| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2025/00001/И |
| Дугаар | 308/шш2025/00033 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 308/шш2025/00033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Р.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь одоогийн Дорноговь аймаг Сайншанд сумын *-р баг Зүүнбаянд ардын армийн 126-р ангид МТО-АТ-ын дарга жолоочоор 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, мөн Батлан хамгаалах төв архивд хадгалагдсан тушаал олдохгүй байгаа тул улсад ажилласан жилийг тогтоох боломжгүй байна. Иймд намайг Ардын армийн 126-р ангид МТО-АТ-ын дарга жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Р.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг Сайншанд сумын 5-р баг Зүүнбаянд ардын армийн 126-р ангид МТО-АТ-ын дарга жолоочоор 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн мөн Батлан хамгаалах төв архивд хадгалагдсан тушаал байхгүй, олдохгүй байгаа учир ажилласан жилийг тогтоох боломжгүй байна. гэв.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ажилласан жилийн архивын лавлагаа, эхнэр М хамт авхуулсан гэрэл зураг, гэрч Л.Б иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4693 дугаартай ажилласан жилийн лавлагааны хуулбар, Л.Б 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ажилласан жилийн тооцооны хуулбар, гэрч Ш.Ч иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Ч, Л.Б нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.С нь Дорноговь аймаг Сайншанд сумын 5-р баг, Зүүнбаянд ардын армийн 126-р ангид МТО-АТ-ын дарга жолоочоор 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
1.Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие нь одоогийн Дорноговь аймаг Сайншанд сумын 5-р баг Зүүнбаянд ардын армийн 126-р ангид МТО-АТ-ын дарга жолоочоор 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, мөн Батлан хамгаалах төв архивд хадгалагдсан тушаал олдохгүй байгаа тул улсад ажилласан жилийг тогтоох боломжгүй байна. Иймд намайг Ардын армийн 126-р ангид МТО-АТ-ын дарга жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Р.С нь Дорноговь аймаг Сайншанд сумын 5-р баг, Зүүнбаянд Зэвсэгт хүчний 126 дугаар ангид МТО-АТ-ын дарга жолоочоор 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Р С Ардын армийн 126 дугаар ангийн захирагчийн 1992.09.30-ны өдрийн 502 дугаар тушаалаар дэд ахлагч цолоор шагнаж Ардын армийн 203 дугаар ангид МТО-АТ машины даргаар 1992.10.01-ний өдрөөс, Мөн ангийн захирагчийн 1993.08.09-ний өдрийн 362 дугаар тушаалаар Ардын цэргийн 126 дугаар ангид МТО-АТ-ын дарга жолоочоор 1993.08.01-ний өдрөөс тус тус томилогдсон. Ажлаас чөлөөлөгдсөн тухайд мөн ангийн захирагчийн 1998 оны тушаал шүүн үзэхэд нэр нь гарахгүй байн. Жич: Зэвсэгт хүчний 126 дугаар баг тамирчдыг бэлтгэлд гаргах тухай тушаалын хавсралтын 9 дүгээрт: 9.Дэд ахлагч Р.Сл хадгалах тасаг гэж бичигдсэн баримт байна. гэх лавлагаа, ажилласан жилийн лавлагаа, гэрэл зураг, гэрч Л.Б, Ш.Ч нарын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэрч Ш.Ч нь 2025 оны 1 сарын 7-ны өдөр шүүхэд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би 1992 оноос 1993 он хүртэл Ардын цэргийн 205-р цэргийн ангид жолооч, 1993 оноос 1995 он хүртэл 149-р ангид станцын жолооч байсан. ы хооронд хаана, ямар ажил хийж байсан. Р.С нь 1992 оноос Зэвсэгт хүчний 126-р нэгтгэлд нярав, жолоочоор ажиллаж байсан. 1998 он хүртэл ажилласан. Р.С нь 1997 онд аваарт орж хөлөө тайруулсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж 1998 онд ажлаас чөлөөлөгдсөн. Тасралтгүй ажиллаж байсан. гэж, гэрч Л.Б 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Р.С нь 1992 оноос Зэвсэгт хүчний 126-р нэгтгэлд нярав, жолоочоор ажиллаж байсан. 1998 он хүртэл ажилласан. Р.С нь 1997 онд аваарт орж хөлөө тайруулсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж 1998 онд ажлаас чөлөөлөгдсөн. Тасралтгүй ажиллаж байсан. гэж мэдүүлэн нэхэмжлэгч Р.С хамт ажиллаж байсан талаар мэдүүлж байна.
Нэхэмжлэгч Р.С нь шүүхэд гаргасан тайлбартаа ажилд томилсон, чөлөөлөгдсөн тушаал архивд байхгүй гэх тайлбарыг гаргаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ажилласан жилийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Р С Ардын армийн 126-р ангид МТО-АТ-ын дарга жолоочоор 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Сн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х овогт Р С нь Дорноговь аймаг Сайншанд сумын 5-р баг, Зүүнбаянд Зэвсэгт хүчний 126 дугаар ангид 992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл МТО-АТ-ын дарга жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Р.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА