан тоотыг манай компанийн тухай байр сууриа харилцааны яам, Татварын ерөнхий газарт тус тус хүргүүлсэн байна. Татварын ерөнхий газраас хариу ирүүлээгүй болно.

            Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т "Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй." гэж заасан байх тул татварын байгууллага нь өөрөө цахим хуудсандаа байршуулсан мэдээллийнхээ үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхэд хариуцлага хүлээх нь зайлшгүй бөгөөд татвар төлөгчид өөрийн албан ёсны цахим хуудсаараа буруу ташаа мэдээлэл өгсөн, түүнчлэн үүнийгээ хүлээн зөвшөөрч татварын нөхөн ногдуулалтын актад дурдсан алданги, торгуулийг хүчингүй болгосон ч татварыг 20 хувиар ногдуулан суутган төлөх үүргийг хэвээр үлдээсэн Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Иймд, Итали улсын "" компанид 885,119,656.66 төгрөгийн зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ албан татварыг дутуу ногдуулж суутгасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.4.2, 7 дугаар зүйлийн 7.2, 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтуудыг; 2021 онд Итали улсад байрладаг "" компанид 462,804,375.00 төгрөгийн зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ Татварын ерөнхий хууль /2019/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.19 дэх заалт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 18 дугаар зүйлийн 18.6.8, 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Түүнчлэн ТӨБЗГ, "" ХХК, "*******" компани хооронд 2018.01.15-нд байгуулсан 03/01 тоот зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу Захиалагч тал нь ТӨБЗГ, Зөвлөх нь “*******" компани, төсөл хэрэгжүүлэгч компани нь "" ХХК бөгөөд талуудын эрх үүргийг гэрээнд маш тодорхой тусгасан байдаг. Анхнаасаа тус техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх компанийг сонгон шалгаруулах үүргийг ТӨБЗГ-т өгсний дагуу тус байгууллагаас Захиалагчийн хувьд тендерийг зохион байгуулж, “*******" компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан.

            Манай компани нь 03/01 тоот зөвлөх үйлчилгээний гэрээний 6.1-д заасанчлан гагцхүү “ажлын явц, чанарт тогтмол хяналт тавих" үүрэгтэйгээр оролцсон бол гэрээний 6.2-т заасанчлан захиалагч буюу ТӨБЗГ нь гэрээний төлбөрийг зөвлөх компанид шилжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

            "" ХХК нь "*******" компанитай гэрээний харилцаанд ороогүй тул төлбөрийг шууд шилжүүлэх эрх зүйн боломжгүй, ТӨБЗГ нь төрийн захиргааны байгууллагын хувьд "" ХХК-иас олгосон санхүүжилтийг өөрийн дансанд хүлээн авч, гүйлгээ хийх боломжгүй гэж тус тус үзсэн тул манай компаниар дамжуулан 424,327,334.74 төгрөгийн төлбөрийг Итали улсын "" компанид шилжүүлсэн.

            Захиалагч ТӨБЗГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд улсын төсвөөс санхүүждэг, НӨАТ суутган төлөгч биш байгууллага. Тийм ч учраас анхнаасаа сонгон шалгаруулалтын явцад болон талуудын хооронд байгуулсан 03/01 тоот зөвлөх үйлчилгээний гэрээнд НӨАТ суутгах талаар тусгаагүй бөгөөд манай компаниар дамжуулан төлбөрийг шилжүүлэхдээ НӨАТ ногдуулж төлөөгүй ба үүнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5. дахь заалт, мөн хуулийн 16 дугаар зүйл 16.1.2. дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.

            3. Энэтхэг улсын "" компанитай олон улсын ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг 2020 онд байгуулан, олон улсын ачаа тээврийн үйлчилгээний төлбөрт 1,650 ам.доллар, гаалийн татвар хураамжийн төлбөрт 374. ам.доллар төлсөн. "" компани нь түүхий тосны дээжийг Монгол улсын хилээр гаалийн бүрдүүлэлт хийж гарган, эцсийн цэгт хүргэх асуудлыг гэрээгээр бүрэн хүлээсэн болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1-т "Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна.", 12.1.1-т "Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа", 12.1.2-т "Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ" гэж заасныг баримтлан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэж үзэж байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5. дахь заалт, мөн хуулийн 16 дугаар зүйл 16.1.2. дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            4. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь 2020 онд 679,730,702.72 төгрөгийн, 2021 онд 431,480,347.25 төгрөгийн, нийт 1,111,211,049.97 төгрөгийн ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасаж тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Учир нь манай компани НӨАТ-ын тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасны дагуу дотоодын борлуулалт болон худалдан авалтын албан татварыг НӨАТ-ын падаан бол сар хийж баталгаажуулан, НӨАТ албан татварыг НӨАТ-ын тооцооллыг сар бүр хийж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тайлангаар эцсийн бөгөөд 2020 онд 2012 оны НӨАТ-ын тайлангийн ажиллаж байгаа буцаан авах нарийн албан татвартай байна. Дээрх төлөх албан татварын өр төлбөргүй байхад зөрчил гаргасан гэж үзэн, ТЕХ-ийн 73 дугаар зүйлийн  73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтуудыг баримтлан нөхөн татвар, торгууль тооцон акт тавьсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. (НӨΑΤ- ын тайлангуудыг хавсаргав.)

            Тодруулбал, Манай компанийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийх явцад бид Сангийн сайдын 2015.12.14-ний өдрийн 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-ын доорх заалтуудыг баримтлан 2020-2021 оны Нэмэгдсэн өртгийн татварын илүү төлөлтийг баталгаажуулан, акт үйлдэж, бусад татварын өрөнд суутган тооцуулах хүсэлтийг тавьсан. 3.1. Албан татвар суутган төлөгч нь Хуулийн 15.1.1-д заасны дагуу илүү төлсөн албан татвараа буцаан авах хүсэлт гаргана, 3.2. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ, 3.5. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь Татварын ерөнхий хуулийн 41.3-т заасны дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн эрсдэлгүй, бага эрсдэлтэй гэж тодорхойлогдсон бичил, жижиг ангилалд хамаарах албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хялбаршуулсан хяналт шалгалтаар үйлдэж болно, 4.6. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.2., 4.3., 4.4.-т заасны дагуу хянан шалгаж, баталгаажуулан акт үйлдсэн болон буцаан олгох албан татварын хүсэлтийг шийдвэрлэснээс хойш ажлын 2 өдөрт багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан татвар буцаан олгуулах, бусад татварын өрөнд суутган тооцуулах эсэх саналаа энэ журмын 2, 3 дугаар хавсралтын дагуу гарган, холбогдох материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу 111,121,105.06 төгрөгийн нөхөн татвар, 40,133,638.53 төгрөгийн торгууль, нийт 151,254,743.59 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.

            Иймд Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 06 сарын 02-ны өдрийн Дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            2.2.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч , ******* бид 6492 тоот регистрийн дугаартай "" ХХК-ийн 2019 оны 1 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31- ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2123301248 тоот томилолтоор /ААНОАТ-ын тайлангийн алдагдал баталгаажуулах-Иж бүрэн/ шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2023 оны 06 сарын 02-ны өдөр нөхөн ногдуулалтын актаар 22,053,062,260.66 төгрөгийн зөрчилд нийт 504,085,271.93 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 01/39 дүгээр албан бичгээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 24 тоот тогтоолоор 89,067,690.29 төгрөгийн төлбөрөөс 2,393,1.04 төгрөгийн торгууль, 1,595,907.36 төгрөгийн алданги, нийт 3,989,768.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 85,077,921.89 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

            Татвар төлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 02 сарын 28-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Бид дээрх гомдолд дурдсан асуудлуудад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

            Нэг. Татвар төлөгч нь 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан тайланд /ТТ-13 - Суутгагчийн аж ахуй нэгжид олгосон орлогоос суутгасан албан татвар/-д 885,119,656.66 төгрөгийн зөвлөх үйлчилгээний төлбөрөөс хүчин төгөлдөр болоогүй давхар татварын гэрээгээр 5 хувиар ногдуулсан тул зөрүү 15 хувиар нөхөн ногдуулсан.

            Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 30 дугаар зүйл. "Хүчин төгөлдөр болох. 30.2 Соёрхон баталсан баримт бичгийг харилцан солилцсоны дараа үеэс энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох бөгөөд түүний заалтууд доор заасны дагуу үйлчилж эхэлнэ:

            а/Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон жилийн дараагийн хуанлийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүний дараагийн өдрөөс эхлэн эх үүсвэрт нь суутгалаар төлсөн буюу хөнгөлсөн зохих татварууд,

            в/Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон жилийн дараагийн хуанлийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүний дараагийн өдрөөс эхлэн аливаа татварын жилд төлбөл зохих бусад татварууд" гэсэн байна.

            Батламж жуух бичгийг Талууд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ром хотноо солилцсон. Иймд энэхүү хэлэлцээр нь 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн тул 20 хувиар татвар ногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

            -2021 онд Итали улсад байрладаг "" компанид 462,804,375.00 төгрөгийн зөвлөх үйлчилгээний төлбөрөөс албан татварыг суутган авч шилжүүлэхдээ хүчин төгөлдөр болоогүй давхар татварын гэрээгээр 5 хувиар ногдуулсан тул зөрүү 15 хувиар нөхөн ногдуулсан.

            -2019 онд зөвлөх үйлчилгээний 424,327,334.74 төгрөгийн төлбөрийг Итали улсын компанид, 2020 онд түүхий тосны ачааны 5,797,874.14 төгрөгийн төлбөрийг Энэтхэг улсын "" компанид нийт 430,125,208.88 төгрөгийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 12 дугаар зүйл. Албан татварын тэг /"0"/ хувь хэрэглэх "12.1.2. Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;" гэсэн заалтад хамаарахгүй ба нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйл. “Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, 7.2.5. оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;" мөн хуулийн 16 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, “16.1Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.2. оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө" гэж зааснаар албан татварыг суутгаж тайлагнах үүрэгтэй.

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл "Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ; 7.2.5.оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ; 7.3.1. тухайн этгээд нь энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу албан татвар суутган төлөгч байх; 7.4. Энэ хуулийн 7.3.1-д энэ хуулийн 7.2.5 дахь заалт хамаарахгүй." гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч мөн эсэхээс үл хамаарч тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг хүлээнэ.

            Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл "Татварыг буцаан олгох, суутган тооцох; 49.4.Илүү төлсөн татварыг буцаан олгох харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулж болно.", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл. “Албан татварыг буцаан олгох. "15.1.1.албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ;" гэж заасны дагуу татвар төлөгч хүсэлтээ гаргахыг зөвлөсөн.

            Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах, суутган тооцуулах хүсэлт ирүүлээгүй бөгөөд нөхөн ногдуулалтын актын хавсралт маягт ХШ-12 /нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулсан тооцоо/ үйлдсэн.

            Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл "Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага, 82.1. Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.1.төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар; 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар." гэж зааснаар нөхөн татвар, торгууль ногдуулсан” гэжээ.

            2.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газар 2017 оноос хойш Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. ХХК төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үүргийг гүйцэтгэж байна. ХХК 2019 оноос 2021 оны хооронд татвар төлөлтийн байдал дээр хяналт шалгалт хийсэн. Татварын нөхөн ногдуулалтын актаар 2 төрөл зүйл бүхий татварын зөрчлийг ирүүлсэн гэж үзэж байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гэж байгаа. Энэ хоёр асуудал дээр Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан Итали улсын *******, гэх 2 компани, Энэтхэг улсын Балмер лаврие гэх 1 компани байдаг. Энэ компанид ногдуулсан татвар, манай ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн гэх нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудал байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татвартай холбоотой асуудлын хувьд:

Тухайн үед Итали улсын *******, гэх 2 компаниуд зөвлөх үйлчилгээ үзүүлж Монголын тал аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 5 хувиар тооцож суутгасан байгаа. Үүнийг холбогдох эрх бүхий байгууллагаас өгсөн чиглэл мэдээлэл тодруулгын дагуу Итали, Монгол улсын Засгийн газрын хоорондын давхар татварын хэлэлцээр хүчин төгөлдөр гэж үзэж хэлэлцээрийн дагуу гэрээ байгуулж 5 хувийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдуулж суутгасан. Том татвар төлөгчийн газраас 2 засгийн газрын хоорондын давхар татварын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан. Иймд 5 хувь биш 20 хувийн татвар төлөх ёстой байсан гэж 15 хувийн нөхөн ногдуулалтын акт тавьсан.

            ******* компанийн хувьд 2017 онд төсөл хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гарч үйлдвэрийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг захиалагч Уул уурхайн яам тендер зохион байгуулж, гэрээ байгуулж байсан. Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах явцад гуравдагч этгээдээс хөндлөнгийн хяналт тавих ёстой гэсэн Засгийн газрийн тогтоол гарсан. Техник эдийн засгийн үндэслэлд хяналт тавьж ажиллах мэргэжлийн компанийг сонгож ажиллуул гэсэн үүрэг даалгаврыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өгсөн. Тус зөвлөх үйлчилгээний санхүүжилтийг ХХК-иас гаргуулах Засгийн газрын тогтоол гарсан. Засгийн газрын тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ******* гэх компанийг тендерийн замаар сонгон шалгаруулж гэрээ байгуулж ажиллуулсан.

            Тухайн үед зөвлөх үйлчилгээний захиалагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гэрээ байгуулахаас өмнө давхар татварын хэлэлцээрийг хүчин төгөлдөр эсэх дээр, ямар хэмжээний татвар суутгах ёстой гэдэг тал дээр удаан хугацаанд явсан. Би 2017 онд ажилд нь оролцоод явж байсан. Хамгийн түрүүнд гадаад харилцааны яам дээр очиж холбогдох хүмүүстэй нь уулзаж давхар татварын хэлэлцээр хүчин төгөлдөр үү, үгүй юу гэдэг талаар холбогдох бүх мэргэжилтнүүдтэй уулзсан. Гадаад хэргийн яам давхар татварын хүчинтэй эсэх асуудлаар эцсийн байдлаар давхар татварын гэрээ дээр эрх бүхий байгууллага гэж заасан Сангийн яамнаас эцсийн байдлаар чиглэл мэдээллийг авах ёстой гэсэн байр суурьтай байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Сангийн яамд хандсан. Мөн төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс давхар Сангийн яамд хандсан. Холбогдох бүх байгууллага болох Сангийн яам, Гадаад хэргийн яам, Татварын ерөнхий газар зэргээс мэдээлэл, чиглэл авсны дагуу давхар татварын хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэх 5 удаагийн албан бичиг ирсэн байдаг. Эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээлэл, чиглэл, тодруулгын дагуу зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдсан. Сангийн яамнаас Итали улсад суугаа элчин сайдын яамд хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа талаар албан бичиг өгсөн. Онцолж хэлж байгаа шалтгаан нь Итали улсын зөвлөх компани тендерээс сонгон шалгарчхаад бид нар давхар татварын хэлэлцээр хүчин төгөлдөр үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Сангийн яам хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж хэлсэн байдаг.

            Италийн элчин сайдаас хэлэлцээр хүчин төгөлдөр гэж үзсэн. Зөвлөх компани нь хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэсэн юм. Иймд аж ахуй нэгжийн орлогын албан татварт 5 хувийг суутган төлөх ёстой юм байна гэж итгэл үнэмшилтэй гэрээ байгуулж явсан. Албан бичгээс гадна хамгийн түрүүнд үзэж байгаа зүйл нь вэб сайтыг үзэж байгаа. Хэргийн материалд авагдсан Татварын ерөнхий газрын вэб сайт дээр хүртэл байсан. Одоо өөрчлөгдсөн байгаа. Тухайн үед байсан зүйл дээр хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа талаар мэдээлэл байсан. Үүний дагуу гэрээ байгуулагдаж татвар суутгаж явсан.

            гэх компани давхар татвар хүчин төгөлдөр эсэх асуудал яригдаж байгаа. компани ******* ХХК-тай нарийн технологи, суурь инженерчлэл, зураг төсөл хянах ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж явсан. ******* компанийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар сонгон шалгаруулж гэрээ байгуулж явсан. компанийг ******* ХХК сонгон шалгаруулж гэрээ байгуулж байсан. 2020 онд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа Сангийн яамд хандаж давхар татварын хэлэлцээр өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна уу гэсэн тодруулга хүссэн. Хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Иймд аж ахуй нэгжийн орлогын албан татварт 5 хувийг суутгаж төлөх ёстой гэсэн хариу ирүүлж байсан.

            Мөн албан бичгийг Татварын ерөнхий газарт явуулж байсан. Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэсэн албан бичиг явуулж байсан. Тус нотлох баримт хэргийн материалд авагдсан байгаа. Аж ахуй нэгжийн орлогын албан татвартай холбоотой асуудал дээр гол ярьж буй зүйл нь эрх бүхий байгууллагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэсэн 2017 оноос 2020 оны хооронд 5 удаагийн албан бичгээр хариу авсан. Тус хариуны дагуу гэрээ байгуулагдсан байхад өөр яах ёстой байсан юм .Үүний дагуу татвар суутгах ёстой гэж үзэж байгаа.

            Татварын маргаан таслах зөвлөлд нэхэмжлэгч талаас гомдол гаргаж байсан. ХХК эрх бүхий байгууллагаас авсан чиглэл, мэдээлэл, тодруулга, Татварын ерөнхий газрын вэб сайт дээр тавьсан мэдээллийн дагуу гэрээ байгуулж байсан. Бид нарыг буруутгах үндэслэл байхгүй гэж нөхөн ногдуулалтын актын торгууль алдангийг хүчингүй болгож байсан. Гэвч үндсэн татварын нөхөн ногдуулалтыг хэвээр үлдээсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

            Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудал байгаа. Итали улсын зөвлөх компаниас Монголын тал 5 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаагүй,татвараас суутгах ёстой байсан гэж үзээд 10 хувийн нөхөн ногдуулалтын акт тавьсан байгаа. Энэ асуудлыг тендерийн үеэс авч үзэх ёстой. Тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан. Засгийн газрын тогтоолын дагуу захиалагч зарласан. Тендерийн үнэлгээний хороо Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар байгуулагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар Монгол улсад төлөгдөх бүх татвар хураамжийг тендерийн үе шатанд тодорхой болгож, тендерт оролцогч тал хүргүүлэх үнийн саналтай бол бүх татвар хураамжийг тооцож гэрээний нийт үнэд бодож ирүүлэх заалттай байдаг. Үүний дагуу тендер ирүүлж, гэрээ байгуулж явсан. Энэ зарчмаар тендерийн үе шатад нэмэгдсэн өртгийн албан татвар огт тусгаагүй.

             Яагаад гэвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар буюу төрийн байгууллага нь татвар төлөгч биш гэдэг утгаар анхнаасаа нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй. Үүний дагуу тендерт оролцогч компаниуд үнийн санал ирүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг анхнаасаа тооцоогүй. Шалгарсан компанитай 2018 оны 01 сард зөвлөх үйлчилгээ хийх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу захиалагч тал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, зөвлөх компани нь ******* компани байсан. Манай компани төсөл хэрэгжүүлэгч нэгж гэдэг талаас оролцож байсан. Талуудын эрх, үүргийг гэрээнд тодорхой тусгаж хийсэн. Гэрээний маягтын 7 дугаар зүйл дээр захиалагч нь гэрээний дагуу зөвлөлийн хийх ажил болон гологдол арилгах үйлчилгээг үндэслэж гэрээний төлбөрийг гүйцэтгэгч төлөх үүрэг захиалагч хүлээсэн талаар тодорхой дурдсан байгаа. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хувьд ажлын гүйцэтгэлийн явцад ирүүлсэн тайланд хяналт тавих үүднээс оролцсон.

            Нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал дээр компанитай холбоотой асуудлыг ярья. Про компанитай 2020 онд гэрээ байгуулсан. Анхнаасаа гэрээ дээрээ 10 хувь гэж тусгаад явсан. Тендерийн үе шатнаас эхлээд гэрээ байгуулах хүртэл маш тодорхой байсан. Гэрээ байгуулж байгаа нь манайх байсан. Иймд гэрээ дээрээ нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцно гэж гэрээ дээрээ зааж өгсөн. Үүний дагуу компани нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг суутгаж явсан. ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүргийг умартаагүй. компаниар гэрээ хийсэн гэдэг  нь харагдаж байгаа” гэжээ.

            2.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Холбогдох бүх газраас тодруулж явсан гэдэг талаар хэлж байна. Зөрчил үйлдэгдсэн байна гэж шийтгэл ногдуулж байна. Нэхэмжлэгч компани гэм буруутай байсан уу?, үгүй юу? Энэ талаар шалгаж тогтоосон уу? Холбогдох гуравдагч этгээд, гэрчийг оролцуулсан уу гэдэг асуудал ярих хэрэгтэй байна. Зөрчил үйлдэгдсэн этгээдийн зөрчлийн шинж байдал дээр ногдуулах шийтгэл өгсөн байна гэж байгаа. Тендер дээр аж ахуй нэгжийн албан татварт 5 хувь гэсэн байна, үнийн саналаа ирүүлэхдээ 5 хувь гэж ирүүлсэн байна. Гэрээний тусгай нөхцөлийн 1.8-д тодорхой зааж өгсөн. Онцгой нэгж нь татвар 5 хувь байна гэж тодорхой зааж өгсөн. Холбогдох бүх газраас хэлэлцээрийг дагаж мөрдөх болно гэж тоот явуулсан байдаг. Гэрээний 6.1-т зааснаар ХХК зөвхөн хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн. Түүнээс биш татварын хэмжээг дураараа өөрчилж 20 хувиар тогтоож, суутгаж авах эрх хэмжээ олгогдоогүй. Компани гэм буруутай байсан уу? Гэм буруутай байсан бол ямар хэлбэрээр үйлдэгдсэн гэдгийг тодруулахгүйгээр шийтгэл ногдуулж байгаа нь буруу байна гэж үзэж байна.

            Дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудалтай холбоотой ярихад гэрээний 6.2-т тодорхой зааж өгсөн байгаа. Захиалагч нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350.1.1-т зааснаар гэрээний төлбөрийг төлөх үүргийг захиалагч хүлээдэг. Энэ тохиолдолд ХХК гэрээний төлбөрийг төлөх үүрэггүй. Зөвхөн чиглэлийн дагуу дамжуулж төлсөн байдаг. Дамжуулж төлж байгаа тохиолдолд суутгал төлөх зохицуулалт байхгүй. Эрх хэмжээний асуудал байгаа. Тухайн үед эрх хэмжээгээ хэтрүүлж аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 20 хувиар суутгаж тооцож, нэмэгдсэн өртгийн албан татварыг дураараа суутгаж тооцсон тохиолдолд яах байсан бэ? Бас л хариуцлагын асуудал яригдах байсан. Олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажилласан. Гэм буруу байхгүй байна.

            Захиргааны акт хуульд заасан шаардлага хангаж байгаа юу? Захиргааны ерөнхий хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Тухайн үед нотлох баримт цуглуулах, үнэлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, холбогдох гэрч, гуравдагч этгээдийг оролцуулах ажиллагааг огт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40.2.3, 40.2.5, 40.3-т заасан шаардлагыг хангаагүй. Захиргааны акт дээр хуульд байхгүй зүйлийг оруулсан байдаг. Хуулийн шаардлага хангаагүй акт байгаа тул тус актыг хууль бус гэж үзэж байх тул хүчингүй болгож өгнө үү.

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх жагсаалт оруулж өгсөн. Тус хуулийн 13.14-т Монгол улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулж соёрхон баталсан олон улсын гэрээний дагуу санхүүжилт ажил үйлчилгээ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх болно гэж хуульд тодорхой зохицуулж өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.14-т заасан урьдчилсан нөхцөлийг хангаж байна гэжээ.

            2.5 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөөлөгч нарын ярьсан зүйл нь нөхөн ногдуулалтын актын 1-4-р заалттай холбоотой асуудал ярьж байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгахтай холбоотой тайлбар хэлье. 2020 онд 679,000,000 төгрөг, 2021 онд 439,000,000 төгрөг нийт 1.1 тэрбум төгрөгийн ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөв төлөвлөгөөнөөс хасаж тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд албан татварт хасалт хийх, тус хуулийн 14.6.5-д ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа  гэх заалтыг зөрчсөн гэж 151,254,743.53 төгрөгийн нөхөн ногдуулалт хийсэн байгаа. Хуульд нийцэхгүй, хуульд бус учир энэ акт хүчингүй болох ёстой гэсэн тайлбарыг хэлмээр байна.

            Акт дээр бичигдсэнээс харахад худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн, нэгэнт төлсөн татварыг дахиж нөхөн ногдуулалтын актаар торгууль ногдуулж, торгууль, алданги шаардаж байгаа нь хууль бус байна.

            Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн. Үүнээс шалтгаалж нэгэнт төлсөн татварыг дахин төлүүлж байгаа процесс явагдаж татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Татварын албаны зүгээс гол баримталж байгаа буюу Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам гэж байгаа. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам зөрчиж татварын харилцааг буруу тодорхойлж байна. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд тодорхой зохицуулж өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулж хяналт шалгалт хийх ёстой. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасныг зохицуулсан буюу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийх гэж байгаа. Хяналт шалгалтын ажил, үйл ажиллагааны журмаа тусгайлан 5 гэж нэмэгдсэн өртгийн татварын илүү төлөлтийг баталгаажуулах, хяналт шалгалт хийх гэсэн хууль хэм хэмжээний актыг үндэслэж актыг бичих ёстой.

             Гэтэл Татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын акт үйлдэж байгаа нь хууль бус байна. Татварын харилцааг буруу тодорхойлсон байна гэж үзэж байгаа. Нөхөн ногдуулалтын акт нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалттай холбоотой татвар төлөх үүрэгтэй этгээд төлөх ёстой татварыг төлөөгүй бол нөхөн ногдуулалтын акт үйлдэх ёстой. Хэм хэмжээний актын хавсралт байгаа. Нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт баталгаажуулсан акт гэсэн 2 өөр төлийн акт үйлдэх ёстой. Татварын харилцааг буруу тодорхойлж байгаа учир Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар, хэм хэмжээний актын 5 гэж заасан, үүний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт баталгаажуулсан акт үйлдэх ёстой.         Актын ард талд Татварын ерөнхий хуулийн 82, 83, 84 дүгээр зүйл заалтыг үндэслэж тэдэн төгрөгийн нөхөн татварын тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож, тэдэн төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл байгааг баталгаажууллаа гэсэн акт үйлдэх ёстой. ХХК үндсэн үйл ажиллагаа эрхлээгүй. Борлуулалт хийгдээгүй байгаа тул их хэмжээний нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй байгаад байгаа. Нэг төлсөн татварыг дахиж төлүүлнэ гэдэг нь энгийн түвшинд байж болохгүй асуудал.          Энэ харилцааг зохицуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актыг үйлдээгүйгээс болж Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн зарчим зөрчиж байна” гэжээ.

            2.6 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ХХК-ийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэлж байгаа шиг олон улсын давхар татварын гэрээ буюу орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Итали улсын Засгийн газар хоорондын байгуулсан давхар татварын хэлэлцээрээр зохицуулагдах харилцаа байсан уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Гэрээний 30.2-т заасны дагуу батламж жуух бичгийг талууд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр солилцсон. Гэрээний 30.2-т заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжихээр зохицуулалт байгаа тул дотоодын хууль тогтоомжийн дагуу буюу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу суутган татвар дээр 20 хувийн татвар ногдуулах хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Нэгэнт биелэгдэх хугацаа болоогүй байхад олон улсын гэрээг буцааж хэрэглэх нь хууль тогтоомжийг зөрчих эрх байхгүй. Хуулийн дагуу 20 хувиар татвар ногдуулж явсан.

            Нэхэмжлэгч талаас нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал ярьж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалттай холбоотой асуудал 2 процессын дагуу хийгддэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу аж ахуй нэгж буюу татвар төлөгч илүү төлөлтөө буцаан авах хүсэлт гаргасан тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулах тусдаа шалгалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын акт гаргадаг. Иж бүрэн хяналт шалгалтын явцад буюу хүсэлт гаргаагүй тохиолдолд нөхөн ногдуулалтын актын хавсралт буюу 12 гэх маягтаар тооцооллыг нь баталгаажуулж явдаг.  Дараа нь илүү төлөлт гарч баталгаажуулах юм бол дахин хүсэлтийг нь авч баталгаажуулах шалгалт хийдэг. Энэ 2 өөр ойлголт гэж үзэж болно.

            Процессын хувьд 2 өөр ойлголт, шийдвэрлэлтийг хувьд илүү төлөлтийг буцаан олгох процесс нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгайлан заасан журмаар явагддаг тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг акт гаргаж түүн дээр нь буцаан олгох, суутгах асуудлыг хийх зүйл байхгүй. 2 өөр журмаар явагдсан учир илүү төлөлтийг баталгаажуулж акт үйлдэх эрх зүйн үндэслэл байгаагүй. Нотлох баримтын хувьд татварын хяналт шалгалт хийхдээ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд, холбогдох бусад гэрээ материалыг үздэг. Хяналт шалгалтын гол баримталдаг нотлох баримт нь тухайн аж ахуй нэгжийн шилжүүлэг орсон гарсан орлого, зарлагын гүйлгээ байдаг. ХХК-ийн хувьд гадаадын хуулийн этгээд рүү орлого шилжүүлсэн үйл баримт анхан шатны баримтаар нотлогдсон.

            Иймд татварын улсын байцаагч нар акт тавих үндэслэл болсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл дээр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт байгаа.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.14-т зааснаар ХХК чөлөөлөгдөх хуулийн шаардлагыг хангахгүй. 2 улсын Засгийн газрын хоорондох гэрээтэй холбоотой ажил үйлчилгээ дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх боломж байдаг. Маргааны үйл баримт нь Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, ******* ХХК, нөгөө талд нь ******* компани хооронд хийгдсэн олон улсын гэрээгээр зохицуулагдах харилцаа биш учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.14-т заасан зохицуулалт үйлчлэхгүй. Иймд хууль тогтоомжийн дагуу татварын хяналт шалгалтыг хийж нотлох баримтыг бүрдүүлж зөрчил тогтоосон.   Захиргааны ерөнхий хуульд зааснаар акт гаргах эрх зүйн үндэслэл байсан эсэх талаар нэхэмжлэгч талаас дурдаж байсан. Татварын ногдол төлөлттэй холбоотой асуудал татварын тусгайлсан хуулиар зохицуулагддаг. Татварын ерөнхий хууль болон салбарын хуулиар нарийвчлан зохицуулагдаж явдаг. Актаар илрүүлсэн зөрчил холбогдох санхүүгийн болон анхан шатны баримтаар нотлогдож байгаа учир энэ талаар нотлох баримт цуглуулахгүйгээр ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч , нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлдээ:

            -Эрх бүхий этгээдээс авсан удаа дараагийн чиглэл, зөвлөмжийн дагуу татварын ногдлыг тодорхойлж татварыг зөвхөн өөрийн хуулийн этгээдийн дансаар дамжуулж төлсөн,

            -Газрын тос боловсруулах үйлдвэр болон дамжуулах хоолой барих төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах захиалагчийн инженер-зөвлөх үйлчилгээний 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03/01 тоот гэрээгээр 5 хувийн татвар ногдуулахаар тохирсон, уг гэрээг хүчингүй болгосон аливаа нөхцөл байхгүй,

            -Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжгүй, захиалагч биш байхад аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулсан нь үндэслэлгүй,

            -Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу хуульд байхгүй зүйл (ААНОАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9.г, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 гэх) заалтыг баримталсан гэх агуулгаар тайлбарлан маргасан.

            2.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгах замаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

            3.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч , нараас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаар ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 356,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 120,809,978.07 төгрөгийн торгууль, 26,663,169.52 төгрөгийн алданги, нийт 504,085,271.93 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            4.Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор ... татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 22,053,062,260.66 төгрөгийн зөрчилд 356,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 120,809,978.07 төгрөгийн торгууль, 26,663,169.52 төгрөгийн алданги, нийт 504,085,271.93 төгрөгийн төлбөр ногдуулснаас 67,598,647.05 төгрөгийн торгууль, 26,553,589.70 төгрөгийн алданги, нийт 94,152,236.75 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, нийт 409,933,035.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.

            5.Маргаан бүхий татварын актын хавсралтаар нэхэмжлэгчид ногдуулсан төлбөрийн тооцоог гаргасан байх бөгөөд ангилан авч үзвэл хавсралтын 2, 5-д заасан зөрчил нь Итали улсын ******* компаниас үзүүлсэн зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлсэнтэй холбоотой гарсан, хавсралтын 6-д заасан зөрчил нь Итали улсад байрлах “” ХХК-иас үзүүлсэн зөвлөх үйлчилгээний төлбөртэй холбоотой, хавсралтын 4, 7-д заасан зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татвар хасалт хийлгэх, суутган тооцуулахтай холбоотой, хавсралтын 3, 9-д заасан зөрчил нь газрын тосны дээж тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой зөрчлүүдийг илрүүлсэн байна.

            6.Маргаан бүхий татварын актын хавсралтын 2, 5-д заасан зөрчлийн тухайд болон энэхүү маргаанд олон улсын хэлэлцээрийг хэрэглэх, олон улсын хэлэлцээрт заасан хэмжээгээр тооцох эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

            6.1. Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““шилжүүлсэн орлого” гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг;” гэж заажээ.

             6.2. Дээрх хуулийн зохицуулалтаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /захиалагч/ нь Бүгд Найрамдах Итали улсын “*******” компанитай /зөвлөх/ байгуулсан 03/01 тоот гэрээний Ерөнхий зүйл 1.1-д ““гэрээний үнэ” гэж ГЕН-ын 6 дугаар зүйлд заасны дагуу Үйлчилгээний гүйцэтгэлийн төлөө Зөвлөхөд төлөх төлбөрийн хэмжээг хэлнэ”, 6.2-т “... Захиалагч нь төсөл хэрэгжүүлэгч нэгжийн дүгнэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр гэрээний төлбөрийг Зөвлөхөд шилжүүлнэ” гэж заасны дагуу Нөхөн ногдуулалтын актад дурдсан төлбөрийг “гэрээ хэлцлийн үндсэн дээр” зөвлөх компанид шилжүүлэх үүрэг хүлээсэн этгээд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /захиалагч/ байхад хариуцагч татварын байцаагч нар татвар төлөгчийг зөв тогтоолгүй гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-д тусгагдсан “төсөл хэрэгжүүлэгч нэгж “” ТӨХК /ХХК/-д акт тавьсан байна.

             6.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн” гэж тодорхойлсон байх бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Агентлаг нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагатай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын сайдын тогтоосон журмыг үндэслэн гэрээ, хэлэлцээр байгуулж хамтран ажиллана” гэж зааснаас үзэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь зөвлөх үйлчилгээ авах гэрээг байгуулах эрхтэй, гэрээний дагуу төлбөр шилжүүлэгч ба Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш болох нь тогтоогдож байна.

            6.4. Энэ асуудлыг дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 602 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй.

            6.5. Дээрх үндэслэлээр маргаан бүхий актын хавсралтын 2, 5-д заасан зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож актаар тогтоосон төлбөрийг 1,309,446,991.40 төгрөгийн зөрчилд холбогдох 175,200,681.97 төгрөгийн нөхөн татвар, 52,560,204.59 төгрөгийн торгууль, 26,553,589.70 төгрөгийн алданги нийт 254,314,476.26 төгрөгөөр багасгаж шийдвэрлэлээ.

            6.6. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж маргаан бүхий актын хавсралтаар тогтоосон зөрчлийн 5 дахь хэсгийг энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул олон улсын хэлэлцээрийг хэрэглэх, хэлэлцээрт заасан хэмжээгээр төлөгдөх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоох шаардлагагүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            6.7. Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэдгийг нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь, эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой эсхүл боломжгүй бол шүүхээс тухайн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон шийдвэр гаргах бөгөөд уг 40 заалтын “... тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэсэн нь эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэхгүй, ижил агуулгатай гэж ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчээс энэ талаар хангалттай тайлбар гаргаагүй болно.

            7. Маргаан бүхий татварын актын хавсралтын 4, 7-д заасан зөрчлийн тухайд:

            7.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно: албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ” гэж заажээ.

            7.2. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг нягталж, албан татварыг буцаан олгуулах саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид хүргүүлнэ”, 4.2-д “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ” гэж заасан байна.

            7.3. Татварын хяналт шалгалтаар ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасаж тооцсон 1,111,211,049.97 төгрөгийн зөрчилд 111,121,105 төгрөгийн нөхөн татвар, 40,133,638.53 төгрөгийн торгууль нийт 151,254,743.52 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна.

            7.4. Учир нь нэхэмжлэгч талаас татварын хяналт шалгалтын үед дээр дурдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан хүсэлтийг хариуцагч татварын улсын байцаагч нарт амаар гаргасантай талууд маргаагүй бөгөөд хууль болон журамд заасан хүсэлтийг “заавал бичгээр гаргах ёстой” гэх татгалзал хууль бус.

            7.5. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан татварын хяналтын шалгалтын явцад үйлдэх ХШ 12, ХШ-13 маягтыг үйлдэх ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд тулган баталгаажуулалтыг и-мэйлээр хийсэн гэж үзэх боломжгүй байна.

            7.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: хууль ёсны итгэлийг хамгаалах”, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д “Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална: татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            8. Маргаан бүхий татварын актын хавсралтын 6-д заасан зөрчлийн тухайд болон Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг маргаанд хэрэглэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

            8.1. Нэхэмжлэгч ТӨХХК нь 2021 онд Бүгд найрамдах Итали улсын ХХК-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан байх бөгөөд энэ нь Бүгд Найрамдах Итали улсын “*******” компанитай /зөвлөх/ байгуулсан гэрээнээс ялгаатай нь гэрээний нэг тал нь нэхэмжлэгч компани өөрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан байна.

            8.2. Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үзэглэн 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн байна.

            8.3. Уг хэлэлцээрийн 30 дугаар зүйлийн 2-т “Соёрхон баталсан баримт бичгийг харилцан солилцсон өдрөөс энэхүү Конвенц хүчин төгөлдөр болох бөгөөд түүний заалтууд дор дурдсаны дагуу үйлчилж эхэлнэ: а/Конвенц хүчин төгөлдөр болсон жилийн дараагийн хуанлийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүний дараагийн өдрөөс эхлэн аливаа татварын жилд төлбөл зохих бусад татварууд” гэж заасны дагуу талууд батламж жуух бичгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ром хотод солилцсон байх тул 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн байна.

            8.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д “Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар: г/Монгол улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн ажил үйлчилгээний орлого”, мөн хууль /2019/-ийн 20 дугаар 20.2.4-т “энэ хуулийн 18.6.6, 18.6.8-д заасан орлогод 20 хувиар” гэж зааснаас үзвэл энэхүү гэрээнд дотоодын хуулийн дагуу татвар ногдуулахаар байна.

            8.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчээс энэ асуудлыг удаа дараа тодруулсан, Сангийн яам болон Татварын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлд үндэслэн татварыг ногдуулж суутган тайлагнасан үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, энэ талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор дүгнэж торгууль, алдангийн хэмжээг хасахаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд ногдуулах шийтгэл… хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 3.1 дүгээр зүйлийн 1-т “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг…зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасанд нийцсэн байна.

            8.6. Иймд маргаан бүхий актын хавсралтын 6-д заасан 462,804,375 төгрөгийн зөрчилд 69,420,656.25 төгрөгийн нөхөн татвар, 27,768,262.50 төгрөгийн торгууль ногдуулснаас 27,768,262.50 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            8.7. Хариуцагчийн зүгээс “” ТӨХХК-ийн 2019-2021 оныг дуусталх хугацааны албан татвар, ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн, харин Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь 2022 оноос эхлэн үйлчлэх талаар энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.3-д дүгнэсэн тул “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг маргаанд хэрэглэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            9. Маргаан бүхий татварын актын хавсралтын 3, 9-д заасан зөрчлийн тухайд:

            9.1. Нэхэмжлэгч ТӨХХК нь Энэтхэг улсын “” компанитай олон улсын ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан үйлчилгээний төлбөрт 1650 ам.доллар, гаалийн татвар хураамжийн төлбөрт 374. ам доллар төлсөн, энэ талаар талууд маргаагүй.

            9.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” гээд 7.2.5-д “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна: оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 7.3.1-д “Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад доор дурдсан нөхцөлийг хангасан байна: тухайн этгээд нь энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу албан татвар суутган төлөгч байх” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн тээврийн үйлчилгээний төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгаж төлөхөөр байна.

            9.3. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.26-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө: газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос” заасны дагуу чөлөөлөгдөх ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй, учир нь Энэтхэг улсын “” компанитай олон улсын ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан тээвэрлэлтийн гэрээ нь хуулийн дээрх заалтад хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            10. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж актаар тогтоосон нийт 356,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 120,809,978.07 төгрөгийн торгууль, 26,663,169.52 төгрөгийн алдангиас актын хавсралт 2 болон 5-д заасан, 175,200,681.97 төгрөгийн нөхөн татвар, 52,560,204.59 төгрөгийн торгууль, 26,553,589.70 төгрөгийн алданги нийт 254,314,476.26 төгрөгийн төлбөр, актын хавсралт 4 болон 7-д заасан, 111,121,105 төгрөгийн нөхөн татвар, 40,133,638.53 төгрөгийн торгууль нийт 151,254,743.52 төгрөгийн төлбөр, хавсралтын 6-д заасан 462,804,375 төгрөгийн зөрчилд ногдуулсан 27,768,262.50 төгрөгийн торгуулийг  тус тус хүчингүй болгож, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 2,321,7.97 төгрөгийн нөхөн татвар, 120,462,105.62 төгрөгийн торгууль, 26,553,589.70 төгрөгийн алдангиар багасгаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 30 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 76 дугаар зүйлийн 76.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.5, 7.3.1, 15 дугаар зүйлийн 15.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.9.г, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019/-ийн 20 дугаар 20.2.4, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан ТӨХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч , нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 356,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 120,809,978.07 төгрөгийн торгууль, 26,663,169.52 төгрөгийн алдангийн хэмжээг 2,321,7.97 төгрөгийн нөхөн татвар, 120,462,105.62 төгрөгийн торгууль, 26,553,589.70 төгрөгийн алдангиар тус тус багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг маргаанд хэрэглэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, хэлэлцээрт заасан хэмжээгээр төлөгдөх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоох” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОДМАА