Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00084

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00084

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ****** дүгээр хороо, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн **** давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь Ө.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ө.******* нь "*******" ББСБ-тай 169030110082 дугаар "зээлийн гэрээ", "хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг" тус тус байгуулж, 1,500,000 төгрөгийг сарын 3% хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Тэрээр зээл авах үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа ******** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ажилчдын байранд амьдарч, ажилладаг байсан бөгөөд зээлдэгч Ө.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй, үндэслэлээр "хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 103/ШШ2024/00660 дугаартай захирамж гарсан.

Зээлдэгч Ө.******* нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээрх дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа "*******" ББСБ-ийн хүсэлттэй, Ө.*******г эрэн сурвалжлах тухай хэргийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй байгаа тул хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас 9015001075 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 0002232 дугаартай салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээ, 25/053 дугаартай итгэмжлэл, 2019 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 169030110082 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 103/ШЗ2024/00660 дугаартай шүүгчийн захирамж, зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 1-9 дүгээр тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

2.Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Ө.******* нь ******* ББСБ ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 28-ний өдөр 1690******0082 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн зээл авсан болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

3.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.******* нь хүсэлт гаргагч байгууллагаас зээл авах үедээ Багануур дүүрэг дэх ШШГЕГ-ын харьяа хорих 427 дугаар ангид ажиллаж, ажилчдын байранд амьдарч байсан боловч ажлаас гарсан, одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна.

4.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Ө.*******ийн оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

5.Монгол овогт ******* ******* /РД:ЧМ85********78/ нь Сүхбаатар дүүргийн ******-р хороо, Архустай шүүх гудамж **** тоотод оршин суух хаягтай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

6.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Монгол овогт ******* ******* /РД:ЧМ85033078/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ө.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчид анхааруулсугай.

4.Монгол овогт ******* ******* /РД:ЧМ85*******078/ нь Сүхбаатар дүүргийн ***-р хороо, Архустай шүүх гудамж **** тоотод оршин суух хаягтай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА