| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/01048/И |
| Дугаар | 184/ШШ2024/04692 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/04692
| 2024 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 184/ШШ2024/04692 | Улаанбаатар хот |
ͪ
онгинохайрхан үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн . , шүүгч Т.Батсүх, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй, сэн шүүх хуралдаанаар,
: *******,*******,*******,******* оршин суух, эмэгтэй,*******гийн ,
: Сонгинохайрхан 俿 26 угаа , Мандал овоо 13 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, эрэгтэй,******* ,
Гэм хорын хохиролд болон зээлийн гэрээний үүрэгт нийт 18,240,300 төгрөг гаргуулах тухай н хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,
Хариуцагч,
Иргэдийн төлөөлөгч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
:
1. С.Цагаанхүү нь хариуцагчд холбогдуулан эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохиролд болон зээлийн гэрээний үүрэгт нийт 18,240,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Хариуцагч Дэндэвийн Батзаяа нь хөрш зэргэлдээ байршилд 2022 оны 4 сараас иргэн н.Ганболдын байшин барих нэрийдлээр нэхэмжлэгч надад дор дурдсан хохирлуудыг учруулсан боловч ямар ч хохирол барагдуулаагүй. Үүнийг жагсаавал Майхан толгой 2 зуслан дахь эзэмшил газрын хашааны төмөр том болон явган хаалга, гаражийн хашлагыг нурааж эвдсэн, уулын горхийг шороогоор дарсан, теплиц эвдсэн зэрэг хохирлыг барилгын ажил дуусч, гадна талбайг тохижуулж хохиролгүй болгоно гэсэн боловч юу ч хийгдээгүй. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дор дурдсан хохирол, сэргээн засварлах, шинээр хийхэд гарсан зардлын нэгдсэн тооцоо нь
1.Гаражийн хашлагыг шинээр бариулах ажлыг гэрээний үндсэн дээр хийлгэв.
барилга угсралтын ажилд шаардагдах тоног төхөөрөмж, машин механизм, материалын өртөг 7,000,000 төгрөг,
-ажлын хөлс 2,000,000 төгрөг,
2.Эвдэрсэн хүлэмж засварлах болон газар шорооны ажилд
-хайрга дайрга буулгасан жолоочийн хөлс 70,000 төгрөг,
-ачиж буулгасан Жамбалдорж, Билгээ нарт 100,000 төгрөг,
-том чулуу буулгасан машины хөлс 100,000 төгрөг,
-теплицны рам төмрийг засварлан суурилуулах, бүрээсийг бэхлэх ажлыг 1.5 өдөр хийсэн ажлын хөлсөнд Билгээ, Жамбалдорж нарт 180,000 төгрөг,
3.Хүнд даацын бетон зуурмагийн машин зэргийг хашаан дотор оруулснаас шавар суулгаж, газрын хөрс, ургамлын онгон зэрлэг байдлыг алдагдуулснаас үүссэн ланд шафтын нөхөн сэргээх төлбөрт 450,000 төгрөг,
4.Хашааны хаалга засварлан бэхлэхэд шаардагдах төмөр хийц, электрод, гагнуурын аппарат түрээслэх, гагнуурчны ажлын хөлсөнд 150,000 төгрөг,
-хашааны том хаалганы цоож 40,000 төгрөг,
-хашааны явган хаалганы цоож 40,000 төгрөг,
-хашааны гинжний цоож 40,000 төгрөг, нийт 270,000 төгрөг,
5.Майхан толгойн зуслан дахь гэрээс 27 км зайтай байрлах ба нэмж эвдүүлж, сүйтгүүлэхгүй байх зорилгоор 2022 оны 4 дүгээр сарын 18-наас 6 дугаар сарын 10-ныг хүртэл 53 хоног өглөө бүр очиж, оройд буцаж байсан. Ингэхэд 1 өдөрт 54 км явж байсан ба 100 км-т 6 литр АИ92 хэрэглэдэг. Тoyota rush маркийн машинд зарцуулсан шатахууныг тооцвол өдөрт 54 км х 53 хоног = 2862 км х 6 литр =172 литр /100 км-т 6 литр/ 172 литр х 2,390 төгрөг = 411,080 төгрөг, нийт 411,080 төгрөг.
Манаачийн үүрэг гүйцэтгэж байсныг барилгачид, манаач, жолооч нар гэрчилнэ.
6.Зээлж авсан 1,000,000 төгрөгийн тухайд:
Төрийн банкны тэтгэврийн сан хадгаламжийн хүү 12.9 хувь, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатай хадгаламжийн хүү 400,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг.
7.Гаражийн хашлага нь цас хунгарлах, уснаас хамгаалж хийгдсэн байгууламж байсан ба шар усны үерийн үеэр гараж маань усанд автаж, 20-30 см усаар дүүрсэн, шөнөдөө хөлдөж, өдөртөө бага зэрэг гэсэж, түүн дотор хадгалагдаж байсан эд зүйлс анхны чанараа алдсан, гаражийн хана доод талаасаа цуурч нурах, шал нь хагарч ихээхэн хохирол учирсан. Гаражид машины сэлбэгүүд, хөлдөөгч, шинэ 4 ширхэг хаалга, цахилгааны утас, тоноглол, хүүхдийн тэрэг, дугуй гэх мэт олон зүйлс эвдэрч, гэмтсэн. Гаражийн барилгын болон эд зүйлсийн засварт 1,500,000 төгрөг,
8.Уулын горхи урсдаг сувгийг сэргээн засварлах, том чулуу дэвсэж шинээр лотки суулгахад 550,000 төгрөг.
9.2022 оны 4 дүгээр сарын 18-наас хойш хаврын хүйтэн салхинд халаалтгүй зуслангийн байранд өнжиж даарах, нойргүйдэх, хоолой өвдөх, ханиад хүрэх зэргээр өвдөж эхэлсэн. Улмаар үе мөчний хууч, бөөр зүрхний өвдөлт, урьд өмнө нь өвдөж байгаагүй чих, хамар, хоолойн гурвалсан мэдрэл үрэвсэж халуурч, хоолой идээлэх, чихээр хатгуулж эмчид үзүүлж эмчилгээ эм хүртэж байлаа.
Иймд сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд нийт хохирлын 30 хувиар тооцвол 14,031,000 х 30 хувь = 4,209,300 төгрөг, бүгд 18,240,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Гэрээний дагуу тоосгоор хийсэн бол муу болно. Тиймээс бетондох хэрэгтэй, суурийн нилээн гүнзгий ухах хэрэгтэй гэж байсан. Суурийн гүнзгийн ухсан байсан зургийг хавтаст хэрэгт хавсаргасан. Өмнө нь тоосгоор байсан. Бетондож хийхгүй бол тоосгоор хийсэн тал нь цуураад байгаа тул бетоноор хийх хэрэгтэй гэсэн гэжээ.
2. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Гаражийн хаалга эвдсэн гэх. Иргэнгийн хөрш болох иргэн н.Ганболдын хувийн 318 м.кв амины сууцыг барихдаа уг хашлагыг нийтийн эзэмшилд хааж барьсаныг удаа дараа мэдэгдсэн. Мөн уг хашлага нь хашааны нүхтэй блокоор барьсан байсан бөгөөд цутгалт авах үйл явцад Эвт чулуу ХХК-ийн миксерүүд мөргөж эвдсэн бөгөөд би буцаагаад блокын хийж өгье гэхэд цутгуулна гэж даварч, хэтийдсэн зардал болсон тул зөвшөөрөхгүй.
Хэрэв нэхэмжлэх ёстой бол Эвт-чулуу ХХК-аас нэхэмжил. Нийтийн эзэмшлийн газарт хашлага, хаалга хийж, бусад оршин суугчдыг дарамтлах нь зөв ч юм уу, буруу ч юм уу.
2.Уулын горхийг дарсан явдлаа иргэн н.Ганболдтойгоо ярина уу. Би тэр ажилд огтоос хамаагүй болно.
3.Хүлэмжээ өөрөө буулгуулж, зөөлгүүлж хийлгэсэн. Манай туслах Жамбал, Билгээ нарт цалин өгсөн байх. Миний ажил биш, таньтай ярьсан зүйл тул надад ямар хамаа байна, огт ойлгохгүй байна.
4.Иргэн надтай тохиролцож төмөр гаражийн суурь хийлгэсэн. Цутгах явцад том миксер хашаанд орсон. Өөр яах билээ дээ, өөрийнх нь хийлгэсэн ажил шүү дээ. Хашаа, хаалга, хайс бол эвдээгүй ээ, зөвхөн тороосон түгжээг өөрт нь утсаар хэлж байж, ажил хийх явцдаа эвдсэн.
5.Зээлж авсан 1,000,000 төгрөгийг 500,000 төгрөг нь тохиролцсоноороо гаражийн суурийн ажлын хөлсөнд өгсөн. 500,000 төгрөг мөн эргүүлж дансаар өгсөн. Гэхдээ өөр хүний дансаар надаас авсан санагдаж байна.
Би өглөө болгон тэнд хүрээд ир, хүйтэн байшиндаа байж бай, манаач хийгээд өг гэж гуйгаагүй, бас шаардаагүй. Өөрөө л ирээд хашаандаа юм хийж байгаад явдаг байсан. Мөн маш олон удаа байх, байхгүй хойгуур манай туслахуудыг авч орж хашаанаа юм хийлгэдэг сэргэлэн эмээ. Гэхдээ тэглээ гээд цалин нэхэмжилж байсан удаагүй.
Мөн үүдэнд цутгасан м350 маркийн 50 м.кв талбайд 18 м.куб цутгасан, бетон дотор гаражид чинь үнэгүй хийж өгсөн. 18 м.кв, м250 маркийн бетоны мөнгө болох нийт 10,080,000 төгрөгийг хариу нэхэмжлэх хүсэлтэй байсан ч одоо нэхэмжлэхгүй.
М250 х 1м.куб = 250,000 төгрөг.
М350 х 1 м.куб = 310,000 төгрөг.
Нэхэмжлэлээс хаалтны үнэ, цутгалт, бетон, ажлын хөлс нийт 5,000,000 төгрөг, хашааны тросс цоожны 40,000 төгрөг, нийт 5,040,000 төгрөгийг төлж болно. Би тухайн үед хүнтэй нь утсаар ярьж байгаад троссон цоож байхаар нь тасалж байгаад дотор талын эвдэрсэн хөрсийн янзалж өгнө гэж хэлээд цоожийг нь авч онгойлгоод авч өгөөгүй байгаа. Үүнээс дотор талын талбайг бүгдийн янзалсан. Дотор тал ламчарт эвдэлсэн гэсэн. Энэ нь өөрөө төмөр гаражынхаа дотор тал суурь цутгуулж байсан. Тухайн суурийг цутгахын тулд бетоны том машин заавал хашаан дотор орох шаардлагатай байсан
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барилга барьж байх үеийн зургийг харуулчихаад яриад байх юм. Энэ хүн өөрөө очиж үзээгүй байх. Барилга барьж байх хугацааны явц, дууссаны дараах нөхцөл байдал шал өөр байгаа. Энийг янзлаад бетондоод бэлэн болгочихсон байгаа. Энэ айлаас урагшаа 1 км зайдах хаалт хүртэлх замыг нь хусаж индүүдээд гоё болгож өгч байсан. Би тэр газар ус урсгачихсан юм шиг яриад байж болохгүй байх. 1 км зайг нь бид 60-70 машин цемент хийж, тэгшилж засаж өгсөн. Намайг байх үед гаражаа өөрөө сунгуулж, хүлэмжээ буулгаж өөр газар нүүлгэн бариулж байсан. Тухайн газар нь өөрөө их уруу газар байдаг, Майхан толгой уулын бэлд нь байдаг айл. Тухайн уулын бэлийн гол, горхи гудмаар нь урсдаг. гэдэг хүний нэхээд байгаа гаражийн араар ус урсаж явдаг. Уулнаас урсаж ирж байгаа усыг зайлуулах хоолой байдаг. Уг хоолой нь усны урсгалаар чулуу шороогоор бөглөрчихдөг зүйлийг би бөглөөд ус оруулсан зүйл байхгүй.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлэмж, теплица гэдэг хоёр зүйлийг ялгахгүй байна. Хүлэмжийг мөргөөд эвдэлчихсэн гэж яриад байна. Хүлэмж нь бүүр цаана байгаа, харин теплица гэдэг нь хашаанд нь машин оруулж суурь цутгасан төмөр гаражийг хэлж байгаа юм. Ламчарт эвдэлсэн гэдэг нь тухайн том машин хашаа руу орж цутгалтаа хийх нь ойлгомжтой. Үүдний хэсгийн шороо нь доошоо ухагдаж ус ордог болсон гэсэн. Үүнийг нь бетондоод янзалж өгсөн. Гаражийн Г хэлбэртэй хаалтын урд талын хуучин цуурчихсан байсан хэсгийг тоосгоор шинээр өрж өгье гэхэд тоосгоор өрүүлэхгүй бетоноор цутгуулна гэж хэлсэн. Хуучин байснаар нь тоосоор өрөөд засаж өгье гэж хэлсэн боловч өөрөө засуулаагүй. 2 жилийн дараа цутгуулчихаад үүнийхээ 9,000,000 төгрөгийг надаас нэхээд байна. Би завтай үедээ түлээ модыг нь хагалж өгөөд өөр жижиг зүйлүүд дээр зөндөө тус болж байсан. 1,000,000 төгрөг зээлээд одоо болтол өгөөгүй байсан бол надаас 2 жилийн дараа гэнэтхэн нэхэхгүй байсан. Мартаад байгаа юм болов уу сайн ойлгохгүй байна. Би 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. 1,000,000 төгрөг нь төмөр гаражийн суурийн бетоны зардал, 1,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Би энэ мөнгийг охиныхон данс руу 3 хувааж төлсөн гэжээ.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Энэ хэргийн талаар миний бодож буй бодол бол гэгч эгчийн өөрийн амьдардаг гэр сууц нь уулын үерийн ам дагуу байрласан учир ус, үер ороод байх шиг санагдлаа. Учир нь энэ жил ус, үер, бороо их байсан тул. Мөн энэ хариуцагч ньгийн хашаа, байраар дамжиж биш хаалганд тулж эргэлт хийдэг нь гол шалтгаан нь болоод байх шиг. Хоёр тал хэн хэн нь 50:50 хувьтай байх шиг. Хэрэв ус урсдаг шуудууг цемент асгаад бөглөсөн бол буруутай л юм даа гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
4.Нотлох баримтын тухайд:
4.1 Нэхэмжлэгчээс:
улсын тэмдэгтийн хураамжид 249,151 төгрөг төлсөн баримт,
нэхэмжлэгчгийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Т.Оргилхүүд олгосон итгэмжлэл,
хариуцагчгийн иргэний үнэмлэхний лавлагаа,
2022.04.18-ны өдөргийн бичсэн бичиг,
Төрийн банкны 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн кассын баримт,
2022.04.27-ны өдөргийн бичсэн бичиг,
Маргаан бүхий газар, орчины фото зургууд,
2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ,
Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн дүрс оношлогооны төвийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шинжилгээний дүгнэлт,
Яаралтай тусламжийн хуудас,
Нэхэмжлэгчгийн шинжилгээ, үзлэг хийлгэсэн талаарх эмнэлэгийн баримтууд,
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны нэхэмжлэгчгийн эзэмших эрхтэй газрын кадастрын зураг гэсэн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна.
4.2 Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Ш.Ичинхорол /РД ЙР59120863/, Б.Буян-Эрдэнэ /РД ШБ78122212/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл,
Хариуцагч талын хүсэлтээр Б.Билэгт-Очир /РД УП02272397/-г гэрчээр асуусан тэмдэглэл гэсэн баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ؿ , иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, цугларсан бичмэл
:
1. нь Д.Батзаяад холбогдуулан эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохиролд болон зээлийн гэрээний үүрэгт нийт 18,240,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, Нэхэмжлэлээс хаалтны үнэ, цутгалт, бетон, ажлын хөлс нийт 5,000,000 төгрөг, хашааны тросс цоожны 40,000 төгрөг, нийт 5,040,000 төгрөгийг төлж болно. Харин хашаа, хаалга, хайс бол эвдээгүй, зөвхөн тороосон түгжээг өөрт нь утсаар хэлж байж, ажил хийх явцдаа эвдсэн. 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. 1,000,000 төгрөг нь төмөр гаражийн суурийн бетоны зардал, 1,000,000 төгрөгийг зээлсэн. Би энэ мөнгийг охиных нь данс руу 3 хувааж төлсөн. Би өглөө болгон тэнд хүрээд ир, хүйтэн байшиндаа байж бай, манаач хийгээд өг гэж гуйгаагүй, бас шаардаагүй. Өөрөө л ирээд хашаандаа юм хийж байгаад явдаг байсан гэж татгалзжээ.
3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд 18,240,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сараас Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Майхан толгой гудамжинд байрлах иргэн н.Ганболдын газарт байшин барих ажлыг хийх явцдаа хөрш байрлах, нэхэмжлэгчгийн эзэмших эрхтэй газар дээр байрлах, хашааны төмөр болон явган хаалга, гаражийн хашлага зэргийг эвдэж, уулын горхийг шороогоор дарсаны улмаас нэхэмжлэгчгийн өмчлөлийн гаражийн хашлагыг шинээр бариулах ажлыг бусдаар хийлгэсэн төлбөрт 9,000,000 төгрөг, хүлэмжийг засварлах зардалд 450,000 төгрөг, төмөр хашааны хаалга засварлахад 270,000 төгрөг, гараж усанд автсаны улмаас дотор байсан эд хөрөнгийн хохиролд 1,500,000 төгрөг, дээрх эвдрэл, гэмтлийг засварлуулахын тулд 53 хоног өдөр бүр 54 км зуслан, гэр хооронд явсан бензины зардалд 411,080 төгрөг, 1,000,000 төгрөгийг зээлж аваад төлөөгүйгээс банкины хадгаламжийн хүүгийн хохиролд 400,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг, даарч өвдсөний улмаас эм тариа, эмчилгээний зардалд болон нийт нэхэмжлэлийн үнийн дүнгийн 30 хувиар тооцон сэтгэл санааны хохиролд 4,209,300 төгрөг, нийт 18,240,300 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
3.2 Хариуцагч нь нэхэмжлэлээс хаалтны үнэ, цутгалт, бетон, ажлын хөлс нийт 5,000,000 төгрөг, хашааны тросс цоожны үнэ 40,000 төгрөг, нийт 5,040,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул энэ талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
4.Харин хариуцагчгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчд эд хөрөнгийн болон эрүүл мэндэд нь хохирол учирсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4.1 Нэхэмжлэгч нь иргэн Ч.Хашчулуунаар гаражийн хашлагыг шинээр бариулах гэрээ байгуулан ажлын өртөг нь 7,000,000 төгрөг, ажлын хөлс 2,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг төлсөн гэж 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г нотлох баримтаар гарган өгсөн байна.
4.2 Уг баримтаар тэрээр Ч.Хашчулуунаар 7,000,000 төгрөгийн ажлын хөлстэй батлагдсан зураг төслийн захиалагчийн хүсэлтийн дагуу материал, машин тоног төхөөрөмжийн хамт /эксковатор, ачааны машин/ хугацаанд нь гүйцэтгэж захиалагчид шилжүүлнэ гэж тохирсон байх боловч яг ямар ажлыг хийлгэх талаар тохиролцсон болох нь тодорхойгүй байна. Иймд гаражийн хашлагыг шинээр бариулах ажлыг бусдаар хийлгэсэн төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч талын зөвшөөрсөн тайлбарын хэмжээгээр буюу 5,000,000 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.
5.Түүнчлэн нэхэмжлэгчгийн хүлэмжийг засварлах зардалд 450,000 төгрөг, төмөр хашааны хаалга засварлахад 270,000 төгрөг, гараж усанд автсаны улмаас дотор байсан эд хөрөнгийн хохиролд 1,500,000 төгрөг, дээрх эвдрэл, гэмтлийг засварлуулахын тулд 53 хоног өдөр бүр 54 км зуслан, гэр хооронд явсан бензины зардалд 411,080 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд хариуцагчгийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн гараж усанд автаж дотор байсан эд хөрөнгийн хохиролд 1,500,000 төгрөг, дээрх эвдрэл, гэмтлийг засварлуулахын тулд 53 хоног өдөр бүр 54 км зуслан, гэр хооронд явсан бензины зардалд 411,080 төгрөгөөр хохирсон гэх үйл баримт хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
5.1 Тодруулбал нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Ш.Ичинхоролын ...Д.Батзаяаг 2022 оны 4 дүгээр сарын хавьцаа манай хүү н.Батжаргалтай ажил авч ажиллаж байсан үеэс мэднэ. Би тогоочоор ажиллаж байсан. ...С.Цагаанхүү эгчийн барилгын төмөр хашаа, төмөр хаалга, гаражийн ус хаадаг тоосгон хаалт зэргийг барилгын бетон авчирдаг машин, миксер машинууд ороход саад болсон учраас, манай хүүтэй хамт ажиллаж байсан хүүхдүүд эвдэлсэн. эгч надад засаж өгнө гэж хэлсэн. ...Д.Батзаяа манай хүүд 7-8 сая төгрөг өгөх байсан болов өгөөгүй гэж манай хүү хэлсэн. эгч зуслан дээрээ 4 сард өдөр болгон очдог байсан. гэх,
Б.Буян-Эрдэнийн ...С.Цагаанхүү эгчийн 6 метр контейнер шиг гаражийн үүдийг миксер машинууд сэтэлж эвдэлсэн байсан. Би төмөр гаражийн суурийн ажлыг хийсэн. Гаражийн байршлыг өөрчилж, сэлгэж тавиад суурийг нь цутгасан. Өмнө нь хийж байсан хүмүүс нь гаражийн хундамыг далий муруй хийсэн байсныг засаж бетондсон. Гаражийн үүд рүү ус ороод байсан учир бетон цутгасан. Гаражийн үүдэн хэсгийг нь өндөрлөөд усны хаялга хийсэн. Энэ хугацаанд эгчийн бие нь зөндөө өвдөж, эмнэлэгээр явсан. эгч урд айлын барилга барьж байсан залуу янзлаад өгье гэж хэлсэн. Урьд айлын барилга барьж байсан хүмүүс энэ хохирлыг учруулсан гэж ойлгосон. би ийм том барилга барьж байгаа юм чинь засаад өгнө, та битгий ай, Би замыг нь засаад өгнө гэж байсан. 8 сард намайг ажиллах үед эгчийн зуслангийн хашааны үүдний хэсгийг жоохон далийлгаад бетондсон байсан. Зөндөө том машин явж байсан учир хашааны үүд хэсэг муухай болсон байсан. Усны хаялгыг бөглөөд бетон цутгасан байсан учраас хашаа руу нь горхины ус тэр чигээрээ болгосон, ус урсахааргүй болгоод цементэлсэн, усны хаялга байх ёстой байсныг цементелсэн нь буруу байсан гэх мэдүүлгүүдээр болон нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн зуслангийн газрын хашаа болон гараж, орчины байдлын талаарх фото зургууд нь хариуцагчгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үйл баримтыг нотолж чадахгүй байна.
5.2 497 497.1- , , . нөхцөл хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар . Тодруулбал хор учирсан, уг ч 뿿н гэж 㺺 өрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохироцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.
5.3 ҿ гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаа. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэх нь тогтоо 㺺 мөн .
5.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй байдаг. Харин зохигч нь өөрөө олж авах боломжгүй, өөр орон нутагт байгаа болон байгууллага, хувь хүн, төрийн нууцтай холбоотой баримтыг, мөн гэрч асуулгах, шинжээч томилуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргах замаар буюу шүүхийн журмаар нотлох баримтаа бүрдүүлэх эрхтэй байдаг.
5.5 Дээрхээс хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгчид хүлэмжийг засварлах зардалд 450,000 төгрөг, төмөр хашааны хаалга засварлахад 270,000 төгрөг, гараж усанд автсаны улмаас дотор байсан эд хөрөнгийн хохиролд 1,500,000 төгрөг, дээрх эвдрэл, гэмтлийг засварлуулахын тулд 53 хоног өдөр бүр 54 км зуслан, гэр хооронд явсан бензины зардалд 411,080 төгрөг гаргуулах тухай шаардлагыг болон даарч өвдсөний улмаас эм тариа, эмчилгээний зардалд болон нийт нэхэмжлэлийн үнийн дүнгийн 30 хувиар тооцон сэтгэл санааны хохиролд 4,209,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болголоо.
6.Харин нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчд 1,000,000 төгрөгийг зээлсэн талаар маргаагүй, харин буцаан төлсөн эсэх нь маргаангүй зүйл болжээ.
6.1 Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх тайлбараа нотлоогүй тул тэрээр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчд буцаан төлөх үүрэгтэй.
6.2 Харин нэхэмжлэгчгийн хариуцагчд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс хадгаламжийн зээлийн хүү 400,000 төгрөгөөр хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүний энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
7.Иймд хариуцагчгаас хаалтны үнэ, цутгалт, бетон, ажлын хөлс нийт 5,000,000 төгрөг, хашааны тросс цоожны үнэ 40,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг, нийт 6,040,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,200,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн лээ.
8.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ...Хоёр тал хэн хэн нь 50:50 хувьтай байх шиг. Хэрэв ус урсдаг шуудууг цемент асгаад бөглөсөн бол буруутай л юм даа гэсэн дүгнэлтийг шүүх Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д зааснаар шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
9. 7 7.1.1, 56 56.1, 60 60.1 249,151 ийг ж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчгаас 111,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгох .
115 115.1, 115.2.2, 116, 118 뿿эд заасныг :
1. 281 дүгээр зүйлийн 281.1, 497 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д ыг баримтлан Д.Батзаяагаас 6,040,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 12,200,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.1, 57 57.1, 60 60.1- 249,151 ийг ж, хариуцагчгаас улсын тэмдэгтийн хураамжид 111,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгосугай.
3. 120 120.2- , 뺺 㺺ид 14 хэргийн х эрхтэй, мөн 119 119.4, 119.7- сноос 14 14 , 뺺 㺺 뿿 㺺 ы тус тус дурд.
, د .
د Т.БАТСҮХ
Д.УРАНЗУЛ