| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00376/И |
| Дугаар | 308/ШШ2025/00276 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 308/ШШ2025/00276
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дүгээр хороо, П гудамж, А С Т ** дугаар давхар, **** тоотод байрлах, П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, н х гудамж, ** байр, ** тоотод оршин суух, Б А холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,027,263.54 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.А-с 20** оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ****** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний дагуу тус өдрийн ********** зээлийн дасны дугаартай зээлийн үүрэгт үндсэн зээл 5,263,717.07 төгрөг, үндсэн хүү 1,688,584.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,461.71 төгрөг, нийт 7,019,763.54 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Б.А миний бие П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,027,263.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 20** оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 527,263.54 төгрөг, 20** оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 20** оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Б.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,027,263.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч П ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,027,263.54 төгрөгийг хариуцагч Б.А нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 20** оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 527,263.54 төгрөг, 20** оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 20** оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,027,263.54 төгрөгийг хариуцагч Б.А нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 20** оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 527,263.54 төгрөг, 20** оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 20** оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,300,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,386.22 төгрөгөөс 63,693.11 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 63,693.11 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 63,693.11 төгрөгийг хариуцагч Б.А-с тус тус гаргуулж нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА