Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 34

 

 

   2023          05           23                                      2023/ДШМ/34

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны ******* *******р сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/139 дугаар шүүгчийн захирамжтай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2236003310007 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ******* овогт Цэнджавын Бямбацогт, 1987 оны 01 *******р сарын 15-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн багш мэргэжилтэй, Баруун бүсийн эрчим хүч систем ТӨК-д монтёр ажилтай, ам бүл дөрөв, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын ******* *******р*******суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, регистрийн Дугаар: *******.

 

1.2 Монгол Улсын иргэн, Цогтынхон ургийн овогт Энхтүвшиний Мөнх-Учрал, 1983 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын ******* *******р*******суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500'000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: *******.

 

2.1 Яллагдагч ******* нь Ховд аймгийн Зэрэг сумын хөндлөн багийн нутагт өөрийн эзэмшлийн хашаанд байрлах гараашинд 2022 оны 11 *******р сарын 19-ний өдөр түр хадгалуулсан Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн малчин *******ын эзэмшлийн 100 уут малын тэжээлээс 20 уут малын тэжээлийг 2022 оны 11 *******р сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд бусдад зарж борлуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

2.2 Яллагдагч ******* нь ...*******ын эзэмшлийн 100 уут малын тэжээлээс яллагдагч ******* нь зарж, өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсэн боловч *******той хамт малын тэжээлийг бусдад зарах, олсон орлогоор нь архи, тамхи авч хэрэглэх зэргээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого болохыг мэдсээр байж ашигласан нь гэх гэмт хэрэгт холбогджээ

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 *******р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Прокуророос хэргийн зүйлчлэлийг хийхдээ Эрүүгийн хуулийн өрсөлдөгч хэм хэмжээг зөв үнэлж, хэргийн зүйлчлэлийг бодитой хийсэн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ үүсвэл сэжигтэн, яллагдагчид ашигтай хуулийг хэрэглэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгааг дурдах нь зүйтэй байна. Хэргийн үйл баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 *******р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Мөнгө угаах" гэмт хэргийн диспозицэд "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан..." гэх шинжийг тодорхойлсон байна.

5.2 Хэргийн үйл баримтаас дүгнэхэд яллагдагч ******* нь *******ын тэжээл биш гэдгийг мэдсээр байж, хамт зарах, улмаар тэжээл зарсны үр дүнд бий мөнгөөр архи авч уух, чихэр, ундаа, печень авах зэргээр ашиглаад байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Мөнгө угаах” гэмт хэргийн диспозицэд заасан "гэмт хэргийн улмаас олсон мөнгийг ашигласан" гэх шинжийг бүрэн хангаж байна.

5.3 Харин гэрч Д.Далай нь *******, ******* нарыг 2 уут тэжээл зарахад хамт байлцсан боловч тухайн худалдаж авсан архинаас уугаагүй буюу гэмт хэргийн улмаас олсон мөнгийг ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хуулийг төсөөтэй” хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчмыг тодорхойлсон. Яллагдагчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан үйлдэл нь ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгааг тодорхойлж, тэр зүйл ангиар яллаж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим гэрч нараас мэдүүлэг авахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, түүнчлэн хүлээх хариуцлагын талаар сануулахгүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн асуудал мөн боловч яллагдагч болон хохирогчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэрч нарын хувьд хэргийн үйл баримтаас зөрүүтэй, эсхүл худал мэдүүлэг өгсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд гэрч нарыг хуулийн дагуу оролцуулах боломж нээлттэй байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

5.4 Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас шууд хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруутай холбоотой маргаан байхгүй зэрэг нөхцөлүүдийг үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.5 Хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн дээрх алдаа нь Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох тул анхан шатны шүүхийн 2023 оны ******* *******р сарын 06-ны өдрийн хэргийг прокурорт буцаах тухай 2023/Ш3/139 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны *******  *******р сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/139 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг  эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  *******р зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Анхан шатны шүүх яллагдагч ******* ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Мөрдөгч нь хохирогч *******аас мэдүүлэг авахдаа 2020 оны 01 *******р сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хулийн 21.2 дугаар зүйлд заасан өөрчлөлтийг буюу худал мэдүүлэх гэмт хэргийн зэрэгцээ шинжүүдийг бүрэн танилцуулаагүй тул хохирогчид хууль сануулсан гэж үзэхгүй, гэрч Х.Азбаяр, Д.Далай, Б.Баатарбилэг, З.Мөнхчулуун нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлбэл Эрүүгийн хулийн 21.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар сануулаагүй, прокурорын яллагдагч нарын үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэл тохироогүй байна.”гэх дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            3.Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч *******той хохирогч *******  нь  утсаар ярьж түүний гражид 100  уут малын тэжээл хийж хадгалахаар тохиролцож улмаар 2 портер автомашинтай Х.Азбаяр, Д.Далай, Б.Дорждагва, Бат-Эрдэнэ нар тэжээлийг ачиж   *******ын хашаанд ирэхэд тэр гражаа онгойлгож өгч тэжээлийг тоолж буулгаад маргааш нь гэрч Х.Азбаяр ирж гражид цоож хийгээд  цоожилж тухайн гражид хүн нэвтрэхгүй байх арга хэмжээ авч түлхүүрийг нь өөрөө авч явсан үйл баримт тогтоогдсон  байна.

            4.Тухайн тэжээл хадгалсан граж хэдийгээр яллагдагч *******ын өмч боловч хохирогч *******  өөрийн өмч болох 100 уут малын тэжээлийг хийж  хадгалаад тухайн цаг хугацаанд хохирогчийн зүгээс гражид хэн нэгэн нэвтрэхийг хориглон цоожилж түлхүүрийг нь *******од өгөөгүй байна.

            5.Түүнчлэн 2022 оны 11 *******р сарын 20-ны өдөр ******* гудамжинд явж байгаад *******тай таараад манай гражид малын тэжээл байна авах хүн байна уу 2 тэжээл зармаар байна та Б.Мягмардоржийн дэлгүүрээс тэжээл авах нуу асуугаад өгөөч гэхэд  нь ******* Б.Мягмардоржийн дэлгүүр лүү асуухаар  ороод,  гарч ирээд авна аваад ир гэж байна гээд улмаар *******ын хашаанд ирээд тэжээл авах гэтэл  цоожтой байхаар гражийн цоожийг ******* эвдэж болно би мэдэж байна гээд  ******* цоожийг эвдэж дотроос тэжээл авсан үйл баримтын талаар яллагдагч   ******* *******  нар  тодорхой   мэдүүлсэн байна.

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 *******р зүйлд заасан “ хөрөнгө завших гэмт хэргийн субъект нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байх бөгөөд итгэмжлэн хариуцсан этгээд нь бусдын түүнд хариуцуулсан өмч хөрөнгийг харж хамгаалах үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүйгээр хариуцах үүрэг хүлээсэн этгээд”-ийг ойлгодог.

7.Хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримтаас үзвэл хохирогч ******* нь 100 уут малын тэжээлийг яллагдагч *******од  итгэмжлэн хариуцуулж харж хамгаалуулахаар түүний гражид хадгалсан бус харин түүний гражийг агуулахын зориулалтаар ашигласан үйл баримт тогтоогдож байна.

8.Хохирогч ******* нь яллагдагч *******ын гражийг агуулахын зориулалтаар ашиглаж,түүний гражид 100 уут тэжээл буулгасны маргааш өдөр нь гражийн цоожийг сольсон үйл баримт нь “хохирогч нь яллагдагч *******од 100 уут тэжээлийг итгэмжлэн хариуцуулж өгөөгүй, яллагдагч нь хохирогчийн 100 уут тэжээлийн итгэмжлэн хариуцаж хүлээж аваагүй байна.” гэж дүгнэхээр байна.

Иймээс тухайн граж хэдийгээр яллагдагч ******* өмчлөлийнх боловч  “гражийн цоожийг ******* эвдэж болно би мэдэж байна” гэж хэлсэн,” ******* цоожийг нь эвдсэн”үйл баримтыг “хууль бус нэвтрэлт” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

9.Анхан  шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой  талаас үнэлж хэргийн үйл баримтын талаар  болон мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хулийн 21.2 дугаар зүйлийг хохирогч, гэрч нарт бүрэн гүйцэд тайлбарлаж  өгөөгүй  талаар  хууль зүйн үндэслэлтэй  зөв дүгнэлт хийжээ.

            10.Иймд яллагдагч   ******* ******* нарын үйлдэлд хийсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэх үндэслэлээр “шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь  анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны зарчимд нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

11.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах журмаар бичсэн  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 *******р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* *******р сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/139 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч ******* ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 *******р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 *******р зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.                            

                                

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА