| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03389/И |
| Дугаар | 184/ШШ2024/05318 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/05318
| 2024 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 184/ШШ2024/05318 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин суух, эрэгтэй, Зурхайч овогт Батсүхийн******* /РД ЖЯ80050219/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* оролцов.
Нэхэмжлэгч******* өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасныг хангаж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Гантулгын Эрдэнэбаярт холдбогдуулан худалдан авах гэрээний үүрэгт 4,342,000 төгрөгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуульд зааснаар хариуцагчийг дуудаж ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт 2-31 тоотод байдаггүй гэх шалтгаанаар шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2023/12903 тоот захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагч******* эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Г.Эрдэнэбаярыг эрэн сурвалжлах шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шйдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Г.Эрдэнэбаярын оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч******* нь түүнээс 3,342,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2023/12903 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
Нэхэмжлэгч*******ын ХААН банк дахь 5006803369 дугаартай данснаас өвс эрдэнэ гэх утгаар 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2,600,000 төгрөгийг 5071128342 тоот данс руу шилжүүлсэн талаарх*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Г.Эрдэнэбаярын 8088-0178 дугаарын утас руу залгахад тийм хүн байдаггүй гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл,
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Эрдэнэбаярын оршин суугаа хаягийг Улсын бүртгэлийн газраас тодруулахад Шонхор овогт Гантулгын Эрдэнэбаяр /РД ЙР88010338/ нь Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт 02 дугаар гудамжны 31 тоотод оршин суух бүртгэлтэй гэсэн нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2023/12903 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамжид заагдсан хаягтай тохирсон зэрэг үйл баримт тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд Шонхор овогт Гантулгын Эрдэнэбаярын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
/хх-ийн 5, 7, 11, 41-43, 54-55 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Эрдэнбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Шонхор овогт Гантулгын Эрдэнэбаяр /РД ЙР88010338/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч******* /утас 8512-8188/-д мэдэгдэхийг Хан-уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ