| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/06904/И |
| Дугаар | 184/ШШ2024/04789 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/04789
| 2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 184/ШШ2024/04789 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,******* оршин байх,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,*******,******* оршин суух, эрэгтэй,*******-д холбогдох,
16,383,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 6000012287 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 16,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.85 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000012287 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000012287 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 12,885,820 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,275,730 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 210,429 төгрөг, нотариатын төлбөрт 12,000, нийт 16,383,980 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие *******-ийн нэхэмжилсэн 16,383,980 төгрөгийг,
2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 4,100,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4,100,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 4,100,000 төгрөг,
2024 оны 12дугаар сарын 29-ний өдөр 4,085,980 төгрөгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагчд холбогдуулан 16,383,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч *******-ийн 16,383,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч,
2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 4,100,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4,100,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 4,100,000 төгрөг,
2024 оны 12дугаар сарын 29-ний өдөр 4,085,980 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр, хариуцагч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн 16,383,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 4,100,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4,100,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 4,100,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 4,085,980 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,870 төгрөгийн 50 хувь болох 119,935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 119,935 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагчээс улсын тэмдэгтийн хураамжид 119,935 төгрөгийг тус тус гаргуулан *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ