Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/05575

 

 

                                                                                     

 

                                                    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х.З нэхэмжлэлтэй, Т.Ч холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгийнхөө 2,130,000 төгрөгөөс татгалзаж, 2,370,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,185,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,185,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсээс 26,435 төгрөгийг, хариуцагч Т.Чинзоригоос 26,435 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.З олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           

 

ШҮҮГЧ                                      А.САРАНТУЯА