Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/29 

 

 

С.Давааням, С.Эрдэнэтовч, Б.Оргилболд,

Ж.Сайнбуян,Э.Шарав-Арилдий нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Ч.Батзориг /цахимаар/,

Шүүгдэгч С.Давааням, С.Эрдэнэтовч, Б.Оргилболд, Ж.Сайнбуян /цахимаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх, Р.Мэндсайхан, О.Цэрэнпунцаг, А.Мөнхтулга, /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх, О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч С.Давааням, С.Эрдэнэтовч, Б.Оргилболд, Ж.Сайнбуян, Э.Шарав-Арилдий нарт холбогдох......... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

........ овогт .........., 1986 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хүртэлх хугацаанд "...........” төрийн өмчит үйлдвэрийн газрын ........... салбарын даргаар ажиллаж байсан, одоо "..............” ......... үйлдвэрийн газрын Улаанбаатар хот дахь Баянзүрх ...............ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүрэг, ...............оо, ...............хороолол, ..........байрны ..........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,

.......... овогт ............, 1975 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ "...........” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс тус компанийн тээврийн ахлах менежерээр ажиллаж байгаа, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ............... хороо, ..................отхон, .............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:.............../,

Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, ..............,

1985 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөн буйр аймгийн ...............төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ".............................. компанийн Монгол дахь төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, .............дүүрэг, 1-р хороо, .............. тоотод оршин суух хаягтай, урь ял шийтгэлгүй, ..............гадаад паспортын дугаартай, иргэний үнэмлэхийн дугаар...............,

............овогт .............. 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, "...................төрийн өмчит үйлдвэрийн газрын....................ажилтай, хэрэгт холбогдох үедээ ...................аж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, .................дүүрэг, ............дугаар хороо, Н............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,

..................овогт ................., 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ‘....................рийн газрын...............салбарт автотээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо "................ХХК-ийн талбайн менежер ажилтай, ам бүл 1, Завхан аймгийн Улиастай сумын ...................................оотод оршин суудаг, урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн .........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар сарын 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, /регистрийн дугаар:................/,

1. .............. нь ........... аймгийн ...................сумд байрлах ..................төрийн өмчит үйлдвэрийн газрын .................албарын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1,2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1,3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”-ыг хориглоно гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх’’-ийг хориглоно гэснийг тус тус зөрчиж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд, хэрэгжүүлээгүйн хариуд үргэлжилсэн үйлдлээр буюу

Х................. тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоонд ороогүй......................... дээр бэлнээр 20,100 юань буюу 8,897,868 төгрөгийг хахуульд авсан,

Хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн .....................нийт 506 тээврийн хэрэгсэлд авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2021 оны 05 дугаар сарын 31-ний ............аймгийн ................. гадна бэлнээр 101,200 юань буюу 45,310,276 төгрөгийг хахуульд авсан,

Хахууль өгөгч ...............нараас  ......................нийт 424 тээврийн хэрэгсэлд авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр.................. хорооллын гадна бэлнээр 37,500,000 төгрөгийг хахуульд авсан,

Хахууль өгөгч ................021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн........................... түрээсийн байрны төлбөрөө төлүүлэх зорилгоор 1,000,000 төгрөгийг шаардаж, мөн өдөр иргэн..................... данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлэн хахуульд авсан,

Мөн шүүгдэгч ........... нь албан тушаалын байдлаа ашиглан Өмнөговь аймгийн ...............................олбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тээврийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн зөв эсэх, стандартад нийцсэн эсэхийг нь шалгах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй ............. нийт 197 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нөлөөлж, “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргуулж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон,

Түүнчлэн шүүгдэгч ....... нь албан тушаалын байдлаа ашиглан "Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын авто тээврийн хяналтын мэргэжилтэн Б.Оргилболдод нөлөөлж, улмаар Б.Оргилболд нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тээврийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн зөв эсэх, стандартад нийцсэн эсэхийг нь шалгах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй 2021 оны 06 дугаар сарын .....................нийт 345 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан нөлөөлж “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргуулж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон,

2. Шүүгдэгч .................... ерөнхий инженерээр ажиллаж байхдаа, үргэлжилсэн үйлдлээр өөрийн хариуцан ажиллаж байсан компанийн тээвэр хийх С зөвшөөрлийг хүчингүй болгуулахгүй байх, тээврийн хэрэгслүүдийг түргэн, шуурхай, хурдан хугацаанд оношилгоонд оруулах, өөртөө урамшуулал авах зорилгоор .............. өмчит үйлдвэрийн газрын ............... салбарын дарга ............... албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 20,100 юань буюу 8,897,868 төгрөгийг,

Мөн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Даваанямын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний түрээсэлж байсан Өмнөговь аймгийн ...............өлбөрийн урьдчилгаа 1,000.000 төгрөгийг өөрт давуу байдал бий болгох зорилгоор иргэн ................данс руу шилжүүлж,

Шүүгдэгч S................ үгсэн тохиролцож, бүлэглэн нийт 506 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цэций хорооллын гадна албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 101,200 юань буюу 45,310,276 төгрөгийг,

Мөн шүүгдэгч -тай үгсэн тохиролцож, бүлэглэн тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд ороолохгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо ..........хорооллын гадна ......... албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 37,500,000 төгрөгийг тус тус хахуульд өгсөн,

3. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн S....................нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч .......... үгсэн тохиролцож, бүлэглэн .............өдөр .......... аймгийн ........сум .............хорооллын гадна ......... албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 101,200 юань буюу 45,310,276 төгрөгийг,

Мөн шүүгдэгч С.Эрдэнэтовчтой үгсэн тохиролцож, бүлэглэн ........... нийт 424 тзэврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр .........дүүргийн ....... дугаар хороо ........ хорооллын гадна ........ албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 37,500,000 төгрөгийг тус тус хахуульд өгсөн.

4. Шүүгдэгч ........... нь .......... аймгийн ........ тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерээр ажиллаж байхдаа тус төвийн дарга ..........хатгаснаар

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” үүрэг, Авто тээврийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасан ‘‘хууль тогтоомж түүнд нийцүүлж авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм журмыг сахиулах”,

Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 2.6-д заасан “Стандартын шаардлага хангаагүй авто тээврийн хэрэгсэлд болон авто тээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэх заалт зэргийг тус тус зөрчиж,

........ аймгийн.......... сумын ..............суурьшлын бүсэд 2021 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд өдөр тээврийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн зөв эсэх, стандартад нийцсэн эсэхийг нь шалгах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй ...... нийт 197 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэлгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон.

5. Шүүгдэгч Б.Оргилболд нь “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын авто тээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” үүрэг, Авто тээврийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасан “хууль тогтоомж түүнд нийцүүлж авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм журмыг сахиулах”,

Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 2.6-д заасан “Стандартын шаардлага хангаагүй авто тээврийн хэрэгсэлд болон авто тээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэх заалт зэргийг тус тус зөрчиж, тээврийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн зөв эсэх, стандартад нийцсэн эсэхийг нь шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд ..............нийт 345 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэлгүй “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батнасан, Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батзориг нар нь шүүгдэгч С.Даваанямын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

....... аймгийн ......... сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч С.Даваанямыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б. Оргилболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Шарав-Арилдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

С.Эрдэнэтовчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийн амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Ж.Сайнбуяныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийн амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилболдод нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр,

Шүүгдэгч Э.Шарав-Арилдийд нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,0000 /арван найман сая/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэтовчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр, SAIENBAOYIN Ж.Сайнбуянд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Даваанямын нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Даваанямын сэжигтнээр баривчлагдсан 2 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч ......... Ж.Сайнбуяны баривчлагдсан 1 /нэг/ хоногийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 15,000 төгрөгийг торгох ялаас хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилболдод оногдуулсан 18,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Шарав-Арилдийд оногдуулсан 18,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Эрдэнэтовчид оногдуулсан 10,000,000, төгрөгөөр торгох ял, .........Ж.Сайнбуянд оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий, С.Эрдэнэтовч, .... Ж.Сайнбуян нарт тус тус сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч С.Эрдэнэтовч, ....... Ж.Сайнбуян нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж,

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 4 /дөрөв/ ширхэг СиДи бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын ......... тоот дансанд шүүгдэгч С.Даваанямын байршуулсан 92,710,000 /ерэн хоёр сая долоон зуун арван мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж,

Шүүгдэгч С.Даваанямд урьд авсан С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян, В.Худгаа, Ч.Сарантуяа, Б.Оргилболд нартай уулзахыг хориглох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч .......... С.Сайнбуянд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Эрдэнэтовчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нар давж заалдах шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо:

Шүүгдэгч С.Давааням нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 92,710,000 (ерэн хоёр сая долоон зуун арван мянга) төгрөгийг шүүхийн шатанд төлж бүрэн барагдуулсан.

Шүүгдэгч С.Давааням нь 2-11 насны 3 хүүхэдтэй, түүний эцэг ........... нь 64 настай титэм судсанд эдийн бодистой стентүүд суулгах мэс ажилбарт 2022 оноос 2023 оны 3 дугаар сарын 15-ны хооронд 3 удаа орсон, бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, бөөрний архаг дутагдал 5-р үе шат, архаг гемодиализ, хоёрдогч цус багадалт оноштой байнгын эмчилгээ, асаргаа сувилал шаардлагатай бөгөөд шүүгдэгч С.Даваанямын хамт амьдардаг болно.

Мөн шүүгдэгчийн том охин ............ нь 12 настай бөгөөд аливаа зүйлийг ойлгох, ухамсарлах шилжилтийн насан дээрээ явж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 2023/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш С.Даваанямын охин нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг олж мэдсэн байх байх бөгөөд сэтгэл зүйн хувьд сэтгэл гутралын маш өндөр түвшинд буюу дипрессэнд орсон нөхцөл байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлж, түүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба шүүгдэгч нь тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн.

Шүүгдэгч С.Даваанямыг гэм буруутай гэж үзсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйл ангиуд нь сонгох санкцийн төрөлтэй тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчид хорих ял эдлүүлснээр биш харин хорихоос өөр төрлийн ял оногдуулан нийгэмшүүлэх, эрүүгийн хуулийн 5.3 дахь хэсэгт заасан “Торгох ял”-р шийтгэж өгнө үү гэж санал гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 2023/ШЦТ/....... дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэснийг журамласан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Даваанямын үйлдэл нь тухайн цаг мөчид үйлчилж байсан хуулиар бол сонгох санкцтай буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой зүйл ангиуд болно.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 2023/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолын 33 талд Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенцийг дурджээ.

Шүүгдэгч С.Давааням болон түүний өмгөөлөгч нар болох Б.Баатарсайхан, Д.Алтансүх бид гэм буруугийн асуудлаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад огт маргаагүй, улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байсан болохыг дахин дахин цохон дурдъя.

Учир нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенц(цаашид “Конвенц” гэх)-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их хурал 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталсан.

Монгол Улсын нэгдэн орсон Конвенцийн 65 дугаар зүйлийн 9-т “Энэхүү конвенцэд заасан гэмт хэргийг болон эрх зүйн холбогдох хамгаалалт болон тухайн үйлдлийн хууль ёсны байдлыг тогтоодог эрх зүйн бусад зарчмыг зөвхөн Оролцогч улсын үндэсний хуулиар тодорхойлох, түүнчлэн эдгээр гэмт хэргийг тэрхүү хуулийн дагуу яллаж, шийтгэх зарчмыг энэхүү конвенцийн аль ч заалт хөндөхгүй.” гэж, Конвенцийн 25 дугаар зүйлийн 4-т “Оролцогч улс бүр ялангуяа энэхүү зүйлийн дагуу хариуцлага хүлээх хуулийн этгээдэд үр нөлөөтэй, тухайн үйлдэлд тохирсон, тухайн үйлдлийг гаргуулахгүй байх үр дүнд хүрэхүйц ял болон бусад төрлийн хариуцлага, түүний дотор торгууль оногдуулна.” Конвенцийн 30 дугаар зүйлийн 1-т “оролцогч улс бүр энэхүү конвенцэд заасан гэмт хэрэгт тухайн гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан шийтгэл оногдуулна.” мөн зүйлийн 10-т “оролцогч улс бүр энэхүү конвенцэд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг буцаан нийгэмшүүлэхийг хөхүүлэн дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг чармайна.” гэж яллах, шүүхийн шийтгэл оногдуулахдаа заавал хорих ялаар шийтгэх нь ялыг ялгамжтай оногдуулах хэлбэр байхаар зохицуулагдаагүй байна. Харин торгуулийн ялыг оногдуулах нэгжийн хэмжээг бусад шүүгдэгч нараас илүү өндрөөр тогтоох нь хүртэл ялыг ялгамжтай оногдуулах хэлбэр гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна.

Иймд дээрх байдлыг тус тус харгалзан үзэж хэргийн бодит байдалд зөв үнэлэлт, дүгнэлт хийж давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж 39.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийт 3 жилийн хугацаагаар хорих ялыг торгуулийн ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний үйлчлүүлэгч Б.Оргилболд нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг ....... ХХК-д механик инженер ажилтай. Сард 1,500,000 төгрөгийн цалин хөлс авдаг болохоос гадна Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/......... дугаартай шийдвэрээр насанд хүрээгүй .............. нарт хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэмж сар бүр 833,400 төгрөг төлөхөөр шийдвэрлэжээ. /4 хүүхдэд/

Ийнхүү шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэмж амьжиргааны баталгаажих түвшин өөрчлөгдсөнтэй холбогдуулан сар бүр 940,200 төгрөг төлдөг нь харьяалах шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн үүргийг өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлж байгаа юм.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр тогтоож, тогтоосон торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Ч.Батзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх торгох ялыг өгөх бүрэн хууль зүйн боломжтой байсан учраас гомдлыг хангаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтанхуяг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гомдлыг бүхэлд нь хангаж, торгуулийн ялыг сольж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгчдийн хувьд гэм буруугаа хүлээсэн учраас ямар давж заалдах гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгчтэй холбоотой асуудал дээр санал байхгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхэд оруулсан байр сууриа бүрэн дүүрэн дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгч С.Давааням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад ганцхан удаа боломж олгож хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна гэв.

Шүүгдэгч С.Эрдэнэтовч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй  гэв.

Шүүгдэгч Б.Оргилболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Торгуулын санкцыг багасгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 Шүүгдэгч Ж.Сайнбуян давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч С.Давааням нь С.Эрдэнэтовч болон Ж.Сайнбуян, С.Эрдэнэтовч нараас үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 20100 юанийг /8897868 төгрөг/, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 101200 юанийг /45310276 төгрөг/, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 37500000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөгийг нийт 92710000 төгрөгийн хахууль авсан, С.Давааням нь Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нартай хамтран, үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батболдын “Цагаан хадны боомтын зөвлөлийн дарга В.Хундагаа, Автотээврийн газрын дарга С.Давааням нарын хоорондын зөрчил, албан тушаалаа ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэй байж болох бичлэг цахим орчинд цацагдсаныг нягталж шалгаж өгнө үү. Уг дүрс бичлэгт Боомтын Зөвлөлийн дарга хурандаа В.Хундагаа нь Автотээврийн газрын дарга С.Даваанямд хандан “...С.Даваанямаа Автотээврийн үндэсний төв, Амарзаяа та хоёр л энд тэнд квот гаргаж, тусгаарлалт бөмбөлөг үүсгэж баахан юм зохицуулж явсан шүү дээ” гэсэн маш ноцтой яриа анхаарал татаж байна.

Мөн тус бичлэгт Боомтын зөвлөлийн дарга В.Хундагаа нь Автотээврийн газрыг бүхэлд нь аж ахуйн нэгж компаниудын “халаасанд” орсон гэж хэлсэн байгаа. Энэ яриа нь Автотээврийн газрын дарга С.Давааням нь авлига авдаг байж болзошгүй гэсэн хардлагыг нийт тээвэрчдийн дунд төрүүлж, мөн маш их бухимдал дагуулаад байгаа юм. Тээвэрчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөн ажил цалгардан, тээвэрт гаргалгүй удаан хугацаагаар тусгаарлаж байгаа. Түүгээр ч үл барам “Бөмбөлөг”- ийг өөрсдийн дураар зохицуулалт хийж төрийн ажлыг хувийн ашиг сонирхлоор явуулж байгаа мэт хоорондоо ярилцаж, хэрэлдэж байгаа нь эрх бүхий төрийн алба хаагч нар албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа нэг тод жишээ гэж ойлгогдож байна...” гэсэн гомдол /1 дүгээр хавтасны 5 дугаар хуудас/,

Яллагдагч С.Эрдэнэтовчийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ......... дугаартай юанийн дансанд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “.......” гэх гүйлгээний утгаар 78300 юанийн орлого шилжиж ирсэн гүйлгээ, С.Эрдэнэтовчийн данснаас 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ‘’........” гэх гүйлгээний утгаар 35000 юанийг ........... дугаарын данс руу шилжүүлсэн гүйлгээ бүхий дансны хуулга /12 дугаар хавтасны 58 дугаар хуудас/,

 Гэрч Д.Золбаярын “...Тухайн өдөр дэлгүүр дээр манай аав Доржбалган сууж байсан юмаа. Гэтэл аав Доржбалганаас нэг хүн орж ирээд “юань данс руу чинь хийгээд юань бэлнээр гаргаж өгөх үү, хэдээр зардаг вэ” гэж асуусан.

Тэгтэл аав дансанд юань хийлгэхгүй гэж хэлэхээр нь би дэлгүүрийн арын өрөөнд тэрийг нь сонсоод гарч ирээд надад бэлэн юань байсан учраас юанийн данс руу 35000 юань хийлгээд бэлнээр 35000 юань тэр хүнд өгсөн.” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

Гэрч Д.Золбаяраар яллагдагч С.Эрдэнэтовчийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хавтаст хэргийн 142- 143 дахь тал/,

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /5 дугаар хавтаст хэргийн 160-250 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 1-105 дахь тал, 9 дүгээр хавтасны 214-215 дахь тал/,

С.Даваанямыг “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар томилсон тус газрын захирал Б.Гүрсоронзонгийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ....... дугаартай тушаалын хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал/,

Аймгийн автотээврийн төв, салбарын даргын ажлын байрны тодорхойлолт /8 дугаар хавтаст хэргийн 78-88 дахь тал/,

Яллагдагч Э.Шарав-Арилдийг “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн Автотээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн инженерээр томилсон тус газрын захирлын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ....... дугаартай тушаал, хугацааг сунгасан тушаалууд болон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /7 дугаар хавтаст хэргийн 235-245 дахь тал/,

Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...миний хариуцсан компаниудын 201 тээврийн хэрэгсэл нь оношилгоонд орох шаардлагатай болсон. Ингээд Даваанямтай уулзаж учирлаж гуйгаад 1 машиныг 100 юаниар бодоод 201 машины 20100 юанийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр .......... кемп дээр очиж Даваанямд бэлнээр өгсөн байгаа. Би бол Даваанямтай эхэлж уулзаад 1 машиныг 100 юаниар гэдгийг тохироод Хятад талын машины эздүүдийг зохион байгуулалтаар хангаж ажилладаг Хосоо гэгчид танилцуулаад над руу 78000 юань шилжүүлсэн. Түүнээс би 35000 юанийг нь Цагаанхадад үйл ажиллагаа явуулдаг ........дэлгүүрээс бэлнээр гаргуулж аваад 20100 юанийг нь Даваанямд өгсөн.

Яг үзлэг оношилгоонд оруулахаар өгсөн машины жагсаалт нь .... машин.” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

Яллагдагч Э.Шарав-Арилдийн “...Давааням дарга тухайн үед надад тус компаниудын жагсаалтыг өгөөд “чи энэ компаниудын машиныг үзээд, туслаад дэмжээд явуулаарай” гэж хэлсэн. Би ямар учиртай компани юм бэ гэж Давааням даргаас асуусан чинь “...............бүсэд энэ компаниуд үзлэгийн төв бариад манайд түрээсэлж хамтарч ажиллах гэж байгаа юмаа” гэж хэлсэн.

Ингээд би шинээр барьсан үзлэгийн төвийн хашаанд очсон чинь тэр хашаанд нь маш олон машинууд байсан бөгөөд үзлэгт оруулах гэж байгаа компаниас нь ямар нэгэн хүн байгаагүй. Ингээд би машинууд дундуур явсан чинь зарим нэг машины улсын дугаар нь мөн байсан учраас арлын дугаарыг тулгаж хараад Давааням даргад итгээд ажлын ачаалал их байсан учраас компанийн хүмүүсийг нь дуудалгүйгээр харчхаад явчихсан.

Ингээд тухайн тээврийн хэрэгслүүдийг оношилгоонд тэнцсэн гэдгээр үзлэгийн программд шивж оруулсан.” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтасны 187-188 дугаар хуудас/,

Гэрч А.Алтанжолоогийн “...С.Эрдэнэтовч данснаасаа бэлэн юань аваад гарцгаасан. Эрдэнэтовч болохоор Даваанямтай уулзчихаад ирье гээд явж байсан... Ямар ч байсан нэг их удаагүй яваад ирсэн... Сүүлд 8 сард тэр банкнаас авсан мөнгөө Даваанямд өгсөн юм байна гэж Эрдэнэтовчийн ярианаас би хувьдаа ойлгож бодож байсан..." гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 62-65 дах тал/,

Яллагдагч Б.Оргилболдыг "Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарт автотээврийн хяналтын мэргэжилтнээр томилсон тус газрын захирлын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/..... дугаартай тушаал, “Автотээврийн үндэсний төв” ......... Автотээврийн хяналтын мэргэжилтэн /Б.Оргилболд/-ийн ажлын байрны тодорхойлолтын /Албан тушаалын ангилал хэсэгт: Удирдах ажилтан, мэргэжпийн алба хаагч/ хуулбар /7 дугаар хавтаст хэргийн 245-250 дахь тал, 8 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

Яллагдагч С.Эрдэнэтовчийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй төгрөгийн ........ дугаартай дансанд 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бараа захиалга гэх гүйлгээний утгаар 134,400,000 төгрөг шилжиж ирсэн орлогын гүйлгээ, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 45,010,000 төгрөгийн зарлагын гүйлгээ бүхий дансны хуулга /7 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/,

Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...Манай ........... нийт 506 машин авто тээврийн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй байсан.

Энэ машинуудыг тээврийн нэгдсэн системээс улсын байцаагчийн дүгнэлт гаргуулчих юм бол С зөвшөөрлийн хүсэлт илгээх боломжтой. Ингээд энэ машинуудад 3 дугаар улирлын С зөвшөөрлийн бичиг авах хүсэлт илгээх зорилготойгоор улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан.

 Энэ богино хугацаанд хууль журмынх нь дагуу машинуудыг үзүүлж дүгнэлт гаргуулахад хэцүү. Дээрх асуудлаас болоод 506 машиндаа дүгнэлт гаргуулахын тулд Даваанямыг гуйгаад 1 машиныг 200 юаниар бодож ...банк ороод шилжиж орж ирсэн мөнгөө 101200 юань болгож аваад Даваанямтай утсаар ярьж очиж өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

Яллагдагч ............-ийн "...101200 юанийг авто тээврийн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна гэж Эрдэнэтовч надаас авч байсан. Даваанямтай тохиролцож дүгнэлт гаргуулах гэж байгаа талаар Эрдэнэтовч надад хэлсэн бөгөөд Даваанямыг авто тээврийн дарга нь байгаа юм гэж тайлбарлаж байсан..." гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал/,

Гэрч Ө.Сарантуяагийн “...2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сайнбуян захирал залгасан. Сайнбуян захирал хэлэхдээ “чи кассаас бэлэн мөнгө байвал түр гаргаадхаач 120 сая хэрэгтэй байна. 2-3 хоногоос буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Ингээд тэр мөнгийг нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нягтлан бодогч Агаараар бэлдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

Гэрч М.Агаарын “...2021 оны 06 дугаар сарын эхээр, яг өдрийг нь санахгүй байна. Ерөнхий нягтлан бодогч Сарантуяа над руу залгаад “Сайнбуян захирал ирж 120 сая төгрөг авна. Бэлдээд өгчхөөрэй” гэж хэлсэн. Ингээд компанийн сейфт бэлнээр хадгалсан байсан мөнгөнөөс 120 сая төгрөгийг А4 цаасан хайрцагт хийж бэлдэж өгсөн.

Ингээд захирал Сайнбуян жолооч Сүхээ ахын хамт орж ирээд Сүхээ ах тухайн 3 хайрцагтай зүйлийг зөөж авч явсан." гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

Гэрч “З.Эрдэнэсүхийн “...2021 оны 06 дугаар сард он сарыг нь нарийвчлан хэлж мэдэхгүй байна. Миний бие компанийн менежерээр ажиллаж байсан Сарантуяаг Энхтайвангийн гүүрний баруун талын Наран моторсын гадна зогсоолд тус өдрийн 16 цагийн үед хүргэж өгсөн.

Тус зогсоолд очиход ........... ХХК-ийн ерөнхий инженер С.Эрдэнэтовч компанийн эзэмшлийн Өмнөговь аймгийн улсын дугаартай цагаан өнгийн тоёота ланд-76 маркийн тээврийн хэрэгсэлтэй Сарантуяаг хүлээгээд байж байсан. Сарантуяа Эрдэнэтовч хоёр тоёота ланд маркийн тээврийн хэрэгсэл дотор хоорондоо юм ярьж байгаад хэсэг хугацааны дараа гарч ирсэн.

Сарантуяа намайг чи компанийн оффис руу яваад санхүүгийн өрөөнөөс үүдэнд байгаа 3 ширхэг бичгийн цаасны хайрцагтай зүйлийг аваад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгууллагын оффис руу очиж 2 давхрын санхүүгийн өрөөний үүд хэсэгт тавьсан байсан бичгийн цаасны 3 ширхэг хайрцагтай эд зүйлийг аваад Сарантуяа, Эрдэнэтовч хоёрт өдөр нь очсон Энхтайвангийн гүүрний баруун талын Наран моторсын гадна зогсоолд хүргэж өгсөн..." гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/,

Гэрч Ч.Сарантуяагийн “...Манай “......” ХХК-ний тээврийн хэрэгслийн авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь 2021 оны 05, 06 сарын үед гарч өгөхгүй байсан.

Манайх тээврийн хэрэгслээ үзүүлсэн боловч стандартад тэнцэхгүй байсан. Энэ бол Эрдэнэтовч инженерийн хариуцах ажил байсан. Харин 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үед систем хаахаас өмнө “.........” ХХК-ийн тээврийн хэрэгслүүд тэнцсэн байцаагчийн дүгнэлт гарч программд орж ирсэн. Би Улаанбаатар хотод программ руу нэвтэрч хараад энэ талаар Эрдэнэтовчтой ярилцсан. Тэгэхэд Эрдэнэтовч уг асуудлыг шийдвэрлэхэд Сайнбуян захирал өөрийн жолооч Батхүүгээр дамжуулаад бэлэн мөнгө явуулсан. Уг мөнгийг АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга Даваанямд өгч тээврийн хэрэгслээ тэнцүүлж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 56-59 дэх тал/,

Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...Миний өмнө хариуцаж ажиллаж байсан ....... ХХК-иудын тээврийн хэрэгслүүдээс зарим тээврийн хэрэгслүүдийг нь манайд шинээр нэмэгдсэн хамаарал бүхий ..............компаниуд руу шилжүүлсэн.

Энэ компаниудын нэрээ шилжүүлсэн машинуудад С зөвшөөрөл авах гэхээр мөн адил

байцаагчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон тул нийт 424 тээврийн хэрэгсэлд байцаагчийн дүгнэлт гаргуулах зорилгоор 84800 юанийг тухайн өдрийнх нь ханшаар төгрөгөөр шилжүүлж Даваанямын гэрийнх нь гадаа ил зогсоол дээр хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын ........... хорооллын байрны дунд 37500000 төгрөгийг өөрт байсан хар уутанд хийж Даваанямд хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал/,

Гэрч С.Өлзийхүүгийн “...С.Давааням гэх хүнтэй би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга ажилтай гэж танилцуулсан. Тэгтэл 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэг эмэгтэй эхнэр Ц.Шижирмаагийн утас руу залгаад “танайх байраа түрээсэлнэ гэсэн үү, хаяг чинь хэд вэ?” гэж асуусан.

Эхнэр Ц.Шижирмаа нь гэрийн хаягаа хэлсэн чинь удалгүй утсаар ярьсан эмэгтэй орж ирэхлээр нь би “хаанаас тийм мэдээлэл аваад ороод ирэв ээ” гэхэд “зарын доороос дугаарыг чинь хараад ирлээ” гэж тайлбарлаж хэлж байсан.

Тэр эмэгтэй манай байрыг үзэж харчхаад боломжийн юм байна, нөхрийгөө ирэхлээр нь эргээд ороод ирье гэж хэлж гараад явсан. Тус өдрийнхөө үдээс хойш нөгөө эмэгтэй нөхөр С.Давааням гэх хүний хамт орж ирээд танилцаад, байраа үзээд түрээслэхээр тохиролцсон.

Манай байрыг бол 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсэлж оръё, улирлаар түрээсээ төлье гэж С.Даваанямтай тохиролцоод нэг хүнтэй утсаар яриад “нэг данс луу 1000000 төгрөг хийгээдхээрэй” гэж хэлээд миний .......... дугаартай дансыг нөгөө хүн лүүгээ явуулсан.

Удалгүй 1000000 төгрөг миний дансанд орж ирсэн ба тус мөнгөө урьдчилгаа нь шүү, байрандаа орчхоод үлдэгдэл мөнгийг нь өгье гэсэн.” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

Гэрч С.Өлзийхүүгийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй .......... дугаартай дансанд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Товч” гэх гүйлгээний утгаар ......... дугаартай данснаас 1000000 төгрөг шилжиж орсон талаарх мэдээллийг агуулсан дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 66-76 дахь тал/,

Гэрч Э.Болдбаатарын “...Давааням нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй, манайх шиг цөөхөн машинтай компанийг тоохгүй, олон машинтай, томоохон авлига өгч чадахаар компанийг тоож харьцдаг.

Мөн Давааням нь “...........” ХХК дээр өөрийнхөө хувийн улаан хүрэн өнгийн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрт явуулдаг юм. Мөн Давааням нь Цэций хорооллын 5 дугаар байранд орон сууц түрээсэлдэг.

Түрээсийн мөнгийг нь “..........” ХХК болон бусад компани төлдөг юм шиг байна лээ. Над руу Угтахбаяр гээд ......... дугаараас залгаад “..............................” гэж асуусан.

Би юу вэ, юун байр гэж асуусан, тэгэхэд Угтахбаяр надад Давааням даргын 5 дугаар байрны түрээсэлдэг байрны энэ сарын төлбөрийг түрээслүүлэгч нь нэхээд байна, энэ сарыг та төлөх үү гэж асуусан. Тэгээд би Давааням гэж хүн өөрийн амьдарч байгаа байрны төлбөрийг өөрийн тусалж дэмждэг, хамтарч ажилладаг компаниудаараа төлүүлдэг юм байна гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106-108 дахь тал/,

Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Давааням над руу утсаар яриад “1000000 төгрөг хүнд өгөх хэрэгтэй болчихлоо, шилжүүлээдхээч” гэхээр нь зөвшөөрөөд шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

 Шүүгдэгч С.Эрдэнэтовч нь “:::::::::" ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа, үргэлжилсэн үйлдлээр өөрийн хариуцан ажиллаж байсан компанийн тээвэр хийх С зөвшөөрлийг хүчингүй болгуулахгүй байх, тээврийн хэрэгслүүдийг түргэн, шуурхай, хурдан хугацаанд оношилгоонд оруулах, өөртөө урамшуулал авах зорилгоор ........... албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 20100 юань буюу 8897868 төгрөгийг,

2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Даваанямын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний түрээсэлж байсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ........ баг, ......... хорооллын ........... тоот байрны түрээсийн төлбөрийн урьдчилгаа 1,000.000 төгрөгийг өөрт давуу байдал бий болгох зорилгоор иргэн С.Өлзийхүүгийн Хаан банк дахь ......... дугаарын данс руу шилжүүлж,

Шүүгдэгч .............тай үгсэн тохиролцож, бүлэглэн................. ХХК-ийн нийт 506 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум .......... хорооллын гадна С.Даваанямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 101200 юань буюу 45310276 төгрөгийг,

.......................... ХХК-ийн нийт 424 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд ороолохгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ............. дүүргийн 3 дугаар хороо .......... хорооллын гадна С.Даваанямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 37500000 төгрөгийг тус тус хахуульд өгсөн,

 Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн.................. нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч С.Эрдэнэтовчтой үгсэн тохиролцож, бүлэглэн ................ ХХК-ийн нийт 506 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум ............ хорооллын гадна С.Даваанямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 101200 юань буюу 45310276 төгрөгийг,

.......................ХХК-ийн нийт 424 тзэврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо ............. хорооллын гадна С.Даваанямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 37500000 төгрөгийг тус тус хахуульд өгсөн,

Шүүгдэгч Э.Шарав-Арилдий нь ...........төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерээр ажиллаж байхдаа тус төвийн дарга С.Даваанямын хатгаснаар Өмнөговь аймгийн ........... сумын ..........багийн .......... суурьшлын бүсэд 2021 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд өдөр тээврийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн зөв эсэх, стандартад нийцсэн эсэхийг нь шалгах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй ...............ХХК-ийн нийт 197 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэлгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Оргилболд нь ...............” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын авто тээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр С.Даваанямын хатгаснаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд .....................ХХК-удын тээврийн хэрэгсэл буюу нийт 345 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэлгүй “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн С.Даваанямыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б. Оргилболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Шарав-Арилдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

С.Эрдэнэтовчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийн амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Ж.Сайнбуяныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийн амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилболдод нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр,

Шүүгдэгч Э.Шарав-Арилдийд нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,0000 /арван найман сая/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэтовчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр, ................... нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

С.Даваанямд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Даваанямын нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчим, “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.

Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх, О.Цэрэнпунцаг нар нь “шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасан байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч С.Давааням нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 92710000 төгрөгийн улсын төсөвт шилжүүлэх зорилгоор холбогдох дансанд байршуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээг хэрэглэж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн ...... сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/...... дугаартай шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтын “Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэж,

Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “1 жилийн хорих ялаар” гэснийг “хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20000000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар” гэж, “2 жилийн хорих ялаар” гэснийг “гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30000000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан С.Даваанямд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20000000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30000000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Даваанямын нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 50000000 /тавин сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэж, 4 дэх заалтыг хасч, 5 дахь заалтанд “сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг” гэснийг “сэжигтнээр баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 54 хоног, нийт 56 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 850000 /найман зуун тавин мянган/ төгрөгийг торгох ялаас” гэж, 6 дахь заалтад “С.Даваанямд оногдуулсан 50000000 төгрөгөөр торгох ял” гэж нэмж оруулан,  “2 жилийн хугацаанд” гэснийг “3 жилийн хугацаанд” гэж, 7 дахь заалтанд “С.Давааням” гэж нэмж оруулж, 8 дахь заалтын “хорих ялыг эдэлж дууссаны дараа” гэснийг хасч тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч С.Даваанямд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.        

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрвөн/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ГЭРЭЛМАА

                     ШҮҮГЧИД                              Г.ТЭГШСУУРЬ

                                                                        Ц.ОТГОНЦЭЦЭГ