Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00101

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00101

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн *** дугаар хороо, ******* ***** дүгээр гудамжны ***** тоотод оршин суух, ******* *******,

Хариуцагч: Налайх дүүргийн *** дугаар хороо, Лакатор ****** дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,866,221 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь Ү.*******, Ц.******* нартай 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 12800048565 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж хариуцагч нар нь 6,200,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй зээл авсан байна. Зээлдэгч нар 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш зээлээ төлөхгүй 230 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд одоо үлдэгдэл 1,866,221 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.******* зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир Ү.*******од холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ц.******* нь зээлийн төлбөрийг нэхэмжлэгчид дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Төлбөрийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны дотор 266,221 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,866,221 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч Ү. холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ц.******* нь 1,866,221 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны дотор 266,221 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,450 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.*******аас 22,450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА