Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/04969

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/04969

Улаанбаатар хот

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

онгинохайрхан үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч . даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

: Голомт банк ХК /Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо,*******,*******,******* байранд оршин байх,*******/-ийн ,

: онгинохайрхан 俿ийн 6 дугаар хороо,*******,*******, оршин суух, эрэгтэй,,

: онгинохайрхан 俿ийн 6 дугаар хороо,*******,*******, оршин суух, эмэгтэй, ,

Зээлийн гэрээний үүрэгт 8,723,098.38 төгрөг гаргуулах тухай н хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч , нар өөрсдийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

:

 

1.Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,723,098.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч , нар нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Голомт банктай ЗГ2905113093 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 90,800,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 348 сарын хугацаатай зээлж авсан. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ2905112875-СоА, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ЗГ2905113093-СоА тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан. Талууд ЗГ2905113093 дугаар орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, БГ2905113093 дугаартай ипотекийн гэрээгээр , нарын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2201048046 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо,*******,******* 104 дүгээр байрны 72 тоот хаягт байршилтай, 76.33 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч , нар нь орон сууцны зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, банкны зүгээс төлбөрийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 86,364,638.80 төгрөг, зээлийн хүү 5,156,746.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,860.06 төгрөг, даатгалын өр 161,528.07 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 242, нийт 91,689,773.89 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-т заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Хариуцагч , нараас 91,689,773.89 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Голомт банкны нэхэмжлэлтэй , нарт холбогдуулан гаргасан 91,689,773.89 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, зээлийн зөрчлийн дүн болох 8,723,098.23 төгрөг болгож, зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэхээр өөрчилж байна.

Хариуцагч , нар нь нэхэмжилсэн дүн болох 8,723,098.38 төгрөгийг төлсөн тул банкны зүгээс энэ удаад гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн хариуцаж төлсөн болно.

Тус шүүх хуралдааныг Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч, нар шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлага зөрчлийн дүн болох 8,723,098.30 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 686,600 төгрөгийг хамтад нь төлсөн. Цаашид Голомт банктай эвлэрч, цаг хугацаандаа төлбөрөө төлж байхаар тохирсон тул 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15.30 цагт зарлагдсан шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 686,600 төгрөг төлсөн баримтууд,

*******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Голомт банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай Эрх олгох тухай тушаал,

*******-ийн зээл цуглуулах газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18/01-0324 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ2905113093 дугаартай орон сууцны зээлийн гэрээ,

Зээлийн эргэн төлөлтийн тооцоо,

ЗГ2905113093 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоо,

20217 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ2905113093 дугаартай ипотекийн гэрээ,

Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ,

Зээлийн хүү тооцооллын хүснэгт,

Голомт банкны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07/9051 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17/50196 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17/57912 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 017138835 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 017139556 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 017140408 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 017149182 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 017149182 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 017149771 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 017150182 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 017150867 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0171575185 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 017158015 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Голомт банкны 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 18/01/0617 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч , нарт холбогдуулан зээл болон барьцааны гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 91,689,773.89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Голомт банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч , нарт холбогдуулан зээлийн зөрчлийн дүн болох 8,723,098.23 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн 8,723,098.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч , нар нь зөвшөөрөн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарт холбогдох 8,723,098.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч , нарт холбогдох 8,723,098.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ