| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04502/И |
| Дугаар | 184/ШШ2024/05165 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/05165
| 2024 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 184/ШШ2024/05165 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, эмэгтэй,*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,******* оршин суух, эрэгтэй,*******д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч,
Хариуцагч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Бид 2012 оны 10 сард барилгын ажлаар явж байхдаа танилцан, 1 жил гаран уулздаг байгаад хамтран амьдрах эсэх нь тодорхойгүй байсан учир энэ хүнээс харилцаагаа тасалсан. Тэр үедээ би жирэмсэн болсноо мэдээгүй бөгөөд 6 сартай байхад нь буюу 2013 оны сүүлээр мэдсэн. Бид хоёр хааяа нэг уулзаж, эр эмийн харилцаанд ордог байсан. Ингээд 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүү О.Идэрбаатарыг төрүүлээд 9 сартай байхад нь аавд нь хэлсэн. хүүтэйгээ уулздаг байж байгаад сүүлийн 2 жил уулзаагүй, хааяа дэмжлэг авч, дулаан хувцас авахуулдаг байсан ч сүүлийн үед дэмжлэг үзүүлэхгүй байгаа учир хүүхдийнхээ ирээдүйг бодоод эцгээс нь тэтгэмж авахаар шийдсэн.
Иймд хүү О.Идэрбаатарт эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Гэхдээын биеийн байдлыг харгалзан тэтгэмжийн 2025 оны 10 сараас эхлэн гаргуулая гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Битай 2012 оны 12 сард Дорноговь аймгийн Хар айраг гэдэг газар танилцан, тухайн үед би гэр бүлээсээ салсан, ганцаарай байсан учир 2013 онд 4-5 уулзаж, эр эмийн харилцаанд орсон. Гэтэл гэнэт холбоогүй болж, 2014 онд нэг удаа дүүгийн утсаар яриад хүүхэд гарсан гэж хэлснийг нь би баяртай хүлээн авсан. Би өөрөө 1 охинтой учир боломжоороо хүүдээ тусалдаг байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдраагүй. Би өрөнд ороод боломж муутай байсан учир сүүлийн үед хүүдээ тусалж чадаагүй. Миний дунд чөмөгний толгой сүүж рүү орох хэсэгт хугараад сая 8 сард хагалгаанд орсон, 1 жил болоод хадаасаа авахуулах хагалгаанд орох ёстой учир энэ хугацаанд ажил хийх боломжгүй тул 2025 оны 10 сараас эхлэн хүүгийнхээ тэтгэмжийг төлмөөр байна гэжээ.
3.Нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,
Нэхэмжлэгчгийн иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа,
2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Идэрбаатарын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн тодорхойлолт,
Өрхийн эмчийн хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт гэсэн баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн байна.
3.2 Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4802 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
:
1.Нэхэмжлэгч Д.Отгонтуяа нь хариуцагчд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зөвшөөрч, маргахгүй байна.
1.1 Шүүх нэхэмжлэгчгийн нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч, хариуцагч О.Төгсбал нар нь 2012 онд танилцан, улмаар 2013 онд эр эмийн харилцаатай байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүү О.Идэрбаатар төрж, эцэг эх нь гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүхэд эхгаар овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхэд эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн болон Нийслэлийн Ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн тодорхойлолт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4802 дугаартай ...О.Төгсбал нь О.Идэрбаатарын биологийн эцэг байх боломжтой байна. эцэг байх магадлал 99.99 хувь байна гэсэн дүгнэлт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр тогтоогдож байна.
/хх-ийн 6, 7, 8, 9 дүгээр тал/
3.Хариуцагч нь О.Төгсбал бигийн хүүхдийн тэтгэмж тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул 2025 оны 10 сараас эхлэн тэтгэмжээ төлье гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болно.
4.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ,
26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заасныг үндэслэн хариуцагчаас Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүү О.Идэрбаатарыг 2025 оны 10 сараас эхлэн тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт болон хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2025 оны 10 дугаар сараас эхлэн хариуцагчаас 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Идэрбаатарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгосугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Хандсүрэнд даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ