| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0360/З |
| Дугаар | 128/шш2024/0739 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 128/шш2024/0739
2024 09 24 128/ШШ2024/0739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монголын үндэсний байгууллага НҮТББ,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.М,
Гуравдагч этгээд: Н.Ц ,
Маргааны төрөл: хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлттэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, Л.Д, хариуцагч улсын байцаагч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Г.Э, гуравдагч этгээд Н.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Д нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Б.Уранбилэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Монголын үндэсний байгууллага НҮТББ Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. *******гийн төв ТББ 2007 онд үүсгэн байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар улсын бүртгэлд бүртгэгдсэн,
2.2. *******гийн төв ТББ-ын дүрэм, үүсгэн байгуулагчдыг өөрчилсөн үүсгэн байгуулагчдын, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн удирдах зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолуудаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, мөн хуулийн этгээдийн нэрийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, хуулийн этгээдийн тамга тэмдгийн хяналтын дугаарыг шинээр олгосон өөрчлөлтийг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, эрх барих этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус тус бүртгүүлсэн байна.
2.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Мийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар дүгнэлтээр регистрийн дугаартай Монголын үндэсний байгууллага НҮТББ-ын гүйцэтгэх удирдлагын мэдээлэл болон үүсгэн байгуулагч, эрх барих этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгосон.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт: Монголын үндэсний байгууллага нь 2007 онд үүсгэн байгуулагдаж Монгол Улсын нэгдэн орсон Спортод сэргээш хэрэглэхийн олон улсын конвенц-ын дагуу Дэлхийн дүрмийг Монгол Улсад хэрэгжүүлдэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж, хууль батлах замаар Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий чуулганы 33 дугаар хуралдаанаар баталсан "Спортод сэргээш хэрэглэхийн олон улсын конвенц"-д Монгол Улс нэгдэн орсон, тухайн конвенц Монгол Улсын хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөгддөг, Олон Улсын хуулиар Монгол Улсын хүлээх болсон эрх үүрэг буюу төрийн зарим чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 391 дугаар тогтоолоор Монголын үндэсний байгууллага гүйцэтгэн хэрэгжүүлдэг.
Монголын үндэсний байгууллага нь конвенцын зохицуулалтын хүрээнд тэмцэх дэлхийн байгууллагын албан ёсны гарын үсэг зурагч тал мөн. Гэсэн хэдий ч 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.М "Улсын байцаагчийн дүгнэлт" гаргах замаар "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн регистрийн дугаартай Монголын үндэсний НҮТББ-ын мэдээлэлд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш оруулсан бүхий л өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгож, Монголын үндэсний байгууллага НҮТББ-ын нэрийг улсын бүртгэлээс хассан байна. Энэ нь Монголын үндэсний байгууллагын хууль ёсны эрхийг зөрчсөн, хууль бус үйлдэл гэж бид үзэн, хуулийн дагуу улсын байцаагчийн тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргасан. Тус гомдлыг хяналтын улсын ахлах байцаагч Г.Э хянан, сонсох ажиллагаа явуулсан хэдий ч Улсын ерөнхий байцаагч 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* тоот албан бичгээр бидний гаргасан гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэснээ мэдэгдсэн тул бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагч А.М нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугааp Улсын байцаагчийн дүгнэлтээр "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд регистрийн дугаартай Монголын үндэсний НҮТББ-ын гүйцэтгэх удирдлагын мэдээлэл болон үүсгэн байгуулагч, эрх барих этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн, 2020 оны 07 дугаар сарын 03- ны өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Улсын ахлах байцаагч А.М нь дээр дурдсан дүгнэлтээ гаргахдаа Монголын үндэсний НҮТББ-ын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл болон үүсгэн байгуулагч, эрх барих этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан нотлох баримтад авагдсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолд зурагдсан Ч.Н*******, Н.Ц нарын гарын үсэг хуурамч болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны дүгээр тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т "үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол /шийдвэр/" гэж заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлд хурлын тэмдэглэл хавсаргаагүй байна" гэх; Монголын үндэсний НҮТББ-ын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл болон үүсгэн байгуулагч, эрх барих этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан нотлох баримтад авагдсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолд зурагдсан Ч.Н*******, Н.Ц нарын үсэг хуурамч болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.
Дээр дурдагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт юм байна. Тодруулбал, тус шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хууль зөрчсөн болон гэм буруутай талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд шүүхээс тус шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үнэлээгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэж заасан байхад тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм.
Хууль зүйн сайдын 2015 оны дүгээр тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т "үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол/шийдвэр" гэж заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлд хурлын тэмдэглэл хавсаргаагүй гэх зөрчлийн тухайд: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэл хийгдсэнээс хойш маргаан бүхий дүгнэлт гарсан огноо буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл даруй 6 жил 11 сарын хугацаа өнгөрчээ. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох харилцааг зохицуулсан. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг тусгайлан зохицуулсан. Харин 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт "Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно" гэж хууль бус захиргааны актыг хүчингүй болгох хугацааг таван жилээр хязгаарлан зохицуулсан. Тиймээс бичиг баримтын бүрдэл дутуу, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу гэм буруу тогтоогдоогүй байхад захиргааны акт болох улсын бүртгэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг дээр дурдсаны дагуу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүчингүй болгох боломжгүй.
Бид энэ талаар сонсох ажиллагааны явцад бичгээр гаргасан тайлбар, биечлэн оролцсон сонсох ажиллагаанд удаа дараа амаар тайлбарласан боловч хяналтын улсын байцаагч А.М нь үүнийг хэрхэн үгүйсгэж байгаагаа дүгнэлтдээ тусгаагүй. Тодруулбал 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг 6 жил 11 сарын дараа хүчингүй болгосноор түүний дараа хийгдсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлүүд хүчингүй болох үр дагавар үүссэн. Ийм үр дагавар үүсэхийг урьдчилан таамаглаж хууль тогтоох байгууллага буюу Монгол Улсын Их Хурлаас Захиргааны ерөнхий хуулийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж байна. Бидний гомдол гаргаж байгаа, хүчингүй болгож буй бүртгэл хийгдсэн цаг хугацаа буюу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэл хийгдэх үед Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхэлсэн байсан тул дээр дурдсан захиргааны актыг хүчингүй болгох 5 жилийн хугацааг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай. Дээрх хугацааг тоолоход зөрчил хэзээ үүссэн эсэх хамааралгүй бөгөөд захиргааны акт гарснаас хойш 5 жил өнгөрсөн тохиолдолд түүнийг хүчингүй болгох боломжгүй болно. Харин гагцхүү Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дугаар зүйлийн 48.2.4-т "захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн" зэрэг тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа буюу 5 жилийн хугацаа өнгөрснийг үл харгалзан захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох болохыг хуульчилж өгсөн байдаг.
Дээр дурдсанчлан захиргааны актыг гаргуулахдаа аливаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн эсэхийг гагцхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоох бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн манай байгууллагын бүртгэл нь хууль бусаар хийгдсэн эсэхийг тогтоосон ямарваа нэг шүүхийн шийдвэр, прокурорын тогтоол байхгүй.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Мийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.5 дахь хэсэгт "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэснийг зөрчсөн тухайд
Монгол Улс 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Спортод сэргээш хэрэглэхийн Копенхагены тунхаглал"-д нэгдэж, 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЮНЕСКО-ын 33 дугаар чуулганаар "Спортод сэргээш хэрэглэхийн олон улсын конвенц"-д нэгдэж 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурал "Спортод сэргээш хэрэглэхийн олон улсын конвенц"-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон баталсан. Монголын үндэсний байгууллага нь байгуулагдсан 2007 оноос эхлэн өнгөрсөн 17 жилийн хугацаанд Конвенц, Тунхаглал, Дэлхийн ыг хэрэгжүүлэн, Дэлхийн агентлагийн заавар зөвлөмжийн дагуу Монгол Улсын хэмжээнд *******гийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тодруулбал энэхүү Төрийн бус байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын Олон Улсын байгууллага болох WADA-ийн өмнө хүлээх үүргийг хүлээн авч, хэрэгжүүлсээр ирсэн. Энэ хугацаанд Монголын үндэсний байгууллагад байгууллагын бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлтэй холбоотойгоор байгууллагын бүрэлдэхүүнд ажиллаж байсан аливаа этгээд байгууллагын бүтэц томилгоотой холбоотойгоор аливаа нэгэн гомдол гаргаж байгаагүй болно.
Монголын үндэсний байгууллагын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш улсын бүртгэлд бүртгүүлсэн өөрчлөлтүүдийг хүчингүй болговол Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд, Монголын үндэсний байгууллагын 2017 оноос хойш Монгол Улсад зохион байгуулагдсан дотоодын болон олон улсын уралдаан тэмцээнүүдийн үеэр авсан 1700 гаруй хяналтын шинжилгээний үр дүн хүчингүй болох, цаашлаад Монгол Улсын тамирчид олимп, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцох боломжгүй болох (цагаан тугийн дор оролцох), Монгол Улс нь олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах эрхгүй болох эрсдэлтэй байна.
Дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Мийн тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар бидний гаргасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор улсын ахлах байцаагч Г.Э нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 2-р давхрын хурлын танхимд "сонсох ажиллагаа" зохион байгуулсан. Тус сонсох ажиллагааны үеэр иргэн Н.Ц нь "би энэ байгууллагыг удирдахыг хүсэж байгаа учраас Авлигатай тэмцэх газар өөрөө гомдол гаргах замаар энэ байгууллагын бүртгэлүүдийг хүчингүй болгох ажиллагааг санаачлан эхлүүлсэн" гэсэн утгатай тайлбарыг өөрийн биеэр хэлсэн ба тэрээр сонсох ажиллагааны үед болон урьд өмнө нь зохион байгуулж байсан хэвлэлийн бага хурлуудаараа ч "хэрэв Монголын үндэсний байгууллагын бүртгэл бүр мөсөн хүчингүй болбол 2024 оны Парисын олимпод оролцох Монгол Улсын баг тамирчдад ямар ч эрсдэл байхгүй, харин допинг хэрэглэсэн бөхчүүд буюу азтай буруутнууд цагаадах болно" гэсэн утга агуулгатай зүйлийг дахин дахин хэлсэн нь Монгол Улсын хууль буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцоор зохицуулагдсан дэлхийн допингтой тэмцэх үйл хэргийн үйлдэж буй хувь хүний ёс суртахуунгүй үйлдэл төдийгүй хууль зүйн ноцтой хямралд хүргэх маш хариуцлагагүй мэдэгдэл гэж бид үзэж байгаа бөгөөд энэ нь хэн нэгэн хүн албан тушаал горилох гэсэн явуургүй сэдэл үйлдлийн үр дагавар гэдэг нь илт ойлгогдож байсан.
Иймд Монгол Улсын Үндсэн хуульд тунхаглан заасан "... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно." гэсэн эрхийн хүрээнд, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн "бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх" зарчмын хүрээнд, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгийг үндэслэн гаргасан хяналтын улсын ахлах байцаагч А.Мийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай бидний гаргасан гомдлын өргөдөлд дэлгэрэнгүй дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан "Сонсох ажиллагаа"-ны үеэр тодруулсан мэдээлэл, тайлбаруудад дүн шинжилгээ хийж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Эд гаргаж өгсөн нэмэлт тайлбарт дурдсан баримт, мэдээллийг харгалзан үзэж, төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг хариуцан гүйцэтгэж буй манай байгууллагын төдийгүй Монгол Улсын эрх ашиг ноцтой зөрчигдөж, олон улс дахь нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг онцгойлон анхаарч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.
Ийнхүү хяналтын улсын ахлах байцаагчийн тоот дүгнэлт гаргасантай холбогдуулан улсын бүртгэлийн мэдээллийг хүчингүй болгож, Монголын үндэсний байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойгүй болгосон нь Монгол Улсын нэрийн өмнөөс олимпод оролцох тамирчдын шинжилгээ авах үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй байдлыг бий болгоод байгаа буюу олимпын наадамд оролцох тамирчдад тавигддаг тэмцээний бус үеийн шинжилгээ өгсөн байх шаардлагыг хангах боломжгүй байдалд хүргээд байна. Түүнчлэн зарим шинжилгээний үр дүнтэй холбоотойгоор тавигдсан үндэсний болон олон улсын хоригийн үйлчлэл хүчин төгөлдөр байгаа 58 хүний асуудал хяналтаас гарна. Тухайлбал энэ цаг мөчид Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр допинг илэрсэн бөхчүүдийн асуудал Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраар хэлэлцэгдэж байгаа энэ үед Монголын үндэсний байгууллага үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай эсэх асуудлыг сөхөж байгаа нь тухайн бөхчүүдэд ногдуулсан хориглох арга хэмжээг хүчингүй болгож, допинг хэрэглэдэггүй шударга тамирчдын дунд төдийгүй нийгмийг талцалд турхирсан, допинггүй шударга спортод итгэх итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлөх эрсдэл бодитой нүүрлээд байна.
Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлийн .3.1 дэх хэсэгт заасны дагуу дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж байна. Ц.У******* гэх хүний субьектив эрх хөндөгдөөд шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа биш. Нэхэмжлэгч нь Монголын үндэсний байгууллага нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Энэ байгууллагын эрх зүйн байдлыг нь судлаад үзэхээр Ц.У******* төлөөлөх эрхтэй хүн байна. Шүүхээр сэргээлгэх гэж байгаа эрх нь Ц.У******* гэхээсээ илүү энэ байгууллагын хэвийн үйл ажиллагаа, 17 жилийн үйл ажиллагааг нь баллуурдчихлаа гэдэг агуулгаар тайлбарлаад, субьектив эрх нь хөндөгдөөд байгаа этгээд нь төрийн бус байгууллага өөрөө байгаа. Түүнээс компани биш, хувьцаа эзэмшигчид хуваагддаггүй, хөрөнгө нь эзэмшсэн хувьцаагаар нь хязгаарлагддаггүй, ийм нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллагын цаана Монгол Улсын эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа гэдгийг харсан учраас нэхэмжлэгч нь төрийн бус байгууллага байгаа. Энэ төрийн бус байгууллагын бүх улсын бүртгэлүүдийг хүчингүй болгоод 2007 оны төлөвт аваачсанаараа энэ төрийн бус байгууллагын 17 жил хийсэн үйл ажиллагааг бүхэлд нь хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж байгаа учраас эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Өмгөөлөгчийн хувиар шинэ ерөнхийлөгч Ц.У*******тэй уулзаад энэ нөхцөл байдлууд, бичиг баримтуудтай танилцсан. А.М байцаагчийн сонсох ажиллагаанд би өөрөө оролцсон. Анхнаасаа өмгөөлөгч миний байр суурь улсынхаа эрх ашгийн төлөө өмгөөлөгчийн хувьд хийж байгаа гоё ажил байна, энд орчихвол би улсынхаа олимпод орох боломжид хууль зүйн хувьд, хуульчийнхаа хувьд туслах юм байна гэж хараад орсон. Энэ байр сууриа сонсох ажиллагааны туршид илэрхийлсэн. А.М байцаагч мэдэхгүй гээд байна. Бид нар А.М танаа гээд өгсөн 2 бичиг, н..Э танаа гээд өгсөн 2 бичиг, н.Д танаа гээд өгсөн хоёр бичиг нийтдээ 6 албан бичгийг бид сонсох ажиллагааны хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн. Үүгээр юу мэдэгдсэн бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан хууран мэхэлсэн, авлига өгсөн гэдгийг чинь шүүхээр тогтоодог юм, энийг та бид хоёулаа тогтоохгүй. Тийм учраас эрүүгийн хэргээ шийдтэл одоо байгаа хэмжээнд нь бүртгэлийг нь түдгэлзүүлчих ээ гэдэг зүйлийг удаа дараа хэлсэн. Шинжээчийн дүгнэлт гээд байгаа үйл баримт мөрдөгчийн хийж байгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад баяжигдаад байж байгаа хавтаст материал. Тийм учраас та эргэлзээгүй, үнэн гэж битгий үнэл гэдэг асуудал ярьсан. Энэ шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөх магадлалтай, шүүхэд очоод урьдчилсан хэлэлцүүлгээр буцвал яах вэ гэдэг асуудал байна. Тийм учраас та бүртгэлийг түдгэлзүүлчих ээ, эрүүгийн хэрэг шалгагдаж байхад та энд бүртгэлийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахгүй. Тийм учраас түдгэлзүүлчих, хийгдээд байгаа бүртгэлүүд манайд эерэг үр дагавар үүсгэсэн буюу манайд бүртгэл хийгдээд байгаа үйл ажиллагаа учраас 5 жилийн хугацааг анхаар, хуульд 5 жил дотроо захиргааны актын үр дагаврыг арилгах боломжтой гэж харсан учраас 5 жилийн дотор захиргааны актыг хүчингүй болгож болно, гэмт хэргийн шинжтэй байвал 5 жил хамаарахгүй гэдэг асуудлуудаар улсын байцаагчид удаа дараа хандсан. Энэ байгууллагыг өмгөөлөөд, бодит үр дагаврыг нь судлаад Н.Цы орсон олон ярилцлагыг судлаад үзэхээр улсын бүртгэл хүчингүй болсноор н.Б*******н эрх сэргэнэ, н.О*******ын эрх сэргэнэ, энэ хүмүүсийн эрх сэргэнэ гэдэг зүйл яриад байдаг. Улсын начин аваад очихоор орон нутаг нь ланд 300 өгөөд, байр өгөөд байдаг. Гэтэл олимпод оролцоод хүрэл медаль авчихсан хүнд юу өгдөг билээ? Энэ өнцгөөр хандаад, бөхийн эрхийг сэргээх гээд улайран дайраад, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын хүчин төгөлдөр байдлыг эрх зүйн тодорхойгүй, эрх зүйн чадваргүй байдалд хүргэх гээд байгаа учраас хамгаалж оролцоод байгаа гол ялгаа нь энэ.
Улсын бүртгэлийн байгууллага Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааг дуустал хараад хүлээчихсэн бол бид маргах шаардлага байхгүй. Одоо болтол тэр хэрэг нь прокурорт шилжээгүй, мөрдөн шалгах ажиллагаандаа явж байгаа үйл баримт байдаг. Мөрдөгч шахаад байна гэдэг асуудал яриад байдаг. Ц.У******* ерөнхийлөгч анхнаасаа хуульч нарыг итгэмжилсэн төлөөлөгчөөр захиргааны шийдвэр гаргах ажиллагааны сонсох ажиллагаанд нь оруулсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа хөндлөнгийн хараат бус байх зарчимтай, гагцхүү Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар зарчимд захирагдана. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7-д улсын бүртгэлийн хяналт шалгалтын эрх үүрэг байгаа. Тэнд бүртгэлийг ганцхан хүчингүй болгох шийдвэрийн төрлийг заагаагүй, бүртгэлд өөрчлөлт оруулах, засвар оруулах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх шийдвэрийн сонголтууд байгаа. Компани биш, ашгийн бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж удаа дараа сонсох ажиллагааны бүх бичигтээ дурдсан. Эрх олгоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжиж зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гээд Иргэний хуулийн 53 дугаар зүйлд заасан зохицуулалт байна. Энийг баримтлаад бүртгэлд засвар оруулъя гэдэг саналуудыг удаа дараа тавьсан ч бүртгэлийг зөвхөн хүчингүй болгоно гэдэг нэг цонх хараад хяналт шалгалтаа явуулсан учраас энэ актын эрх зүйн үр дагавар нь маш аюултай, сөрөг үр дагавартай, бодит нөхцөл байдлаа тогтоогоогүй, үндэслэл бүхий биш байгаа.
Н.Ц гэдэг хүн бид нар сонсох ажиллагаанд өөд өөдөөсөө харж суугаад мэтгэлцэж байсан. Энэ хүмүүсийг оролцуулаад байдаг ямар санаа зорилго байдгийг бид ойлгодоггүй. Гэтэл төрийн бус байгууллагын бүртгэлийн асуудал дээр сонсох ажиллагаа явуулж байгаа бол эрх нь хөндөгдсөн этгээдүүдийг л дуудах ёстой байдаг. Өнөөдөр энд яригдаж байгаа бүх асуудлыг сонсох ажиллагаанд амаар болон бичгээр удаа дараа гаргаж өгсөн учраас улсын байцаагч нар сонсох ажиллагааг бодитой хэрэгжүүлээгүй, нөхцөл байдлуудаа судлаагүй, үр дагавраа тооцоолоогүй. Монгол Улс олимпод оролцох, оролцохгүй нь бидэнд хамаагүй, бид нар хуулиа л барина гэдэг. Гэтэл бариад байгаа хууль чинь 5 жилийн дотор л хүчингүй болгож болно гээд байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл бол 5 жилээс хэтэрсэн ч хүчингүй болгоно шүү гээд заагаад өгсөн. Та хуулиа барь гэхээр хүчингүй болгоно гээд байдаг. Маш олон хувилбарууд байгаа талаар дурдсан, энэ талаар удаа дараа хамтарч ажиллая гэж хэлж байсан. Тийм учраас захиргааны акт өөрөө хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү. гэв.
3.3. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.М хариу тайлбартаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч А.М миний бие 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэлтэй байгууллагаас гаргасан баримттай танилцаж, дараах тайлбарыг өгч байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр Монголын Үндэсний байгууллага НҮТББ-ын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн мэдээлэлд өөрчлөлт бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хяналт, шалгалт явуулж, үр дүнгийн талаар хариу ирүүлж, хамтран ажиллана уу гэж ирүүлсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйл, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Монголын Үндэсний байгууллага НҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд хяналтын ажиллагаа хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон.
Монголын Үндэсний байгууллага НҮТББ-ын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл болон үүсгэн байгуулагч, эрх барих этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан нотлох баримтад авагдсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолд зурагдсан Ч.Н*******, Н.Ц нарын гарын үсэг хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайдын 2015 оны дүгээр тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол /шийдвэр/ гэж заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлд хурлын тэмдэглэл хавсаргаагүй болох нь тус тус тогтоогдсон.
Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад "үнэн зөв, бодитой заавал биелүүлэх шинжтэй байх;", мөн зүйлийн 4.15 дахь заалтад "нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх;" гэж заасан зарчмыг зөрчсөн тул үүсгэн байгуулагч, эрх барих этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, хуулийн этгээдийн нэрийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, хуулийн этгээдийн тамга тэмдгийн хяналтын дугаарыг шинээр олгосон 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн, эрх барих этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх үүрэгтэй байна гэж мөн зүйлийн 18.7.1 "хяналт шалгалтын явц дээр дараах эрх, үүрэгтэй байна түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн бүрдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай бүүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;" гэж заасныг баримтлан тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Мөн Монголын Үндэсний байгууллага НҮТББ-ын ерөнхийлөгчөөр бүртгэлтэй байсан Ц.У*******ээс хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан байдаг. Түүнтэй холбоотой хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 1478 дугаартай хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/4530 албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад "үнэн зөв, бодитой заавал биелүүлэх шинжтэй байх,", мөн зүйлийн 4.1.5 дахь заалтад "нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх;" гэж заасан зарчмыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны дугаар дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн тул гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн байна.
Долоон үүсгэн байгуулагчтай. Гэхдээ үүсгэн байгуулагчдын 50 хувь нь гарын үсэг зурсан бол энэ бүртгэл хүчин төгөлдөр болох боломжтой. Хэдийгээр бусад үүсгэн байгуулагчид нь оролцсон ч гэсэн н.Ц, н.Н******* нарын гарын үсгийг хуурамчаар зурчихсан гэдэг нь тогтоогдсон. Хэрвээ энэ хоёр хүний гарын үсэг зурагдаагүй, зөвхөн 5 гишүүн гарын үсэг зурчихсан байсан бол хуралд оролцсон олонхи гишүүн гарын үсэг зурсан гэдгээр бүртгэлийг залруулах, албан шаардлага хүргүүлэх, мэдэгдэл хүргүүлэх, бүртгэлд засвар өөрчлөлт оруулах боломжтой. 5 хүн нь гарын үсгээ зураад 2 хүнийхээ гарын үсгийг хуурамчаар зуралгүй орхичихсон байсан бол энэ дүрэм үйлчлэх боломжтой байсан.
Энэ нь хуурамч нотлох баримт гэдэг үндэслэл нь тогтоогдчихсон учраас хүчингүй болгохоос өөр арга байгаагүй, засаж залруулах бүртгэл биш. Нэхэмжлэгч улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хууран мэхэлсэн, авлига өгсөн гэсэн үндэслэл тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хууль бус аргаар бүртгүүлсэн гэж үзсэн. Хуурамчаар гарын үсэг зурчихсан гэдэг нь тогтоогдсоор байхад бүртгэлийг түдгэлзүүлэх шаардлага байхгүй.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны дугаартай дүгнэлт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, журамд нийцсэн хууль ёсны шийдвэр болно.
Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгээр *******гийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэсэн үү, н.Х гэдэг хүнд үүсгэсэн үү гэдэг нь тодорхой байхгүй. Гэхдээ ийм нөхцөл байдал шалгагдах явцад тогтоогдсон учраас танайх шалгаад хариу ирүүлээ гэдэг албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирүүлсэн, надад хуваарилагдсан учраас би Улсын бүртгэлийн ерөнхий хуульд олгогдсон эрхийнхээ дагуу дүгнэлтээ гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг хавсаргаж ирүүлсэн. Шинжээчийн дүгнэлт дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нотлох баримт дээр нь шинжилгээ хийсэн учраас үнэн бодитой гэж би байцаагчийнхаа итгэл үнэмшлээрээ харсан. Миний процессын алдаа гаргасан зүйл нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойших бүх бүртгэл үнэн зөв байсан эсэхэд нэг бүрчлэн эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Ийм учраас н.Э байцаагчийн дүгнэлт гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ц гарын үсэг зурах эрхгүй гэж тогтоогоогүй. 2017 оны 02 сарын 13-ны бүртгэлийн нотлох баримт дээр Удирдах зөвлөлийн тогтоол, үүсгэн байгуулагчдын тогтоол дээрх гарын үсэгт шинжээч дүгнэлт гаргасан байдаг. Удирдах зөвлөлийн тогтоол дээр удирдах зөвлөлийн гишүүд гээд 7 нэр бүхий хүмүүс гарын үсэг зурсан байдаг. Тэр дотор шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан н.Н*******, Н.Ц нарын гарын үсэг зурагдсан байдаг. Үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолд удирдах зөвлөлийн гишүүд гэж бичвэртэй 7 хүн гарын үсэг зурсан байгаа. Энийг би дүгнэлтдээ Н.Ц Удирдах зөвлөлийн тогтоол гэдэг дээр гарын үсэг зурах этгээд биш байна. Үүсгэн байгуулагчийн тогтоолд н.Ц гарын үсэг зурах этгээд мөн байна гэж дүгнэсэн. гэв.
3.5. Гуравдагч этгээд Н.Ц тайлбартаа: Монголын үндэсний байгууллага НҮТББ-ын удирдлагын мэдээлэл, протоколуудаар би энэ байгууллагын үүсгэн байгуулагч 8 иргэний нэг. Үүсгэн байгуулагчийн шийдвэрээр би гүйцэтгэх захирлаар томилогдож байсан.
1/ Гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх нотлох баримтын талаар. Миний бие өнгөрсөн 2023 оны сүүлчээр Үндэсний байгууллагын үүсгэн байгуулагчаас хасагдсан, ингэхдээ миний гарын үсэг хуурамч байсан тухай хэргийг шалгаж байсан мөрдөгчийн дуудсанаар очиж, мэдүүлэг өгөх үедээ олж мэдсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэлд дурдсан үндсэн хуулиар олгогдсон шүүхийн шийдвэргүйгээр гэм буруутайд тооцож болохгүй тухай иргэний эрхийг зөрчсөн дүгнэлт биш болно. Иймд Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэлийн үндэслэл үндэслэлгүй гэж үзэж байна.
2/ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т "захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгоно" гэсэн заалтад дурдсан хууран мэхлэх гэсэн үндэслэл бий болсон гэж үзэж, тэд шийдвэрээ гаргасан гэж ойлгож байна. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т "Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван хоногийн дотор хүчингүй болгож болно. гэсэн заалтад 48.2.4 дэх заалт хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл хууль бус аргаар захиргааны акт гаргасан нь тогтоогдсон бол хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж ойлгогдоно.
3/ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна гэж заасан бөгөөд 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж заажээ. Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих үед 48.2.4 дэх заалтыг хэрэглэхдээ заавал шүүхийн эсвэл прокурорын шийдвэрийг үндэслэнэ гэсэн заалт байхгүй байна. Иймд хяналтын улсын байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж үзэж байна.
4/ 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн буюу намайг чөлөөлсөн шийдвэрийн талаар. Би анх 2007 онд байгууллагыг "*******гийн төв" гэх нэрээр үүсгэн байгуулагч 8 иргэний нэг бөгөөд тухайн үеийн шийдвэрээр гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүй төлөөлөх этгээдээр томилогдож байсан. Харин удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдоогүй. Гүйцэтгэх удирдлагын хувьд хуулийн этгээдийг анх улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг 2007 оны 04 дүгээр сарын 12-нд тухайн үед хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцаж байсан субъект болох Хууль зүйн яаманд гаргаж байсан. Гэтэл дугаартай хуулийн этгээдийн бүртгэлд байгаа хувийн хэрэгт авагдсан материалаас үзэхэд нэгдүгээрт, намайг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн тушаал байдаггүй байна. Иймээс одоог хүртэл гүйцэтгэх захирал хэвээрээ юм байна гэж ойлгож болохоор. Хоёрдугаарт, миний гарын үсгийг хуурамчаар үйлдэх замаар намайг уг төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчаас хассан юм байна. Тухайн үед ямар нэг хурал болох гэж байгаа тухай зарыг надад хэн ч өгч байгаагүй. Зар өгч байсан тухай нотолгоо хуулийн этгээдийн хувийн хэрэгт авагдаагүй. Гуравдугаарт, би үүсгэн байгуулагчдын анхны хуралд оролцож байсан, анхны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд энэ нь 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Дөрөвдүгээрт, би Д-н удирдах зөвлөлийн гишүүн биш байсан атал 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хуралдсан *******гийн төвийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор намайг удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлжээ. Байхгүй хүнийг чөлөөлөх тушаал гаргана гэдэг байж болохгүй алдаатай шийдвэр байна.
5/ *******гийн байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойгүй болгосон гэх үндэслэлийн талаар. Улсын бүртгэлийн хяналтын байцаагчдын дүгнэлт нь регистрийн дугаартай хуулийн этгээдийг татан буулгах тухай дүгнэлт биш бөгөөд зөвхөн нэр, тамга тэмдэг, төлөөлөх эрх бүхий этгээдтэй холбоотой гэж ойлгож байна. Түүнээс биш "Д төв", "Д байгууллага" гэсэн 2 тусдаа хуулийн этгээдийн тухай шийдвэр биш. Нэгэнт татан буугдаагүй учир дараагийн эрх бүхий этгээд нь албан ёсоор хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх зүйн чадамжтай болж, үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой.
Аливаа улсын байгууллага шууд өөрсдөө Дэлхийн байгууллагад гишүүнээр элсэнэ гэсэн ойлголт байдаггүй. Тухайн улсын Үндэсний олимпын хорооны санал болгосноор Дэлхийн байгууллага хүлээн зөвшөөрдөг дүрмийн зохицуулалттай. Энэ дүрмийн дагуу 2007 онд шинээр байгуулсан байгууллага болох Д НҮТББ-ыг ч бас Монголын үндэсний олимпын хороо анх бүртгүүлж байсан. Үндэсний хэмжээнд байгууллага байхгүй бол энэ үүргийг Үндэсний байгууллага гүйцэтгэхээр Дэлхийн дүрмээр зохицуулсан байдаг.
Тиймээс нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж байгаа шиг Д байгууллага, түүний хүчингүй болсон төлөөлөх бүрэлдэхүүн нь онцгой эрхтэй биш. Хүчингүй болсон *******гийн үндэсний байгууллага нь 2007 онд байгуулагдаж байсан хуулийн этгээдийн үргэлжлэл. Улсын бүртгэл дэх хувийн хэрэгт авагдсан дэлгэрэнгүй лавлагаагаар энэ нь нотлогддог. Өөрсдөө ч танилцуулгадаа энэ тухай бичдэг. Ийм учраас хуулийн этгээдийн дараагийн эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой.
Төлөөлөх эрх бүхий этгээд өөрчлөгдлөө гэхэд Монголын үндэсний олимпын хороо энэ тухай мэдээллийг олон улсын холбогдох байгууллагад явуулахад хангалттай. Өөрөөр хэлбэл өмнөх хүчингүй болсон этгээдүүдэд насан туршид нь энэ эрхийг хэрэгжүүлэх эрх олгоогүй. Харин улсын байцаагчийн дүгнэлтээр эрх нь сэргэсэн бүрэлдэхүүн энэ маргааны улмаас улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй, эрх ашиг нь хөндөгдсөн, улмаар үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар хуулийн этгээдийн эрх зүйн байдал дордсон буюу хуулийн этгээд нь ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
6/ Монгол Улс олимпын наадамд цагаан туган дор оролцох эрсдэл үүсэж болзошгүй гэх үндэслэлийн талаар. Монгол улс 2007 онд хууль батлах замаар "Спорт дах " Юнескогийн конвенцид нэгдсэн. Энэ конвенцид нэгдсэнээр Дэлхийн дүрэм хэмээх үндсэн баримт бичгийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэхээр албан ёсоор хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн. Дэлхийн дүрэм нь дагалдах, заавал биелүүлэх 8 стандарттай бөгөөд үүний нэг нь үндэсний байгууллагуудын ажиллагааг зохицуулах Гарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх" олон улсын стандарт юм. Энэ стандартад зааснаар *******гийн байгууллагуудын заавал биелүүлэх шаардлагыг ерөнхий, өндөр ач холбогдол бүхий, ноцтой гэж 3 зэрэглэлд хуваадаг. Хэрэв дагаж мөрдөөгүй бол Олимпын таван цагариг туган дор орох хүртэлх шийтгэл оноох зохицуулалттай. Мөн энэ стандартад хэрэв дээрх 3 ангилалд заасан шаардлагад нийцээгүй бол эхний ээлжид алдааг залруулах хугацаа олгодог бөгөөд үүнийг энэхүү стандартын 8 дугаар зүйлийн 8.2 /Залруулах ажиллагааны тайлан ба залруулах ажиллагааны төлөвлөгөө/ заалтаар зохицуулсан байдаг. Энэхүү олон улсын стандартад зааснаар залруулах хугацаа нь шаардлагын эрэмбээс хамаардаг. Тухайлбал, ерөнхий шаардлагыг залруулах хугацаа нь зөрчлийн талаарх үйл баримтыг тогтоож, албан ёсоор байгууллагад мэдэгдсэнээс хойш 3 сар, өндөр ач холбогдол бүхий шаардлагыг засах хугацаа 6 сар, ноцтой шаардлагыг засах хугацаа 9 сар байдаг. Энэ хугацааг олон улсын стандартын 8 дугаар зүйлийн 8.2.2.1, 8.2.2.2, 8.2.2.3 заалтад дурдсан.
М байгууллага 2023 оны 4 сард дээрх шаардлагад заасан зөрчил гаргасан нь тогтоогдож, "Watch List" буюу ажиглалтын жагсаалтад орж байсан бөгөөд үүнийг залруулж, 9 дүгээр сард Дэлхийн агентлагийн удирдах зөвлөлийн хурлаар энэ жагсаалтаас хасагдсан буюу олимпын наадамд цагаан туган дор оролцох эрсдэлээс гарсан байдаг. Харин одоогийн тогтоогдоод байгаа нөхцөл байдал буюу байгууллагын засаглалыг хууль бусаар авсан тухай үйл баримт нь дээрх ангиллын алинд нь ч багтдаггүй. Энэ бол цэвэр улсын дотоодын асуудал. Алдаа гаргасан гэж үзсэн ч шууд шийтгэл оноохгүй, дээр дурдсан олон улсын стандартын дагуу залруулах хугацаа олгодог тул ирэх зуны олимпын наадамд цагаан туган дор оролцох эрсдэл огт байхгүй.
7/ М байгууллагын эрхийг цуцалбал өмнө авсан шинжилгээний хариу хүчингүй болно гэсэн тайлбарын талаар. Дэлхийн *******гийн агентлагийн боловсруулсан ADAMS ANTI DOPING ADMINISTRATION AND MANAGEMENT SYSTEM/ хэмээх веб суурьтай онлайн систем улсын олимпын хорооны болон бусад шаардлагатай онлайн систем Олон улсын Пара-Олимпын хороонууд байдаг бөгөөд *******гийн байгууллагууд өөр өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр хандаж, мэдээллээ солилцдог. *******гийн шинжилгээг дэлхийн байгууллагад магадлан итгэмжлэгдсэн лаборатори хийдэг. Хэрэв тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд ажлаас гарах болон бусад тохиолдолд нэвтрэх эрх нь дараагийн эрх бүхий этгээдэд шилжинэ. Нэг хүн ажлаас гарлаа гээд бүтэн баримт буюу шинжилгээний хариу дагаад хүчингүй болно гэж байхгүй. Энгийнээр тайлбарлахад аль нэг байгууллагын хэн нэг ажилтан ажлаас гарахад тэр байгууллагын гаргасан тушаал шийдвэр дагаж хүчингүй болдоггүйтэй адил. Үүнтэй адил хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд өөрчлөгдлөө гэхэд холбогдох хууль тогтоомж хүчингүй болох эсвэл өөрчлөгдөх үр дагавар үүсэхгүй. Дээр дурдсан нөхцөл байдлаас харахад улсын бүртгэлийн хяналтын байцаагчдын дүгнэлт нь улсын бүртгэлийн ерөнхий хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн, Монгол улсын нэгдэн орсон олон улсын эрх зүйн баримт бичиг буюу дэлхийн дүрэм, түүний дагалдах олон улсын стандартад харшлах зүйлгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэл болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Анх 2007 онд үүсгэн байгуулсан иргэдийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цуглуулсан. Энэ 8 иргэнээс үүсгэн байгуулагчийн маань нэг, тухайн үеийн Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.З******* агсан талийгаач болсонтой холбогдуулан түүнийг үүсгэн байгуулагч болон Удирдах зөвлөлийн тэргүүний ажлаас албан ёсоор чөлөөлөөд, би санал хураалтаар энэ байгууллагын тэргүүнээр нь сонгогдоод, бичиг баримтаа бүрдүүлээд улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан. Гомдолд нэмэлт хяналт шалгалт хийх болсонтой холбогдуулаад н.Э байцаагчийн тавигдсан хоригтой холбоотой намайг бүртгээгүй. Намайг бүртгэхгүй байна, миний эрх ашиг хөндөгдөөд байна гээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2 удаа хандсан. Ингэж хандаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга н.А гэж хүний гарын үсэгтэй албан бичиг хүлээж авсан. Энэ маргаан шүүхэд гомдол гаргасан учраас таны бүртгэлийг хүлээж авах боломжгүй байна гэсэн хариу өгсөн.
Энэ байгууллагын тамгыг буцааж, үйл ажиллагаанд нь оролцохоо больсон шалтгаан н.З******* гуайтай үүссэн хувийн асуудалтай холбоотой. Би Олимпын хорооноос 2010 онд гараад бизнесийн байгууллагад шилжсэн. 2015 оны эхээр би өөрөө тамгаа аваачиж өгсөн учраас гүйцэтгэх захирал биш юм байна. Хууль дүрэмтэй учир өөр хүн томилогдоод явах нь хууль ёсны асуудал. 2023 оны 10 дугаар сард хуулийн этгээдийн хувийн хэрэг дотор зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна гэдгийг олж мэдсэн.
Би сонгогдох эрхээ хязгаарлуулаагүй учраас мэргэжлийн хүний хувьд би энэ байгууллагын ерөнхийлөгч болох сонирхолтой. Энэ байгууллагын бүртгэлтэй холбоотой н.Б******* нарын эрх сэргэнэ. Энэ бол хуулийн азтай үйлдэл гэж хэлсэн. Ингэж гарчиглаарай гээд сэтгүүлч нарт нь хэлсэн. гэв.
3.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: Монголын үндэсний байгууллага НҮТББ-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу н.У******* төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Учир нь Монголын үндэсний байгууллага НҮТББ-ын бүртгэлийг хүчингүй болгосон байгаа тохиолдолд н.У******* гэдэг хүн шүүхэд энэ байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй. н.У******* гэдэг хүн улсын бүртгэлд бүртгэлгүй, н.Х гэдэг хүн энэ байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд гэдэг бүртгэл байгаа гэж хариуцагч хариу тайлбартаа хэллээ. Энэ тохиолдолд шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Монголын үндэсний байгууллага НҮТББ гэдэг нэрийг мөн адил хүчингүй болгосон. Нэр хүчингүй болсонтой холбогдуулаад 2007 оны бүртгэл дээрээ ирсэн гэж үзвэл *******гийн төв гэдэг байгууллагаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг хангагдаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй байгууллага, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна.
2024 онд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орчихсон байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх хуулиар Монголд үйл ажиллагааг Олимпын хорооны байгуулсан байгууллага хэрэгжүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт орсон. *******гийн байгууллага сүүлийн 7 жил маш алдаа дутагдалтай үйл ажиллагаа явуулж байгаа. н.Б, н.О нарын маш олон бөхчүүдийн асуудал энэ дээр яригддаг. Би тэдний өмгөөлөгчөөр ажилласан. Монголын үндэсний байгууллага НҮТББ энэ хүмүүст эрх үүргийг нь танилцуулдаггүй, хэлдэггүй. Энэ байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлууд Засгийн газарт яригдаж, хууль тогтоогч энэ байгууллагаар энэ үйл ажиллагааг явуулахыг нь болиулъя, төрийн бус байгууллагад төр нөлөөлөх боломжгүй гэсэн агуулга бүхий зүйл ярьсан. Тийм учраас 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс энэ үйл ажиллагаа энэ байгууллагаар явахгүй болж байгаа гэдгийг тайлбарлаж байгаа юм.
Шинжээчийн дүгнэлт буруу гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр заасан эрхийнхээ хүрээнд энэ дүгнэлт буруу гээд маргаад явах эрх хэмжээнд байсан. н.Цы гарын үсэг буруу юм байна, н.Н*******ынх нь буруу юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас шинжээч томилоогүй юм болов уу гэж би харж байна. Гэм буруутай эсэх асуудал нь шийдэгдсэний дараа шинжээчийн дүгнэлтийг үнэлэх байсан гэдэг агуулга илэрхийлж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д хяналтын байцаагчийн эрх хэмжээ байгаа. Бид нар эрх хэмжээнийхээ хүрээнд энэ нотлох баримтыг үнэлээд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн хориглох заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар тайлбарлаад байна. Энэ заалт нь цагдаагийн байгууллагаас битгий бүртгэл хийгээрэй гэж явуулсан мэдэгдэл, үгүй бол Иргэний хэргийн шүүхээс шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авчихсан, эсхүл Захиргааны хэргийн шүүхээс актын биелэлтийг түдгэлзүүлсэн тохиолдолд бүртгэл хийгдэхгүй гэсэн хуулийн зохицуулалт. Авлигатай тэмцэх газраас улсын бүртгэлд битгий бүртгэл хийгээрэй, энэ дээр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн шүү гэж байгаа тохиолдолд энэ заалтыг хэрэглэнэ. Бусад тохиолдолд энэ заалтыг хэрэглэхгүй.
Нэхэмжлэгч тал гарын үсэг хуурамч байх нь яах вэ, бид нар залруулчихъя гээд яриад байх юм. Монгол Улсын хууль, шударга ёс, хууль дээдлэх зарчим чинь хааччихав аа? Хэн нэгэн хүн хүний гарын үсгийг хуурамчаар зурж бүртгүүлчхээд 2, 3 жилийн дараа буруу байсан юм байна, бид нар зөв болгочихно гээд явчихаар шударга ёс хаачих юм вэ? Эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүс нь яах юм бэ?
Энэ асуудал юунаас болж, хэзээ үүссэн бэ гэхээр шинжилгээгээр барилдах эрхээ хасуулсан бөхчүүд н.Б, н.О нараас үүссэн, тэр нь үнэн. Би энэ маргаан дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Монголын байгууллагыг Олимпын хороо байгуулаагүй. Олимпын хороо байгуулаагүй гэдэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Тэгэхэд н.З******* гэдэг хүн хувиараа *******гийн төв байгуулчхаад дараа нь уламжлаад н.Х гэдэг хүнд өгчихсөн. н.Х гэдэг хүн хамаатан саднаа томилоод ажиллахыг буюу допинг өөгшүүлээд байна гэдгийг сүүлийн 10-аад жил ярьж байна. Би тоо андуурч байж магадгүй. н.О захиргааны хэрэг дээр би ДНК өгчихье, надаас ДНК-ийн шинжилгээ авчих гэсээр байгаад ялагдсан. н.О яагаад ялагдсан бэ гэхээр Монголын байгууллагад би ДНК-ийн шинжилгээ өгье гэдэг хүсэлтээ өгсөн. Монголын байгууллага кодоороо ДНК-ийн шинжилгээг Бүгд Найрамдах Солонгос улс руу илгээгээд шинжилгээ авах ёстой байсан. Тэр үйл ажиллагааг хийгээгүй. Тэрнээс болоод ялагдчихсан. Монголын байгууллага мэргэжлийн биш, ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн нэгдэл. н.Х гэдэг хүн 2017 оноос хойш явсаар байгаад н.У******* гэдэг хүнд өгсөн. н.Х гэдэг хүн одоогоор энэ байгууллагадаа байгаа. Эрх нь зөрчигдсөн гээд байгаа хүмүүс ганцхан энэ асуудлыг л ярьж байгаа. Арбитр дээр н.Б н.О бид нар энэ үндэслэлээр маргасан. Тэгэхээр нэхэмжлэгч нар бид нар ВАДА-ийн кодыг хэрэглэхгүй, хамаагүй, орчуулж өгөх шаардлагагүй гэж маргадаг. Бид нар конвенцод чинь нэгдэж орсон, гэхдээ бид нар орчуулах шаардлагагүй гэж маргадаг. н.Бн маргаан дээр арбитраас дүгнэсэн байдаг. 2007 онд байгуулагдчихаад өнөөдөр 2023 оны хугацаанд ВАДА-ийн код, холбогдох стандартуудаар нэгийг нь ч орчуулаагүй. Энийг гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа бол бид нар эрх бүхий байгууллагад буюу ВАДА-д нь уламжилъя гэж шийдсэн. Энэ олон жилийн хугацаанд тамирчдадаа нэг ч удаа эрх, үүргийг нь танилцуулаагүй. Эрх нь зөрчигдөөд хүрээд ирэхээр нь чи хэрэглэчихсэн, чиний эрхийг хасна гээд хасчихдаг. Монгол Улсад нэг л хууль үйлчилж байгаа. Бүгдээрээ хуульд нийцсэн байх ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч хуулийн этгээд үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэнтэй холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна.
1.1. Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий чуулганы 33 дугаар хуралдаанаар "Спортод сэргээш хэрэглэхийн олон улсын конвенц"-ийг баталж, Монгол Улс 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэгдэн орсон.
1.2. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч санаачлан 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тамирчдын эрүүл мэндийг хор хөнөөлөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх, тэдний талаарх мэдлэгийг нэмэгдүүлснээр спортын талбарт шударга, цэвэр өрсөлдөөнийг бий болгоход хувь нэмэр оруулах зорилго бүхий *******гийн төв ТББ-ыг Монголын үндэсний олимпын хорооны мэргэжилтэн, эмч болон спортын эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэйгөөр үүсгэн байгуулж, дүрмийг батлан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар улсын бүртгэлд бүртгэгдсэн. /тус төрийн бус байгууллагын регистрийн 1071165 дугаар хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлээр болсон/
1.3. Д НҮТББ-ын дүрэм, үүсгэн байгуулагчдыг өөрчилсөн үүсгэн байгуулагчдын, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн удирдах зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолуудаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн.
Түүнчлэн хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөнийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, тамга тэмдгийн хяналтын дугаар өөрчлөгдсөнийг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, эрх барих этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, дүрмийн болон эрх барих этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
1.4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Мийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар дүгнэлтээр 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн үүсгэн байгуулагчдын тогтоол, удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч, хурлын тэмдэглэл авагдаагүй үндэслэлээр регистрийн дугаартай Монголын үндэсний байгууллага НҮТББ-ын дүрэм, гүйцэтгэх удирдлага болон үүсгэн байгуулагч, эрх барих этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг болон түүнээс хойших бүхий л, тодруулбал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгожээ.
Хоёр. Нэхэмжлэгч Монголын үндэсний байгууллага НҮТББ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар бүртгэл хүчингүй болгосон дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Монголын үндэсний байгууллага НҮТББ-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэл үгүй байна. Тодруулбал,
2.1.1. Монголын үндэсний байгууллага НҮТББ нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 391 дүгээр, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар тогтоолоор спортод допинг хэрэглэхийн олон улсын конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнг тооцох төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар тогтоолоор баталсан *******гийн үндэсний дүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хуулийн этгээд бөгөөд маргаанд хамаарах улсын байцаагчийн дүгнэлтээр болон өөр ямарваа шийдвэрээр хуулийн этгээд татан буугдаагүй, иргэний эрх зүйн чадвар дуусгавар болоогүй байна.
2.1.2. Хуулийн этгээд үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэснээр иргэний эрх зүйн чадвар үүснэ, татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгэснээр иргэний эрх зүйн чадвар дуусгавар болно. Монголын үндэсний байгууллага НҮТББ нь Монголын үндэсний олимпын хорооноос 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр *******гийн төв нэртэйгээр төрийн бус байгууллагын хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үеийн хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар улсын бүртгэлд бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд маргаан бүхий дүгнэлтээр ч, өөр эрх бүхий этгээдийн шийдвэрээр ч татан буугдаагүй, татан буугдсанаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Түүнчлэн дүрэмд нь эрх барих дээд байгууллага нь удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч нь Ерөнхийлөгч, байгууллагыг гадаад, дотоодод Ерөнхийлөгч төлөөлнө гэж заасан, хуулийн этгээдийн улсын бүртгэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд удирдах зөвлөлийн дарга Ц.У******* бүртгэгдсэн.
Иймд хуулийн этгээд өөрийн бүртгэлийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэртэй маргах эрхтэй буюу нэхэмжлэл гаргах эрхтэй, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Ц.У******* нэхэмжлэлд гарын үсэг зурсан тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
2.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар дүгнэлт 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн үүсгэн байгуулагчдын тогтоол, удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч, хурлын тэмдэглэл авагдаагүй үндэслэлээр Монголын үндэсний байгууллага НҮТББ-ын дүрэм, гүйцэтгэх удирдлага болон үүсгэн байгуулагч, эрх барих этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон нь дараах байдлаар хууль бус болж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
2.2.1. Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, дүрмийг батлах, эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох шийдвэрийг гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага нь эдгээрийг хуульд заасан журмаар улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг эрхэлж, эрх зүйн харилцаанд тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэл үнэн зөв, бодитой гэдгийг улсын бүртгэлээр баталгаажуулж илэрхийлдэг.
Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг, улмаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт мөн бүртгэгдсэнээр эрх зүйн үр дагавар үүснэ, тиймээс хуулийн этгээд үүсгэн байгуулагдсаныг, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа тухайн хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлнэ, ээрээ хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгож буй улсын байцаагчийн дүгнэлт тухайн хуулийн этгээдэд сөрөг үйлчлэл бүхий байна.
Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль бус гэж тогтоовол хүчингүй болгож болох тохиолдлыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-48.2.5 дахь заалтаар жагсааж, гэхдээ энэ тохиолдолд тухайн акт гарснаас хойш 5 жилийн дотор л хүчингүй болгох боломжтойг 48.3 дахь хэсгээр сонгох боломжгүйгээр ойлгомжтой тодорхой хуульчилжээ. Иймд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгох бол 48.2.1-48.2.3, 48.2.5-д заасан үндэслэлээс гадна, тухайн бүртгэл хийгдээд 5 жилээс дээш хугацаа өнгөрөөгүй байхыг шаардана. Энэ нь эерэг үйлчлэл бүхий актын эрх зүйн үр дагавар болоод хууль ёсны итгэлийг хамгаалах агуулгатай зохицуулалт юм.
Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлд дээрх хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх үндэслэлүүдийн аль нь ч тогтоогдоогүйн дээр, 5 жилээс дээш хугацаа хэдийн өнгөрсөн байхад бүртгэлийг хүчингүй болгосон нь энэ зохицуулалтыг зөрчиж, улмаар үүнээс хойш хийгдсэн улсын бүртгэлүүдийн эрх зүйн үр дагаврыг үгүйсгэсэн, тухайн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойгүй болгосон сөрөг үр дагаврыг бий болгожээ.
2.2.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг жагсаан заасан, үүний 22.1.3-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын ... хурлын тэмдэглэлийг бүрдүүлж хавсаргана гэж, 18 дугаар зүйлийн 18.1.1-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзана, 18.2-т бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл хурлын тэмдэглэл нь үүсгэн байгуулах баримт бичгийн мэдээлэлд өөрчлөлт оруулах мэдүүлэгт хавсаргах бүрдүүлбэрийн нэг хэсэг л бөгөөд бүрдүүлбэр дутуу тохиолдол нь бүртгэхээс татгалзах үндэслэл, бүрдүүлбэрийг хангуулах шаардлага болохоос бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл биш юм.
Хуулийн этгээдийн мэдээлэлд үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэл хийгдсэнээс хойш маргаан бүхий дүгнэлтийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргах хүртэл даруй 6 жил 11 сарын хугацаа өнгөрсөн, улмаар уг бүртгэлээс хойш уг үндэслэлд үл хамаарах мэдүүлгүүд, бүрдүүлсэн баримт бичгүүдээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтүүдийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлүүд хийгдэж, тухай бүр эрх зүйн өөр өөр үр дагаврууд үүссэн байхад тухайн хуулийн этгээдэд эерэг үйлчлэл бүхий бүртгэлийг бүртгэхээс татгалзах, зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болох үндэслэлээр буюу хурлын тэмдэглэл хавсаргаж ирүүлээгүй шалтгаанаар хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хууль бус болохыг нь тогтоосны үндсэн дээр хүчингүй болгож болох таван жилээр хязгаарласан хугацааны зохицуулалтыг зөрчжээ.
2.2.3. Харин мөн зүйлийн 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн байх үндэслэлийг зааж, энэ тохиолдолд л хүчингүй болгоход энэхүү 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байх шаардлагыг барихгүй. Хариуцагч болон гуравдагч талууд энэхүү 48.2.4-т заасан үндэслэлээр буюу бүртгэлийн үндэслэл болсон хуулийн этгээдийн шийдвэр дээрх гарын үсэг хуурамч хэмээн 2017 оны бүртгэлийг 2024 онд 6 жилийн гаруйн дараа хүчингүй болгосноо зөвтгөн тайлбарлах ч энэ тайлбар нь үндэслэлгүй байна. Захиргааны акт гаргуулахдаа буюу улсын бүртгэлд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан хууль бус арга хэрэглэсэн гэж тогтоогдоогүй байх тул үндэслэлгүй болжээ.
Учир нь тухайн хяналт шалгалт хийгдэх болсон үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдээлэл бөгөөд Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот уг албан бичигт эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тогтоогдсон нөхцөл байдал буюу мөрдөх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг дурдсан байхад улсын байцаагч нь уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон бүртгэлийг хүчингүй болгосноос шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал эрүүгийн хэрэгт мөрдөх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдэж байж түүнийг дахин нотлох шаардлагагүй, хөтөлбөргүй үнэн гэж үнэлэгдэх ба нотлох баримтыг ийнхүү үнэлэх нь хэргийг шийдвэрлэх шүүхийн шатанд хийгдэх ажиллагаа байна. Тиймээс мөрдөх ажиллагааны явцад урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байх учиргүй.
2.3. Мэдүүлэх эрх бүхий этгээдийн мэдүүлснээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэлийн байгууллага бүртгэх бөгөөд, мэдүүлэгч хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг хариуцаж, үүдэж үүссэн хохирлыг субьектив эрх нь хөндөгдсөн этгээдийн өмнө хариуцна.
"Спортод сэргээш хэрэглэхийн олон улсын конвенц"-д Монгол Улс 2007 онд нэгдэн орсноор Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч санаачлан 2007 онд тамирчдын эрүүл мэндийг хор хөнөөлөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх, тэдний талаарх мэдлэгийг нэмэгдүүлснээр спортын талбарт шударга, цэвэр өрсөлдөөнийг бий болгоход хувь нэмэр оруулах зорилго бүхий *******гийн төв ТББ-ыг Монголын үндэсний олимпын хорооны тухайн асуудлыг хариуцсан эмч, мэргэжилтэн болон спортын эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэйгөөр үүсгэн байгуулж, дүрмийг баталсан. Үүсгэн байгуулагч 8 гишүүн оролцсон үүсгэн байгуулагчдын анхны хурлаар төвийн тэргүүн бөгөөд удирдах зөвлөлийн даргыг, удирдах зөвлөлийн 7 гишүүнийг баталж, гүйцэтгэх удирдлагыг томилсон. Үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тэмдэглэлээс үзэхэд[1] Монголын үндэсний олимпын хорооны хөтөлбөрийн зохицуулагч Н.Ц 8 үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.
Олон улсын конвенцын гишүүн улсын хувьд хүлээсэн захиргааны чиг үүргийг Засгийн газраас гэрээгээр шилжүүлэн авсан ашгийн бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн улмаас хувь иргэний, тодруулбал иргэн Н.Цы субьектив эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Учир нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тэмдэглэлээс үзэхэд хэдийгээр уг төрийн бус байгууллагыг сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан ч Н.Ц нь Монголын үндэсний олимпын хорооны хөтөлбөрийн зохицуулагчийн хувьд үүсгэн байгуулах хуралд оролцсон, нөгөө талаас уг төрийн бус байгууллагын зорилго, үйл ажиллагаа нийгэмд чиглэсэн, нийгэмд үйлчилдэг хэлбэртэй байх тул хуулийн этгээдийн улсын бүртгэлд үүсгэн байгуулагчаас хассан, байгууллагыг төлөөлөх этгээдийг бүртгэсэн бүртгэлийн улмаас хувь иргэний субьектив эрх хөндөгдсөн гэж үзэх нь учир дутагдалтай.
Түүнчлэн энэхүү 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлээс өмнө уг байгууллага Н.Цтай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, үүнтэй тэрээр энэ хугацаанд маргаагүй байдаг. Тодруулбал Н.Ц нь өөрийн хүсэлтээр[2] Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаар тушаалаар олимпын хорооны маркетинг, анти допинг хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, улмаар энэ ажлын байрны чиг үүргийн хүрээнд томилогдсон *******гийн төв НҮТББ-ын гүйцэтгэх захирлын үүрэг дуусгавар болсонтой энэ бүх хугацаанд маргаагүй байдаг.
2.4. Хариуцагч улсын байцаагч маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар дүгнэлтээр үүсгэн байгуулагчдын тогтоол, удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч, хурлын тэмдэглэл авагдаагүй гэх энэ 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлд л хамаарах үндэслэлээр 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ тус байгууллагын мэдээлэлд оруулсан өөрчлөлтүүдийн бусад 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлүүдийг ямарваа үндэслэл заахгүйгээр нийтэд нь хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж, нэхэмжлэгч байгууллагын иргэний эрх зүйн чадварыг үгүйсгэх, эрх зүйн байдлыг тодорхойгүй болгох байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг үр дагаврыг хууль бусаар үүсгэсэн байна.
2.5. Хариуцагч шийдвэр гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хэлбэрийн хувьд хийсэн байх ч, сонсох ажиллагааны явцад эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөөр байгаа талаарх тухайн хуулийн этгээдээс 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 35 тоот албан бичгээр гаргасан болон мөн өдөр хийгдсэн сонсох ажиллагаанд гаргасан тайлбар, эрх зүйн үр дагавар бүхий нөхцөл байдлыг харгалзаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг орхигдуулжээ.
Энэ нь олон улсын конвенцоор гишүүн улсын хүлээсэн үүргийн хүрээнд, Засгийн газраас гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан чиг үүргийн дагуу тус байгууллагаас 2017 оноос хойших хугацаанд Монгол Улсад зохион байгуулагдсан дотоодын болон олон улсын уралдаан тэмцээн, Монгол улсын тамирчдын олимп, тив дэлхийн тэмцээний үеэр авсан хяналтын шинжилгээний үр дүнд шинжилгээ авсан байгууллага эрх зүйн чадамжгүй байсан гэх үндэслэлээр эргэлзэх, хүчингүй болгуулахаар маргах шалтгаан үүсгэх үр дагавар бий болгосон гэх нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлийг үгүйсгэхгүй юм.
2.6. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан сонгох боломжийг 42.2-т зааснаар хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн хэрэглэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .7-д шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлээр хяналтын улсын байцаагчийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хэрэгжүүлэх эрх, үүргийг зааж, 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах хэмээн сонгох боломжтой шийдвэрийн төрлүүдийг хуульчилсан, өөрөөр хэлбэл хяналт шалгалтын дүнд гаргах дүгнэлтийн агуулгыг бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох аль нэгийг сонгож хэрэглэхээр хуульд тусгасан байна.
Гэтэл хариуцагч нь энэхүү сонгох боломжийг бодит нөхцөл байдал, хууль зүйн үр дагаврыг харгалзан хэрэглээгүйгээс, 2017 оны 2 дугаар сарын 13-ны бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр нь хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн, зорилгодоо нийцээгүй, хуульд нийцээгүй, цаашлаад хяналт шалгалтад хамрагдаагүй хугацааны бүртгэлүүдийг хууль зүйн аливаа үндэслэлгүйгээр хүчингүй болгосноор дүгнэлт бүхэлдээ хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчжээ.
Иймд Монголын үндэсний байгууллага НҮТББ-ын нэхэмжлэлийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. Монголын үндэсний байгууллага НҮТББ-ын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн үүсгэн байгуулагчдын тогтоол, удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч гэх шинжээчийн дүгнэлт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдэж, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний эцэст тухайн хуурамч баримтыг үндэслэж бүртгэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, зөвтгөх, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, .3.1, .3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 22 дугаар зүйлийн 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4, 42 дугаар зүйлийн 42.2, 48 дугаар зүйлийн 48.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монголын үндэсний байгууллага НҮТББ-ын нэхэмжлэлийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА