Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00100

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00100

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ***** дугаар хороо, Залуусын 45/1 тоотод байрлах,*******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн *** дүгээр хороо, ***** дугаар байрны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,419,407 төгрөг гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч*******-******* ААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа. Г.******* нь 2024 оны 2 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх халуун, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 1,176,421.21 төгрөг, алданги 235,486.20 төгрөг нийт 1,411,907.41 төгрөгийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг удаа дараа зөрчиж байгаа тул Г.*******аас 1,411,907 төгрөг, нотариатын хөлс болох 7,500 төгрөг, нийт 1,419,407 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие*******-******* ААТҮГ-иас нэхэмжилсэн 1,419,407 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь 1,419,407 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Багануур-******* ААТҮГ-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,419,407 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар*******-******* ААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,660 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж*******-******* ААТҮГ олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.*******аас 18,830 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА