| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/07703/И |
| Дугаар | 184/ШШ2024/04700 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/04700
| 2024 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 184/ШШ2024/04700 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,*******,******* оршин байх,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,******* оршин суух,******* /РД УП98010933/-д холбогдох,
258,490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Ганболд овогтой Дөлгөөнтэй 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2024012028435 тоот зээлийн гэрээг байгуулан, зээлийн эрх нээсэн. 2024 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 200,000 төгрөгийг 5.5 хувийн хүүтэй, z000129169 тоот зээл,
2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 127,000 төгрөгийг 5.5 хувийн хүүтэй z000220663 тоот зээлүүдийг Хаан банк дахь 5431221694 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 1. z000129169 тоот зээл 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дуусч, үндсэн зээлээс 127,835 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 72,165 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 220 хоногийн хүү 42,412 төгрөгнөөс хүүнд төлсөн 21,377 төгрөгийг хасаж нийт хүү 21,035 төгрөг, нийт дүн 93,200 төгрөг,
2. z000220663 тоот зээл 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусч үндсэн зээл 127,000 нийт идэвхтэй ашигласан 159 хоногийн хүү 37,020 төгрөг шимтгэл, 1,270 төгрөг, нийт 165,290 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 199,165 төгрөг, нийт хүү 58,055 төгрөг, шимтгэл 1,270 төгрөг, бүгд нийлээд 258,490 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие *******-аас нэхэмжилсэн 258,490 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагчд холбогдуулан 258,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч *******-ийн 258,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хариуцагчий зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн 258,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,405 төгрөгийн 50 хувь болох 4,202.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 4,202.5 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагчөөс улсын тэмдэгтийн хураамжид 4,202.5 төгрөгийг тус тус гаргуулан Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ