| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/03880/И |
| Дугаар | 102/ШШ2024/05699 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/05699
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Ц нэхэмжлэлтэй, П.Г, Ж.Г нарт холбогдох төлбөр барагдуулах хэлцлээс татгалзаж 224,690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Г холбогдох шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг “төлбөр барагдуулах хэлцлээж татгалзаж 180,000,000 төгрөг гаргуулах” болгож өөрчлөн багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчийн байгуулсан дараах эвлэрлийн гэрээ, хариуцагч Ж.Г холбогдох шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:
1.1. Хариуцагч П.Г нэхэмжлэгч Л.Ц Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, эсвэл 7 дугаар хороо орчимд хуучнаар 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдан авч өгнө.
1.2. Нэхэмжлэгч нь Ж.Г холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
1.3. Дээрх хугацаанд орон сууцыг худалдан авч өгөөгүй тохиолдолд хариуцагч П.Г 180,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Ц төлнө.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,282,950 төгрөгөөс 528,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, үлдэх 753,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч П.Г 528,975 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА