| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2024/00615/И |
| Дугаар | 308/шш2025/00032 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 308/шш2025/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, *-р ** мянгат **-р байр ** тоотод байрлах, М к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын * дугаар баг, Ц гэх газар оршин суух М овогт Б холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,354,474.25 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Хариуцагч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М к ББСБ ХХК нь М.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,354,474.25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М овогтой Б нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагатай 2,306,2776 дугаартай Зээлийн гэрээг байгуулан автомашин худалдан авах зорилгоор 18,800,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, нийт 36 сарын хугацаатай зээлж, мөн өдөр 2,306,2776 тоот фидуцын гэрээ байгуулж 01-48 УНК улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашин барьцаалсан. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлээс 1,999,119.53 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,085,327.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,552.62 төгрөг, нийт 6,100,000 төгрөгийг төлсөн. Гэвч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлбөр төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөөр байсан тул гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээний 7.2.1-д заасныг үндэслэн зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж шийдвэрлэсэн. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 16,800,880.47 төгрөг, үндсэн хүүд 4,445,396.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,197.24 төгрөг, нийт 21,354,474.25 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Манай байгууллага фидуцын гэрээний дагуу зээлдэгчийн эзэмшилд буй 01-48 УНК улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг хурааж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй хэдий ч автомашины байршлыг олж тогтоох, хураах боломжгүй байна. Иймд хариуцагч зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч М.Блэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Миний бие М овогтой Б нь үндсэн зээлдэгч биш, үндсэн зээлдэгч Б.Гмөн. Би энэ мөнгөнөөс огт аваагүй. Тухайн үед намайг энэ гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би гарын үсэг зурсан. Иймд мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТЗ101/414 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2306-2776 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ФГ2306-2776 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, зээлдэгчийн анкет, М.Б зээлийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн хүснэгт, м к ББСБ-ын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24/703 дугаартай итгэмжлэл,
хариуцагчаас хариу тайлбарыг тус тус шүүхэд ирүүлжээ
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч М к ББСБ ХХК нь М.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,354,474.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд М.Б нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагатай 2,306,2776 дугаартай Зээлийн гэрээг байгуулан автомашин худалдан авах зорилгоор 18,800,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, нийт 36 сарын хугацаатай зээлж, мөн өдөр 2,306,2776 тоот фидуцын гэрээ байгуулж 01-48 УНК улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашин барьцаалсан. Гэвч зээлдэгч нь зээлийг төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 16,800,880.47 төгрөг, үндсэн хүүд 4,445,396.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,197.24 төгрөг, нийт 21,354,474.25 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Миний бие үндсэн зээлдэгч биш, би тус мөнгөнөөс огт аваагүй, зөвхөн гарын үсэг л зурсан. Иймд мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Нэхэмжлэгч М к ББСБ ХХК болон хариуцагч Б.Г, М.Б нар нь 2023 оны 6 сарын 24-ний өдөр 2306-2776 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 18,800,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлжээ. Тус гэрээнд Б.Гантулга үнсэн зээлдэгчээр, М.Б нь хамтран зээлдэгчээр гэрээ байгуулжээ.
Мөн талууд 2023 оны 6 сарын 24-ний өдөр ФГ/2306-2776 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, тус гэрээгээр 2023 оны 6 сарын 24-ний өдөр 2306-2776 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор төлбөр төлөгч 2008 онд үйлдвэрлэгдсэн, NHW203437678 арлын дугаартай, Тоёота приус 20 маркын автомашиныг эзэмших, ашиглах эрхтэйгээр М к ББСБ ХХК-ын өмчлөлд шилжүүлэх, төлбөр төлөгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд автомашины эрхийг буцаан шилжүүлэх
үүрэг гүйцэхариуцагч М.Б нь
Хариуцагч Ч.У нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулаагүй байна.
5.Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ хүчин төгөлдөр болох, зээлийн төлбөр болон нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүн, түүнийг тооцсон аргачлалын талаар талууд маргаагүй.
6.Харин нэхэмжлэгч тухайн зээлийн төлөх бодит боломжгүй болсон тул зээлийг нэн даруй төлж барагдуулахаас татгалзаж байна.
7.Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
8.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2024 оны 03 сарын 25-ны өдрийн №ЗГ5405133796 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцоолол гэх баримтаас үзэхэд зээлдэгч Ч.У нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх ба зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 10,640,865.08 төгрөг, зээлийн хүүд 456,901.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,615.01 төгрөг, бусад 275,320.11 төгрөг, нийт 11,104,381.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч Ч.У 11,104,381.58 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
9.Нэхэмжлэгч нь зээлийг төлөхөөр тохиролцсон байсан ч нөхөр зээл төлөхөө больсон тул зээлийг нэг дор төлөх боломжгүй гэж тайлбарлаж байх ба дээрх үндэслэл нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй тул түүний тайлбар үндэслэлгүй болно.
10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Б зээлийн гэрээний үүрэгт 21,354,474.25 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М к ББСБ ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бс улсын тэмдэгтийн хураамжид 264,722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М к ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА